| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Зарим дундаас дээш насныхан ярьдаг одоогийн залуучууд ёстой хэрэг алга ямар ч ёс зүй өв уламжлалаа уландаа гишгэлээ гэдэг. Шинэ эринд нэгэнт алхан орчихоод байгаа үеийн Монгол залуус шинэ соёл шинэ иргэншилд дурлацгааж байна. Энэ хоёрын зөрчилдөөний дунд толгой нь эргээд хаашаа ямар замаар явахаа мэдэхээ больсон нийгмийн урсгалыг аялдан дагах байдал газар аваад байгаа үед бид шинэчлэлийг уламжлалтай хослуулах нь туйлын зөв юм.Тэгвэл цөмөөрөө бидний үндсэн соёл юу вэ ямар байх вэ гэдгийг маш сайн мэдэж байх ёстой юм.
Үндсэн соёл нь эрт цагт ч байсан, эдүгээ ч байгаа өөрчлөгдөхгүйгээр бидний дунд оршсоор байгаа гэр бүлийн уламжлал буюу зүрх сэтгэлийн хайрын соёл юм.
Хэрвээ бидний амьдарч буй нийгмийн соёлыг та бүхэн шүүдэг бол. Эсвэл нийгэм маань ийм байгаа юм чинь гэж үг өөрийн эрхгүй хоолойгоор чинь авиа болон давдаг бол хүслэнт соёлыг бид мэдэх нь чухал юм.
Одоогоос 5000 жилийн өмнө ч Гэр бүлд Бусдын тусын тулд амьдрах, Эзэн байх чадвар ухамсар, Багаар хамтран бүтээх соёл ухамсар байсан. Хүй нэгдлийн үед ч гэсэн, 13-р зууны их байлдан дагуулал ч адилхан, энэ 3н ач холбогдол бүхий соёлт зан үйл байсан. Өнөө цагт ч бидний хүсэл мөрөөдлийн чиглүүлэгч байхаар Мөнх тэнгэрээс заяагдсан аугаа тэмүүлэл-хүсэл юм.Хүн бүр мөнхөд өөрчлөгдөж хувиршгүй байх зүйлд дуртай байдаг. Хувирч өөрчлөгдөхгүй бидэн дээр өвлөгдөн ирдэг зүйлсийг хүмүүс босоо чигийн шугамаар дамжуулан авдаг.
Та ямар хүн байлаа ч зүрх сэтгэл, хайрын эзэн болж багийг бүрэлдүүлж амьдрахаар байдаг. Босоо чигийн зүйлс гэдэг нь өвөг дээдсээс бидэнд өвлөгдөж ирсэн хайр зүрх сэтгэлийн тэр дундаа жинхэнэ хүмүүний амьдралын үнэ цэнэт зүйл байдаг.
Бавуугийн Лхагвасүрэн гуайн – Би өнгөрсний үргэлжлэл, Ирээдүйн эхлэл 3 цагийн хэлхээс гэсэн утгат шүлэг босоо чигийн тухай агуулсан байдаг. Тэгвэл би хэн бэ? ЧИ бол чи биш юм учир нь чиний судсаар урсаж буй цус гени яс чинь хүртэл аав ээжээс өвлөгдсөн байдаг ба тэдний өвөг дээдсийнх байдаг. Тиймээс би биемахбодь сэтгэлээрээ түүхийн үр дүн. Гэтэл харамсалтай нь зарим залуус өөрийгөө түүхэн цаг хугацааны биет гэдгээ маш утга учиртайгаар ганц амьдардаг амьдралаа өнгөрөөх ёстой гэдгээ мэддэгүй.
Монголын уламжлалаас харахад Монголчуудын эрхэмлэх зүйлс БУСДЫН ТӨЛӨӨ АМЬДРАХ, ЭЗЭН БАЙХ, БАГААР ХАМТРАН АЖИЛЛАХ юм.
Гэтэл Монголчууд уламжлалаа орхигдуулж хувиа хичээсэн соёлыг эрхэмлэх болсноос болоод
ХАНЬ ТӨВТЭЙ ХҮМҮҮС-зөвхөн өөрийн хань ижлээсээ өөр бусад хүмүүсийг хайрлаж чаддаггүй хүмүүс, ийм хүмүүс нэртэй ХАРДАГЧ нар байдаг.
УДАМ ТӨВТЭЙ ХҮМҮҮС-зөвхөн өөрийнхөө үр хүүхдийн сайн сайхны төлөө бүхнээ зориулаад, ард түмэн, ажил мэргэжил нэгт хамт олон найз нөхдөө золиослоод ч хамаагүй хүүхдийнхээ төлөө зориулагчид...
МӨНГӨ ТӨВТЭЙ ХҮМҮҮС- хар амиа амьдралаа мөнгөөр л хэмжиж мөнгөний хойноос нүд нь улайран гүйдэг хүмүүс маш их олширсон гэхдээ тэд мөнгө хэзээд ч чамайг орхиход бэлэн эсвэл мөнгөө орхиод өөрөө нэгэн өдөр эргэж ирэхгүйгээр явна гэдгээ ерөөсөө мэддэггүй,
ЗУГАА ЦЭНГЭЛ ТӨВТЭЙ ХҮМҮҮС- манай Монгол улсад бараг сар бүр тэмдэглэлт өдрүүд байдаг- төр нь тэрийгээ хуульчилаад ард түмнээ архидахыг, зугаацахыг зөвшөөрчихсөн байдаг бараг жилийн 365 хоногийн 150д нь согтуу, 50-д нь шартаж, 200-д нь шараа тайлалт явагдаж архины үйлдвэрлэл үндэсний үйлдвэрлэл гэгдэж голчлон дэмжигддэг.
Эцсийн бүлэгт ХАР АМЬ ТӨВТ ХҮМҮҮС-ээс нийт масс нь бүрдсэн хүн амтай улс орон болж нийгмийн хөгжил дэвшилтэнд асар их сөргөөр нөлөөлж, эдийн засгийн бүх үзүүлэлтүүд бүгдээрээ хасах гардаг. Учир нь бүгдээрээ хар амиа нэн тэргүүнд эрх ашгийг нь тавиад байгаа учраас шүү дээ.
МУ-н нэг барилгын компани байнаа гээд жишээ аваад үзье. Жирийн манаачаас нь эхлээд эзэн нь хүртэл хувиа хичээж тус тусын ажлаа хийдэг. жишээ нь манаач нь нийтийн материалаас хулгайлж гэртээ хоол авдаг, туслах барилгачин нь бас , бригадын дарга нь албаны мөнгөнөөс завшдаг, дээшээ нягтлан, нарийн бичиг, дарга нь бүгдээрээ хувиа амиа эхлээд тавьдаг бол тус компаний ирээдүй хэцүү болноо доо.
Манай улс - бидний хүрээлэн буй орчин ийм л болчихоод байна. Тэгвэл ЗАЛУУЧУУД БИД энэхүү ялзарсан соёлыг өөрчлөх хариуцлагатай ба бид энэ амьдралын хэв маягаа өөрчлөхийн тулд эхлээд дотоод талдаа өөрчлөлтийн эхлэлийг тавих хэрэгтэй тэгвэл аандаа гадаад талын хүчин зүйлс бидний өдөр тутмын үйлдэл зан төлөв бүгд маш амархан өөрчлөгдөх болно.
Дотоод тал гэдэг маань ЗҮРХ СЭТГЭЛ-ЗҮрх сэтгэл хөдлөхөөр бид уйлах юм уу инээдэг шүү дээ. Угаасаа гадаад бүтцийг дотоод үл харагдах,баригдахгүй, шалтгаан л удирдаж байдаг. Тиймээ А.Эйнштен "БИД ЮУ БОДНО,БОДЛУУДЫНХАА ҮР ДҮНТЭЙ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА НҮҮР ТУЛЖ БАЙДАГ"гэж хэлсэн байдаг.
Энэ үнэхээр үнэн, хүний амьдралыг бодол нь бүтээж байдаг. Өглөө босоод зарим хүмүүс энэ өдрийг яаж өнгөрөөнө дөө. Ажил бүтэхгүй байхаа, тэр намайг тоохгүй байх даа гэх мэтчилэн сөрөг сэтгэл бодолоор эхэлбэл тийнхүү өдөр өнгөрдөг. Харин сайн сайхан амжилт бүтээмжүүдээ бодож эхэлбэл баяр баясгалан инээд хөөрөөр дүүрэн царайг та орой орондоо унтахаар хэвтэхдээ та мэдрэх нь үнэн юм. Маш олон жишээнүүд байдаг. Хүн өөрийнхөө яаж амьдрахыг шийддэг юм. Ганданд очоод болохгүй бүтэхгүй зүйлээ даатгаж ном хуруулаад амьдралд өөрчлөлт дэвшилт гарч байгаа нь номын хүч биш ерөөсөө тэр хүний өөрийнх нь итгэл сэтгэлээс шалтгаалсан дэвшилт юм.
Гэтэл залуус бид үргэлж шинэ соёл, шинэ хэв маягуудыг ихээр сонирхож байдаг сониуч хүмүүс байдаг . Даан ч шинэ урсгалууд нь дандаа сөрөг сэтгэл хөдлөл буруу соёлууд дээр үндэслэгдсэн байдаг нь харамсалтай.Хүн яаж амьдрах нь тухайн хүний эрх чөлөө боловч жинхэнэ эрх чөлөө гэдэг бол чөлөөт хүсэл анхдагч сэтгэлийн нийлбэр байж жинхэнэ эрх чөлөө байдаг. Гэвч хүмүүс эрх чөлөөг хариуцлагаа умартан эдлэхийг хүсч маш олон хэм хэмжигдэхүүнүүдийг зөрчиж амьдардаг. Зөвхөн чөлөөт хүслийг анхдагч сэтгэлийн дуу хоолойнд захируулахгүй байвал хариуцлагагүй эрх чөлөөг бүтээдэг ба тэндээс хүмүүс хохиролыг л амсдаг.
Анхдагч сэтгэл гэдэг маань хариуцлагаа биелүүлэхийн тулд үргэлж амьдралын хүсэл тэмүүлэл,өөрчлөлтөнд маш мэдрэмжтэй зүрх сэтгэлийн гүнээс баяр баясгалантайгаар оргилох дотоод сэтгэлийн дуу хоолой байдаг. Тэрхүү дотоод сэтгэлийн дуу хоолойгоо сонсож дагаж чаддаг хүмүүс үргэлж амжилтанд хүрдэг байна. Гэтэл хүмүүс дотоод сэтгэлийн дуу хоолойгоо уландаа гишгэлээд зөвхөн – Би эрх чөлөөтэй байх эрхтэй гээд янз бүрийн зарчмын бус зүйлсээр өөрийн зовлонгоо мартахын тулд автдаг.
Тиймээс бид одоо яах ёстой вэ? Хариуцлагатайгаар ухамсараараа амьдрах л шаардлагатай байна. Архидалт, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, садар самуунд орооцолдох,гэх мэтчилэн эрх чөлөөний тухай буруу ойлголт, уламжлалт хүн ёсоор амьдрах соёлыг умартаж үл тоомсорлосоноос улбаалсан асуудлуудаас бид хариуцлага+эрх чөлөөг хослуулсан амьдралын хэв маягаар л бид ангижирч чадна.
Өнөөгийн залуус өөрсдөдөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус байж маш ихээр гутранги өөдлөх хүсэл сонирхолгүй болсон нь ямар ч хариуцлагын ухамсаргүйг илтгэж байгаа юм.
Эзэн богд Чингис хааны хэлсэн үгсийг бид санаж байх ёстой. Тэрээр хэлэхдээ:
Орон гэр муу гэж бүү гомдолло- 9н настайдаа ааваасаа хагацаж, нутгаасаа хөөгдөж гарч байлаа
Ядуу зүдүү гэж бүү хэл- Талын хулгана барьж идэн амиа зогоож байлаа.
Дорой буурай оронд төрсөн гэж бүү бод- сүүдрээсээ өөр найзгүй байсан атлаа 100мянган үнэнч цэрэг эрстэй болсон
Сурсан мэдсэн зүйл бага, хүч дорой гэж өөрийгөө бүү гол- Өөрийнхөө нэрийг ч бичиж чаддагүй байсан ч бусдын үгэнд чихээ хандуулан амьдралын ухаанд суралцсан би
Дэндүү хэцүү шантарч цөхөрч хэзээ ч үл болно- Хүзүүндээ хүнд хар дөнгөтэй дайснаасаа оргон зайлж чадсан би Хацартаа сум зоолгоод үхэж сэхэж ч явлаа
Амьдарч байгаа цаг хугацаатай уралдан амьд буйгаа аз ивээл гэж бодон өнгөрсөн хуучинтайгаа зууралдалгүй, ирээдүйгээ сайхнаар бүтээн явдаг байлаа би
Мэдэж ухаартал дайсан гэж гадаа байх бус миний дотор байдаг юм байнаа,Тиймээс тиймэрхүү төвөгтэй зүйлсийг шүүрдэн авч таягдан хаяад өөрийгөө даван ялах тэр агшинд би Чингис хаан болсон билээ.
Хүн төрөлхтөний 2дах 1000 жилийн суут удирдагч ЧИНГИС ийнхүү үр хойчдоо захимжлан сургасан байдгийг бүгдээрээ санацгааж хариуцлагатай хүмүүн байна гэдэг нь амьдрах хэв маягийнхаа хандлага чигийг өөрчлөнө гэсэн үг тул бүгдээрээ 21-р зууны хүслэнт соёл иргэншилтэй Монгол улсын хөгжил мандан бадралын төлөө өөрсдийгөө эхлээд амьдралын хэв маягаа чөлөөт стиль дээр нэмэх нь хариуцлагатай үйлдэл үйлдэх гэсэн ухамсартай болгоцгооё.
1,2 жилийн цаадахыг хардаг улс хүнсээ бэлддэг.
10 , 20 жилийн алсыг хардаг улс Мод тарьдаг ,
100 жилийн алсыг хардаг улс хүнээ зөв төлөвшүүлэх бодлого гаргадаг.
Хүний боловсрол ийм байж л хүнийг жинхэнэ утгаар нь хүн болгодог байна. Монголын уламжлал ч бас тийм л байсан. Усаа хайрлах сэтгэл, байгаль экологоо дээдлэх хүсэл итгэлийг, хүнийг хүндлэх зүрх сэтгэлийг эхлээд гэр бүлийн сургуулиараа олгож улмаар дараа дараагийн боловсролыг эзэмшихэд анхаардаг байсан. Гэтэл өнөө үед ур чадварын буюу ШУ-ны боловсролыг л ямар ч зүрх сэтгэл хайрын ёс суртахууны үндэслэл хүмүүжилгүйгээр олгодог болжээ. Энэ байдлыг залуус бид халж шинэ эриний шинэ иргэд болж чаднаа.
1. Алсын хараатай
2. Хариуцлагатай
3. Өөрийгөө зориулах
4. Цаг заваа зохицуулах
5. Амлалтандаа хүрэх чанаруудын ёс суртахуунлаг эзэд нь болцгооё. .
Энэ нийтлэлийг Манай Буднямын ах бичсэн билээ.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих