| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |

“Би эрж явдгуу, зөвхөн олдог” хэмээх Пикаасо зураачын сүрхий афооризмаар толгой хийн 2008 оны энэ өдөр анхны бичлэгээ хийж блог орон зайд нэвтэрч асан тэр л үеэ дурсаад уйлан хайлан суунам. Нээх уйлж хайлаад, уярч мэлмэрээд байх явдал бишчихсэн сэтгэл хөдлөөд нулимс тогтохгүй нь. “Гялайлаа” гэдэг үгийг хэлэх дуртай. “Дотно” гэдэг үгийг бүүр хэлэх дуртай. ДОТНО БЛОГЧИН анд найзууд, ах эгч, дүү нартай ГЯЛАЙЛАА гэж хэлчээд сүүлд нь харин талархалаа илэрхийлнээ...
“Усан үзэмнээс нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьдатгалаас гэнэн амтагдана” гээд нутгийн хүү Б.Хасарын хэлний тухай шүлэг нь их таалагддийн. Монгол хэл, аангли хэл биш. Ам хэл тагнай...тэрийг хэлжийнэ. Өнгөрсөн бүхнээ дурсхаар гэнэн, гэрэл гэгээ л нээрээ амтдагджийна шүү. Анх бичжээсэн юмнууд бол гэнэн гэнэн, ичиж үхмээр, жоохон хүүхдийн санаа. Бичлэг гэж хэлхэд кэцүү.
Бүтэн нэг жил ямар ч хурдийен. Гэрлийн хурдаар, сумын эрчээр л харваад өнгөрцөн байна шд. Юм юм л үзэж нүд тайлж хараа тэллээ.
“Эр бор харцага маань
Жигүүрэндээ хүчтэй
Идэр залуу насандаа
Даанч ажиггүй явлаа” гэдэг шиг яагаад блогчин болсноо, хэрхэн юу бичихээ мэдэхгүй блог нээж байснаа бодвол өдгөө хүн болжээ. Үгүй ээ яахав гигант блогчдын хувьд вол би тээр дор л бараа нь харагджага байх л даа. Бараа нь харагдажгаа нь их юм. Хүлээж авч дээшээ суулгаж, оюуны цангааг сэтгэлгээний хураар тайлж өгсөн дээл нь хүндэдсэн ууган блогчдынхоо ачыг яалтай вилээ. Муу ЗОРИГТ8 нь даанч ажиггүй явжээ.
“Эрчэт мөрний усыг
Элсээр боож болдгүү
Эртэй төрсөн хүнийг
Элдвээр хэлээд бардгүү” гэдэг шиг янзүрээр хэлүүлж доромжлууж, хэрүүл маргааны бай болж байсан ч би гэдэг байдгаараа, төрсөнөөрөө байж л байна. Сто нээрээ элдвээр хэлээд бардгуум байна. Хад шиг байя гэхээр хагалах гэх, хадаг шиг байя гэхээр сэмлэх гэх хаашаа янзын хорвоо, тавилан бэ? Ягтиймээ шиг хорсож гомдож, занаж заналхийлж явдгууд сайнаасаа илүү олон гэж үздэг.
"Tа нар бол хонинууд, харин би бол хоньчин" гэж Есүүс Христ тэртээ манай эриний өмнөх онд айлдаж сургаж байжээ. Тэрэн шиг эмэгтэй блогчдын ерөнхийлөгч болж, тэдэндээ хандаж үг хэлж байснаараа бахархдий шүү. Хэр баргийн зориг хэр баргийн эр хүнээс гаркуу дээ ай...Та нарыгаа бүгдий нь таньдаг мэддэг, таардаг уулздаг, та нартайгаа сайхан уудаг иддэг, унтаж гэвтдэг болно байх гэж найджага.
Муу блогонцортоо дандаа тэнэглэлүүдээ бичдийм байгааян. Алдсан тухайгаа, шаналсан зовсон тухайгаа, дурлал хайраа, эмэгтэйчүүд шиг дуртайгаа. Гэхдээ өмгөөлөх нэг үг байнаа. “Хамгийн том тэнэглэл ч бодож байж хийгддэг”. Магадгүй би тэнэглэлүүдээ маш их бодож байж бичсэн ч байж мэднэ. Үгүй ч байж мэднэ. Амралт зугаалга, ажил алба, дуу хуур, инээд наргиан, баяр наадам, өдөр тутмын эгэл явдлууд гээд л хөвөрнө.
Эцэст нь хэлхэд блогоор маань зочилдог, бичлэгүүдийг маань уншдаг, санаа оноогоо нэмэрлэдэг, урам зориг хайрладаг, атаа жөтөө санадаг, үзэн яддаг, за даа бараг блогоор минь ордгуу, ЗОРИГТ8 гэж хэниен гээд танидгуу НИЙТ БЛОГЧИДДОО блогын нэг насныхаа ойн баярын мэндийг ДЭЭШ ДЭЭШ нь өргөн дэвшүүляаа. Та нар миний ДОТНООС ДОТНО хүмүүс.
Хэл нь сэтгэлгээгээ зэрэмдэглэдэг гэдэг шиг бодож санаснаа хангалттай хэмжээнд бичиж буулганд чадсангүй. За яахав дараа нь бичлэгээ edit-лэчэнэ дээ.
Сэтгэгдэлүүд
хээртэй шүү шамдаа
Сэтгэгдэл бичих