Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> zorigt8-н нийтлэлүүд

Блогчин бүсгүйчүүдэд хандаж хэлсэн үг...
2009-07-27 06:05:11 УБ

 Элэг нэгт блогчин бүсгүйчүүдээ,
Эрчүүдийн харцыг булаагч охидоо,
Эрхэм ЗОРИГТ-ийн хатагтай нараа,
Мэндийг мэдэж мэхийн ёслож байгааг минь, амарыг айлтгаж алаг цэцэг барьж байгааг минь хүлээн авна уу. Ер бусын бүхнээр дүүрэн ертөнцийн цэцгүүддээ ердөө л ганцхан би чинь есөн шидээр мэндчилж байнаа. Ажиллаж хөдөлмөрлөсөөр ядарч амралтаа авсаан, амралт зугаалгаар явж айраг архи хүртсээн муу өтөл Зоригт нь.


Аая лаг мэндчилсэн. Одоо үргэлжлүүлээд лааг оршил хийгээд явчнаа…
Блог бол өөрийгөө өргөмжлүүлэх, өөрийгөө магтуулах, өөрийгөө сурталчлах цахим талбар бишээ. Нэгнээ муулах, нөгөөхөө гүтгэж шордох талбар бүүр ч бишээ. Харин блог бичигч, блог уншигч, блог сонирхогч нартаа шударгаар үйлчлэн тэднийг дэмжигч газар мөн. Блогчдын тоо толгой өдөр бүр, хором бүр өсөн нэмэгдсээр, өргөжин тэлсээр. Жээндэрийн хувь хэмжээ ямар байгааг мэдкүү ч үснээс нь шампооно, зүснээс нь гэрэл, хүзүүнээс нь үнэртэй ус, хүрэмнээс нь хайр үнэртдэг ээмэгтэйчүүддээ баяртай мэдээ дуулгахаар шийдлээ. 


1. Миний бие нийт эмэгтэй блогчдынхоо итгэлийг хүлээж та нарынхаа хамгийн ойрын хайрлан хамгаалагч, ханган туслагч, хань ижил нь байхаар шийдсэнээ шивнэхэд /шивнэкүү бол болкуу, эрчүүд мэдчүүл атаархана/ таатай байна. Нэг үгээр хэлбэл Ерөнкийлөгч. Яагаад вэ гэвүүл…энэ инфлиаца минфлиаца, идээчин угаачин, гэмт хэрэг, гэнэт дайраачин, бороо шороо, боохой хэрээтэй цөвүүн цаг үед зовж байгааг хараад үнэхээр самсаа шархиркуу байхын арга алгаа. Хааяа ч өрөвдөөд нулимс ивлээл ирхийм. Энэ үүргээ бийлүүлэхийн төлөө өчүүхэн биеэ умартан өр зүрхээ хайрлалгүй кичээн зүтгэхээ тангараглаж байна. /кээбоордон дээрээ гараа тавин/ Намайг дэмждэг, намайг хайрладаг нийт эмэгтэй блогчдынхоо итгэлийг дааж, дэмждэггүй бүсгүйчүүдийнхээ итгэлийг авч явнаа би.


2. Цээжиндээ мөөмтэй, цүнхэндээ оолвээстэй тэд минь хорвоод хоосон, орчлонд оочих аягагүү ирсэн хүмүүсээ. Тэднийгээ өнөөдөр бид мөрөн дээр зогссон заан, толгой дээр гарсан арслан гэж магтийяаа. Бас талд ургасан зэрлэг сарнай, тааваараа бэлчих зээр гэж нэмж магтийяаа. Блогын ертөнцөд хуралдаж бөөгнөрсөн айдас хүйдэс, худал хуурмаг, бие сэтгэлийн дарамт шахалтыг та бүхэн арчин хаях, даван гарах сэтгэлийн бяр тэнхээ, асар оюунтай хүмүүсээ. Та нар бол нуруу тэнэгэр сэтгэл хангалуун, толгой өндөр тохой цэх амьдрах сто. Энэ бол мулгуу миний чин хүсэл, эцсийн мөрөөдөл. Миний төлөө саналаа өгсөн та нартаа гялайлаа. /хэхэ сонгуулгүү яалцийн/


3. Блог ёс зүй бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний бүсгүй блогчид надад захин захин, шивнэн шивнэн сонгосныг би өдөр бүр санаж ажиллах болно. Гаднаасаа хакердуулж мөхөснөөс, дотроосоо ялзарч төгссөн блогын түүх олон байдаг. Иймээс копидохоо болцгооё, ёс зүйтэй байцгаая. “Сайхан блог хүчтэй байдаг, сайхан хүүхэн лээвчигтэй байдаг” гэдэг мэргэн үгийг бодолцон ШУДАРГА байяаа. Хэлбэргүү агуулга эмгэнэлтэй, агуулгагүү хэлбэр инээдэмтэй. Блогынхоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлеээ. Өөр өөрсдийнхөөрөө байяаа, өөдрөг байяаа. Бие биендээ хайртай байяаа.


4. Эмэгтэй блогчдыг харж хандах нэр хүндтэй, хариуцлагатай албыг эгзэгтэй, бас шийдвэрлэх цаг мөчид хүлээн авч байгаагаа би сайн ойлгожийно. Бүсгүй блогч та бүхний хүлээлт ч өндөр байгааг мэдэрчийнэ. Та бүхний маань хүсэн хүлээсэн, бас миний өөрийн хувиар амалсан олон зүйлийг хийж хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардагдах нь, бас шинэ сорилт бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Гэвч шударга ёсыг тогтоох, шунаг хүсэлтэй тэмцэх, та нарынхаа аж амьдралыг өөд татах, нөхрүүдий чинь хүмүүжүүлэх, эрх чөлөөг нь баталгаажуулах, нэр төрийг хамгаалхын төлөө би алхам ч ухрахгүй ээ. Блог ертөнцийг хөгжил дэвшилд хүргэхийн төлөө амь нэгтэй зүтгэж ирсэн эрэгтэй блогчдыхоо ч захиа даалгаврыг мартахгүйэ. “Банжиг блогт цахим пяваны мухлаг нээх”, “зочид буудал байгуулах”, “авгай эхнэр олж өгөх”, “амралт зугаалганд явах” гэхчлэн олон ажил ар араасаа цувран байна.


5. Өнөөгийн эмэгтэйчүүд та нар блогтоо эзэн болж, хувь заяагаа өөрсдөө тодорхойлж эрэгтэй блогчдынхоо эрх чөлөөт, жаргалант амьдралын суурийг ганхашгүйгээр, эргэлт буцалтгүйгээр дархлан үлдээх үүрэгтэй. Дээл нь хүндэдсэн ахмад блогчдыгоо байгаа дээр, их хүсэл тэмүүллээр жигүүрлэн ирж яваа хойч үеийн блогчдыхоо өнгөн дээр блог ертөнцийхөө хөгжлийг шинэ шатанд хүргэх эрхэм үүрэг эмэгтэй блогчид та бидний өмнө ноогджийно. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бүгдээрээ хоёргүү сэтгэлээр хичээн зүтгэцгээеээ. Бид зориглон хөдөлвөөс мэдкүү чадкуу гэх зүйлгүй, гагцхүү бидний сэтгэлийн чиг зориг мэднээ. /Сүх ах/ 
Эцэст нь хэлэхэд муу ерөнхийлөгчдөө зундаа 40-ын бидаанаар айраг уулгаж байяаа, намартаа нас бие гүйцсэн шарын мах идүүлж байяаа, өвөлдөө 200-ийн поошигоор пява уулгаж байяаа, хавартаа хацар дээр нь шоб хийтэл үнсэж байяаа.

Банжиг Блог Мөнх оршиг.
Баярлалаа.

 



Сэтгэгдэлүүд

1. boduka | 2009-07-27 14:14:27
bas hairtai, bas hairgui zaluusaa udur bolgon yamar neg shaltgaangui zaawal unsej baiya.
2. davka_23 | 2009-07-27 15:57:56
за........
3. senguunt | 2009-07-29 05:39:21
монголоороо бич л дээ
4. commie | 2009-08-01 18:25:14
Хөөш, дараагийн сонгуулиудын үйл ажиллагаа эхэлчихэж! Чи ер нь 24-р тойрогт өрсөлдөөд туршлага судлаад үзвэл ямар вэ!ккк.
5. Eco_mon | 2009-09-04 10:43:42
гайхалтай...
ийм бичлэгэнд ямар цөөхөн сэтгэгдэл байх юм бэ. "үснээс нь шампооно, зүснээс нь гэрэл, хүзүүнээс нь үнэртэй ус, хүрэмнээс нь хайр үнэртдэг" эмэгтэй хүнийг ингэж энгийн бөгөөд гайхалтай тодорхойлсон үгийг анх удаа уншлаа.
Гайхалтай...
6. zorigt_8 | 2009-11-09 18:49:19
Бодука:
сайхан сана байна

Давка:
за

Сэнгүүнт:
монголоороо л бичиж багйаа ш дээ

Коми:
12 онд л үзнэ дээ

Эко мон:
баярлала хө...сто их
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: