Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> anjigai-н нийтлэлүүд

ХААНБРОЙ чинь СААЛЬ гэдэг НЭРТЭЙ газар БАЙСЫШД
2009-11-02 19:22:05 УБ
Чойжин ламын сүм
Чойжин ламын сүм
Зиа би болбоос уг нь ч хөдөө л төрсөн хүүхэд л дээ. Тэгэхдээ л хар багаасаа хотод өссөн болохоор нийслэлийн иргэн гэж явдаг хөөн. Өнөөдөр нийслэл хотын маань 370 жилийн ой болж байна. Үүнтэй холбогдуулаад намайг бага байхад байсан зарим газрууд хэрхэн өөрчлөгдөн хувьссан талаар жижигхээн түүхүүдийг өгүүлсүгэй.

Бүүр багадаа бол нэг эмээгийндээ одоогийнхоор энэ 32-ын тойргын хойхон талд л байсан юм шиг санагддаг. Тэгэхэд айл их цөөхөн байсан юм даа. Одоо энэ Хайлааст, Чингэлтэй энэ тэр хавийн айлууд бол бараг амнаасаа наашаа гарч ирээгүй байсан байхаа. За тэр үеэ бол сайн санадаггүй юмөө. 

Харин манайх ШУАкадемийн 5 айл гэдэг нэг давхар шавар байшинд амьдардаг болноос хойшихыг бол сайн санадаг юм. Хотын А-ийн А бүсэд амьдардаг байлаа шүү дээ. Одоо бол багцаалдаад л энэ хавьд манайх байсан. Энэ хавьд жорлон байсан гэхгээд байгаа юм. Чойжинламын музей, Сталин номын сан (тухайн үеийн нэршлээр), Нацагдоржийн музей, Ленин клуб 4-ийн голд байсан гэхээр ойлгомжтой байгаа биздээ. Номын сантайгаа залгаатай нээх том хашаа байдаг байсан юм. Тэр хашаанд ШУА-ын бааз байрладаг. Бас хашаан дотор нь баяраар академийнхны машаан дээрээ авч явдаг СОЮЗ хөлгийн макет ч байдаг байсан даа. Тэрүүн дээр бид очиж тоглох дуртай, даан ч аав ээж болон баазын манаач нар дургүй байдаг байсан юм.

Мэдээж 5 айлын 10 гаран хүүхдүүд хашаан дотроо хөөрхөн эвтэй тоглодог байсан даа. Наваан, Юндэндорж, Баатар, Бямбадорж, Даваасамбуу гэх мэт тухайн үедээ л бас мундаг хүмүүсийх амьдардаг байсан даа. Зөөврийн устай, нийтийн гадаа жорлонтой. Сониноос тэр үед усыг голоос шууд машаанруугаа хийдэг байсан уу? Лаазтай уснаасаа амьд загас олох тохиолдол цөөнгүй байдаг байж билээ.

Зиа тэгээд манай хажууханд үзэсгэлэн чимэглэлийн газар гэж байдаг байлаа даа. Одоогийн Выставка буюу сарны титэм худалдааны төв. Энд ёстой янзын гоё үзэсгэлэнгүүд гардаг байсан. Аргаль, угалзын чихмэлтэй нэг үзэсгэлэнг мартдаггүй юм. Бодвол анчдын нийгэмлэгийнх байсан байх даа. Мөн хөдөө аж ахуйд нэвтэрч байгаа шинэ техник технологи, шинэ төрлийн тарианы сорт энээ тэрээг харуулсан. Анх тэнд л тариан түрүүг барьж, эрдэнэ шиш гэж сонин ногоо байдгийг мэдэж байлаа. Бас оёдлын үйлдвэрүүдийн загварын шоунууд болдог байсан санагдана. Манай нэг ах л лав гуйлгаар хүүхдийн пальто өмсөөд алхаж л байсан. Ардчилал эхлэхийн үед Выставкад диско болдог байсан юм.

Би тэнд нь ДиЖи хийдэг байсан талаар урьд нь бичиж байсан даа. Хаа газарын атман голдуу 600 хүн дискоддог байсан гэхээр бас  л овоо цуутай газар байсан даа. Сүүлдээ ч хөөрхий баахан лангуу тавьсан дээвэртэй зах л болох шив дээ. Уг нь Мэдээлэл технологийн паркад шахалддаг үзэсгэлэнгүүдийг тэнд зохион байгуулж ном ёсоор нь ашиглавал сайхан л танхим даа.


Бас нэг гоё газар бол яг хашааны хажууд залгаатай байх Чойжин ламын музей. Бид нарыг тэрүүгээр орж гарахад хэн ч загнахгүй л дээ. Бүгд л таньдаг юм чинь. Гэхдээ л би айгаад нэг их ордоггүй байсан юм. Сүүлд сургуульд орсон хойноо тэр гудамжаар харихаар хонх дуугараад л энд тэнд цонхыг нь хаасан паниар салхинд пажигнаад нэг л аймаар байдаг тул ганцаараа үедээ бүүр номын сангаар тойрч харьдаг байсан юм. Дулааны улиралд гадаад дотоодын олон зураач нар хашаанд нь тухлаж аваад л зураг зурдаг. Бид нар тойрч явж хараад л энэ ахых гоё, тэр ах мундаг гээд хөөрхөн шүүмж хийдэг байлаа. Тэр үед л зураг зурах миний бас нэг хобби болох алхам тавигдсан байх. Мөн сүмийг түшиглэн говь хянганд тулалдсан нь киноны зураг авч байхад мөн ч гоё байсан даа. Баахан цэргийн ах нар ирээд буучихсан бид нарыг буу болон малгай энээ тэрээгээр нь оролдоход айхтар уурладаггүй байж билээ. Бас жүжигийн зурагнууд их авч байсаан.

Манай байрны хүүхдүүдийн хамгийн том давуу тал бол хүүхдийн паркын аль ч тоглоом дээр ойчиргүй, үнэгүй тоглодог дархан эрх байлаа. Бүх хүмүүс нь таньдаг тул орой хаасан дараагаар нь ч дээр нь гарч нааш цааш нь хөдөлгөж тоглодог байлаа. Нууранд нь орой нар жаргасны дараа сэлэхэд ямар гоё бүлээхэн байдаг байсан бэ? Аавтайгаа өглөөдөө бүх талаараа модтой замаар нь хамтдаа гүйдэг байсансан. Одоо харин нэг л өндөр хашаагаар хаачихсан юу болоод байгаа нь мэдэгдэхгүй газар болж дээ. Тоглоомгүй ч гэсэн дотуур нь сайхан зугаалж байх юмсан даа.

Одоо Хавана гэдэг нэртэй болчихсон байгаа ихэнхи хүмүүсийн Хаанброй нэрээр нь мэддэг бөөрөнхий байшин угаасаа л нэг тийм пиав уудаг газар байх ёстой байсан шиг санагддаг. Та бүхний заримых нь мэддэг Бамбарууш нэртэй хөөрхөн хүүхдийн кафе болохоосоо өмнө буцалсан аарц, хөөрүүлсэн сүү бас бус цагаан идээ зарахаас гадна бас задгай пиав зардаг СААЛЬ нэртэй кафе байсан юм. Дан босоо ширээтэй тул хүмүүс тойрч зогсож байгаад л инээлдээд л уудаг байсан санагдана. Би тэр хөөрүүлсэн сүүнд нь их дуртай байсан юм. Ёстой худалдагчийх нь хажууд зогсож уучихаад л гардаг байсан даа.

Зиа Сталин номын сан маань л харин яг ном журмынхаа дагуу ажиллаж байх шивдээ. Нийтийн төв номын сан. Өмнөх хөшөөг нь л сольчихсон болохоос. Одоо яадгийг мэдэхгүй байна. Биднийг бага байхад лав кино гардаг байсан. Бас томоохон зохиолчдын уулзалт ярилцлага энэ тэр болдог байсан юм. Би Бушхүүгийн үлгэрийг тэнд үзэж байсан. Ах нар айчихна гээд л байн байн нүд таглаад байсан санагддаг. Хэ хэ.

Зиа бас нэг сайхан дурсамжтай байшин бол одоогийн ХХБанкны 804-р салбар. Яагаав нөгөө Улаанбаатар зочид буудлын замын урд талд байдаг шовгор байшинтай банк. Тэр чинь намайг бага байхад сургууль гэр хоёрын дунд байдаг нэг ёсны БААЗ маань байлаа даа. Хүүхдийн номын сан гэдэг ёстой гоё газар байсан. Хэн олон ном уншсанаараа уралддаг. Номын сайн нөхөр болохын төлөө тэмүүлж уншдаг байлаа. Зүгээр ч нэг уншихгүй бас тэмдэглэл хөтлөнө шүү дээ. Сайн талын баатар, муу талын баатар, зохиолын ач холбогдол гээд л. Хэ хэ. Энэ номын сан ёстой гоё гоё юм зохион байгуулдаг байсан. Хааяа хүүхэлдэйн жүжиг хүртэл үзүүлдэг байсан. Анх энэ газар л тоодгор Галсантогтох гэдэг хүн лимбийг яг амьсгаа авахгүй байгаа юм шиг үргэлжлүүлэн үлээхийг харж билээ. Уг нь яг тийм нэг хүүхдэд зориулсан байнгын сонирхолтой үйл ажиллагаа явуулдаг номын ордонтой болох юмсан даа.

Сүүлд хотын боловсролын газар байж байгаад одоо юу ч биш байгаа нэг хоёр давхар ягаан байшин Арслантай гүүрний яг хажууд байнаа даа. Цагтаа бас Женко коллеж гэж байсышд. Тэр чинь миний анхлан А үсэг заалгасан алтан номын өргөө шүү дээ. 4-р сургууль гэж байсан юм.

Зиа зиа хэт урт бичлэг болох гээд байгаа тул та бүхнийгээ хүндэтгээд үүгээр өндөрлөе. Сайхан дурсамжийг минь хадгалсан олон сайхан газарууд байдаг шүү. Та бүхний зарим нь ч бас мэдэх байлгүй дээ.

Бүх уншигчиддаа Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн мэнд хүргэе!



Сэтгэгдэлүүд

1. zochin | 2009-11-02 23:59:59
yostoi sonin sanagdlaa. manaih bas ter havid bsiin. dursamjaa gej...bayarlalaa
2. Талархагч | 2009-11-03 02:21:31
Сайхан бичсэн бна шүү. Сааль 4-р сургууль хоёрыг мэдэхгүй юм бна, бусад нь бол санаанд тодроод л ирлээ. Улаанбаатар ч сайхан хот байсан юм шүү, дандаа л дэлгүүр бар болж дээ гэж...
3. b | 2009-11-03 02:29:21
Mungu oloh bolomj baina.Udurt 5n minut zartsuulaaad 5-s deesh $ oloh bolomjtoi.
http://www.richptc.com/index.php?ref=chimgee71 orj burtguulne/register/.Burtguulehdee your name deer uuriin neriig butneer gadaad pasporton deer yaj bichdeg ter daguu bichne.Uchir n munguu avahad tanii ner cardan dahi nernes zuruhgui baih uchirtai.User name yamar ch baij bolno.Herev tani dans amjilttai neegdehgui bol user name-a uurchluh shaardlagatai.Mun Referral hesegt chimgee71 bga esehig anzararai.baihgui bol chimgee71 gej bicheerei. Burtguulsnii daraa Login hiij User name ,password-roo nevterch Account ruu orood Earnings area hesegluu orohod Click links haragdana.Darahad tus bur $1-n unelgeetei website-ni hayguud bii.Tus burd n nevterch orood 30n secund huleesnii daraa Click/6…/ hediin too garna ter toon deer darahad /site-ni deer haragdana/uuriin tani dansand $1 nemegdej baina gej oilgooroi.Udur bur ene uildliig davtsanaar tani dansan dahi orlogo tudii hemjeegeer nemegdeh bolno.Web huudasni hayguudig bugdiig neg dor neej bolohgui,neg negeer n tsuvuulj neehgui bol tani dansand mungu tani nemegdehgui.Uuriin dor gishuun elsuuleh tusam iluu ashigtai.Elssen humuusin ajlin unelgeenii 50% uurt chin nemegdej bna gesen ug.Tus site-nd/richptc.com/ neg hun negees iluu danstai baih,hudlaa medeelel oruulahig horiglodgiig anhaarna uu!!
Munguu yaj avah talaar minii ene haygaar holbogdoj avaarai. culture959@yahoo.com
Jich: Zuvhun minii dor elssen humuust todorhoi medeelel ugnu.
Amjilt husie ta buhend!
4. gerel | 2009-11-03 03:48:45
mm. manaih bas huuhed bhad tend bsan bi aabtaigaa ,duuteigee ter chojin lamiin gadaa ochdog blaa zarimdaa eej aabtaigaa ter mussiem dotor orj uzdeg bsn
tend hataasan lam hunii bie bdg bsn daa ternees ih aidag bj bilee. saali gedeg nertei bsn tiim.jujigchin lamhuu guyanh tend manai horsh bsn tednii huudhuud tei togloj bdg bsn baahan ohin toi ail bsn gej eej yari bilee,90 sayiin ganhuu ah tehed nadaas hed ah namaig zezerlegees abdg eejteigei amidardag huuhed bsn , ternii ah biluu egch bilee dramm iin jujigchin baisan tend orood jujegchidiig dandaa beltgel hij bgaag haraad bi 5 nastai ganaa ah chin surguuliin 1-2 angiin huuhed bsn sanagdj bn a.
5. otgoo | 2009-11-03 11:05:47
Saixan xuuchnii dursamj bas sanagdchixlaa. Manaix gerlex yosloliin ordonii ard baidag Shovgor nerter 2 davxar modon baishind baisan, tend bas 7-8 ail tednii xuuxduud geed oluulaa bujignaj osson son. Manai xajuugiin xashaand deed shuux baisan boloxoor tsereg tsagdaa, yamtanguudiig ix xardag baisan. Bas Anagaaxiin deed, bas emneleg gegeerliin ordon, xuuxdiin nomiin sangiin ard xaalttai tsetserleg xashaan dotor ni arnet geed davjaa alim urgadag boloxoor bid nar manaachid ni barigdaad jijig oroond tsoojlogdoj bailaa.
6. anjigai | 2009-11-03 11:30:08
Отгоо, Гэрэл хоёр бол нэг доор өссөн юм шиг байна даа. Тэршовгорын байранд манай нэг найзынх байсын. Болдоо гээд. Тэр орос цэцэрлэг байсан байхаа. НЭг бол дарга нарын хүүхэд явдаг байлуу. НЭг тийм хаалттай гадны хүүхэд оруулдаггүй л байсан юмдаг. ХЭ хэ.
7. ari | 2009-11-03 12:29:03
hi, xuuxed uyeiin dursamj sergeechlee. bi baga toirogt osson. ovoo maani namaig park aar zugaalluulj natsagdorjiin xoshoog tailbarlaj ogsniig eroosoo martdaggui yum. bas 4 dugeer surguulid eej maani ajildag tegeed ter yed bi 1 dugeer angid orox beltgelee eej xamt ajil deer ni ochood neex tom angid orood l xiideg baij bilee.
8. Bolmo | 2009-11-04 16:30:58
Тэ номын сан чинь Болгарын элчин сайдын яам байгаад Болгарын элчин сайдын яам шинэ байранд ороод Хүүхдийн номын сан болгосон юм даа
9. anjigai | 2009-11-04 17:38:38
Бүүүр хуучнаас нь ярилаа даа багш ч шал өөр байна шүү.
10. german | 2009-11-05 03:11:40
ih goi sanagdlaa, bagiin dursamjuud sanaand orj bna.manaih c gesen ter havid, bagschiin deediin bagsch nariin dunzen baischind bailaa. Ulaan-baatar hot maani jmar goi seluuhen, zeverhen soeltoi hot blaadaa.
11. paulchris | 2009-11-05 15:44:10
Зөөз тэгүүл чинь энүүгээр дүүрэн балар эртний хүмүүс байгаам байна шдээ
ккк
12. Gerlee | 2009-11-05 19:55:58
Dursamjtai goe zuil bichjee. Ter ued 4-r surguulid minii aav bagshilj, bas zahiral hiij baisan um. Neeree l Saali gej baisan shuu. Saihan ue baij dee.
13. Batkhuyag | 2009-11-06 12:11:17
sain niitlelyyd bich
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: