| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Тэгээд хэрэг болж магадгүй гэсэн үүднээс өөрийн багахан туршлага болоод төрөл бүрийн ном сэтгүүлээс уншиж мэдсэн зарим нэг хүүхэд хүмүүжүүлэх "зарчимуудаас" хуваалцья гэж бодлоо. Зарим нэгэн хүнд хэрэг болж юуны магад.
1. Хэрэв хүүхэддээ ямар нэг юм хэлсэн бол тэрнээс буцахгүй байх хэрэгтэй. Жишээ нь: Хүүхэддээ оройн хоолны өмнө чихэрлэг зүйл идэж болохгүй ээ гэсэн бол үгүй л байх хэрэгтэй. За яахав нэг удаа юм уу, эсвэл дараагийн удаа үгүй шүү гэх мэт зүйл таны үгний хүчийг сулруулдаг. Түүнээс үүдэн хүүхдүүд за за тэгж л байдаг юм гэх хандлага өндөр болно гэсэн үг.
2. Хэрэв хүүхдээ багаас нь уйлах, орилж дэвхцэх, хашгирахад нь "бууж өгдөг" буюу за за түвэг гэсэн хандлагаар ханддаг бол энэ хамгийн буруу. Хүүхдэд энэ нь би ийм замаар цаашид бүгдийг бүтээж болно гэсэн хандлагатай болгодог.
3. Үнэхээр хүнд энэ хүүхдийг яадаг юм билээ гэсэн хэцүү мөчүүд их ирдэг. Ийм үед хүүхдээ гомдоохоор өгүүлбэрүүд буюу " Чам шиг хүүхэдтэй болсондд би гутарч байна эсвэл ичиж байна" , " Чамайг яах гэж төрүүлвээ" гэх мэт хүний зүрхэнд хүрэхээр үгс бүү хэл. Хэрэв уурандаа "урсаад" гарсан тохиолдолд эргээд уучлалт гуйхад үнэхээр илүүдэхгүй шүү.
4. Хүүхдийг багаас нь өөрийн гэсэн дэг журам, эмх замбараатай болгохын тулд аль болох багаас нь өөрийнх нь өрөөг эмхлүүлж, цэвэрлүүлж сургах хэрэгтэй. Мөн эхлээд тоглоом болон зүйлсийг хамт хураалцаж хаана юуг хийж болох талаар, яаж хурдан хийх гэх мэт " анхан шатны мэдлэгийг" аль болох зааж өгсөн нь дээр.
5. Хүүхэд бага насандаа их хүний анхаарал татах сонирхолтой байдаг тул өөрсдөө юм хийж эцэг эхдээ үзүүлэх, эцэг эхдээ туслах их сонирхолтой байдаг. Түүнийг аль болох дэмжиж, сайшааж байх хэрэгтэй. Зүгээр "чамайг надад туслаагүй бол ийм хурдан хийхгүй байсан шүү" гэх мэт энгийн нэг өгүүлбэрээр хүүхддээ маш их урам өгнө.
6. Хүүхдийнхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй байх чухал. Ямар нэг юм амласан бол тэрийгээ цаг хугацаанд нь хийх хэрэгтэй. Хэрэв үнэхээр дундуур нь ажил гараад боломжгүй болсон бол тэрийгээ хэлж үнэхээр санаа тавьж байгаа ч чадахгүй болсондоо уучлалт гуйх хэрэгтэй.
7. Эцэг эхчүүдийн хамгийн том алдаа бол 2-уул ярилцаж тохироогүйгээс хүүхдийн өмнө нэг үгүй нөгөө тийм гэсэн 2 ацан шалаанд ордог. Түүнээс үүдэн хүүхэд эцэг эхээ хооронд нь " мөргөлдүүлэх" буюу нэг руу очоод үгүй гэсэн тохиолдолд нөгөөх руу очин асууж тэг гэсэн хариултаар авч үүнээс үүдэн эцэг эх 2-ын хооронд зөрчилдөөн гардаг. Тиймээс анхнаасаа "нэг бодол санаатай" байх хэрэгтэй. Мөн нэгнийхээ хэлсэн зүйлийг хүүхдийн нүдэн дээр бүү үгүйсгэ.
8. Хүүхдээ мөнгөний үнэ цэнийг мэдүүлж сурга. Тиймээс за май миний хүүхэд хүнээс дутаж болохгүй гэдэг хамгийн буруу зүйл.
Жишээ нь: энд манай охин 7 хоног тутам 2 евроний карманий мөнгө авдаг. Манай охин их салан учир юм хаях их дуртай. Тэгэхээр яадаг гэхээр 2 дах удаа хаясан тохиолдолд хаясан зүйлээ ахин авах мөнгөө өөрийн цуглуулсан карманы мөнгөнөөс төлдөг юм. Үүнээс үүдэж манай хүн юмандаа хянамгай болж эхэлсэн. Одоо юм хаях нь маш багассан гээд боддоо... Үүнээс үндэслэн:
9. Хэрэв шийтгэлтэй бол бас урамшуулал гэдэг зүйл байх ёстой.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих