| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
2004 оны сонгуульд ялагдсан өглөө нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга зурагтаар ярихдаа:
-Манай нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсныг тод санадаг. Иргэдийн сонголтыг зөвшөөрдөггүй том толгой гэдгээ өөрөө хэлсэн.
Үүний дараахан бараг бүх тойрогт маргаан дэгдээж, элдвийн аргаар өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж байсныг санадаг юм. Тодорхой жишээ хэрэгтэй гэвэл Гүррэгчаагийн тойрог, З.Энхболдын тойрог гэх мэт.
Үүнд ундууцсан иргэд дараа жил болох ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн хандахыг тэд бас мэдэж байсан.
Намбарын Энхбаяр нэр дэвшихдээ "ерөнхийлөгч бол аль ч намын харьяалалгүй байдаг" гэсэн үг яриагаар сонгуульд нэр дэвшин бас ч шударга гэж хэлэгдэхээргүй ялж байсныг санадаг.
Намын харьяалалтай байсан уу авилгалын харьяалалтай байсан уу гэдгийг би биш та тунгаана биз.
Дараагаар Элбэгдоржийг ерөнхий сайд байх үеийг санадаг. Тэр үедээ авилгалыг устгана гэж гаалийн Баатар тэргүүтэй хүмүүстэй хуулийн хариуцлага тооцож эхэлснийг санадаг.
Тэр асуудлаас үүдэн МАХН-ын бүлгийхэн үхэн хатан тэмцэж байж огцруулж байсныг санадаг.
Огцрохдоо Энхболдыг хүүхэд шиг суулгаад улстөрийн хичээл орж байсныг санадаг.
Огцрохдоо -Бид олуулаа эргэж ирнээ гэж хэлж байсныг ч бас санадаг.
Сонгууль бүрт СЕХ-ны даргаар МАХН-ын хүн гардгийг мэддэг. Тэр хүн болгон нь ямар нэг сааталтай мэт байдгийг харсан. ойлгосон.
2008 онд Хэн хэрхэн сонгууль луйвардахыг харсан. сонссон. Дүнд нь үймээн үүсч байшин шатах, хүн буудуулахыг үзсэн.
Цугласан залуучуудын дунд миний таних 2 ч тагнуулын ажилтан 2-уул 2-лаа амралтаа авцан гээд явж байхтай уулзсан. ярьсан. Тэнд тагнуулын бүрэлдэхүүн ажиллаж байсан гэх таамаг бий.
"Урлагийн үнэт өв гэдгийг үхсэн биш амьд хүн үнэлдэг юм" гэж Урлагийн мундаг зүтгэлтэн хэлж гашуудахыг би үзсэн.
Бүх Сонин ТВ ФМ-ийг хүчээр хааж чаддагийг харсан. Тэрнийхээ дараа 1 төрлөөр тархи угаах оролдлого хийж байхыг үзсэн.
Монгол ТВ-ийн сэтгүүлч зураглаач үймээний эсрэг ярилцлага өгөх хүн олж авах гэж гудамжинд зүдэрч байхыг харсан. өрөвдсөн.
Гагцхүү дэлхийн хэмжээний мэдээллийн хэрэгслийг яаж ч чаддаггүйг мэдсэн. Бид Интертэнэтээр мэдээллээ солилцож байсан. мэдээлэл хаагдаагүй. үнэн илэрсэн.
Энэ явдлын дараахнаар эсрэг үзэлтэй томхон толгой бүрийг үймээнтэй нялзаан хамаатуулж, шоронд хийж байсныг мэддэг.
Элбэгдоржийг цуглаантай хамаатуулах гэж бүх хүчээ гаргаад бараагүй харсан.
Үүний эсрэг Элбэгдорж харин ч Аль нэг эрх мэдэлтний талд биш, залуучуудынхаа үнэний төлөө тэмцэхээ тэр үед хэлж байсныг санадаг.
Сонгуулийг луйвардаад зогсоогүй, Ялсан хүнийг хүртэл үндэслэлгүй, хаа хамаагүй зүйл ангиар яллаж шоронд хийж чаддагийг харсан. Авилгалын сүлжээ хэр далайцтайг мэдэрсэн.
Гэхдээ нэхээсэн эдлэлийн нэг цухуйсан үзүүр утаснаас татахад бүхлээрээ хөвөрч унадгийг мэднэ.
Тэр үзүүрийг олж татан, хөврүүлэх хүн хэр зоригтой чадалтай байх ёстойг ч ойлгосон.
Хөрөнгө орлогын мэдүүлгээр бол Элбэгдорж Энхбаяраас баян болохыг харсан.
Амьдрал дээрээ Энхбаяр Элбэгдоржоос хэд дахин баянг нийтээрээ мэднэ.
Төрийн мэдлээр баяжсан, өөрийн мэдлээр баяжсан хоёрын аль нь шударга болохыг мэддэг.
Жил ирэх тусам МАХН-ын дэмжигч цөөрч байгааг анзаардаг. 2000 оноос хойш энэ байдал улам хурдацтай болж байгаа нь мэдрэгддэг.
Энэ жил тэрний дараа жил, тэрний дараа гэх мэтээр үргэлжилнэ. Үүнд миний бичсэн, тэрний бурсан падлийгүй гэдгийг ойлгосон.
Тийм ээ сонголт өөрөө төлөвшдөг.
Жич: хэсэг бүлэг ПИАРчин нэртэй гаруудаа
-Маниус мартдаггүй юм шүү.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих