Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> Г. Галбадрах-н нийтлэлүүд

Нийтлэгч: Г. Галбадрах

URL: http://une-tsene.blog.banjig.net/


Түүний нийтлэлүүд

Хариуцлага | 49 хоногийн өмнө

-Нөгөө хэн гуай хариүцлагатай ажилд томилогдсон гэнэ. -Тэр мөн ч хариуцлагагүй хүн юм аа. -Ажлын хариуцлага алдаж арга хэмжээ авахуулав. Албархуу маягийн иймэрхүү яриа, мэдээллээс, хариуцлага гэдэг их л сүрхий юм байдаг тухай, аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг ойлголт сэтгэлд минь төсөөлөгдөж асан.
Урлагын Үнэлэмж | 50 хоногийн өмнө

Хааяадаа интернетээр монголд тоглогдож буй урлагийн тоглолт, концертийг үзэх. Манай үзэгчид их өөр болжээ.
Боломжоос давсан хэрэглээ | 51 хоногийн өмнө

"Хөнжлийн хэрээр хөлөө жий" Хүн ая тухтай нойрсоход, нөмөрч унтдаг хөнжил их үүрэгтэй гэнэ. Хэрэв хөнжил нь багадвал, хөл нь ч юм уу биейин аль нэгэн хэсэг нь ил гарч даарч зутрах, эсвэл хөнжилдөө багтахын тулд атирч, эвхэрч тух алдана.
Амар олдсон мөнгө | 52 хоногийн өмнө

...Казинод тоглж байгаа хүн, тодорхой хугацаанд сэтгэлгээний хяналтаа алддаг. Анх тоглож эхэлсэн 50$ нь, 100$ бүр 500$ болж өссөн ч "одоо боллоо" гэж бодож чаддаггүй. Хурдан хугацаанд өсөн арвижиж буй мэт, амар олдсон мөнгө нь, түүний далд сэтгэлийн шуналыг оволзуулж, яг л архичин хүн мэт мансууруулж, 1000$, 5000$ л нүдэнд нь харагдаж, бүхнийг умартуулна.
ТУЙЛШРАЛ | 53 хоногийн өмнө

Бид алив зүйлийн тэнцвэртэй байдлыг илүүтэй анхаардаг. Жингийн туухайн нөгөө талд тавьсан зүйл нь, тухайн жиндээ тохирч байвал бид, хүссэн хэмжээгээ мэдэрч сэтгэл ханана. Харин жингийн нөгөө талд уг жингээс хэт хүнд зүйл тавихад тэнцвэр алдах төдийгүй, савалж эхэлдэг.
МОНГОЛ ХҮН ба ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ | 59 хоногийн өмнө

Аливаа улс үндэстэн, өөрсдөөрөө бахархах бахархал, өөртөө итгэх итгэлээ алдах цаг үеэсээ мөхөж эхэлдэг. Гадаад хүн биднээс илүү, гадаад орны хөгжил мундаг, харин бид арчаагүй дорой гэж бодож эхлэх мөчөөс л сүйрэл эхэлдэг.
Хэрэгтэй үг | 59 хоногийн өмнө

Ямар ч хориг, саадад хүлэгдэж баригддаггүй бодол санаа гэгч, сэтгэл дотроо чөлөөтэй тэнүүчилнэ. Айж шаналж, ичиж зовохгүйгээр тэр л орон зайдаа дураар сэлгүүцэж, эрх чөлөөтэй зорчих. Алив зүйлд баярлаж, гуних тохиолдол бүрдээ өөрөө өөртэйгээ хүүрнэнэ.
Аз жаргалын эрэл | 60 хоногийн өмнө

Аз жаргал гэж юу юм бэ? гэдэг асуулт хүн бүрийн өмнө тулгардаг. Хурим хийж, амьдралаа эхэлж байгаа хосуудад "аз жаргалтай сайхан амьдраарай", "аз жаргалаар бялхаж яваарай" гэхчилэн ерөөл дэвшүүлэх. Тэр үед, аз жаргал гэдэг нэг л сайхан зүйл байдаг мэтээр төсөөлөвч, чухам яг юу болохыг сайн мэдрэхгүй.
Уурын мунхаг | 61 хоногийн өмнө

Бөмбөг бөөрөнхий | 85 хоногийн өмнө

...Бөв бөөрөнхий бөмбөг газраар өнхөрнө, бас тэнгэрт дүүлнэ. Бөмбөг хаана очих, юунд орохыг бөмбөг өөрөө биш, бөмбөгийг эзэмших тамирчид л мэдэх аж. Бөөрөнхий бөмбөгийг ойж бууж, очиж мөргөх, хаа нэгтээ тогтох бүрийд, үзэгчид гайхан биширч, исгэрч шүгэлдэн, дуу алдана. Бөөрөнхий бөмбөг багагүй увидастай.
Оюу эрдэнэстэй толгой Оюун ухаантай толгой | 89 хоногийн өмнө

Өдгөө монгол орон даяараа, монголчууд маань бараг бүгдээрээ, оюу их эрдэнэстэй толгойн зүг анхаарлаа хандуулан, цэцэрхэн тайлбарлаж, марган мэтгэлцэж, эсэргүүцэн бухимдацгааж байна. Монгол орны хөгжил зөвхөн үүнээс л хамаарах мэт, монгол хүний хувь заяа зөвхөн үүнээс л шалтгаалах юм шиг л хийрхэх аж.
Худалдагдсан бүсгүй заяа | 94 хоногийн өмнө

...Хааяа гадуур явж байхад хар, шар, цагаан залуус хослон алхаж, янаглан дурлалцаж ахуйд, даяаршил гэдэг үнэхээр хүссэн хүсээгүй бодит байдал болж, "хайр сэтгэлд хил хязгаар үгүй" гэдгийг амьдрал дээр нотлох мэт. Өнөөдөр залуус олон олон хэл сурч, түүнийгээ ажил амьдралдаа үр бүтээлтэй хэрэглэж сурсных нь бодит илрэл гэлтэй.
Алдаа | 97 хоногийн өмнө

Хүүгийн зүрх хүчтэй цохилно. "Одоо яанаа, аав ээж хоёрт юу гэж хэлнээ. Баларсаан" гэж сэтгэлдээ ч амандаа ч үглэнэ. Санамсар болгоомжгүйгээр, гүйж явахдаа тавиур дээрээс татаад унагаж хагалж орхисон цэцгийн савны хэлтэрхийг яаран сандран түүж байхдаа ийн үгэлж, гараа шилэнд зүсч, цус гарч байгааг ч үл анзаарах.
Тэнгэр шиг бай | 98 хоногийн өмнө

өмнө орсон >>