Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> anjigai-н нийтлэлүүд

ОЛСОН мөнгөөрөө ШОУДЧИХДАГ онгироо ЗАЛУУ шиг...
2009-10-29 12:24:22 УБ
Мөнгө
Мөнгө
Монгол улс нээг их мөнгөтэй болж байгаа юм уу даа. Нөгөө сонгуулиар шоу хийж байсан Эрдэнийн хувь, Эх орны хишгээ тараах юм гэнэ. Нэг хүнд 50,000 төгрөг өгөх юм байхаа. Тэрийг нь 2,500,000 хүндээ үржүүлсэн чинь 125,000,000,000 төгрөг болж байх юм.

 Аймаар их мөнгө байгаа биздээ энэ чинь. Амлалтаа биелүүлдэг баатрууд болохын оронд энэ мөнгөө харин ч зөв зарцуулад ноён Витамины хэлсэн шиг байдлаар ч юм уу? өөр илүү хэрэгтэй юманд зарцуулмаар санагдаад байх юм.

Ер нь загас барьж өгөх бус загас барих аргыг нь л сайн заамаар санагдаад байгаа юм даа. Нэг удаагийн загас өгсөнөөр ард түмэн баяжаад аюул болох нь юу л бол харин ч өнөө мөнгө нь эргээгээд эдийн засагт гай болоод өнөөх муу МОНГОЛ ТӨГРӨГ гэдэг хампааныг маань шалд нь буулгаад, шалны алчуур болгоод хаячих байлгүй дээ.

Зиа бодоод үзэе. 4 ам бүлтэй айл 200,000 төгрөг авахнээ. Тэрүүгээрээ нэг сарын хүнсээ аваад л конец болгоно. Их гэгээлгээр бодоход шүү.

Гэтэл бас зарим нэг нь энэ мөнгөөрөө алдарт архиан ууж эх орон хишиг хайрласны төлөө хэд хэдэн удаа сэржим өргөж башийлгах байлгүй дээ. Түүнээс нь болоод үндэсний үйлдвэрлэл сэргээд бөөн бөөн ашиг өгөхөөсөө илүү танхайн сэдэлттэй гэмт хэрэг ихсэж, гэр бүл дэх хүчирхийлэл нь л нэмэгдэх аюул байгаа харагдана.

Би ч нэг их баян цатгаландаа тэр мөнгийг чинь авахгүй гээд байгаа юм биш шүү. Би сайхан амьдрахад наад 50,000 төгрөг чинь зүгээр 40 битонруу нулимахтай адил хөгийн зүйл учир татгалзаад илүү ухаалаг шийдэлд хүрэхийг хүсч байна. Илүү сайхан нийгэм байгуулахад ашиглахыг санал болгож байна.

Зүгээр дүүргийнхээ хэмжээнд л авч үзэе. Би Сонгинохайрхан дүүргийн иргэн. Манай дүүрэгт жишээлбэл дор хаяж л 2 спорт цогцолбор, 2 эмнэлэг, 1 төрөх эмнэлэг, 1 нийтийн номын сан, нийтийн амралт зугаалгын төв ядаж ганц, усан бассейн ядаж 4 хэрэгтэй байна. Мэдээж 3 ээлжээр хичээллэж байгаа, анги дүүргэлт нь хэтэрчихсэн, хүүхдүүдээ багтаахгүй тул авч чадахгүй байгаа сургууль, цэцэрлэгүүдийн тоог ч нэмэх шаардлага байж л байна. Яагаад энэ мэт бодитой хэрэгтэй зүйлд энэ их мөнгийг зарцуулж болохгүй гэж. Яагаад нэг сарын дотор идэж ууж дуусгах хэлбэрийг сонгох гээд байгаа юм бэ?

Сонгинохайрхан дүүрэг хамгийн багадаа 200000 хүн амтай байх тэдэнд оногдох 10 тэрбум төгрөгөөр дээр дурдсан зүйлсээс нилээдгүй хэсгийг шийдэх боломжтой байх гэж тооцож байна. Улс эх орон ч энэ дүүргийг мартчихаагүй бол бас тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөсөн л байгаа байлгүй. Түүнийг нь нэмээд, манайхаас гарсан гишүүдийн амласан хөрөнгө оруулалтыг ч дээр нь нэмээд харин ч боломжийн сайхан дүүрэг болчихмоор санагдаад л байна даа.

Нэг удаа сайн идээд бусад үед нь өлсөглөн явах бус бүх насаараа сэтгэл хангалуун байж үр хүүхдийнхээ ирээдүйд зөв хөрөнгө оруулалт хийхийн тулд бичсэнийг минь болгоон соёрхоорой.

Танд ч бас өөр сонирхолтой хувилбар байгаа бол доор бичиж үлдээнэ буй за.

Ямар ч байсан надад олсон мөнгөөрөө шоудчихдаг онгироо залуу шиг энэ хувилбар яавч "засгийн мэргэн бодлого" шиг харагдахгүй байгаа тул бичлээ. 

Мөнгө өөрөө л хоёр талтай юм даа. Сайн л бодох хэрэгтэй шиг...




Сэтгэгдэлүүд

1. sarangua | 2009-10-29 20:37:57
harin tiim zagas barij uguh bish zagas barih argiig ni l zaaj ugmuur baina shuu dee..... er ni 1500000 tugrug ugne gej garaal biz uguhgui baij yagaad boldoggui ym.ANU-iin erunhiilugch asan Ronalid Rigen ANU-iin turiig hamgiin udaan barisan erunhiilugch shuu dee ter tatvariin bodlogiig hamgiin baga tuvshind bailgana gej garch l bsan bizdee getel ANU-iin tuuhend hamgiin undur tatvartai bsan ue ni Ronalid Rigenii erunhiilugch bsan ue shd.Ter uguh geed bgaa ih munguuruu uildverlel yvuulaachdee ajliin bair bii bolgoldoo...Mongoloor duuren deed bolovsroltoi diplom uursen yduu zaluuchuud... Gehdee Mongoliin bolovsroliin togtoltsoo uneheer dogoldoltoi ym...yasan iisen 180 ih deed surguuli ve 2700000han hund ahdaj bgaan bishuu delhii tuuhend iim olon ih deed surguulitai uls oron algaa... ene tur barij bgaa 76 yu hiideg ym be... mongoloo hugjuultgeey lda
2. Sho | 2009-10-30 14:47:11
vnen l yum bichij de. huurhuuu gj. daanch ...
3. ХХ | 2009-10-31 12:30:48
энииг бичсэн хүн өөрөө нэг их мундаг сэтгэдэг ч бололтой юм шиг. чи тэр 50 мянгаа аваад өрөө төлбөл яасийн бээ. Өрөнд баригдаж өтөндөө идэгдсэнээ мэдэхгүй Худлаа нэг ярихаас цашгүй амьтан байдаг даа.
4. ХХ | 2009-10-31 12:31:55
ТЭНЭГ
5. ХОТ | 2009-10-31 12:34:34
Чи нөгөө хэн л байна ш дээ. өөрийнхөө замыг залж явж чадахгүй байж бусдад заагаад яахав дээ. болии
6. Океу | 2009-10-31 12:42:34
Тиймээ хүн болгонд өгөх гээд байгаа мөнгийг нь авах л хэрэгтэй. Сонгинохайрхан дүүрэг хөгжлөө гээд тэр нь хөдөөгийн хүмүүст ямар ашиг тусаа өгөх юм бэ. тэрнийхээ оронд хүн болгонд өгөх нь зөв харин тухайн хүн тэрийгээ хөрөнгө болгоноуу хог болгоно уу заяа нь мэдэг. заавал идэж ууж дуусгах албатай юмуу. 5 ам бүлтэй айл гэхэд л 250мянган төгрөгөөрөө ам бүлдээ хэрэгтэй хөргөгч ч юмуу авчина. энэ нь тухайн ам бүлийнх нь хөрөнгө болно. Гэтэл нийтийн юмыг бий болголоо гэхэд тэрийг бүтээн байгуулах гэж бараг ихэнхийг нь эрхтэн дархтангууд дундаас нь идээд дуусгана. Тэгэхлээр хүн бүр авах ёстой юмаа авах л ёстой.
7. UU | 2009-10-31 12:46:58
TIIM BIZ DEE.OROO TOLJ HEG UDAA CH GESEN ORGUI BMAAR BNA.TOMCHUUD IDEED TARGALAAD BHAD BID YAGAAD HUWI HURTJ BLOHGUI GEJ
.
8. xonxdoi | 2009-10-31 16:07:41
ineedtei yum nadad 100 garan saya $ baihgui l dee gehdee buhel buten uls gehed hollywood iin neg odiin jiliin orlogo avchaad zondoo mongotei bollooo geed huuruud bgaa n huurhiilultei bn daa !
9. lkhagii | 2009-10-31 17:04:46
vneheer ter munguur emleg surguulidaa zartsuuluul zvgeereldee tegtel naad luivarchid chin ter mungiig idej uugaal duusan chvv dee tegehleheer avsan deer dee
10. Nomin Erdene | 2009-10-31 23:00:08
pizda bugdiig ni buud mongoliin toroo bid 50.000 togrog bish sags togloh zaaltai er ni duureg bolgon deer 1 tom sport tsogtsolbor bariad og uldsniig ni ta hed zadtalaa id malnuudaa
11. cheese | 2009-11-01 23:00:05
unendee heleheh ch ug alga....
12. yag zuv | 2009-11-02 15:29:15
tiimee chinii bichsen zuiltei sanal neg bn ene mungiig buruu ashiglaj bhar arai heregtei yumanda zartsuulj chadahgui l bgan bhda
13. suren | 2009-11-02 16:40:15
mangaruud helehch ug alga
14. Aylguu | 2009-11-04 00:00:13
Vahlaaraa Mongol hunii sanaa zaawal busdaas belen yum awj idej ortei vwah estoi gej.Vmar neg talaaraa oorsdiigoo ood n tataj amidraldaa heregtei yum hiihee bodoj bolno shu dee Dandaa l vahlaaraa gomdolloj guilga guij vwah estoi gej .
Ajil hiij chadahgui. Zowlogoo zowoohuigeer bienii amriig harj amidrah gej vdsan amitad .Dor hayj Barilga deer ajilhaar orj irj baigaa hujaa naraasaa ajiliig n bulaaj awj hiij amidrah chadwartai baih estoi yum bish u .oodgui heleh ug ch alga.Tiim baij neg l bie biesee muulj doromjilson humuus icheesei.
15. Enkh_361 | 2009-11-08 06:02:25
Bid nar biye biyendee muu ug heleed yahwe. Onoodor ter 50000 togrogiig taraasan ni zarim negend tustai,zarim negend tusgui baij medeh yum. Tiimees busaddaa uurlalgui ooriin uzel bodloo oruulah heregtei. Minii huwid herew ter mongo uneheer tsetserleg, surguuli, emneleg, uildwer zergiig barih, tohijuulahad zow zartsuulagdaj baiwal bolj baina. Harin tender nereer said darga nar ni huwaagaad idehdee tulwal taraagaad ogson ni deer. Bugdeeree idwel buruugui gedeg baihaa.
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: