Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> zorigt8-н нийтлэлүүд

Андаа бичсэн захидал
2009-05-05 10:17:43 УБ
2 сарын 12-нд Цасны чимээ анддаа нэгэн зурвас захидал мутарлаж байжээ.

Анд нөхдийн хооронд эвдрэл хийгээд эвлэрэл, задрал хийгээд мандал, үл ойлголцол хийгээд найрамдал байдгыг бодолцон тус өмнөх захидалдаа өөрчлөлт оруулсан дахин нийтэлвээ?

Алтан үсгээр бичиж титэм хийж өмсмөөр

Анд нөхөр минь миний цорын ганцхан гангараа юм.

-Ц.Хулан-

...Сайн байна уу? Арван тавны дүгрэг том гэрэлт сар шиг дүүрэн төгс гэгээн сэтгэлт анд минь. Зүрхнээс ундран гарах сэтгэлийн үгсээ урсгасан энэ захидалыг уншаад өчүүхэн төдий боловч догдолж баясаасай хэмээн хүсэж буй нь би бөлгөө...

Зургийн тайлбар: "sain naizuud urgelj zurh setgeld oirhon"

“Захидал бүхэн хариутай” гэсэн билэгт үгийг бодолцон хариу захидал мутарлан суух нь сайхан захидал уншин сэтгэл догдлон омогшисоных бизээ. Чиний хэлсэн шиг “Улаанбаатар” хэмээх их хотын саарал өдрүүд үргэлжилсээр, өчүүхэн биеэ цаг хугацааны машинд тээн, битүү манан буданд баримжаа алдан зомгол лугаа ийш тийш шидлэн байна.

Ажилдаа биеэ зориулан, сэтгэлээ өгөн завгүй ажиллахаар нэг л мэдэхэд 9 сар болжээ. Эмэгтэй хүнээр бол үр тогтоод бяцхан үр мэндлэх хугацаа. Надад энэ хугацаанд алдсан зүйл ч бий, оносон зүйл ч бас бий. Илүү өөрийнхөө тухай эргэцүүлэх, нөхцөл байдалдаа свот хийх, прогноз таамаг дэвшүүлэх зав чөлөө үнэндээ байсангүй. Ядарсан байна, сэтгэл санаа тогтворгүй болсон байна. Сүүлийн үед мартамхай уймраа, далд стресстэй болсон ч байж болзошгүй санагдах болсон.

Пиво ууж, караокедаж, гитартай ханьсаж асан тэр л хоромд андын хэлсэн үгс цээжинд уяатай яваа найзынх нь. “Хамтрахаас хэзээ ч буцахгүй нөхөрлөл”-өө Мунхаг муу найз нь Хэзээ ч үгүй хийхийг хүсэхгүй байна. Ажилаа хийх, залуу лидерийн хичээлдээ явах, мөн нийгмийн хөгжлийн төсөл хэрэгжүүлэх гэх мэтийн ажилд гар дүрэн орсон болохоор зав гэж өчүүхэн төдий байна үнэндээ. Эхний удаад “Мэргэжлийн Социологичдын Клуб” "MORC" хэмээх мэргэжилдээ хандсан ажил дээр хамтран ажиллах санааг чи надад, би чамд цухуйлгаад удаж байна. Би бээр энэ мэтчилэн болон бусад хамтын ажиллагааг заавал хийвэл зохих мэргэжлийн ёс зүйн үйл хэрэг хэмээн үзэж бодит ажил болгоход анд чамтай түншлэх бодолтой байгаа.

Андын бичсэн сайхан бизнесийн санааг чин сэтгэлээсээ дэмжиж буйгаа илэрхийлээд өөрийн тэнэг, бушуу түргэн, тогтворгүй зан аашаа цохон тэмдэглэе. Хэтэрхий нь дэндсэн нөхөрлөл, дэндүү нь ихэдсэн дотносолдоо ташууран үг алдан бухимдсаныг өршөөнө гэж найдаж байна.

Хагарсан ч эвлэрдэг нь, хагацсан нийлдэг нь, хатуурхсан ч зөөлөрдөг нь, хадуурсан ч хайрладаг нь БИДНИЙ ХАЛУУН НӨХӨРЛӨЛ-ийн үнэ цэнэ билээ. Хамтын мэдрэмж, хамтын сэтгэл хөдлөл, хамтыг санаа зориг зөвхөн БИДНИЙХ.

Найзлахын үед чи дэргэд хэзээд байсан

Нарыг надтай уралдаж бас өрсөж харсан найз чи

Наслахын хувьсалд чи хажууд минь байсан

Намайгаа өөртэйгээ уусгаж нэхдэгсэн Найзаа

НАЙЗДАА ХАЙРТАЙ

Хүндэтгэсэн журмын нөхөр: ЗОРИГТ8



Сэтгэгдэлүүд

1. naraa | 2009-05-05 14:31:59
dajgvi bolson bna
2. jargal | 2009-05-05 14:36:31
bi ch bas gomdooson naizaasaa uuchilal guimaar bolchihloo.teneg namaigaa uuchilaarai Miigaa naizdaa
3. zorigt_8 | 2009-05-06 12:38:13
naraa:
Сүүлийн үед магтаалд дургүй болоод байгаа
jargal:
Эртхэн уучлал гуйхгүй бол дотно хүний өдөөсөн өвчин эдгэшгүй шүү...
Мягаа жаргалыг уучлаарай..ха ха
4. chatsarganiibut | 2009-05-08 07:41:55
and-daa anddaa gej bicheech, hund zoriulan bichsen zahidal setgliin ug aldaatai baih taagui gej.
5. zorigt_8 | 2009-07-02 12:33:21
Чацарганы бут:
Зө зө
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: