Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> altargana-н нийтлэлүүд

Нийтлэгч: altargana

URL: оруулаагүй


Түүний нийтлэлүүд

Дуулиантай хөх эрчүүдтэй өнгөрүүлсэн наргиантай нэг үдэш | 4 хоногийн өмнө

За энэ бол Алтай нутгаас гаралтай нэг найзын маань бахархалтайгаар өөрийгөө тодорхойлдогчлон Засагт ханы хөх харчуудын тухай биш ээ. Энэ бол шилжмэл биш шууд утгаараа хөх, бүүр хөв хөх эрчүүд болох Лас Вегасын хамгийн алдартай шоуны нэг Blue Man Group-ын тухай юм.
Одод ханьсах шөнөөр | 40 хоногийн өмнө

Лас Вегас бол зарим хүний хэлж байгаачлан хүний цусаар угаасан мафийн бузар мөнгөөр бүтээгдсэн хот биш юмаа. Хотын үүсэл хөгжилд мафийн бүлэглэлийн зарим нэрт төлөөлөгчид гайгүй хувь нэмэр оруулсан талаар би эхний бичлэгтээ хальт дурьдсан билээ.
Хорин дөрвөн цагийн хот | 48 хоногийн өмнө

Хэдэн мянган бээр үргэлжлэх мод бутгүй нүцгэн улаан уулс, өвс ургамалгүй гандмал элсэн цөл, хад чулуу хайрган дундах амьдралын билэг тэмдэг болсон бяцхан баян бүрд мэт гялалзан гялтганах Лас Вегас хот аялагч жуулчлагч, амрагч зугаалагчдын тав тухыг хангаж халаасыг тэмтрэхээр өдөр ч шөнө ч амсхийх завгүй.
Зугаа цэнгэлийн ертөнцөд | 52 хоногийн өмнө

Ядаргаатай байна, залхуутай байна, ажил хиймээргүй амармаар байна, аялж зугаалаад аль нэг тийшээ алга болмоор байна гээд үглээд байснаа биелүүлэх гээд дэлхийн зугаа цэнгэлийн албан бус "нийслэл" Лас Вегаст тав хоноод өнөөдөр Сан Францискодоо газардахад чийглэг сэрүүхэн агаар нь сэтгэлд таатай гэж юухэв.
Цахиурын хөндийн нууц - үргэлжлэл | 79 хоногийн өмнө

Бэй Ариэ-гийн хоёр том хот Сан Франциско ба Сан Хозе-гийн хооронд ажил амьдралын эрхээр нааш цааш бишгүйдээ явж хурдны замын хоёр талаар тасралтгүй үргэлжлэх хотуудын нүдэнд танил зургийн дундаас дэндүү содон тусах Oracle-ын тав зургаан гялалзсан ороомгон байрнууд...
Цахиурын хөндийн нууц | 92 хоногийн өмнө

Сан Франциско хотоос урагшаа хагас арлаараа дамнан эх газрын Сан Хозе хот хүртэл дал орчим км урттай хөндийг Silicon Valley буюу Цахиурын хөндий гэнэ. Энэ хөндийд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч толгой компаниудын headquarters буюу төв удирдлага байрладаг.
Та хаанаас ирсэн бэ ? | 141 хоногийн өмнө

Хилийн дээс алхсан хэн боловч ийм асуулттай таардаг байх аа. Би ч ялгаагүй. Энд ази царайтай хүмүүсийг хятад гэж бодоцгооно. Эх орноо нэрлэхэд мэддэг хүн бараг байдаггүй нь харамсалтай, сайхан магтаад ярьчихъя гэхээр хэдэн үг нь хүрэлцдэггүй нь гачлантай.
Хүний төлөө... | 144 хоногийн өмнө

Нэгдсэн улсад арван хоёр сая орчим цагаачид хууль бусаар амьдардаг гэдэг яг таг биш барагцаалсан тоо байдаг юм билээ.