Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> anjigai-н нийтлэлүүд

НИЙТИЙН тээвэр НЭЭРЭЭ Л босоод ИРЛЭЭ дээ...
2009-07-04 22:54:07 УБ
автобус
автобус
Саяхандаа нэг найзтайгаа юм яриад сууж байхад "Нийтийн тээвэрт 1 том автобус оруулчихад 4 ам бүлтэй айлыг элбэг тэжээдэг юм..." гэсэн үг сонсоод "тэгээд яахаараа улсын автобусууд нь дампуурлаа гээд байдаг юм бол" хэмээн гайхаж байсан билээ.

 Мөн тэр найзаас авсан мэдээллээр 1 том автобус тутамд улсаас оюутан болон өндөр настан бусад хүмүүсийн хөнгөлөлтөнд сардаа 1 сая төгрөг өгдөгийг мэдэж авсан юм. /Оюутан болон өндөр настнууд толгой өндөр би чамайг тэжээж байгаа гэж хэлсэн ч болохоор санагдсан/

Тэгэхээр сая төгрөг сул авчихаад түүгээрээ бараг ажилтнуудаа цалинжуулаад, жижиг засвараа хийчихнэ. Мэдээж дээр нь өдрийн орлого бол саляркнаасаа хэд дахин илүү байгаа. Ийм байхад нийтийн тээвэр босохгүй яахав дээ. Одоо бид микрог халах цаг нь болсон шиг байнаа.

Сая Солонгосоос орж ирсэн автобуснуудаас арай олныг авахын төлөө /5 жилийн лизингтэй юм билээ/ хувийн том оворын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа компаниуд булаацалдаж байна гэсэн.

Зарим нь ч бүүр өөрөсдөө шинэ автобуснууд оруулж ирэн үйлчилгээнд нэвтрүүлээд эхлэсэн байна. Болж байна шүү дээ. Ингэж л өөрийн жамаараа, жинхэнэ зах зээлийнхээ горимоор босох нь босч унах нь унаж байх хэрэгтэй.

Би бол жолооны курс ч төгсөөгүй хүн. Тэгэхдээ уг нь машаан барихын хувьд барьдаг л юм. Ажил дээр албаны унаа уначихдаг тул хувийн машаан хэрэглээд байх шаардлага нь ч бага л даа. Тэгээд ч муу жолооч тул хүний эд хөрөнгө, амь амьдрал сүйтгэхээсээ айгаад такси бариад явчихдаг мөн нийтийн тээврийн үнэнч хэрэглэгч билээ.

Тэгсэн өнөөдөр өглөө яг л миний хүсэн хүлээж байсан шугаманд "Сутайн буянт" компани өөрийн шар өнгөтэй цоо шинэ автобусуудаараа үйлчилдэг болсонд баярлаад энэхүү бичлэгийг оруулж байна. Манай гэрээс ажил хүрдэг микронууд дандаа 100 айл дээр зогсчихно. Тэндээс бас нилээд алхаж байж ажилдаа очино. Уг нь хөгжим бүжиг гэсэн маршрут байдаг боловч хүн багатай шугам тул маршрутаа зөрчөөд хүн ихтэй замаар давхидаг /ийм мэт хөгийн зан гаргадаг тул микронд дургүй/ юм шиг байгаа юм.

Энэ шинэ шугам 21-р хорооллоос 1-р хороолол, 3-4-р хороолол, Баянбүрд, Хүүхдийн Урлан бүтээх, МУИС, Хөгжим бүжиг, Чингис зочид буудал, 13-р хороолол, Нарантуул зах гэсэн гоё шугам. Буцахдаа мөн л энэ шугамаараа явах юм билээ. Одоо гэрийнхээ гаднаас ажлынхаа гадаа, ажлынхаа гаднаас гэрийнхээ гадаа очиход саадгүй боллоо.

Ийм сайхан шугам, сайхан шинэ автобус байхад такси барьж илүү мөнгө төлж, түгжээнд орж бухимдаж байх шаардлаггүй шүү дээ. Нээрээ ингээд хаанаас ч хаашаа явж болдог олон сайхан шугамтай, олон сайхан шинэ автобуснууд хүлээлгэхгүй хүрч ирж үйлчилдэг болчиход л манай нийслэл гангараад явчихна даа.

Улаан, ногоон, цэнхэр, шар, алаг гээд олон сайхан өнгөтэй автобуснууд холхилдоод Нийтийн тээвэр нээрээ л босоод ирлээ дээ.

Одоохондоо нэг иймэрхүү автобуснууд л явж байна. Боломжийн шүү.

Удахгүй ийм сайхан амьтад давхидаг болох байлгүй дээ. Замаа янзалчихвал ч....



Сэтгэгдэлүүд

1. cm | 2009-07-05 02:44:34
Одоо гол зүйл нь бүгд цагийн хувиарийн дагуу явдаг болчихвол болж байна оройтоод гарлаа гэхэд автобус байгаа үгүйг нь мэдэхгүй хэцүү шдээ, Мөн ажил сургуулиасаа хоцрохгүй болно
2. canada | 2009-07-05 19:31:30
hotiin dotor neg ongiin neg standartiin avtobus yilchildegbaih ba tus bur chigleleeree # toi bas hotoos gadagshaa uilchildeg busnuud n oor ongotei bas # toi baidag yum bna lee.Tiim baival n hun yadaj ulaan bus nuud hotiin dotor hoh busnuud hotoos gadagsh uilchildeg gej yalgaj .....
3. АВТОБУСНЫ ҮНЭ ХЭД ВЭ? | 2009-07-05 21:07:14
ЭНЭ ШИНЭ АВТОБУЁНУУД МОНГОЛД ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ЯМАР НӨХЦӨЛӨӨР ОРЖ ИРЖ БАЙГАА ЮМ БОЛ, МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ ЭНД БИЧЭЭД ҮЛДЭЭГЭЭЧ. САЙД Х.БАТТУЛГА ТЕЛЕВИЗЭЭР ЯРИХДАА 80 000 АМ.ДОЛЛ ГЭХ ШИГ БОЛСОН ҮНЭН ҮҮ. ТИЙМ БОЛ ХЯМДХАН БИЗДЭЭ. ЗЭЭЛЭЭР ЮМ БОЛ УУ ШУУД УЛС МӨНГИЙГ НЬ ТӨЛӨӨД ОРУУЛЖ ИРСЭН ЮМ БОЛ УУ. БИ ИЙМЭРХҮҮ ЦОО ШИНЭ АВТОБУС 38 000 ам.доллароор ОРУУЛЖ ИРЭХ ГЭЖ БАЙГА ЮМ СОНИРХСОН ХҮН ХАМТАРЧ БОЛНО. МИНИЙ ХАЯГ: 95293695
4. mikronuudiig zailuul | 2009-07-06 01:08:54
xogiin mikronuud dandaa avaar osol gargana mmuusain mashin barij chadaxgui mikriin joloochuudiig mikrotoi n zailuulax tsag bolson uchigdur gexed exner min mikrt suuj yvj bgaad micro n avtobus murguchxij tegeed bertel avsan xogiin micruudiig niitiin teeevrees bugdiin zailuuuuuuul jolooch nar n gej xulduu tolgoitoi xurdalj xaaz gishgexees uur yuch medexgui xar maluuud busdiin ami nasiig xariutsaj yvaa gedgee uxaarmaar yum malnuud
5. June | 2009-07-07 16:20:06
Одоо микронуудаа л цөөлөх хэрэгтэй том автобуснууд нь хоосон яваад байхын
6. yuri | 2009-07-07 19:50:14
bolj bna shd gehdee solongosoor bichisen hayagi9g ni avchihval buur deersen
7. honud | 2009-07-07 20:14:42
avtobusnii une hed baih ni hamaagui ee baga uneer oruulj irsen ch shugamiin zovshoorol ni oldohgui ee,2rt gehed deeguuree huvaagaad idchihdeg yum daa minii duu ,sain sudalj nuuhee olj baij hiih naimaa shuu,
8. Niitiin teevriin dampuural | 2009-07-08 07:13:36
Niitiin teever dampuurah ehlel gedgiig medehgui l baina daa. 1+1=2 gedeg shig tor ali salbar luu hoshuugaa durne ter salbar hezee negen tsagt dampuurdag ni jam yum. Odoohondoo seluuhen shinehen autobusnuud suljildeed saihan baih shig baina. Ur dung ni udahgui harnaa.... Zarim hol gazar mikronuud 500 tog nehej uuriig chine hurgej baina uu? Heduulee mikronuudaa zailuulchii. Tegeed tun udahgui 1, 2 buudal gazar 800 togrogoor yavdag bolno. Tun udahgui... To be continued...
9. 88912143 | 2009-07-09 12:12:18
Жуулчидад зориулсан Монгол болон Улаанбаатарыг зураглалыг бvрэн хэмжээгээр харуулсан газрын зургыг маш хямд 2000төг зарна 88912143
10. 88912143 | 2009-07-09 12:12:42
Жуулчидад зориулсан Монгол болон Улаанбаатарыг зураглалыг бvрэн хэмжээгээр харуулсан газрын зургыг маш хямд 2000төг зарна 88912143
Жуулчидад зориулсан Монгол болон Улаанбаатарыг зураглалыг бvрэн хэмжээгээр харуулсан газрын зургыг маш хямд 2000төг зарна 88912143
Жуулчидад зориулсан Монгол болон Улаанбаатарыг зураглалыг бvрэн хэмжээгээр харуулсан газрын зургыг маш хямд 2000төг зарна 88912143
11. 1901 | 2009-07-12 00:17:04
одоо микроавтобуснуудыг болиулъя,бүдүүлэг бохир жолооч кондуктор,аваар осол гээд тэдэнд хэцүү юм их байна,нэг үе нийтийн тээвэр тэдний ачаар явж байсан ч одоо түрэгдэж байх шиг,юм болгон өөрийн хугацаатай даа
12. kkk | 2009-07-15 00:57:36
sal t1 um bicix um aa, xudlaa s*aagaad
13. Дэмжигч | 2009-07-16 13:11:57
Зүйтэй. Ингэх л ёстой. Хөгийн микронуудыг зайлуулвал таарна. Орой болохоор үнээ нэмдэг даварцан амьтад.
14. jagaa huhhot | 2009-07-26 14:28:22
manai mgl chin xvn am tsuuxun baij zoxion baiguulalt l muu bgvi yu gadaaduud xvn am ix baioj niitiin teever yaj xugjij bna yamar ch xervvl margaan bgvi ter byy xel avtobusand ni konduktor gej bdaggvi tegeed yamar ch xel am bgui enenees surmaar yum irgen xvn vvrgee gyitsetgej surval ene asuudal shiidegdene
15. benz | 2009-10-03 01:22:35
ene shine busnuud chine solongosiin daewoo-goos zeeleer avsan busnuud yum. zasgiin gazraas sohor ulaan zoos ch toloogvi. tegeed gadnii hvnees zeeleer avsan busnuudaa mgl-chuuddaa bas zeeleer ogson yum. tegeed saya zunii 3 sar ulsaas ogdog mongoo ogoogvi. ulsaas ogdog mongoor amedardag busnii company-uud ni shine busniihaa uridchilgaa 7 huviig tolj chadahgvid hvreed zarim ni butsaaj ogoh gej baina. solongochuud ni battulga saidaas mongoo neheed baidag, battulga said ni busnii companiudaasaa mongoo neheed baidag, uls ni busnii companiuddaa mongoo ogdoggvi, minii sonssonoor battulga said solongoschuudaas 700 myangan dollariin aldangi hvleegeed baigaa gesen. tegeed ch ene 98 saya togrognii vnetei busnuud ni chanar muutai busnuud baina lee. 5 jil yavj chadval ih yum daa. barag l chadahgvi dee. sayahan huuchin bus ni shine busaa chirchihsen zamiin bogloo vvsgeed yavj baigaag ni bi harsan. ai daa sonin hvmvvs shvv mgl-chuud bid...
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: