| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Энэ үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, дайн дажин төрийн буруу бодлогыг эсэргүүцэгч залуу удирдагч нар хийж бүтээх цэл залуу насандаа бусдын гарт хэрцгийгээр алагдаж мөнх бусыг үзсэн боловч тэдний тавьсан илтгэл үг өдгөө хүртэл мянга мянган хүний зүрх сэтгэлд хүрч энх тайван, эрх чөлөө, нэгдмэл байдалыг хожмоо авчирчээ.
Үг гэдэг хэзээ ч арилдаггүй хүчит зэвсэг яах аргагүй мөн юм. АНУ-ын ерөнхийлөгч асан John F, Kennedy манай ард түмэн сайн мэддэг боловч түүний дүү болох Robert F. Kennedy хүмүүс сайн мэддэггүй байх аа. Martin L. King -ын аллага болсоны дараа Америкын төрийн бүхий л хүмүүс эл аймшигт мэдээг ард иргэдэдээ дуулгахаас зүрхшээж тэр тусмаа тэрхүү аугаа удирдагч цагаан арьст хүнд хорлогдлоо гэдэгийг хэлэх зүрхтэн байгаагүй гэдэг. Арга ч үгүй юм даа, нэг ёсондоо иргэний дайн үүсэхэд ч бэлэн болсон эмзэг нийгмийг буруу үг хэлж турхирахаас хүн бүр айж байсан биз.
Martin L. King алуулсан гэх үгс ам дамжин тархах тэр үед энд тэндгүй бослого хөдөлгөөн үүсэж хаа сайгүй тэмцэл өрнөж байсан юм билээ. Ерөнхийлөгч нь ч үг хэлэхээс айж байсан тэр үед, эдүгээ амь хорлогдож нас барсан ерөнхийлөгчийн дүү, Robert Kennedy, New York мужын сенатор байхдаа ард түмнийхээ өмнө зориглон гарч уй гашуу, гомдол шаналал, гуниг гутралаа хуваалцан тавьсан тэр л аугаа илтгэл тэр үед Амэрикчуудыг иргэний дайнаас хамгаалаад зогсохгүй, анх сонссон тэр мөчөөс минь хойш миний санаанаас ер гардаггүй юм.
Иргэний дайн гарчихаж болох хэцүү тэр мөчийг тэр удирдагч өөрийн үгээрээ зөөлөлж өршөөл энрэлийг ард түмнээсээ эрж, нэгдмэл нэг байдал эх ороныхоо төлөө тэмцэх аугаа зүрх сэтгэлийг хүссэн тэр хүсэлт цагаа олсон зүйл байсан гэдэгийг түүх өнөө гэрчилнэ. Гэвч тэр зоригтой удирдагч сүүлд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, улс орон даяр сонгогдох магадлал өндөртэй явж байхдаа бас л харамсалтайгаа бусдын гарт хөнөөгдсөн билээ.
Тэр үед АНУ-д ямар байсан бол гэж би хааяа боддог юм, хүн бүхэн төрдөө итгэл алдарч, эдийн засагийн хямрал, дайн дажин өрнөсөн, ирээдүй нь харанхуй харагдсан хүнд үе байсан байхдаа гэж бодогддог юм. Сонгож гаргасан ерөнхийлөгч John F. Kennedy- г нь хорлоод удаагүй байтал, эрх чөлөө, нийгмийн тэгш амьдралын төлөө тэмцэгч Martin Luther King мөн хорлогдож, өөрсдийн хүсэлээ ямар ч зорилгоор биелүүлэхийг хүсэгч цэвдэг сэтгэлтэнгүүд цэл залуухан үг нь хурц ард түмэн ээ гэсэн Robert Kennedy-ын амийг мөн л авч одожээ. Гэвч тэр залуугийн үг өдгөө хүртэл түүний ард түмэнтэй нь хамт байсаар л..........
Харанхуй харагдах ирээдүйн дунд тэрээр хэлсэн үг нь энэ - ''Зарим хүмүүс юмыг байгаагаар нь харчихаад, яагаад ийм байх ёстой гэж асуудаг, харин би сайхан ирээдүйг мөрөөдөхдөө яагаад ийм байж болохгүй гэж асуудаг'' - Robert Kennedy
Өнөөдөр зарим Монголчуудад минь бидний ирээдүй ямар ч гэрэлгүй хар бүрхэг харагдаж иргээд л өнөөх дарангуйлалынхаа системд орчихсон юм шиг санагдаж юм бүхэн төрийн гараар цогцуулагдаж малтай Монголын махны үнэ тэнгэрт хадаж, эрүүл саруул амьдрах эрх нь зөрчигдөж, мөнгөтэй болгон төрийг худалдаж авч болдог. Мөнгөгүй нэг нь гудамжинд хэвтэж байсан ч төр нь үл тоосон.
Төр том иргэн жижиг гэдэг айдас хүн бүрт мэдрэгдэж, үгэээ хэлэхээс зүрхшээсэн амьдрал. Тавын таван залуугийнхаа амийг хүйтэн зэвсэгийн хүчинд алдахдаа "Уучлаарай" гэдэг үгийг хэдэн сараар хүйтэн цементэн дээр сууж байж эрх мэдэлтэнгүүдээс сонсдог, гэвч энэ бүхний жинхэнэ хэрэгтэнгүүд өнөөдөр өндөр албан тушаалд дахин дахин горилж Эх орон, ард түмэн байгуулсан гавъяаг хулгайлж би л хийсэн би л дэмжсэн гэж дулдуйдаж өнгөрсөн бүхий л эмзэг сэдвүүдээс зугтаж хоёр нүүр гаргана.
Тэр хүний хэлсэн үг одоо хүртэл миний чихэнд сонсогдоостой " Төр төмөр нүүрээ харуулна" ардчилсан төртөй эрх чөлөөт улсын эрхэмсэг ерөнхийлөгч ард түмэнээ ийнхүү заналхийлсэн. Коммунист нийгмийн үндэс болсон эл үгийг хэлэхийнхээ оронд ард түмнийхээ эв нэгдэл ирээдүйн төлөөх илтгэл тавьчихсан бол, эсвэл эрхэмсэг дарга С. Баяр нуугдаж далдлахынхаа оронд эл удирдагч шиг зоригтой гарч ирээд ярьсан бол хэн ч чулуу шидэж хэн ч амиа алдахгүй байсан болов уу?
Чулуу шидэж бослого гаргасан ч би тэднийг муу удирдагч, алдаа гаргасан гэж буруутгаж ийнхүү суухгүй л байсан болов уу? Бид ийм л хүнд тогтолцоонд амьдрахдаа үгээ биш зүрх сэтгэлээ алдчихсан байж магадгүй ээ, гэхдээ бид мөрөөдөлөө алдаагүй. Сайхан амьдрах хүсэл тэмүүллээ алдаагүй, ирээдүй хойч үеэ өмнөхөөсөө сайхан байлгахын тулд залуу насаа харьд боол мэт өнгөрөөхөөс айгаагүй. Тиймдээ ч ирээдүй сайхан болно гэж найдна.
Роберт Кэнниди шарилыг ачсан галт тэрэг Вашингтон ДС-г зорьж буй нь..........ард түмэн уйлж буй нь..............
''Зарим хүмүүс юмыг байгаагаар нь харчихаад, яагаад ийм байх ёстой гэж асуудаг, харин би сайхан ирээдүйг мөрөөдөхдөө яагаад ийм байж болохгүй гэж асуудаг'' - Robert Kennedy
Сэтгэгдэлүүд
Энэ бол гарцаагүй үнэн ядарсан ард түмэн болхоос ядуу арл түмэн биш юм шүү найзаа.
БИД ДАХИН УЛС ТӨРИЙН ТОГЛООМ БОЛНО ГЭЖ ҮҮ !!!
Америкийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон, америкийн бодологыг Монголд тулгагч, эх орноо бусдад зарагч Цахиагийн Элбэгдорж түүний хамсаатан нарын Америкийн санхүүжилт, тэдний дэмжлэгтэйгээр зохион байгуулсан 2008 оны 7 сарын 1-ний өнгөт хувьсгалаар Хэн хохиров Монголын гэм зэмгүй энгийн нэгэн ард иргэд бид бие сэтгэлээр хохирлоо, олон эцэг эхчүүд үр хүүхдээсээ хагацалаа, монгол улс, ард иргэд, хоёр хэсэг болон хуваагдлаа, монгол улс бүхэлдээ, бүхий л шатандаа хагарал гарлаа, үймээний үеэр амь үрэгдсэн залуучууд ид хийж бүтээх насан дээрээ тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг боллоо. Цагдаа, ард иргэдийг хооронд нь сөргөлдүүлж мөргөлдүүллээ, ах нь дүүгээ, дүү нь ахыгаа алах тийм харамсалт мөчийг бид нүдээрээ харлаа. Цагдаа ч, цэрэг ч монголын ард түмэн тэд эцэг эх, үр хүүхэдтэй, албан ажлаа хийж байгаа энгийн нэгэн ардын л хүүхэд. Монгол Улсын Үндэсний өв болсон хөгжим соёлын үнэт зүйлс усталаа морин хуурч Батчулуун уйлж байлаа. Хэн хохиров Монголын ард түмэн хохирлоо тэнд орилж байсан Элбэгдорж, Батзандан, Магнай, Уянга, Занаа одоо хаана байна гэртээ зурагт үзээд л бүхний ард цэвэрхэн хоцорч байна. Тэд 2008 оны 7 сарын 2-ны өглөө бид зогсоохыг оролдсон хэмээн ярьж харамсалын царай гаргаж суусан. Тэр үед орилж байсан Ц.Элбэгдорж одоо харин Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж байна ??? яагаад. Монгол Улс, монгол ард түмнээр ингэж тоглож болно гэж үү. Холын тэртээ баян цатгалан улс гүрэн Молдав улсын хувь зайгаар бас л тоглолоо, бас л чулуу, мод шидэж, галдан шатааж, архи дарс тараасан зэргээр ард түмнийг дотроос нь дайтуулж дайсагнууллаа. Монголын ард түмэн бид зурагтаар бэлхэнээ харж л сууна. Тэд өөрсдийн хийсэн, турхирсан жагсаал цуглаан үймээн самуунаа шагнал авсан кино мэт бахархан инээмсэглэн үзэж байгаа. Бидний хайртай хүү анхны алтан хараацай Цахиагийн Элбэгдорж Америк явж алдартай сургуульд юу сурав юу бүтээв, ард иргэдийг 2 хувааж сурч, иргэдийг турхирч сурч, хийсэн муу ажлыхаа ард нь гэмгүй үлдэж сурсан байна, харин одоо Монгол төрийн Ерөнхийлөгч болж улсын эв нэгдэлийн илэрхийлэл болж байж чадах уу.
Гүрж, Монгол, Молдав, Украйн зэрэг жижиг улсуудад үймээн самуун, бослого гарсаар байгааг зурагтаар үзэж суусаар бид хохирох гэж үү, Холын газрын баян Америк улсын гар хөл болсон хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор бид юу болох бэ?
Тэд сонгуульдаа Ц.Элбэгдорж ялвал дуугай байна ялахгүй бол 7 сарын 1-нийг давтана гэж айлган сүрдүүлж монголын хувь заягаар тоглож байна.
Ард иргэдээ Монголын ард иргэд бид ахиж улс төрийн гадны золионы тоглоом болохгүй, бидэнд тэр өнгө, бас эмх замбараагүй байдал хэрэггүй. Бидэнд нэг нар байгаа, нэг нарны доор нэг Монгол улс байгааг санахтун сэрэмжлэхтүн !!!
seremjluuleg.blogspot.com
Сэтгэгдэл бичих