Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> apabst-н нийтлэлүүд

Хүн бүрийн хувь нэмэр хэрэгтэй
2009-11-04 12:55:19 УБ

Анжгайн блогт "Дэлхий нэг л өдөр толгойгоо маажвал яана..." гэдэг бичлэгээс санаа авч бичиж гаргах гээд завгүй гүйсээр байгаад өдий хүрлээ.

Яасан гэхээр зарим нэг хүн төр юм хийх л хэрэгтэй гэсэн юм бичсэн байна лээ л дээ. Төрөөс гадна энд хүн бүрийн хувь нэмэр хамгийн чухал юм. Төр хичнээн зүйл хийгээд хүн гэдэг амьтан түүнийг эс тоовол юунд ч хүрэхгүй шүү дээ.

Ядаж л хүн бүр хогоо хогийн саванд хаяад сурвал байгаль орчинд тустайгаас гадна хот маань ядаж цэвэр харагдана даа. Хүн болгон л "гадаадын тэр орон, тэр хот их цэвэрхэн. Үнэхээр гоё юм билээ" гэж ярьдаг яагаад тэгүүл хүн бүр дор бүрнээ хичээж болохгүй гэж... Тэгвэл УБ ч гэсэн удахгүй тийм л харагдана шүү дээ.

Нилээн дээр үед монголд очиход супермаркэт болгон үнэгүй уут өгдөг. Түүнээс болж энд тэндгүй л уут хийсэх нь "энгийн" үзэгдэл болсныг хараад зүрх шимшиэрч билээ. Гялгар уут "хамгийн хэцүү хогны" тоонд ордог. Монгол шиг хогоо дийлдэггүй газар аль болох цөөн гялгар уут хэрэглээнд оруулах хэрэгтэй юм шиг санагдсан.

Жишээ нь миний хувьд Францад явж байхад хамгийн таалагдсан зүйл бол супермаркетэд гялгар уут зардаггүй явдал. Гэхдээ бүх супермаркэт тийм үгүйг хэлж мэдэхгүй, ямар ч байсан бидний орсон супермаркэтэд зөвхөн 1 евроны үнэтэй маш бат бөх синтетик уут зардаг. Тэр уут манайд одоо болтол бий бөгөөд манайх үргэлж хүнсээ цуглуулахдаа авч явдаг. Мэдээж хүмүүс үргэлж 1 еврогоор уут авахгүйн тулд өөрсдөө уутаа авч ирнээ дээ. Германд ихэнх супермаркетэд 6 сентээр жижиг уут, 9 сентээр том гялгар уут худалдаж авдаг болохоор хүмүүс "дуртайяа" уутаа гэртээ мартдаг болон хаядаг. Энд миний мэдэхээр нэг л  уутны тал дээр анхаарал тавьдаг супермаркетийн сүлжээ байдаг. "Marktkauf" хэмээх энэ супермарктын сүлжээ худалдан авагчиддаа үнэгүй цаасан уут өгдөг.

Мөн чухал зүйлийн нэг бол хогийг дахин боловсруулах буюу Recycling.  

Тэгэхийн тулд эхлээд хогоо ялгаж хаяж сурах хэрэгтэй бол уу. Энд энд тэндгүй иймэрхүү хогийн сав байх нь элбэг.

Айл болон орон сууцны хогийн сав буюу хогийн цэг бас иймэрхүү... Хогийн сав болгон өөр өнгөтэй нь ялгахад амар.

Мөн байгаль орчин, эх дэлхийгээ эрүүл байлгахад хүн бүрээс анхаарах нэгэн жижиг юм шиг боловч том зүйл бол баттерей болон аккугаа хаяхдаа анхаарах явдал. Баттерей бол маш хортой хог. Тиймээс энд бүх баттерей болон аккун дээр

ийм тэмдэг байдаг. Энэ нь хогийн саванд хаяхыг хориглосон тэмдэг. Тэгээд хаана хаяхын гэж үү? Энд лав дэлгүүр болгон үүдний тэндээ хаягдал баттерейнд зориулсан жижиг хайрцаг байдаг. Тиймээс монголын засгийн газраас иймэрхүү зүйлийг хууль дүрэмдээ оруулж жоохон эмхэлвэл илүүдэхгүй л байхдаа. Энд үнэхээр хог хаягдалдаа маш анхаардаг гэж хэлж болно шүү. Мөн банкны картыг хогийн саванд хаях биш эргүүлээд банк хайчлаад буцааж аваад тусгайлан устгалд оруулдаг.

Иймэрхүү байвал ямар ч байсан яасан ч олигтой харагдахгүйгээс гадна байгаль орчин, эх дэлхийгээ энэ хэмжээгээр бохирдуулж байгаагаа бодох л хэрэгтэй бол уу...



Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: