Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> zorigt8-н нийтлэлүүд

Дотуур байрны мастер төлөвлөгөө
2009-04-21 13:51:24 УБ
Оюутан байхад сайхан байжээ...

Бүх зүйлээр хамгийн хамгийн. Хамгийн их зав чөлөөтэй, хамгийн их иддэг, хамгийн хүүхэмсэг, хамгийн сайхан ааштай, хамгийн идэвхитэй, хамгийн архичин гээд л...

Миний аз жаргалын диваажин бол Дотуур байр минь...Орон гэр болсон тасагаас гадна охид холхисон коридор, тамхи нэрсэн харчуул, хоол үнэртсэн хөршүүд, хамараа наасан Би энд амьдарна. Дотуур байрандаа ирж унтахыг ямар их хүсдэг байваа нойр хүргэсэн хичээлүүд дээр. Сайхан амттай хоол идэхийг ямар их хүсдэг байваа ойлгомжгүй лекцүүд дээр. Шүлсээ гойжуулаад ширээ дэрлээд унтахдаа багшийгаа зүүдлэн амгалан нойрсдог байлаа. Аяа...

Амьдралд бэлтгэдэг энэ л дотуур байранд жинхэнэ шилдэг, мундагууд амьдан суудаг байсийн. Хамгийн их ном уншдаг нь, хамгийн их хичээл хийдэг нь, хамгийн их спортоор хичээллэдэг нь,хамгийн их охин эргүүлдэг нь, хамгийн сайхан дуулдаг нь, хамгийн их архи уудаг нь, хамгийн их дурладаг нь гээд л...Хамгийн хамгийнууд цугларсан хамгийн сайхан диваажин бол яахын аргагүй Дотуур байр. Энд чинь хүнтэй харилцаж сурах, өөрийгөө хөгжүүлэх, бие даан амьдрарч сурах, санхүүгийн хэрэгцээгээ тохируулж сурах, хоол унд хийж сурах, амьдралын ханиа олох гэхчлэн ирээдүйн эздийг энд үйлдвэрлэдэг юм.

Тасагтаа бас зүгээр байхгүй 7 хоногуудыг өөрсдийгөө хөгжүүлэх өдөр болгон зарлаж хичээллэдэг байлаа. Ном унших өдөр, илтгэх урлагаар хичээллэх өдөр, мэдээллийн өдөр, мэргэжлийн хичээлдээ шамдах өдөр, англи хэлээр ярих өдөр, шоу цэнгээний өдөр хэмээн нэрлэж шилдэг оюутан байх гэж хичээдэг байв. Инээдтэй нь тухайн өдөртөө үүргээ биелүүлээгүйг нь шийтгэнэ. Ёстой гоё.



Сэтгэгдэлүүд

1. oyo | 2009-04-21 16:12:52
bi hedigeer oyutan baij uzsen ch dotuur bairand amidarch uzeegui ee gehdeel oyutan baih chini estoil gaihaltai yum bilee boldog bol irgeedel surah yumsan manai angi hedigeer surlaga saitai baigaagui ch hamt olon gedegee haruulj chadsan gaihaltai angi baisan odoo baigaa sh uu yamartail zawal garwal uulzdag buur suuldee zalhmaar ch yum shig zugtmaar ch yum shig gehdee saihan baidag bolhoor zalhdagch ugui zugtdagch ugui de ho zaluu nas yum shini uulzaadal dursamj nemdeg yum da
2. tseegii | 2009-04-21 19:05:37
bi brand 10n jild bsnasa ehleed odo 4duh jildee amidarch bn. bai bol minii bodloor vneheer az jargaltai amar taiwan orchin.Gehdee ene hvvhdiin bichsen tuluwluguu ineedtei ymaa. Brand hezeech hvvhdvvd tgj amidardaggvi ym. Oyutnuud uursdiinh nil uhamsariin asuudal, ter hvvhed zuwhun uuruul tsag zawaa zuw zohitsuulj chadwal amjitand hvrne. Ene bol minii bodol.Ene niitlel deer muisin 2r dotuur bairnii zurag bga yumuudaa te hehe
3. lovehair8 | 2009-04-21 19:28:05
uneheer goe yumaa kk
4. zorigt_8 | 2009-04-21 20:40:42
oyo: Коллектиттой анги байж дээ...Хамгийн гол нь л тэр байдийн..Манай анги бас танай анги шиг хамтын мэдрэмжтэй анги байсийн..Яагаад гэвэл Би ангийн дарга..хэхэ
tseegii: Чи ч архаг байрны оюутан байна дөө.
Хөвгүүдийн амьдрал шиг адал явдалтай зүйл гэж юу байхав...МУИС-ын 3-ын зураг олддоггүй..МУИС-ын 2-ын зургийг тавьцийн..
lovehair8: Харин тийн..Бүх зүйл гоё
5. chin_xusel | 2009-04-22 09:34:17
оюутан насны хамгийн сайхан үеүүд дотуур байранд л өнгөрдөг. улаанбаатарын оюутнууд нэг бодлын азгүй юм уу даа
6. zorigt_8 | 2009-04-22 13:51:36
chin_xusel: Харин тийн...Гэхдээ УБ-ынх хирнээ манай байранд бараг амьдардаг байсан гарууд бий..муухай архичин...
Тэрийг ирэнгүүд дотуур байранд минь дектатур тогтоод гоё ш дээ
7. fairyhood | 2009-05-05 18:55:29
dotuur bair ch goe ni goe.gehdee ch mgl-iin dotuur bair ch medehgui ee.buun shownii uur l bolood bh shigee
8. cabriolet | 2009-05-18 11:57:35
Дотуур байранд амьдардаггүй ч паянг нь зөндөө мэдэх юм байна. Нэг талаараа гоё байдаг ч нөгөө талаараа бас хэцүү шүү дээ.
9. zorigt_8 | 2009-07-02 12:34:47
Фээерихүүд:
Яг ч тийм бишээ /өмөөрөв/

Cabriolet:
Хэцүү байх нь бүүр гоё..
10. commie | 2009-08-01 18:33:43
Оюутан байх ч гоё шүү. Олдвол идчихээд, олдохгүй бол 7 хоног ч хоосон явна. Өл даах чадвар өндөр. Бас ингэвэл яах бол, тэгвэл яах бол гэж бодож санах юмгүй, санаа амар. Тэр л надад их таалагддаг. Юунд ч санаа зовохгүй, гандан буурахгүй давхиж явсан үе маань.
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: