| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

Эл татварыг нэмсэнээр олох ашиг орлогыг хүүхдийн эрүүл мэндийн даатгалын салбарт нэмэх ба энэ нь мөн эргээд эрүүл нийгэм, тамхижилтаас сэргийлэх аяныг хүртэл дэмжиж буй арга хэмжээ боллоо гэж нийтээрээ сайшааж хүлээн авлаа.
Сүүлийн үед бараг блог бүр дээр л энэ хүүд туслаач тэр охиныг минь ивээгээч гэж сэтгэлийн зовлон хадаан арга ядаж суугаа эцэг эхчүүдийн найдвар энд тэндгүй бичигдэх болж ээ. Цөөхөн иргэдтэй бид туслахгүй гээд яахав туслалаа гээд бас хуруу тутчих юм аа. Уг нь бид чинь хүн шиг эмнэлэгтэй мөн эрүүл мэндийн салбартайсан бол үр хүүхдээ харийн оронд хэлсэн үнээр нь эмчилэх гээд зовж суух байсан уу даа үгүй юу?
Барак Обама эл татварыг нэмсэнийг зарлахдаа " Бидний хэзээ ч хойшлуулж бас орхигдуулж болохгүй салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар тэр тусмаа нялхасын эрүүл мэнд билээ'' гэж хэллээ.
Монголын эрүүл мэндийн салбар эмгэнэлтэйгээр газар шороотой хутгалдан унаж ээ. Энгийн жирэмсэн эх ч халтар төгрөг сарвайхгүй төрж чадах аа байчихаж энгийн нэг эмчилгээг ч гар харж хийдэг болчихож. Монголдоо цөөхөн байдаг лабраторууд нь хуучирч муудчихаж, харийн ороны мэргэжилийн эмч нар Монголын эмнэлэг эрүүл ахуйн орчинг хараад толгой сэгсэрч яажшуухан оршин тогтнодогт нь итгэж үл чадан байна. Эрүүл мэндийн салбарыг хариуцсан даатгал тэтгэлэг ч гэж юм алга болж.
Гэдэсээ дааж ядсан, улсыг идэж баяжсан дарга сайд нь хүртэл ирээдүйгээсээ хулгайлсан мөнгөө халааслаад харь оронд эмчлүүлэхээр зорино. Өнөөдөр үр хүүхэд нь гэмтлээ осолдлоо гэхэд л наад захын анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэгийн тоног төхөөрөмж машин тэргээр тутагдалтай. Би нэг л зүйлийг ойлгодоггүй юм харин уншигч та ойлгодог бол надад тайлбарлахыг хичээгээрэй!.
Улс төр идэж, хахууль өгч, энэ л эх ороноо зарж, бусдыг хохироож амьдардаг хүмүүс ирээдүйдээ тэр тусмаа өөрсдийнхөө үр хүүхэдэд юу гэж хэлэх бол? Тэдний үр хүүхэд тэр хогон дунд, эмгэнэл дунд амьдрахаас айдаггүй юм байх даа? Эх нялхасын эрүүл мэндийн төвийг хар, эргэн тойрон оо хар ирээдүй чинь битгий хэл одоо үе чинь амьдрахад хэцүү болчихож ээ, иймэрхүү үед би улс төржөөд яахав гэхдээ л би үүцээ уран байж үнэнээ хэльеэ гэдэг шиг хэн энэ эх ороныг чинь сүүлийн арав гаруй жил удирдлаа, хэн энэ эх ороныг чинь ийм болгочихов доо ард түмэн минь.
Үр хүүхэд тань тоглох талбайгүй, эмчлүүлэх эмнэлэггүй, эрүүл мэндийн даатгалгүй, тэр битгий хэл жилдээ ганц тоголдог парк нь хүртэл байхгүй болчихлоо шүү дээ. Хүүхдийн хүчирхийлэлээс хамгаалах төв нь энэ улс төрчидийг мөн засгийн газарыг олон улсын шүүхэд өгч болдоггүй юм уу, ер нь ингэхэд бид чинь яасан хаширч зовж дуусдаггүй харалган дотортой улс вэ?
тэднийг дахин дахин сонгох хэрэг байна уу, улаaн нүүрэн дээр нь үнэнг нь хэлье л дээ. Ерөнхийлөгч Энхбаяр аа, Ерөнхий сайд С. Баяраа Улсын Их Хурлын 76 гишүүн, Засгийн газарын сайд нараа, та нарт ичих нүүр ирээдүйгээсээ айх зүрх байна уу, ирээдүй чинь та нарыг газартай чинь булшилж, булшилсан өдөрөө нулимсаараа үдэж баярлах болтугай. Эвий дээ бүүвэйн дуу аялаад уйлж суугаа олон эцэг эхчүүдэд хэлэхэд, хорвоо энэ өдөрөөр эгэл наран ээсэн элчээрээ дуусах биш дээ, сайн сайхан цаг ирэх буй за.
Ирээдүйн улс төрчид энх орончидод хэлэхэд энэ архи тамхины татварыг нэмээд ч болтуай эрүүл мэндийн салбартаа хөөрөнгө оруулалт хийж болдоггүй юм уу. Архичин тамхичин Монголчуудыг архи тамхинаас татварын шугамаар гаргаж эрүүл мэндийн салбартаа сэргэн босголт ч гэсэн авчирьяа даа. Хүн хүндээ хайртай байцгаая нэг нэгнээ хайрлацгаая бид чинь гуравхан сая шүү дээ!!!!!!!
Сэтгэгдэлүүд
Хүслээ.Би ч бас энэ асуултын хариултыг хайдаг.Гайхаад бардаггүй юм.
Тэдний үр хүүхэд тусдаа өөр цаг хугацаа, орон зайд амьдарна гэж л байхгүй.Удирдагчдын хүүхдүүд ихэнхи нь гадаадад сурч байна.Нэг талаас энэ сайн хэрэг.Нөгөө талаас тэд эцэг эхийнхээ хураасан хөрөнгө,үл хөдлөх хөрөнгө байшин сав,уурхай үйлдвэрүүд,газар шороо эд баялгийн эзэн болохоор ирж л таарна.Эгэл ардын хүүхдүүдийн дунд орж л таарна.Тэр үед юу болохыг тааж мэдэшгүй.Бүгд нэг гараанаас эхэлсэн боловч энэ их баялгийг хулгай луйврын аргаар өөрсдийн болгосон гэдгийг ард түмэн нэгд нэгэнгүй мэдэх болно.Тэр үед яах вэ? Мөнгөө аваад гадаад гарга л дээ.Хүний газар бол хүний газар.Тэнд хичнээн баян ч тэд хэзээд 2 бүр 3дугаар зэрэглэлийн иргэд байх болно.Ийм л ирээдүйг тэд үр хүүхдэдээ бэлдэж байна даа.
Уг нь үр хүүхэдтэй хүн нүгэл буяныг ихэд дэнсэлж явах учиртай.Учир нь энэ насанд хийсэн нүглээ наманчлахгүй бол хэдэн үед нь ч гэлээ лай ланчгийг үр хүүхэд нь үүрдэг юм гэсэн.Энхбаярын 4 хүүхэд юутай өрөвдмөөр.Өнөөдөртөө яах вэ аймаар баян тарган эрх мэдэлтэй л юм шиг.Гэтэл..?
Энхбаяр зөвхөн өөрийн хууль бусаар төрөл бүрийн аргаар өөрийн болгосон эд хөрөнгөө Монголын иргэдийн эрүүл мэнд, боловсролд өгчихдөг ч болоосой гэж заримдаа боддог юм.Яадгийн....Уучлаарай, тэгэхэд би тэгээд ингээд авчихсан юмаа гээд. Монголчууд бид чинь их өр зөөлөн мартамхай улс шүү дээ.Дорх нь л өрөвдөөд л нэр нь цагаадна. Ядахдаа нүүр дүүрэн, айх ичих юмгүй хүний өмнөөс сайхан харах болно.Одоо тэр байж байгааг нь хараа... Андашгүй нүд нь гөлөгнөөд л цаанаа нэг зовиуртай, сэтгэлийн дарамттай.Түмний хараал идэж явна гэдэг юутай эмгэнэлтэй. Зүгээр байхад нь хараагаад зүхээд байгаа бол өдийд бүгдийг нь шүүхдээд шорондоо хийчихсэн. Даанч үнэний өмнө хамгийн муу хүн ч гэсэн бас цөхөрдөг л юм байна.
Заримдаа үзэн ядаж уур хүрч шүүмжилж байснаа больчихоод өмнөөс нь өр шимшрэх шиг болох юм.Үйлийн үрээ өөрөө мэдсээр байж дуудаад байгаа тэнэгийг яалтай ч билээ.
Өнөөдөр маш олон залуучууд боловсролтой болж гадаад дотоодод юм үзэж нүд тайлж улсыг авч явах чадалтай болжээ. Одоо бүгдээрээ ярихаа больж хийж бүтээж эхэлье... Залуучууд та бүхэн өөрсдөө төрөө удирд тэндээс л юм хийж чадна. Бас энэ бүхнийг өөрчилж чадна.
Сэтгэгдэл бичих