Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> altargana-н нийтлэлүүд

Хорин дөрвөн цагийн хот
2009-10-04 23:51:40 УБ
Las Vegas
Las Vegas
Хэдэн мянган бээр үргэлжлэх мод бутгүй нүцгэн улаан уулс, өвс ургамалгүй гандмал элсэн цөл, хад чулуу хайрган дундах амьдралын билэг тэмдэг болсон бяцхан баян бүрд мэт гялалзан гялтганах Лас Вегас хот аялагч жуулчлагч, амрагч зугаалагчдын тав тухыг хангаж халаасыг тэмтрэхээр өдөр ч шөнө ч амсхийх завгүй.

 Ийшээ хүмүүс зөвхөн казиног зорьдог юм биш,  ердөө 5-хан км урттай Стрипээр өдөржин бас шөнөжин явахад уйдахааргүй сонин сайхан, уран барилгын гайхамшиг, үнэгүй үзвэрүүдийг үзэж болно.

Энд дэлхийн хэмжээнд  зохиогддог том шоу, бооцоот уралдаан, аваргын тэмцээнүүдийг (үүний тухай тусад нь бичнээ)  үзэх, мэдээж хаа сайгүй хаалга үүд нь нээлттэй урин дуудах казинод тоглож азаа туршихгүй бол болохгүй. Энэ дүүрэг өдөр шөнийн ялгал үгүй зугаацсан, тоглосон, идсэн уусан, холхисон алхсан олны хөлд дарагдаж шуугиан үл тасарна. Вегаст 140,000 зочид буудлын өрөө байдаг талаар өмнө нь дурьдсан. Хотын төвд арваад том зочид буудал казино байдаг ч алдартай тансаг буудлын ихэнх нь Стрипэд байрлана. Тэдний заримыг нь рекламдчий, таануус очихоороо буугаарай.

Вегасын амин сүнс Стрип дүүрэг зүүн талаасаа Mandalay Bay буудлаас эхлээд тээр цаана харагдаж байгаа  Stratospere цамхаг хүртэл 3 миль буюу 4,8 км үргэлжилнэ


Энэ миний байрлаж байсан Эм Жи Эм Гранд буудлын тухай өмнөх бичлэгт нилээд тодорхой дурьдсан тул энэ удаа илгаслаа

Дэлхийн нийслэл гэгддэг Нью Йорк энд "байрлана"


Нью Йорк сити Эмпайр билдинг, Эрх чөлөөг билэгдэгч бүсгүйтэйгээ стрип дүүргийн зүүн этгээдийг эзэгнэн оршдог. Дотор нь орж үзэхэд байшин дотроо хот байгуулж алдарт Бродвейгоос эхлээд гудамжуудаар давхар байшингууд эгнэн үйлчилгээ худалдаа ярайж дээвэрт гялалзах гэрэл чийдэнгүүд нь огторгуйн одыг орлоно. Энд зочид буудал, казино, автомат тоглоомууд, хоолны газар, дэлгүүрүүд ажиллана


350 м өндөр Стратосфэр цамхаг 1996 онд ашиглалтанд орсон. Энд бас л буудал байдаг гэнээ


Хүүхдийн үлгэрийн хотхоныг санагдуулам хийцтэй энэ барилга бол Excalibur зочид буудал. Энэ цайз бодвол энтэртаймэнтийн зориулалттай байх, хоёр талд нь ижилхэн өндөр барилгууд байгаа нь буудал нь 

Mandalay Bay зочид буудал 43 давхар. Энэ зургийг аяллын автобусан  дотроос авсан тул жаахан бүдэгхэн гарчээ. 2004 онд манай Лхагваа дэлхийн аваргын төлөө нөгөө хэнтэй (нэрийг нь мартааский) энд зодолдож ялсан гэсэн. Намайг буцсаны маргааш  буюу 8 сарын 19 -нд МGM Grand-д  хоёр таваариш зодолдох гээд бөөн хөл үймээн болж байсан тул энэ буудлыг харах бүрд монгол залуу Вегасыг ингэж шуугиулж байгаад ялалт байгуулсан гэж бодохоор сайхан санагдаж байлаа.


Египетийн пирамидын загвараар барьсан Luxor зочид буудал. Эндхийн зочид буудал бүр доод давхартаа казинотой. Хүн толгойтой арслангийн хөлөн дундуур байх гол хаалгаар дотогшоо ороход машины зогсоол бий, пирамидын доод давхарт казино, баар, ресторан...нээрээ энэ хэдэн давхар юм болоо


Парисын Эйфелийн цамхаг. Дотор нь  ресторан байрлах бөгөөд дээшээ гарч орчныг харж болно


Парис зочид буудлын цогцолбор. 165 м өндөр цамхгийг 1999 онд ашиглалтанд өгсөн юм байна


Мадам Тюссогийн лааны тосон баримлын музей


Вуупи Голдберг музейн үүдэнд зогсоод мэндчилж байна. Энэ нөхөр хаа сайгүй "тэнэх" юмаа, намайг Универсал Студид очиход бас л байж байсан


Фламинго зочид буудлын казино. Буудал нь байдаг л олон давхар барилга, харин энэ "шувуу" шөнө хачин гоё харагдах юм байна лээ


Планет Холливууд цогцолборын казино. Шөнө дэндүү гоё харагдана. Ер нь шөнийн Лас Вегас илүү үзэсгэлэнтэй юм билээ, та нарт харуулнаа


38, 39 давхар энэ зочид буудалд America's Got Talent шоуны шалгаруулалт явагдсан юм.


Мираж зочид буудал 1989 онд ашиглалтанд орсноор Стрип дүүрэг байгуулагдах эх суурийг тавьсан гэнэ. Энэ  буудал галт уулын шоу хийдгээрээ их алдартай


Миний мөрөөдлийн нэг италийн гайхамшигт хот Венец дундуур завиар зугаалж болно


Венец  нь 1999 онд өшиглалтанд орсон, 8108 өрөөтэй Вегасын хамгийн том цогцолбор юм


Тэрбумтан Дональд Трампын 64 давхар буудал 2008 онд ашиглалтанд оржээ


Ижилхэн хийцтэй мөртөө нэг нь хотгор нөгөө гүдгэр хэлбэртэй Wynn, Encore хоёр


50 давхар хотгор Wynn


Harrahs зочид буудлын үүд их таалагдав


Эртний Грекийн загвараар барьсан Цезарийн ордон


Хагас цаг тутамд хөгжмийн аяар "бүжиглэдэг"  1000 ширхэг оргилууртай энэ гайхамшигт  усан оргилуур Bellagio буудлын өмнө байдаг. Биднийг очиход рок-н-роллын хаан, домогт Элвис Преслийн "Вива Лас Вегас" хэмээх цоглог дуу хангинаж байлаа


Энэ  усан оргилуур эндхийн хамгийн сайхан үзмэрийн нэг


Бага байхдаа зохиолч Роберт Стевенсоны "Эрдэнэсийн арал" номыг уншаагүй хүн бараг байхгүй биз ээ. Тэгвэл тэр "арал" чинь энд байдаг юм байна

 

Энд байх хоёр усан онгоцон дээр орой бүр  далайн дээрэмчдийн тулалдана. Далайн дээрэмчдийн билэг тэмдэг болсон аварга том гавлын ясны дэргэд нэг онгоц нь "паркалсан" байна

 

Энэ хачин таваг шиг юмыг юу гэж бодож байна... энд хэдийгээр дээвэртэй болгон буудал боловч энэ худалдааны төв юм байна лээ

 

Энд хачин сонин чимэгтэй байшингууд олон. Энэ мэдээж Хард рок кафе

 

Аварга том мотоцикл давхин гарч буй энэ байшин Харлэй Давидсон кафе

 

Коко Коланы нэрийн барааны ногоон лонхон дэлгүүр

 

 

Энэ бол мэдээж М энд М чихрийн дэлгүүр. Дашрамд хэлэхэд бидний идэх дуртай М энд М, Сникэрс, Марс бас өөр зөндөө шоколадан чихрийг бүтээсэн, хоёр зуугаад жилийн түүхтэй чихрийн үйлдвэр энэ хотод байдаг бөгөөд түүнийг үзэх завшаан гарсан шүү.

За яасан олон юм гээд залхуу чинь хүрч байна уу, минийх ч хүрчихлээ. Ямартаа ч стрипийн гол гол барилга байшинг хальт мульт  танилцууллаа. Цаана нь Вегасын даунтоуны арваад өндөр буудал казино, стрипийн Bally's, Imperial (үүнийг би хятад буудал гэж сонссон), Tropicana, Hilton, Palm's, Monte Carlo, Palazza, Hooter, The Hotel, The Orlean's, Riviera, South Point, Circus circus, Sahara...гээд жагсаахаас ч залхуу хүрэм олон буудал үлдсэн. Бүх буудал нь казино, усан сан, ресторан, театр, клуб, иж бүрэн үйлчилгээний газрууд бүхий цогцолбор тул зөвхөн буудал гэх нь  хангалтгүй юм билээ.

 

Үй түмэн усан оргилуур, хиймэл нуур, хүрхрээ, хөшөө, дурсгал гээд хүний нүд татах элдэв юмыг бүгдийг нь багтаах арга алгаа. Дөрвөн зуугаад зураг авсны гучаадыг орууллаа. Стрипийн өдрийн аялал иймэрхүү, шөнийх нь бүүр гоё шүү

 



Сэтгэгдэлүүд

1. Yalguun | 2009-10-05 21:41:40
Tsirkiin "O"show yumuu Mystere show.g uzsen bol zuragnudiig ni bas oruularai.
2. anu | 2009-10-05 21:53:13
waw waw waw waw
3. uzeerei | 2009-10-06 17:09:07
http://moneynet.blog.gogo.mn/
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: