| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Харин тэр оргилд хүрэх олон зам байдаг. Замаа дагаад зөв явж байгаа хүмүүс ч байна. Тэгвэл замаа олохгүй төөрч будилж , унаж тусан бүдэрч , зовж зүдэрч яваа хүмүүс ч олон байна. Одоо эндээс яах уу? Хэрвээ замаар явж байгаа хүмүүс хажууханд нь замгүй газар бүдчиж яваа хүнд туслахыг хүснэ биз дээ. Гараа өглөө. Эхний удаад жаахан зайтай тул гараа сарвайсан ч хүрэхгүй. Харин дараагийн удаа жаахан ойртохоор зүтгэж, хичээсээр хурууных нь үзүүрээс барьж авна. Өшөө жаахан хичээвэл гарнаас нь сайн гэгч нь атгаж түүнийг татсаар зам дээр гаргаж ирнэ.Ингээд энэ хүмүүс цаашаагаа хамтдаа алхална.
Энэ бол шашны тухай хамгийн энгийн ойлголт. Уулын оргил бол Буддагийнхны Бурхан , Христнийнхний Их Эзэн , Лалынхны хувьд Аллах тэнгэр юм. Тэгвэл түүнд хүрэх олон зам нь эдгээр шашны урсгалууд болно. Хэрвээ уулын оройд гарвал хавь ойрын нам доор газрууд бүхэлдээ харагдаж , тэнгэрийн хязгааргүй уудам хаяа цэлийн цэнхэртдэг шүү дээ . Энэ бол диваажин юм. Тэгвэл энэ бүх сайхныг харахын тулд бүгд дээшээ оргил өөд мацаж таарна. Бие биендээ туслах нэгэн байхад , харсаар байж замын хажууд хаяад явах нэгэн ч байх . Гэхдээ ийм хүмүүс нь цөөн байх. Уулын оргилд хүрэхэд хэн нэгэн чамд туслахгүй. Яагаад гэвэл хэн нэгнийг чирээд , түлхээд , тэврээд , өргөөд өндөр уул өөд мацна гэдэг ямар хэцүү билээ. Харин чамд заана , зөвлөнө. Өөр өөрсдийнхөө хүчээр л гарах хэрэгтэй. Яаж ? Өөрөө өөртөө л итгэ. Зөвхөн өөрийн хүчээр үүнийг хийж чадна гэдэгтээ итгэ. Өөрөөс өөр найдах хүнгүй бол хэн ч гэсэн эцсийн хүчээ шавхаад л зүтгэнэ.Энэ бол хамгийн гол үнэн юм.
Эндээс харвал хичнээн замаа олоод гараад ирсэн ч өөрөө хүч гаргахгүй , зүтгэхгүй бол уулын оргилд гарч чадахгүй . Үүнтэй ижил аль ч шашинд итгэсэн байлаа гээд ямар нэг зүйлийг хийж өгөөч гээд гуйвал шууд биелэх нь үгүй. Харин түүнд итгэж , хүссэн зүйлээ хийх , олж авах чадал , энергийг өөртөө бий болгож чадна. Тиймээ алга хавсарч гуйгаад юу ч дээрдсэнгүй гээд суухын оронд өөрийнхөө дотор хүнийг сайн сонс. Би юу хийхийг хүсч байгаа, үүнийг хийхийн тулд юу хэрэгтэй гээд өөрийн дотоод , гадаад хүч чадлаа ашиглах хэрэгтэй юм. Аль ч шашин нэг ижил зүйлийн тухайл номлодог. Сайн сайхан аргаар диваажинд хүрэх . Гэхдээ өөр өөрийн аргаар. Яг л уулын оргилд хүрэх олон салаа зам шиг.
Сэтгэгдэлүүд
Сэтгэгдэл бичих