| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
1931 онд казиногийн хууль батлагдсанаар буруу гарын мөнгө угаах замыг хааж хатуу хяналт шалгалтын дор казиногийн зөвшөөрөл олгон хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлснээр дэлхийн зугаа цэнгэлийн нийслэл гэгдэх энэ сайхан хот байгуулагдсан түүхтэй.
Элсэн цөлд хөрөнгө мөнгөө зүгээр л булчихыг хэн бодох билээ, аянчин жуулчныг татах тоглоом наадам, тохь тух, нүд хужирлах өнгө үзэмж зэргийг бие биеээсээ өрсөн бүтээсэн биз. Сонирхуулахад хотыг танилцуулж явсан аяллын хөтөчийн үгээр бол зочид буудлын бизнэсийн 80 орчим хувь MGM Group болон Harrarh гэх хоёр компанийн мэдэлд байдаг гэнэ. Хөгжих хөрс нь бүрэлдвэл ангамал халуун говьд гайхалтай сайхан хот сүндэрлүүлж болдгийг эндээс харж болно.
Одоо шөнийн зургийг сонирхоно уу. Энд асдаггүй, цацардаггүй, гэрэлтдэггүй, гялалздаггүй байшин барилга тэр бүү хэл хаалга, цонх гэж байхгүй болохоор тэнгэрийн одод дэргэд буугаад ирчихсэн мэт өнгө өнгөөр яралзах нь өдрөөс дутуугүй гэгээтэй. Түрүүчийн бичлэгт тавьсан зурган дээрх барилгуудын шөнийхийг нь тавих гэж хичээлээ, бүгд биш ч ихэнх нь байгаа байх, тайлбар бичсэнгүй зүгээр л нэрийг нь тавьчихлаа шүү.

Бид очихдоо Стрипээс холгүй орших Лас Вегасын олон улсын нисэх онгоцны буудалд шөнө газардсан юм. Газар тэнгэр ялгарахгүй түнэр харанхуйд нисэж байснаа тэртээ алсад цайрах өчүүхэн гэгээг харсан нь зорьсон газар маань байж таарсан

Номин ногоон Эм Жи Эм Гранд байгуулагдаад цөөхөн жил болохдоо галд өртөж хэдэн арван хүний амийг авч одсон гэсэн. Тэгээд энэ том цогцолборыг барьсан гэнэ лээ

Нью Йоркийн шөнө

Дээр үеэс баячууд гангачууд дуулалт жүжиг, шоу цэнгээн үзэхээр цугларч өмссөн зүүссэнээ гайхуулдгаараа Нью Йоркийн Бродвэй гудамж нэрд гарчээ. Тэнд очих бэл бэнчин дутсан хувьгүйчүүдэд зориулж "түүнд Бродвейгаар явах ямар эрх байна" гэх дуу өнгөрсөн зууны эхээр, магадгүй тэрний түрүүчийн зууны сүүлчээр зохиогдож дуулдаг байсан тухай америкийн нэрт зохиолч Теодор Драйзерын нэг зохиолоос уншиж байснаа санаж байна. Нью Йорк ситийн тэр өндөр барилга дотор алдарт Бродвей, бас өөр гудамжууд ч бий. Байшин дотор гудамж байгуулчихсан юм билээ

Стратосфер цамхаг

Mandalay Bay буудал

Excalibur буудал

Парис цогцолбор, хажууд нь байгаа өндөр хөх нь Bally's буудал байна

Эйфелийн цамхгийн дороос

Фламинго буудлын казино

Мираж буудал

Планет Холливуудын казино

Harrahs цогцолборын үүд

Шөнийн Венец үнэхээр гайхамшигтай

Bellegio буудлын өмнөх хөгжминй аяар оргилдог оргилуур

Энд байх олон оргилуурын хамгийн том, хамгийн сайхан нь энэ

Цезарын ордон

Хард Рок кафе

Харлей Дэвидсон кафе

Коко кола дэлгүүр

Пирамидан Luxor буудал ба шөнийн Стрипын хэсэг

Luxor-ын "харуул"

Шөнийн хотыг гаднаас нь дээрээс нь харвал нэг иймэрхүү. Энэ гудамжны хоёр талаар байх бүх байшингийн хаалга дэлгээтэй, дотор гаднагүй бөөн хүмүүс бужигнаж орж гарч, нааш цааш шөнөжин холхидгийг нэмэх хэрэгтэй. Тэнгэрийн ододтой ханьсан шөнийн хотод өнгөрөөсөн тэр үдшүүд сэтгэлд хоногшин үлдэж эргэн уулзахын өлзийтэй ерөөлийг тавин гэрийн зүг мордож билээ. Эргэж нэг очно доо...
Сэтгэгдэлүүд
goe yumaa chinii bichlegiin uzeed bas unshaad ochson yum shig bolchihlaa bayarlalaa
Bi tendekhiin BELLAGIO buudald 12 sariin 31 nd khurima khiij bailaa,2 jiliin omno. Dashrad n khelekhed bykh unshij tend ochson Mongolchuud > gedeg toglolotiig zaabal yzeerei. Tend 4 Mongol okkhuduud uran nugraliin toglolto barag 10-aad jil khiij baigaa gesen. Ynekheer bakharkhamaar .
Bolomj baival sonirkholtoi garaar ybakh saikhan shyy.
Сэтгэгдэл бичих