Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> angelic_universe-н нийтлэлүүд

Ер бусын зүйлс-57. Александрын дайчдын удмууд
2009-10-14 04:59:08 УБ

Эртний түүхийн тухай тэр тусмаа Александр Македонскийн талаар эрдэмтэд ярихаасаа илүү Грекийн Азид өрнүүлсэн аян дайны талаар одоо ч янз бүрийн таамаг дэвшүүлсээр байдаг. Учир алдарт байлдан дагуулагчийн үр удмын талаар, ямар бодлогоор Азийг байлдан дашгуулах болсон тухай зэрэг тайлагдашгүй нууцууд хөвөрсөөр...

Өнөөгийн Афгинастаны баруун хойд зүгт орших Гиндукша мужид амьдарч буй Нуристанчууд, Тажикстаны Бадахшанц, Ягновцевын хэсэг бүлэг хүмүүсийг эрдэмтэд Александрын удмын дайчид гэдэг. Түүийн хуудас сөхвөл: МЭӨ 329 онд хааны дайчид Афгинастаны нутгаар дамжин Гильменд голын  талаас өгсч Гиндукшад очсон баримт байдаг байх юм. Улмаар цааш хөдөлж Сырдарья мөрөнд тулан, очсон замаараа буцаж Памир хүрэхгүй Бадахшандад хүрсэн гэдэг. Харин Ягноб нутгийн хувьд Александр Зеравшанд голыг гатлан Ягнобтой зэргэлдээ орших Фальгарт очин ойролцоох Тагфон сууринд очсон байдаг. Ягнобчууд бол Александрын армид эзлэгдсэн Согдианы оршин суугч Согдайчуудын удам ба Ягнобчууд хөөгдөн өнөөгийн газар нутгат суурьшин ямар ч үндэстэн омгийн бус хэл иргэншилтэй болсон талаар Дундад Азийн судлаач М.Андреев бичсэн байдаг.

Энэ бол бидний хамгийн сайн мэдэх Александр хаан

Хамгийн гол нь Грек Македоны тэр тусмаа Александрын генийн асуудал одооч эрдэмтэдийн толгойг эргүүлсээр байдаг байна. Яагаад гэвэл ???? Ёстой бүү мэд. Түүнээс биш Александрын байлдан дагуулал, түүний тухай баримт бол түүхийн хуудаснаа бэлээхэн байсаар байдаг. Ном зохиол кануу ч зөндөө байдаг шүү дээ.

Балканы хойгийн баруун эргээс Энэтхэг хүртэлх газар нутгийг хамарч, хойд талаар Дунайд  ойртон Хар далайтай хиллэж, Өмнөд талаараа Энэтхэгийн далай хүртлэх агуу гүрнийг Александр бий болгосон байдаг. Ази Европын хүмүүсийг нэгтгэн нэг улс орон болгон, нэг гэр бүл , холбоо хэлхээ бүхий найрамдалтай, эв нэгдэлтэй амьдруулах аугаа их үйлс бол Александрын зорилго байсан гэж Диодор дурдсан байдаг. Гэхдээ Доно зүгт явуулсан хааны бодлого нь "цус ойртуулж ялагч, ялагдагчийг нөхөрлүүлэх" тухай нутгийн хүмүүстэй гэр бүлийн холбоо байгуулах явдал байсан гэдэг. Энэ нь Александрын хүн төрөлхтөнд хайртай байсаных уу? Эсвэл өөр зорилго байв уу?

Александрын эзэнт гүрэн

Чингисийн эзэнт гүрэн. Илүү  байгааз

Александрын "Азийн аз жаргалыг Грект шилжүүлэх" уриа нь Грек, Македончуудын байлдан дагуулсан улс оронд тархан үлдэж, бүс нутгуудад чанарын шинэ удам угсааг бий болгож, алс бөглүү он удаан жил амьдарсан хүмүүстэй нэгдэн амьдарч бие бялдарын хувьд "төгс" хүмүүсийг бий болгосоныг угсаатны зүйчид хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ эрэл дөнгөж эхэлж байна. Судалгаа шинжилгээний шинэ чиглэл бий болж дэлхий бүх улс оронд "Александрын удмын дайчид"-г одоо ч хайсаар л байгаа. Усан үзмийн хатуу дарс уух дуртай, цайвар үс, цэнхэр нүд таньд байгаа бол та тэднийг нэг ч юм билүү хэн мэдлээ.......  

Александрын удмын Нуристан "дайчин" охин

 



Сэтгэгдэлүүд

1. boog | 2009-10-14 11:09:57
Монголыхоо тухай гоё .бахархамаар мэдээлэл их гаргаж байгаарай
.гоё шүү
2. true | 2009-10-15 08:45:05
ter bol alexander haan bish Brad pit bna haha
3. Zochin | 2009-10-15 21:43:09
true-d. Tenmegee, Pit chini Alexanderiin durd togloson baihgui yu.
4. Zochin | 2009-10-15 21:45:01
Tenegee - gej zalruulav.
5. hudlaa tsetserhehee bolioche | 2009-10-16 00:32:10
Alexdasriin durt Brat Pitt tolgoogui. ene bol Troy-d togloson Pitt bn
6. h | 2009-10-31 01:27:14
Collin Farrel - Alexandr Macedonian togloogui biluu?
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: