Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> zorigt8-н нийтлэлүүд

Би юу ч мэдэхгүй ээ
2009-03-25 20:43:27 УБ
...Би зовлонг мэдэхгүй ээ. Аав ээжийн зовлонг, авгай нөхөрийн зовлонг, амраг ханийн зовлонг, алаг үрийн зовлонг. Бас хадамын зовлон, хүргэний зовлон, бутач хүүхдийн зовлон, хойд эцэгийн зовлонг ч мэдэхгүй ээ...Тэгээд мөн атаархал жөтөөрхөл, амраглал тачаалал, аргаа баралт, арчаагаа алдалтыг ч мэдэхгүй ээ...Би юу ч мэдэхгүй ээ..

Би мэдэхгүй ээ...Орон гэргүйн зовлон, оюутан охидын зовлон, онгон зандангийн зовлон, онцгой – онцгой бишийн зовлон. Би мэдэхгүй ээ зовлонг. Яагаад гэвэл БИ ...бэх хүргээгүй цав цагаахан цаас, эрвээхий суугаагүй хонгор цэцэг, зовлон үзээгүй тавилан, жаргаж үзээгүй зул. БИ ...Би юу ч мэдэхгүй ээ...Амьдралд тохиолдох асуудлын талаар, толгой тойрох асуултын талаар би юу ч мэдэхгүй ээ..Би саяхан төрсөн нярай хүүхэд, салхинд тэнцсэн шарга унага, өглөөхөн мандсан нар, үүрээр гийсэн цолмон.

...Би өрсөлдөөнийг мэдэхгүй ээ. Эцэг эхийн зөрчилдөөнийг, янаг хайрын сөргөлдөөнийг, улс төрийн хуйвалдааныг, шинжлэх ухааны хутгалдааныг, найз нөхдийн урвалдааныг, шилэн лонхны уралдааныг мэдэхгүй ээ би...Би юу ч мэдэхгүй..

Холхид хараа бэлчээх аавын санааг, холбоо замыг ширтэх ээжийн сэтгэлийг, хоймор эдгүйд гунисан бүсгүйн зүрхийг, хошгирч холбирч тоглосон үрийн жаргалыг би мэдэхгүй ээ...Би юу ч мэдэхгүй...Хэвлэлтээс дөнгөж гараад хэн ч уншаагүй шинэхэн ном, хэвлийгээс дөнгөж төрөөд хэн ч анзаараагүй хэнзхэн жаал-БИ. БИ юу мэдэхгүй ээ...

...Би байгалийг мэдэхгүй ээ. Ухуулж төнхүүлсэн уул овоог, урсаад татарсан гол мөрөнг, ургаад тасарсан ургамал ногоог, уйлаад цөөрсөн ан амьтанг би мэдэхгүй эээ...Хэн ч хүрээгүй Өнжүүлийн чулуу, хэн ч амсаагүй Туулын ус, хэн ч амьдраагүй Зуунмодны алмас, хэн ч хараагүй талын бүргэдээ...Бараан үүлтэй тэнгэрийг, барцад лустай газрыг, балиар заваан тамыг, баахан бурхантай диваажинг мэдэхгүй ээ...Би юуч мэдэхгүй..Миний мэдэхгүйн тухай мэдлэг ийм, Мэдлэггүйн шалтгаан бас ийм. Яагаад гэвэл би өнөөдөр бий болсон амьдралын эхлэл, асуудлын үргэлжлэл, асуултын тэмдэгээ...

...Би ахуйг мэдэхгүй ээ. Ганцхан байдаг улаан зангиаг хэрхэн зангидахыг, гал тогоонд хөглөрөх хоол хүнсийг хэрхэн бэлтгэхийг, гараа хэрхэн угаахыг, галуун хүзүүт ямар хэмжээнд хүртэхийг БИ мэдэхгүй ээ...Мэдэхийг хүсээд мэдээгүй мэдлэгийг, мэдсэн хирнээ мартсан тахир ухааныг, мэдэхийг хүссээр байгаа мэргэн эрмэлзлийг, мэдээд нэмэргүй мухар толгойг БИ мэдэхгүй ээ...Мэдээ саяхан орсон мэргэн бөөдий, мэрийж бичээд хэн ч уншаагүй захидал, зарагдаагүй бараа, зарцуулагдаагүй цаг хугацаа БИ...Би мэдэхгүй ээ юуг ч....Эрхэмсэг оршихуйг, ихэмсэг бүсгүйг, их занг, эх захыг ч мэдэхгүй ээ...

Би юу ч мэдэхгүй

...Би өөрйигөө мэдэхгүй ээ. Нуураа орхисон шувууг, нутгаа тэнцсэн хүлгийг, нууж унагасан нулимсыг, нуугдаж болзсон болзоог мэдэхгүй ээ...БИ ичээд ээжийнхээ араар орсон энхрий, эрхлээд аавынхаа энгэрт тоглосон танхил, инээгээд дуулж жаргасан заяа, ингэсгээд бүүдийж холдсон хаяа. Би цаг хугацааг дэрлэж унтаад чамд хаврыг авчирсан ачтан, Би цагаан харыг алаглуулж будаад чамд амьдрал бэлэглэсэн буянтан, Би сар одыг эвлүүлж тоглоод чамд өглөөг авчирсан түгээгч, Би сайн мууг ялгалгүй чамд зовлон бэлэглэсэн ТҮҮЧЭЭ...

БИ

2009-03-25 Цаг хугацаа амсхийх зуур ноороглон бичив БИ



Сэтгэгдэлүүд

1. doogii_722 | 2009-03-25 21:02:25
uneheer goy bichsen bna masg ih taalagdlaaaa .....
2. Julia_976 | 2009-03-25 23:07:39
Маш гоё бичжээ. Амжилт хүсье.
3. joy_life | 2009-03-25 23:36:56
ямар лаг юм бэ. үнэхээр сайхан бичжээ.өгүүлбэр бүр нь гоё болжээ. заримдаа яг энэ шиг юу ч мэдэхгүй болчихмоор байдаг шүү. чи өөрөө бичсэн юмуу. мэдрэмж чинь гоё юмаа.
4. tsatsral | 2009-03-26 00:58:00
vneheer gaihamshigtai heleh vg bichih vseg ch oldohgvi bna vvniig unshaadaguu medremj torloo shvv bayrallaa
5. soyloo | 2009-03-26 12:13:52
uneher goe bichsen bn shuu mash ih taalagdlaa.amjilt husie urgelj hunii setgeld hureh urgelj saihan zuiliin talar bichij bgarai
6. Түмэнхүү | 2009-03-26 21:28:17
ирээдүй бна
7. нээгий | 2009-03-26 21:38:29
үнэн сак
8. suvdaa | 2009-03-27 03:37:03
vneheer gaihamshigtai amjilt hvsi
9. zorigt_8 | 2009-03-27 09:44:37
doogii722д: Зүгээр дээ. Илүү ихийг чамд хүргэнээ.
julia976д: Талархлаа..
joy_lifeд: Харин юуг ч мэдэхгүй юм шиг санагдаад л бичсийн...Магтаал бүхэн сайхан. Гэхдээ магтаалыг даах хэцүү..Мэдээж би хуулбарлах, санаа авах дургүй..
Цацралд: Гайхамшигтай..Чи ч гэсэн гайхамшигтай.
Соёлоо: Итгэлийг чинь алдахгүйг хичээнээ..Хүнд урам хайрладаг хүмүүс хол явна байхаа..
Түмэнхүүд: Ирүүдэй хүн бүхэнд бйадаг.
Нээгийд: Үнэн үү...
Сувдаад: Амжилт гарганаа чиний хэлсэнээр...
10. TeSsii | 2009-04-03 19:28:27
Гоё болжээ
Энийг чин копидлоо шүү
11. Chili | 2009-04-06 00:04:20
bichsen zuil ikh taalagdlaa.uneheer huuhed nas maani l hamgiin jargaltai baisan bna.Gurvan nastai ch boloosoi ,gunihiig medehgui yavah yumsan gej duund gardag shig sanagdaj bna.ene ug nadad mash ikh taalagddag.zarimdaa yu ch sonsohgui,bakuumd 1 tsag bolbol goe oo gej hurtel bodoh ue baidag.Chamd amjilt husie.saihan niitleluudee urgeljluureerei.
12. zorigt_8 | 2009-07-02 12:38:00
Tessii:
Копидоод хаана тавих нь вээ...
Chili:
Урам хайрлаж сэтгэл сэргээсэн сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Нээрээ л тэгж бодогдох үе их бий...
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: