| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Цагаан сартаа бэлтгээд, цай сүүгээ дээжлээд л "хаварын тэргүүн сарын шинийн нэгэн" гэдэг өлзий дэмбэрэл бүрдсэн учралт сайн өдрийг зөгнөн байцгаана. За баахан оршил хийцэн шүү. Ингэхээрээ л цаадах чинь шүүмжлүүлдэгийн. Оюутан байхдаа сэминаар дээр юм ярих, илтгэл тавих гэж оршилдсоор байгаад баахан загнуулдагсан багш нартаа. Сүүлдээ нөгөө хэд чинь энэ ингэдгийн гэсэн шиг тоохоо байгаад л сонсдог болсонсон. Энэ яах вэ.
Нэг зүйлийн талаар бичих гэж байгаагаа таг мартсан байна. "Блогчин болсон түүх" нэр өгсөн чинь хаанаас эхлэхээ мэдкүү л будлиад оршилдоод байгаа нөхөр байна шүү дээ би. Дээрх зураг дээрх шиг би ээжийнхээ мээмнээс гараагүй, аавынхаа гараас холдоогүй байхдаа блогчин болсон гэж худлаа ярихгүй л дээ. Тухайн үед компуучир гэж юу байдаг, интернээт гэж чухал алин болохыг ялгахгүй нялк бацаан байлаа.
9-р ангидаа мэдээлэл зүйн олимпиад гээд нэг шалгалтанд ороод хамгийн сүүлийн байранд нь ороод л онигоо болох шахаад л явдагсан. Хөөрхий зоригт8. Компуучир дээр тээкст шивэхээс цаашгүй л мэдлэгтэй байв.
Оюутан болоод их зүйл сураваа. Вөөрд гээд репээраат, бие даалт шивдэг праграамыг хурдан гэгч нь сурав. хэ хэ. инээдтэй. Тухайн үед ингэж л боддог байсан юм даа. Тэгээд дараа нь эксээл, поворпойнт, паблишир, аксээс гээд л сураад л байсан юм шиг байгаан. Нэг л мэдсэн эднарыг арван хуруу шигээ мэддэг болцон байдийн. Хачирхалтай.
Тэгээд дараа нь яахуу мээсэнжир, интэрнээт, гүүгэл гээд л жоохон сурч эхлэв. Оюутан байхдаа энэ хэмжээний мэдлэгтэй байсийн. Блоог гэж юу болох, блогын ач холбогдол, учир начрын талаар А ч үгүй байв. Их сургууль төгссөн гэхэд энийг мэдэхгүй байна гэдэг тэнэг хэрэг юм шиг боловч над шиг зөндөө хүн иймэрхүү л төгсдөг юм даа.
Тэгээд өнгөрсөн оны 8 сард шинэ ажилд оров сургуулиа төгсөөд. Банжигаар тэнэж яваад гаамп ахын гажиг блог, игагын марзан блог, амараа ахын ёгт блогоор тогтмол орж гардаг болов. Үнэхээр таалагдсийн. Уншаал дотроо инээгээл, мэдээлэл аваал үнэхээр татагдав. Тэгээд банжиг дээр блог нээв. Ийх зовсоон. HTML гэж юу болох, вижит гэж яадаг эд болох, feed гэдгийг хэрхэн хэрэглэх гээд л блогоо нээчээд бараг сар гаруй эдгээрийн талаар мэдээлэл авахад цагаа барав. Тэгээд удирдахад арай хялбараар нь дэлхий нэт дээр мэргэжилдээ зориулан блог нээгээдэхсэн чинь нэлээд шинэлэг, Монголдоо бараг ганцхан блог болчив. /Өөрийгөө магтав. / Тэгээд урам ороод л энд тэндхийн блог сайт болгон дээр өөрийн гэсэн блогтой болов. Хөөрүү гэж жигтэйхэн. Энд тэндээс копи паст хийгээд л, ангилаад, зураг оруулаад нэг мэдсэн 7 блогтой болсон байв. Мэдрэл амьтан шүү би гэж...
Сүүлдээ бичих ч зүйлгүй болж аргаа барав. Орондоо оруут л блогтоо юу нэмэх, юуны талаар бичих бөөн бодол бодогдоод л. Зүүдэндээ хүртэл янзан бүрийн блогын бичлэг, уншсан зүйлээ зүүдлээл .. Балай амьтан.
Тэгээд л цөөн хэдэн чанартай блогтой байхаар шийдэж эхнээс устгаж эхлэв. Gogo.мн дээрх блогоо устгав. Дараа нь минийх дээрхээ утсгав. Тэгээд дараа нь wordpress дээрхээ хүртэл устгаж хаяв. Яагаад ч юм бэ банжиг дээрхээ, дэлхий нэт дээрхээ би устгаагүй юм.
Ингэж л мань хүн блогчин болсон түүхтэй Зоригтой хүү дээ.
Эцэст нь санал зөвлөмж маркаар хэдэн зүйл шинэхэн блогчиддоо хэлий.
Нээх лаг ч юм шиг баахан зөвлөмж заавар өгчихлөө. За тэгээд залуухан блогчин Зоригт8 блогчин болсон нь ийм л урт ч биш богино ч биш түүхтэй дээ. Отгон блогчиддоо амжилт хүсий. Ууган блогчид, акулууддаа хэлэхэд бидэнд дандаа тусалж, дэмжиж, өргөж, хүндэлж байгаарай. Та бүхнээс их зүйл сурсан шүү. Цаашид ч сурах биз.

Блогчин болоход Амархаан. Блогчин байхад л хэцүү.
Сэтгэгдэлүүд
kaposto_88:д Нусаа наагаад ббайвал надтай л холбогдчих. zorigt_8@yahoo.com
onna1:д Монкий хэрэггүй шүү. Сурах зүйл их дээ ер нь. Цаг хугацаа л хэрэгтэй.
tsets31:д Эхэндээ би яг тэгдэг байсийн. Чамд амжилт хүсий.
Surenд: Зөвлөгөө чамд тус болвол миний зорилго биелэх нь тэр
Гэхдээ л блог бичээд аль хэдийн 2 жил болчихсон байна ш д хэхэ
Пөөх чи чинь ууган блогчин юм байна ш дээ.
hehe:
байхгүй ээ хө..чи андуурч
Сэтгэгдэл бичих