Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> altargana-н нийтлэлүүд

Та хаанаас ирсэн бэ ?
2009-07-04 04:11:43 УБ
Монгол
Монгол
Хилийн дээс алхсан хэн боловч ийм асуулттай таардаг байх аа. Би ч ялгаагүй. Энд ази царайтай хүмүүсийг хятад гэж бодоцгооно. Эх орноо нэрлэхэд мэддэг хүн бараг байдаггүй нь харамсалтай, сайхан магтаад ярьчихъя гэхээр хэдэн үг нь хүрэлцдэггүй нь гачлантай.


Ирснийхээ дараахан нэг хүнтэй  санаандгүй танилцсан чинь монгол гэж сонсонгуутаа дуу алдаад гүйж ирээд гар хөл бариад сүйд болов. Би оройхон шиг автобусны буудал дээр зогсож байлаа. Хүн ч цөөн байсан, нэг хүн Ни хао (хятадаар сайн байна уу гэсэн үг) гэхийг  сонсоод нэг хужаа л утсаар ярьж байгаа юм байх гээд тоогоогүйм .

Тэгсэн яах аргагүй надад хандаад дахиад хэлэхээр нь би хятад биш ээ, монголоо гэсэн. Манай Чингис хааныг сайн мэддэг, сонирхдог хүн байж таараад эгээ л охинтой нь уулзчихсан юм шиг л баярласан   нь инээдтэй мөртөө сайхан санагдсан шүү.

Ер нь зарим оросуудыг эс тооцвол  монголын тухай мэддэг ганц танил маань энэ  байлаа. Монголын тухай ном олж өгөөч гэж шалаад,  надад нутгаас авчирсан нэг ном байсан тул эргээд уулзахаар тохиров.

Хожим нь бид 2 хэд хэд уулзаж хамт хоол идэж их юм ярьсан. Харин сүүлийн хоёр жил  хааяа нэг утсаар ярих төдий, би ажил гээд энүүгээр тэнүүгээр тэнээд зав зай ч муутай, газар ч холдоод    уулзаагүй.

Миний нөгөө өгсөн ном ёстой хөгийн, 1990 онд нөгөө социализмаа барьж байгуулж байх үед хэвлэгдсэн, 4-5 хан дээд сургуультай ч гэх шиг. Чингис хааны тухай маш товчхон, ердөө нэг  хуудас бичсэн, арай л алан хядагч гээгүй байх.

Би хэл сурах гэж оролдож эхлэхдээ энэ номыг харж байсан,  үг өгүүлбэрийн бүтэц нь их хялбархан, ойлгомжтой болохоор доторхи утгыг нь нэг их чухалчлаагүй байсан юм. Тэгээд нөгөө найздаа тоо баримт нь их хуучин буруу шүү, гол нь манай орны газар  зүй, байгаль, цаг уур, баялаг, ан амьтан гээд нийгмийн бүтцээс хамааралгүй юмнуудыг нь уншиж судлаарай гэж захилаа.

Энэ найз маань хятадаар сайн ярьдаг, ази гаралтай (өөрийн нь ярьснаар хичнээн ч цус холилдсон юм, эмээ нар нь герман, америкийн индиан, өвөө нар нь нэг нь малайз нөгөө нь мексик), тэр нь ч илт харагддаг, яг европ хүн шиг томоо ногоон нүд, монхор хамар, бавайсан сахалтай мөртөө над шиг намхан.

Хаана амьдардаг, хэдэн настай, юу хийдгийг нь би мэддэггүй, асуугаа ч үгүй, өөрөө ч юм хэлээгүй.  60-тай юм уу 70-тай ч байж магадгүй. Энэ хүнээс надад таалагддаг нь монголын тухай юухан ч болов мэдэх гэсэн эрмэлзэл, гадаадынхантай харьцаж сурсан учраас ойлгомжтой, аажуу ярьдаг инглиш хoёр байлаа. Тэрнээс биш хувцас энэ тэрийн талаар ямар ч вкус байхгүй, дэндүү хээгүй (заримдаа  "хээтэй"  байх ёстой биз дээ, ялангуяа эмэгтэй хүнтэй уулзахдаа), хааяа  цуг явахаар ичмээр,  зуны халуунд  түрийтэй бажийнк ч өмсчихсөн явах шиг.
 
Ном бичиж байгаа, тэрэндээ Чингисийн монгол цэргүүдийн тэсвэр тэвчээр, хүч чадлыг хүнс хоолтой нь холбоотой  гэж бичсэн гээд намайг Рийвэрсайдад байхад шуудангаар хэдэн хуудас илгээсэн байсан. Тэр нь одоо хаа нэгтэй миний цаасан дотор л яваа байх. Урт удаан насалж болох арга замыг зөвлөсөн утгатай ном байл уу даа.

Ямар ч байсан хаа хамаагүй хүн бидний өвөг дээдсийг мэддэг, үнэлдэг, илүү ихийг мэдэхсэн гэж хүсэж байгаа  нь сайхан санагдсан юм даа. Дээр үеийн эхнэр хүний дэргэр үстэй зураг харчихаад чамд ийм хувцас бий юу гэж  бараг зуун жилийн өмнөх  юм асуугаад    инээдтэй, тэрийг нь би байтугай манай ээж ч өмсөж үзээгүй юм чинь. Эрийн 3 наадмын тухай сонирхоод   би ч тайлбарлах гэж алаад өгсөн л дөө (хэл дутагдаад), арай л ресторан дотор дэвж шаваагүй байх.

Ер нь би танилууддаа монголын тухай сонирхуулахдаа сайхан охидууд, залуучууд тоглосон  видео клипүүдийг үзүүлдэг. Сан Францискогийн Азийн урлагийн музейг нэг хүнтэй үзэж явтал Монголын бүтээл гэсэн хаягтай алтан бурхан хараад миний баярласныг ээ. Энэ юу ч биш манайд том музей дүүрэн янз бүрийн алтан бурхнууд бий гээд л гайхуулаад авсан.

Ер нь хаа ч явсан эх оронтой минь холбоотой юм харагдвал баярладаг, нэг удаа  Сан Францискогийн төвд олон улсын хурал юм уу арга хэмжээ болсон бололтой баахан төрийн далбаа өлгөчихөж, өөрийнхөө алтан соёмботоо харангуут нүдэнд нулимс дүүрээд ирж билээ.

Та хаанаас ирсэн бэ ?

Монголоосоо, өө танай орон их сайхан шүү гээд хүн болгон хариулдаг бол сайхан аа !




Сэтгэгдэлүүд

1. tuguldur | 2009-07-04 12:38:08
Hi Altargana chamd mash ih thanks,uneheeriin mini ch bainga boddog bodol!bi mongol o gj heleheer zarim humuus l meddeg yum ,medeh ch gej de uuduus ochij uzeh gazriin l neg gen uu gehees bi baij uzsen gj bi law sonsoogui,gehdee umnuh uyiig bodwol odoo bol uchnuun foreigners mongold ochij baigaa baih gj bodoj baina.bi ch sain surtalchilj ugch baigaa l da.xexe.ymar ch baisan bayrlalaa,taalagdlaa
2. JAGAA | 2009-07-04 14:28:35
minii huvid Mongoloo gee l helehed medsen ch medeegui tsaanaa l neg saihan baidag.
3. ariunaa | 2009-07-04 16:49:27
minii huvid altana hargana ta ih buruu oilgolttoi yavj bna, Manai mongoloos irsen gehed zondoo ih hun meddeg ba ihenh ni niislel hotiin maani neriig meddeg. Bas neg zovolgoo ogohod olon niited medeelel bichij baigaa bol ugiin songolt yalanguiya gadaad ug hereglehgui baih mon durmiin aldaagaa zasval bolj bna. uunii deer chinii bichsen medeelel mash yavtshan utgatai baina. Bi mongol hun gej helehed ed bayalag bish, minii baigali delhii saihan, humuus ni saihan setgeltei tusarhag bas deerees ni soyoliin ih ovtoi oron j: mongol bichig ...
4. ariunaa | 2009-07-04 16:50:45
uuchlaarai neriig chin buruu bichchihej
5. bonne fee | 2009-07-04 20:46:43
hoorhonshd...mnai end bol mgl orosiig nogoo utgaar n ayagui sain meddegshd...magadgui ajilladag hureenii humuus min jiriin humuusiig bodvol iluu medeelel saitai bolokhoor tegj sanagdaj ch mgadgui...gehdee neg uyee bodvol mongol gheer ulaanbaatar gdg boltson bna lee...zarim n Mgl hel chin yamarhuu ve gj ikh sonirhdiishd...teheer n swiss germantai adilkhan gheer (endee hamgiin hetsuu hatuu mnaikhtai tostei) tolgoi segsrene.
6. dustbin | 2009-07-04 20:49:22
harin tiimee haa yavsan gazraa mgl-oo saihnaar taniltsuulj yavdagt ni tnx altargana...bi bas dotroo bichkeen bachuurch yavdiin, end mongol gee heluul teel oodoos onoo ALTANTUYA-g medehuu gj ireed l burhan boloochiin tuhai sanaand orsnoo yariad l /bur zarim ni ineed aldaj ireel/ tegeheer ni minii uur yamar ih hurdeg gee minii mongol-iig oorsniih ni ene bichken malaysia-s gichneen tom yamar aguu tuuhtei uls gdgiig yu ch medku bj neeh meddeg tsarailahiig yaana....kkk...
7. lucky | 2009-07-04 22:54:47
tim ee,americchuud mongolig baag meddeggui, end Azi hun l harval hujaa gedeg yum. Ariunaa gej haana baidag yum, lav l USA-d bish baih. Ariunaagiin bichsentei sanaa niilehgui bainaa. haana gadaad ug baigaam, olon baitugai gants ch alga, bugd mongol helend bichihgddeg durmeer bichij. Arai restoran gej heleh geegui biz dee, ene ugiig emongolgoor nigej l bichdeg dee. Harin chi uruu mongol hun mun yum uu
8. Julia_976 | 2009-07-05 01:25:48
Энэ нилээн дээр үеийн бичлэг биз дээ. Миний бодлоор 2003 оноос хойш Америкчууд Монголыг арай илүү мэддэг болсон санагддаг.
9. HYATADAD | 2009-07-05 10:05:16
Manai oron umnud horshdoo eh ornoo surtalchlaaachee. Umnud horsh jinhene mongoliig er medehgui, ovor mongoltoigoo adilhan, bas oortei ni adilhan yaduu uls l baisan gej bodood baidag, teneg hyataduudiig uzen yadaj baina. Yu ch yarisan sonsdoggui sh dee!!!!!!!!!!!!!!!!!!
10. urtayan | 2009-07-05 17:08:40
end neg surgaltand suuj baital ta khaanaas irsen ve ( ekhnii taniltsuulakh khesegt ) geed taniltsaj yavtal neg busgui manaid zochilj baisan gekheer n' yu ch bodolgui manai oron yamar sanagdsan ve gesen chini khamgiin unetei buudald n'buusan chini khaluun us baikhgui zevtei khuiten ustai baisan gej khariulaad l bukh yaria duuschij bilee, neeree ... Tanai oron saikhan shuu gesen khariu khezee sonsoj yaria tsaash saikhnaar urgeljildeg bolokh bol.
11. canada | 2009-07-05 19:37:54
end bol mongoloos geheer ih uneldeg bas sain meddeg buur bayrlaad nud n tom bolood irdeg shuu humuus n, harin ch meddeggui hun barag taaraagui yum bna.
12. VperV | 2009-07-05 23:14:01
Эх орноо сурталчлах нь их чухал юм байна гэж сүүлийн үед бодоод байгаа.Үүнийг яаж хийх вэ? Хэдэн жилийн өмнө өөрт байсан хэдэн монгол зургаараа үзэсгэлэн гаргах гэж нэг үзсэн. Танилынхаа ресторанд. Хирдээ хөөрхөн юм болсон. Ямар ч байсан тэр ресторанд сарын турш орж ирсэн хүмүүс монгол зургийг үзээд гарсан даа.Эсвэл хэдэн монгол нийлж байгаад жижиг дэлгүүр, ресторан нээж яагаад болохгүй гэж? Италид хятадууд анх ресторан нээж эхэлсэн гэж байгаа.
2жилийн өмнө хятадууд Чингэс хааны нэрээр нэрлэгдсэн үзэсгэлэн гаргасан.Түүнийг нь үзсэн италууд юу гэж бодох вэ? ойлгомжтой.
Байдал ийм л байгаа. Монголоо монголчууд л сурталчилна.Гадныхан биднийг мэдэх нь тал бүрийн ашигтай.Тусгаар тогтнол,гадаад бодлого,эдийн засаг, дипломат харилцаа, аялал жуулчлал, гадаадад байгаа монголчуудын эрх ашиг гэх мэт олон зүйлд тустай.Хөндүүртэй сэдэв байна даа. Алтарганаа. Монгол улсаа ямар ямар арга замуудаар дэлхийд таниулах вэ? Энд бол худлаа ярих хүнд Хөвсгөлийн цаатан,траншейны хүүхэд 2оор Монголыг төсөөлөх хэмжээнд байгаа.Хүний газар нэрээ, өөрийн газар ясаа гэж. Өмнө нь тоодоггүй байж.Ядууралтай тэмцэж байгаа нь гээд америкуудаас мөнгө гуйж төсөл хийж байснаа бодохоор одоо ичих юм.
13. Medium | 2009-07-08 19:14:13
Өө тэгж хэлэхэд сайхан байлгүй яахав дээ хө,их сайхан бичсэн байна. Ресторан дотор дэвээд авахгүй ккк
14. Medium | 2009-07-09 20:52:40
Чингэсийн удамт Монгол түмний
Цэнгэлийн манлай баяр наадам
Үндэсний их баяр наадмын 88 жилийн
Ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж
Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ
Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ
Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ
Хийморь сүлд тань ОД МАГНАЙ
Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ
Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж
Монгол түмэнтэйгээ хамт
Дэлхийг донсолгож , дэнж хотойтол


сайхан наадаарай
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: