Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> molor-н нийтлэлүүд

Биднийг хэн бүтээсэн бэ?
2009-03-11 10:39:41 УБ
Нэгэн гайхамшигтай хүний бүтээлийг өчигдөр уншиж суухдаа төрсөн сонирхолтой санаагаа энд зүгээр л бичмээр санагдлаа. Монро буюу биеэсээ гарах үзэгдлийг анхлан судалж, олон нийтийн жийрхдэг байсан хаалттай сэдвээс бодит үнэнийг өөрийн биеэр туршиж мэдэрсэн нэгэн л дээ

 

Түүний эрдэм шинжилгээний ажил, элдэв туршилтуудын тухай олон гайхалтай номууд байдаг хэдий ч олдох нь цөөн. Гэхдээ миний ойлгосноор бол энэ талын судалгаа манайд тун ховор байдаг бололтой. Тиймээс л бид бараг мэддэггүй биз.


Миний олж мэдсэн зүйл гэвэл бид /хүн төрөлхтөн/ нэгэн том оюун санааны жижиг жижиг хэсгүүд аж. Тэрхүү оюун санаа алсаас биднийг од гаригс, цаг хугацаагаар дамжуулан удирдаж байдаг бөгөөд энэ бүхэнд өөрийн гэсэн санах ойтой манай цэнхэрхэн гариг шууд оролцдог байна. Хэрвээ бид хүсвэл тэрхүү оюун санаатай холбогдож болох хэдий ч энэ нь манай тал тархитнуудын хувьд асар их хөгжлийн төвшнийг шаарддаг тул бодит байдал дээр түүнтэй холбогдсон тохиолдол тун цөөхөн гэнэ.
Тэрхүү оюун санаа бидэнд нэгэн санаагаа байнга л илэрхийлж байдаг боловч бид анзаардаггүй байна. Бид түүнийг өөр өөрийнхөөрөө л эрж хайж байдаг учраас тэр бидний алхам тутамд өөрийгөө харах боломжтой гэдгийг  байнга сануулдаг. Магадгүй зарим нь түүнийг бурхан хэмээн нэрлэдэг байхад нөгөө хэсэг нь тэнгэр ч гэх нь бий. Үнэндээ бол хүн төрөлхтөн бурханы нэрийн доор өөрийнхөө бүтээгчийг л эрж хайсаар олон сая жилийг элээжээ. 6 жилийн өмнөх бурханы талаарх бодол чинь өөрчлөгдсөн үү хэмээн Монголхүү саяхан асуусан даа. Түүний хариулт болгох үүднээс би энэхүү эргэцүүллийг бичиж суугаа маань энэ.

Тэрхүү оюун санаа бол бидний ухасрыг бүтээгч эцэг. Харин биеийг бүтээгч эх маань байгаль дэлхий. Энд би ямар нэгэн шашны номлол бичиж байгаа юм биш шүү. Зүгээр л өөрийнхөө бодлыг бичиж байна. Ингээд эх эцэг хоёр маань биднийг удирдаж, бас өлгийдөн амьдруулдаг аж. Эхийн сэтгэл ямар агуу байдаг билээ яг түүн шиг байгаль ээж маань бидний төлөө байгаа бүхнээ дэлгэн харуулж, бидний төлөө олон олон зүйлийг бүтээж чаддаг. Заримдаа даварсан хүн төрөлхтнийг хатуу ширүүнээр гэсгээх нь ч бий. Харин эцгийн хувьд биднээс ганц л зүйлийг шаардсаар ирсэн. Энэ бол тэрүүний дэргэд очихын тулд бид гэгээрч, ухамсар буюу сүнслэг биеийнхээ ганц чимэг болсон мэдлэгийг олж авах явдал гэнэ. Гэхдээ энд хүрэх зам хэтэрхий хүнд хэцүү бөгөөд толгой эргэм. Бидний ухамсар буюу сүнс нь биеэс бие дамжин амьдрах хугацаандаа гэгээрч, тэр хэрээрээ шат дэвшин эцэг өөдөө ойртон очдог. Хэрвээ зөвхөн маханбодийн амьдралд шүтээд түүндээ захирагдан үүргээ эс ухамсарлах аваас сүнс өөрөө өөрийгөө устгахаар програмчилагдсан байдаг аж. Хүний нэг насны амдрал богинохон байдгийн учир нь гэгээрэлд хүрэх зам урт бас адармаатай байдагтай холбоотой. Сүнс бас энэхүү махан биеэ орхин өөр биед орох нэг шалтгаан нь өөр өөр амьдралаас өөр өөр мэдлэг, гэгээрлийг олж цуглуулдагтай холбоотой байж ч болох. Хүмүүс бид бүгдээрээ нэгэн цул бие хүн бөгөөд хаанаас ч өөрийнхөө дүрийг харж болох бололтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол бидний биеийн алдаа оноотой хэсэг байхад, оюун санааны доголдолтой хүмүүс нь бидний ухамсрын гажигууд байх жишээтэй. Тиймээс бид хэзээ ч хэнийг ч алаг үзэж болохгүй юм байна шүү. Яагаад гэвэл бид бүгдээрээ нэг л хүн. Биднийг хөгжүүлэх хамгийн дөт зам бол хайр. Хайрыг хүн төрөлхтөн  тодорхойлох гэж маш олон сая жилийг барсан. Тэгвэл миний ойлгож байгаагаар хайр бол хамгийн гэрэлтай бодол санаа бөгөөд хэн нэгнийг хайрлалаа гэхэд бид түүнийгээ баярлуулахыг хүсдэг. Нөгөөх нь баярлах юм бол дахиад л баярлуулахыг хүсдэг. Энэ хүсэлд хязгаар баяхгүй бөгөөд хамгийн агуу нь тэр хайр хариуд нь юу ч хүсдэггүй. Зөвхөн хайртай хүнийхээ сайн сайхан сэтгэл зүрхээр аз жаргалыг мэдэрдэг гэнэм. Хэрвээ чи хэн нэгнийг хайрладаг бол өөртөө ийм чанар байгаа эсэхийг бодоод нэг үзээрэй. Хэрвээ чи түүнийг баярлуулчихаад хариуд нь ямар нэгэн зүйл хүсэж байгаа бол тэр хайр биш гэсэн үг болов уу. Ийм гэрэл гэгээтэй бодол санаа сүнсний амьдралыг хүчтэй энергиэр тэтгэх бөгөөд яг тэрхүү хайрыг мэдэрдэг шиг гэгээрэл буюу мэдлэг боловсролд зүрх сэтгэлээ өгөөд түүнээсээ баяр баясгаланг мэдэрч чадаж байгаа бол чиний сүнс дараа дахин дахин амьдрахад өөрийгөө бэлтгэж чадаж байгаа гэсэн үг. Ингээд бараг шөнөжин ургуулж бодоод байхад бидний эрж хайгаад байсан нууцын тайлал хаа сайгүй байдаг бөгөөд бид л түүнийг огт хайхралгүй хайран сайхан цагаа хий дэмий алдаад суудаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. Өөр бас зөндөө санаанууд төрсөн. Гэхдээ би тэдгээрийг дэмий сул хаялгүй ямар нэгэн зүйлд шингээн үлдээх болноо. За тэгээд та заавал миний бодолтой санаа нийлэх албагүй шүү гэдгийг дашрамд сануулъя.



Сэтгэгдэлүүд

1. Зочин | 2009-03-12 08:45:46
Сайхан нийтлэл байна таалагдлаа. Үнэн юм шиг л санагдаж байна.Биднийг бүтээсэн тэр тэнгэр, бурхантай бид нар үхээд л уулздаг байх. тэгээд дараагын даалгавраа авдаг ч юмуу яадаг ч юм тэгдэг байхаа.
2. animal_killer | 2009-03-14 18:53:18
ai medehgui
3. Б. Эрдэнэ | 2009-04-07 21:01:45
Зөв санаа байнаа. Гэхдээ Бүтээгчгүй бүтээл, бүтээлгүй Бүтээгч гэж байхгүй байхаа. Хүн орон зай цаг хугацаанаас гарч чаддаггүй бол Бүтээгч маань орон зай цаг хугацаанд захирагддаггүй ээ. Үг байгаа бол тэр нь бодитой болон сүнслэг байдлаар байдаг болов уу???.
4. bolroo_n | 2009-05-31 20:44:07
зөв дүгнэлт байх шиг байна аа, хайр бол хүч шүү дээ
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: