| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
Хэхэхэ, та нар их олон хүнтэй аялагчдын баг гэж бодсон уу? Үгүй ээ, дөрвүүлээ л явсан юм. Оюунаа дүү аяллын менежер, орчуулагч, жолооч, хөтчийн ажлыг, Ангараг дүү зохион байгуулагч, зураглаач, жолоочид хань болж ярьж хөөрөх ажлыг хашсан бөгөөд Оюунаагийн дүү 13 настай Ариука бид хоёр ямар нэгэн давхар алба хашилгүйгээр аялагчийнхаа үүргийг гүйцэтгэж дуртай цагтаа унтаж, дуртай цагтаа зураг хөрөг дарсан шигээ эрх чөлөөтэй явсан бөлгөө.
Ангараг дүү хүн бүрийн тоогоор сайхан сэндвич нямбайлан бэлдсэн байсан төдийгүй биднийг байн байн жимс, чихэр, ус, ундаагаар дайлж явсанд баярласан шүү.
Аяллын зорилго маань Иллинойсын зэргэлдээ муж болох Индианагийн өмнөд хэсэгт орших Маренго агуйгаар аялах, уулын голоор завиар аялах мөн Блоомингтон хотод байдаг Түвд Монголын буддистуудын соёлын төв буюу манайхны хэлж заншсанаар Монгол хийд дээр очиж үзэх явдал байлаа.
Аяллын алтан шар зам зурайж байна даа, хөөө.

Өндөр хад асга, дов толгодыг техникийн хүчээр засаад хурдны замаа байгуулчихжээ.
.

Индиана муж ой модоор баялаг, уулархаг газар нутагтай юм байна лээ. Хурдны замын хажуугаар өтгөн ой үргэлжилсээр...

Хурдны зам нь гүвээ толгодыг дайран өнгөрсөн синусоид тул Хүүхдийн паркын "Галзуу хулгана" дээр суусан аятай арын суудалд явсан жижиг Ариука бид хоёр өндөр цэгээс доош уруудах бүрт уулга алдаастай.
Индианагийн орон нутгийн 37-р замаар Зоби дүүгийн нутаг Bedford дөхөхөд нутгийн дүүг "Өндөр ээж" шиг данхтай цай, хуушуураан бариад тосож байгаа байх гэж мөрөөдөн мөрөөдөн иртэл замын хажууд хэн ч байсангүй ээ. Зоби дүү холоос ирж байгаа айлчнаа цай, идээтэй тосдог монгол заншлаа мартаа юу? Аль эсвэл ажил төрөл ихтэй байв уу?
Өдрийн 1 цаг гэхэд Маренго агуй дээрээ хүрэлцэн ирлээ.

Агуйн аялал 2 төрлийнх байлаа. Dripstone Trail Tour нь 70 минутынх, Crystal Palace Tour 40 минутынх байлаа. Дор самбар дээр аяллын урт, зарцуулах хугацаа, үнэлгээ нь тодорхой байгаа дөөө. Бид 2 аяллыг хоёуланг нь хийсэээн.

1883 онд дунд сургуулийн 2 хүүхэд энэ агуйг анх олж нээжээ. Далайн түвшингээс 200 гаруй feet дор түвшинд байрлалтай тул гадаа маш халуун байсан боловч агуй дотор чийг даасан хүйтэн байлаа. Маренго агуй уужим урт байгалийн өвөрмөц тогтоц бүхий маш том агуй байлаа.
Америкчууд бага насны хүүхдүүдээ дагуулж их аялдаг нь харагдсан. Жижигхэн өхөөрдөм хөвгүүд, охид аяллын хөтчөөс өөрийнхөө сонирхож байгааг чөлөөтэй асууж сонирхож байгаа нь багаасаа нийгмийн харилцаанд орж бусдаас ичиж зовохгүй байгаа нь сайхан санагдлаа.
Агуй доторхи байдал

Агуй доторхи байгалийн гайхамшигт урлагийн бүтээлээс


Дельфин хад. Зураглаач Ангараг.

Агуй доторхи аяллын явцад манай Оюунаа, Ангараг 2 маш их инээлдэж билээ. Яагаадыг өөрсдөөс нь асуугаарай. Ямар ч байсан Банжигийн бүх эрчүүдэд нэг нэг бэлэг бэлдсэн бөгөөд агуй дотор нэрийг нь бичиж үлдээсэн болно, ккк. Ялангуяа Анжгайгийн нэр их гарч байсныг дурьдах нь зүйтэй болов уу, хэхэхэ.
Агуй үзэж явахдаа байгалийн бүтээлийг ашиглан хэрхэн мөнгө хийж байгааг хараад Монголдоо очоод ийм төрлийн бизнес хэрхэн эрхлэх тухай хэсэг ярилцацгаав,ккк. Нээрээ ийм аяллыг хийхэд нэээх их зардал гарахгүй юм шиг санагдсан. Агуй дотор гэрэлтүүлэг тавьж аялагчид явах бетонон явган зам, шат хийсэн байсан. Бас хөтөч. Хөтчийн асуудлаа бид дор нь шийдсээн. Оюутнуудыг зуны амралтаар нь ажиллуулах,ккк.
Оройн хоолны дараахь амттай ярианы даруулга.

Оюунаа дүүгийн нүдэнд харагдаж, гарт баригдаж, чихэнд сонсогдтол ярих сонирхолтой түүхийг Ангараг бидэн хоёр амтархан сонссоор нэг мэдэхэд шөнийн 2 цаг аль хэдийн болсон байлаа.
Маргааш өглөө 7-д босож 8 цаг гэхэд хөдлөх тул унтахаар хэвтлээ.
2 дахь өдрийн аялал маань уулын дундах голоор завиар аялах аялал байлаа.

Анх бид бодохдоо аяллын том завинд аяллын хөтөчтэй хамт суугаад, хөтөч маань сэлүүрдээд тайлбарлаад явах юм бодсон юм. Гэтэл "Та нар өөрсдөө сэлүүрдээд явна. Та нартай хэн ч хамт явахгүй" гэлээ. Тэгээд нэг нэг аврах хантааз, сэлүүр бариулчихлаа. Аялалд явахын өмнө заавал үзэх видеогоо үзтэл завь нь хад чулуу мөргөөд хөмөрч усанд живж байгаа гэх мэт аймшгийн зүйлүүдийг хараад зааа зураг авах ямар ч боломжгүй юм байна. Аягүй бол камераа усанд унагаагаад өчигдрийн зургуудаа будаа болгох юм байна гэж айгаад камеруудаа үлдээгээд явлаа. Иймд аяллын энэ хэсгийн зургийг нэтээс авсан болно.
Автобусаар 15 минут хэртэй явж голын дээд хэсэг рүү хүргэж өгөв. 2 залуу угтан авч завинд суулгаж өглөө. Урьд шөнө орсон борооноос болсон уу яасан голын ус улаан хүрнээр эргэлдээд аймшигтай харагдаж байлаа. Яаж ийм их усанд тогтвор муутай энэ жижигхэн завинд суугаад явна аа гэхээс үнэхээр айж байлаа. Гэвч "Би айж маяглавал охид маань бүр айчихна, бас хаа холоос зорьж ирсэн аяллаа хийхгүй буцах нь харамсалтай" гэж бодоод зориглож Ангарагтайгаан хоёулаа завиндаа суулаа. Оюунаа, Ариука 2 бас айж байсан боловч бид 2-ыг завиндаа суугаад явчихаар болох л юм байна гэж бодогдон зориг орсон гэнэ лээ.
Эхний хэдэн минутын дараа айдас арилж бас чиг сэлүүрээн хөдөлгөж сэлүүрдэж эхэлж байна аа, хөө,ккк.
Бид ингэж л аялсан даа.

Завин дээрээс байгаль ийнхүү гоё харагддаг юм байна лээ.

Аяллын зарим үед нар туссан намуухан ойн дундах чимээгүй голоор завиар аялах нь ямар гайхамшигтай, тайван байсан гээч.

Гэвч зарим үед голын урсгал ширүүсч биднээс онцгой анхаарал, хүч шаардах үе гарч байв. Завиа байнга зөв чиглүүлж явахгүй бол голын хоёр захаар усанд үндсээрээ булгарч унасан том том моднуудад тээглэж гацах нь зөндөө.
Ангараг бидэн хоёр эхлээд мааш догь явж байснаа аяллынхаа дунд хэрд хэд хэдэн удаа ноцтой байдалд орсоон. Ус гэдэг ямар хүчтэй байдаг, хэдхэн секундын дотор бүх зүйл орвонгоороо эргэж болохыг яс махандаа шингэтэл мэдэрсэээн. Толгой дотор олон зүйл бодогдоод амждаг юм байна лээ шүү,хэхэхэ. Гэхдээ үхлийн тухай бодол орж ирээгүй ээ.
Оюунаа, Ариука 2 маань хэцүү нөхцөлд орсон үедээ:
Ариука: Би 13-хан настай байж ингээд энд Оюунаа эгчтэй үхэж яасан ч болохгүй. Надад цааш нь үзэх, туулах асар их амьдрал байгаа. Намайг үхчихээр ээж минь, дүү минь яах билээ?
Оюунаа: Хүний 13-хан настай охиныг авч яваад ингэж үхэлд хүргэж яасан ч болохгүй.
гэж хоёул хоёулаа "үхэл"-ийн тухай бодоод амжсан байгаа юм даа, хэхэхэ. Дараа нь үүнийгээ ярьж жаал хөгжилдөв,ккк. Ангараг аа, Оюунаа бид хэд завиар 2 цаг аялсан уу? 3 цаг аялсан уу? Их л удах шиг санагдсан.
Гэхдээ усан аялал хэцүү, аймаар байсан хийгээд анх удаа завиар аялсан болоод тэр үү хамгийн сонирхолтой нь байсан даа.
Блоомингтон орох аяллын замд тааралдсан байгалийн уран бүтээл

Аяллын дараагийн хэсэгт Блоомингтон хот дахь Түвд Монголын Буддистуудын Соёлын Төвд зорин очлоо.
Хийдийн гаднах байдал

Хийдийн доторхи хурлын танхим



Том суварга

Суваргын дотор. Өнгө будгийн гайхамшиг.

Танил дотно ахуй. Монголдоо оччихсон юм шиг сэтгэл санаа нэг л сайхан байлаа. Бурхандаа мөргөж суврагаа тойрон гороолж сэтгэл санаа минь уужран тайвширч шинэ эрч хүч, энерги авсан даа.
Банжигийнхаа мундаг фото зурагчдаа дууриагаад жаргаж байгаа нарны зургийг авсан байдал. Хурдны замаар явж байгаа машин дотроос авсан тул жаахан учир дутагдалтай байж магадгүй шүү,ккк.

Оюунаашка маань чадварлаг менежер, нямбай туршлагатай жолооч юм байна лээ. Аялаад сурчихсан нь алхам тутамд мэдрэгдэж байсан.
2 өдрийн аяллын дараа Чикаго хотдоо эргэн ирэхэд хот маань нэг л танил дотно сайхан байлаа.
Сайн байна уу Чикаго минь.

Бид дөрвийн аяны дөрөө, ганзага сайхан нийлж аяллын алтан шар зам маань өлзийтэй, аялал маань сонирхолтой сайхан байлаа. Хамт аялсан та гуравтаа маш их баярласан шүү.
Олон сайхан найз нар, олон сайхан дүү нартай болгож өгсөн Банжигтаа баярлалаа. Уулзах тутам улам дотносон ээгэнших хоёр хөөрхөн дүүдээ баярлалаа.
Аяллын менежер ээ, дараа дараагийн сайхан аяллаа тэсэн ядан хүлээж байгаа шүү, хи хи хи.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих