| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
За нэг иймэрхүү сэдвийн нийтлэл уншихаас залхуураад хаамаар санагдаж байгаа бол та түр хүлээгээрэй, тэвчээртэй ганц удаа уншчих, таны ирээдүйд хэрэгтэй ганц хоёр үг хэлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч та бидний бодож байгаа шиг шавар бурхан адил бэлэг тэмдэг бол яагаад ч биш. Парламентын ордны хойморт заларч суучихаад гар компьютераараа тоглоом тоглосон шиг суудаг хүүхэд бол бүр ч биш.
Монгол улс Парламентын засаглалтай, тэр тусмаа тухайн гүрний ерөнхий сайд илүү хүч эрх мэдэлтэй байдаг. Харин Монгол улсын эрх мэдэлтнүүд өнөөгийн төр засгийн тогтолцоог хичнээн ерөнхий сайдын талд байлгах гэж харуулдаг ч бүх л юм ерөнхийлөгчөөc хараат байдаг.
Та ер нь Монгол улсын ерөнхийлөгч ямар үүрэгтэй болохын мэдэх үү? Ганц удаа тэвчээртэй уншаад мэдээд ав. танд хэрэгтэй.
Нэгдүгээрт: Монгол улсын ерөнхийлөгч нь УИХ болон Ерөнхий сайдаар дэмжигдэн гарч ирсэн бүхий л салбарын сайдуудыг баталдаг, та бидний үзэн яддаг болон дэмждэг, Монгол улсыг идэж дуусдаггүй их л эрх мэдэлтэй алхдагаас гадна нисдэг тэргийг нь дураараа нисгээд эрэмгий зоригтой залуучуудыг нь эрэлгий хаалгаруу илгээчихдэг сайдуудыг хүртэл ерөнхийлөгч баталж ерөнхий сайд болох үүд хаалгыг нь нээж өгдөг.
Ерөнхийлөгч яаж, ямар шалтгаанаар, яагаад, ямар үйл явцаар, тэр хүмүүсийг сайдын албанд баталж томилдог нь өдгөө хүртэл тодорхой бус, ярилцлага авдаг уу? шалгалт авдаг уу гэвэл бүр ч тодорхой бус.
Хоёрдугаарт: Монгол улсын ИХ ХУРАЛ-аар шийдвэрлэгдэн гарсан хууль дүрэм дээр бүхэлд нь болон салбар хэсэг дээр хориг тавих эрх нь ерөнхийлөгчид бий.
Гуравдугаарт: Монгол улсын ерөнхийлөгч засгийн газарт чиглэл үүрэг өгөх эрхтэй ба хэрэв энэ талаар зарлиг гараад үүнд нь Ерөнхий сайд гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр болно. Нэг ёсондоо засгийн газарын чиг үүргийг хүртэл тодорхойлж чадна гэсэн үг.
Дөрөвдүгээрт: УИХ -тай зөвшилцөөд гадаад улс оронтой Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ хэлэлцээр хийх эрхтэй.
Тавдугаарт: Өдгөө хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй байгаа олон улсад Монгол улсын нэрийг унагааж гүйцээд байгаа бүхий л сайдуудыг шийдвэрлэх эрх үүрэг нь ерөнхийлөгчид байдаг. Монгол улсын ерөнхийлөгч нь Монгол улсаас гадаад улс оронд суугаа бүхий л элчин сайдуудыг УИХ тай зөвшилцөөд томилох болон эргүүлэн татах эрхтэй.
Зургаадугаарт: Монгол улсад суугаа гадаадын бүхий л бүрэн эрхт сайдуудыг хүлээн авах болон эргүүлэн татах жуух бичгийг хүлээн авна. ( Хэрэв Монгол улсын эрх ашигт сөргөөр нөлөөлөх нь тодорхой бол Монгол улсын ерөнхийлөгч тус улсын элчин сайдыг хүлээн авахаас татгалзаж болно гэсэн үг)
Долоодугаарт: Улсын цол, цэргийн дээд цол хvртээх, одон, медалиар шагнах ( сүүлийн олон жил живхтэй гавьяатууд төрөн гарч улс эх ороны шагнал, хэргэм, зэргийн үнэ газарт шороотой хутгалдан унасан нь ерөнхийлөгчтэй шууд холбоотой )
Наймдугаарт: Монгол Улсын Ерөнхийлөгч нь гэмт хэрэгтний ялыг хэлтрүүлэх уучлал үзүүлэх эрхтэй.
Есдүгээрт: Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй ( Сүүлийн үед Монгол улсад олноор сууршиад байгаа гадаад иргэдүүдийн асуудал ч гэсэн ерөнхийлөгчийн ажил үүрэгтэй шууд холбоотой )
Аравдугаарт: Үндсэн хуулийн хорин тавдугаар зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нєхцєл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чєлєє цагт, хойшлуулшгvй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, тvvнчлэн цэрэг хєдєлгєх захирамж єгєх. Онц байдал, дайны байдал зарласан Ерєнхийлєгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хvчингvй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагvй бол уул зарлиг хvчингvй болно. ( Эл хуулиар тулгуурлан үзвэл Монгол улсын ерөнхийлгөч нь 7 дугаар сарын 1нд болсон эмгэнэлт үйл явдалтай шууд холбоотойг хэлэх нь зүйтэй болов уу.)
Эдгээр эрх мэдлээс гадна Монгол улсын ерөнхийлөгч нь Монгол улсын цагдан сэргийлэх байгууллагыг удирдах эрхтэйгээс гадна Монгол улсын дээд доод шүүхийн шүүгчдийг УИХ зөвлөн томилох үүрэгтэй.
Энэ бүхнээс харахад Монгол улсын ерөнхийлөгч нь бусад улс орны ерөнхийлөгч нартай адилхан эрх мэдэлтэйг та бүхэнд хэлэх хэрэгтэй гэж бодлоо.
Хэдийгээр Монгол улс нь ерөнхий сайд, парламентийн засаглалтай ч Монгол улсын дээд доод шүүх болон эрүүгээс хамгаалах салбарт хүртэл ерөнхийлөгчийн гар хөл хүрдэг нь өнөөдөр ерөнхийлөгч хэрхэн хүчирхэг хүн болохыг харуулж байна.
Монгол улсын ерөнхийлөгч нь хүмүүсийн ярьдагтай адил бэлэг тэмдэг бол яагаад ч биш, хэрэв хэн нэгэн таны өөдөөc ерөнхийлөгч чинь зүгээр бэлэг тэмдэг шүү дээ гэж хэлбэл амыг нь ард дээр нь гартал алгадаад унагаагаарай.
Хэнэггүй байна гэдэг хэрэгт орсныг цагаатгах үндэс биш гэж хэлдэг байх аа. Хэнэггүй байна гэдэг бас улс эх орноо үнс хогтой нь холиx хэрэг бас биш л байх.
Тийм болохоор энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд бүгдээрээ болгоомжтой улс сууртай хандацгаая ард түмэн минь.
Гүйцэтгэх засаглалд төдийгүй Монголын хууль, цагдан сэргийлэх байгууллага, аюулаас хамгаалах хороо, цэрэг арми, элчин сайд, яамдын сайд удирдлага гээд хүрэхгүй салбар хүчирэхгүй эрх мэдэл байдаггүй, сүүлийн дөрвөн жилд болж өнгөрсөн албан тушаалын гэмт хэрэг, нисдэг тэрэгний осол, 7 дугаар сарын 1-ний үйл ажиллагаа гээд л шууд биш ч шууд бусаар нөлөөлсөн энэ эрх мэдэл албан тушаалыг бэлэг тэмдэг гэж ойлгоод сууж байвал тун харамсалтай байна.
Бид жаахан ч гэсэн юманд болгоомжтой няхуур хандаж сурцгаая.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих