Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Нүүр -> Нийтлэлийн булан -> anjigai-н нийтлэлүүд

ГАХАЙН ханиадтай ХОЛБООТОЙ шийдвэрүүд нь ЯГ Л гахайн ХОРОО шиг...
2009-11-06 13:44:38 УБ
H1N1
H1N1
Юмны чанар муудаад л байгаа энэ үед ганц чанар нь сайжирч байгаа юм бол энэ ханиад л байна даа. Одоо энэ баллаж байгаа ханиад бол жишээ нь их глобалчлагдсан ханиад байх юм. Тахиа, гахай, хүний гэсэн хосолсон шинжтэй.

Бас л овоо муу гар даа. Хэ хэ. Энэ нөхөр ханиад гэдгээсээ илүү нийгмийн асуудал болж мань мэтийн амьдралд хэрхэн гай тарьж буй тухай хэсэгхэн хугацаанд өгүүлсүгэй.

Ерөнхийдөө бол би Ламбаа сайд болон ЭМЯ-ны барьж байсан эхний тактикийг ихээхэн дэмжиж байсан юм. Тэр нь өнөө "битгий та бүхэн айхтар эмээж сандраарай, хувийн ариун цэвэрээ сайн сахиад биеийн дархлаагаа өндөр байлгах тал дээрээ анхаараарай" гэсэн утгатай хандлага. Тэгэхдээ зүгээр яриад байсан нь мөн сайдын ярихын хажуугаар инээсэн нь л онцгүй байсан байх. Хэ хэ. Уг нь бол ариун цэвэрийг сайжруулна гэдэг нь юу юм, хэрхэн биеийн дархлаагаа гэр зуураа сайжруулах юм. Тэр сайжруулдаг юмнууд нь хаагуур байгаа юм. Хангалтыг нь хэрхэн сайжруулсын, ямар тун жороор, ямархуу давтамжтай хүртээд байвал аюулгүй юм гэсэн зөвлөгөөнүүд хамт явах байсан байх. Зиа зиа сайдын ажилд хошуу дүрээд ч яахав.

Харин сайд бол бидний ажилд аймаар хошуу дүрж байнаа. Би бол энэ ханиадны вирусыг агаар, дусал гэдэг замаар халддаг гэж ойлгоод байгаа юм. Түүнээс энэ агаараар дамжина, энүүгээр бол дамжихгүй ч юмуу? Нэг бол эдэн цагаас өмнө халдварлуулахгүй ээ, харин тэдэн цагаас хойш бол найдвартай халдварлуулна шүү, ийм насныхныг өршөөнө ийм насныхныг өршөөхгүй гэсэн сонголт энээ тэрээ байхгүй гэж боджуугаам. Гэтэл манай яамны нөхөд болохоор ханиадны вирүстэй дугуй ширээний ярилцлага хийсиймуу хайшаа юм нэг тийм харьцангуй шийдвэрүүд гаргаад ханиаднаас айж ядаж байхад хажуугаар нь гахайн хороо шиг юм үүсгээд лай болоод байх юм даа. 

Жишээлбэл энэ ханиадны вирус орчин үеийн вирус учраас ПС тоглоом болон Биллиарданд их дуртай нөхөр гэнэ. Тиймээс энэ чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүс бүгд ханиадтай хамтарч ажилласан хэргээр бизнесээ хаах торгууль хүлээчихжуугаа юм. Харин тухайн вирус гуай нь архи, тамхинд дургүй, чанга хэмнэлтэй хөгжимнөөс бүүр холуур явдаг болохоор нь хөлсөө цутган бүжиглэж, бага зайнд олуулаа бужигнаж, агаарын солилцоо нь харьцангуй муу байдаг бааар цэнгээний газар, диско клубүүдийг хаахгүй байх жишээтэй.

Бас энэ вирус болбоос шөнийн амьдралтай нэг үгээр бүл хүн чоно, үнсгэлжин мэт цагаар солигддог аюултай этгээд юм. Яагаад гэвэл 21 цагаас өмнө хүнд ямар ч гэмгүй энгийн номхон царайлж байж байгаад 21 цаг өнгөрмөгц л шидийн муухай зан нь хөдлөөд хүмүүсийг хайр найргүй өвчлүүлдэг бузартай новш доо хөөрхий. Тиймээс ч манай мэргэн, түргэн яам маань биднийхээ төлөө бүх үйлчилгээг 21 цаг хүртэл ажиллуулж байгаа юм. Хулгайгаар ч юумуу нэг бол ажлын байр, айл гэрт бөөгнөрч байгаад ханиад хүрвэл хохь нь шүү дээ. Яг 21 цагаас хойш туссан гэдгийг чинь яам мэднэ шүү дээ. Хэ хэ.

Бас энэхүү вирус нь бага насны хүүхдүүдэд аймаар дургүй, муухай ааштай, хажиг өвгөн шиг лүд юм гэнэ. Харин томчуудыг бол толгойг нь илээд тоохгүй явуулчихна. (Ингээд бодохоор томчуудын ордог газруудад цагийн хязгаарын хэрэггүй ч шиг санагдана) Гэтэл бас тиймгүй шиг харагдаад байгаа юм. Манайд гахайн ханиадтай холбоотой нас барсан хүмүүс нь бараг 100% насанд хүрэгчид байх. Нөгөө муу золигийн вирус чинь манай яамныхантай насанд хүрэгчдийг яах ч үгүй гэж хүүхдүүдийг харантийлуулангуутаа толгой эргэх, сонгох гэсэн юмгүй дан насанд хүрэгчидтэй тулж ажиллаад байгаа юм бусуу. Яамныхан минээ сөрөг тагнуулын ажиллагаа энээ тэрээ хийсэн бидээ энэ чинь. Өнөө муу гэрээсээ гарах газаргүй хоригдож байгаа хүүхдүүддээ томчууд бид үнэ төлбөргүйгээр гахайн томуу зөөж үйлчилэхгүй ч гэх газаргүй шиг санагдана.

Хамгийн гол нь зөвхөн хүүхдүүдийг л хорионд оруулчихсан болохоор өнөөдүүлийг чинь харж хандах, асарч тэтгэх, хайрлан энхрийлэх, сурган хүмүүжүүлэх шаардлага эцэг эхчүүд бидэнд зайлшгүй тулгараад байдаг. Гэтэл бидний ажилд хөл хорио тогтоогоогүй. Таслаад явбал гэр бүлээрээ өлсөглөн болоод гахайн томуунаас өөр ямар нэг аргаар үхчих гээд байдаг. Энийг одоо яах вэ сайдаа. Өнөөдөр л гэхэд би үдээс өмнөх ажлаа, манай эхнэр үдээс хойших ажлаа таслаж хүүхдүүдээ харж байна. Цаашдаа ийм байдлаар удвал бид хоёр хоёулаа л ажилгүй болох байх. Нэг бол хоёр хүүхдээ гэрт нь хаяад орой очиход шатаад, унаад, өлсөөд, хулгайлагдаад, залилагдаад, харангадаад, зодолдоод, гэрээ нураагаад хаячихаагүй байгаасай хэмээн өдөржин стресдэж ажиллах арга байна. Ямар олон эцэг, эх өнөө харантийтай нөхрийг дагуулцөөн ажил дээрээ явж байгаа болоо. 

Сайд минээ. Ийм мэтийн элий балай шийдвэрээ сайн болгоож, тунгааж байж гаргаж байгаач ээ. Тэгэхгүй бол энгийн ард бид чинь зовлонг нь үүрэх гэж хэцүүдэх юмаа. Танай хүүхэд том болчихсон байх л даа. Жижиг ч байлаа гэсэн сайдын хүүхдийг харах хүн захаас аваад олддог байлгүй. Бид бол цэцэрлэг, сургууль гэдэг зүйлсэд л хүүхдүүдээ байлгаж гэмээнэ ажилаа хийдэг юм шүү дээ. Сургуулийн хүүхдийг ганцааранг нь үлдээгээд явж болж байсан юм. Цэцэрлэгийн хүүхдээ бол бага ангийн ахад нь даатган орхиж төвдөхгүй байна шүү.

Вирусны дотоод мөн чанарыг ямар нэг аргаар ойлгож, түүнтэй холбоотой мэргэн түргэн шийдвэр гаргаж байдаг эрхэм сайд та миний энэхүү бичвэрийг уншаад эрхбиш нэгийг ойлгоно хэмээн найдаж байна шүү. Вирусэнд бус бидэнд ээлтэй шийдвэр гаргаж тус болоорой. Гялайлаа.

Түүний эрх ашиг биш бидний эрх ашиг хөндөгдөөд байх юм даа.



Сэтгэгдэлүүд

1. jagaa huhhot | 2009-11-06 21:24:02
ene garch bga gaxain xaniadni talaar nadad delgerengvi yarij uguh hvn bna uu
2. jagaa huhhot | 2009-11-06 21:24:08
ene garch bga gaxain xaniadni talaar nadad delgerengvi yarij uguh hvn bna uu
3. jagaa huhhot | 2009-11-06 21:24:08
ene garch bga gaxain xaniadni talaar nadad delgerengvi yarij uguh hvn bna uu
4. kirakira | 2009-11-07 09:36:19
hehehe,said nar n unshaasai/
5. Тустай арга | 2009-11-07 14:45:43
Аливаа өвчнөөс хамгаалах арга
1.Амьтны гаралтай хоолноос бүрэн татгалзах (мөн загас, өндөг идэхгүй байх)
2.Даарахгүй байх
3.Тэжээллэг хоол хүнс идэж байх (жимс, шар буурцгийн гаралтай бүтээгдэхүүн, ногоо), энэ нь дархлааг сайжруулж, хамгаалдаг
4.Олон нийтийн газраар явахаас татгалзах, гэртээ ирээд гараа нимбэгний уусмалтай шингэнээр угааж занших, цэвэрт агаарт гарч чийрэгжих(гэхдээ хог тарихгуй, харин мод тарих!)
5.Дотоодын мөн чанар, нинжин сэтгэлээ хөгжүүлж, гэрлэн биеэ хамгаалан бясалгаж өөрийгөө зогсохгүй өрөөл бусдыг, хамаг амьтны тусын тулд Бүтээгч Эзэн Бурханд залбирах нь тустай
6. hhh | 2009-11-07 15:07:39
rtennnnnnnnnnnnnnnn sda
teneg
7. Эрүүл мэнд- эрүүл нийгэм | 2009-11-07 15:44:37
Төгс Гэгээрсэн Их Багшийн телевизийг кабель сувгуудаар болон интернетээр үзээрэй: www.SupremeMasterTV.com
8. eegi | 2009-11-07 18:16:41
hari tiim
9. Enkh_361 | 2009-11-08 05:47:11
Deer bichsen niitlel unen shdee hamt ajilladag egchiin maani huuhdiig harah hun oldohgui odorjingoo shanalj baih yum
10. zochin | 2009-11-08 19:03:34
humuusiin owchin shanalal deer ajillaj yumnii uniig osgoj ih mongo olj baigaa hogiin muu naimaachid ta nart ninjin setgel gej baina uu? huuramch em awchirch ondor uneer zarj baigaa em hangamjiin baiguulgiinhan ta nar boliochee hezee ch oodlohgui shu~ neg l odor ter humuus tamiin gald haygdah bolno !!! hun bolgoj sanaj yawahtun !
11. lizaa | 2009-11-08 22:04:21
ene uwchin hurdan arilaasai bilee burhan mini
12. boogii | 2009-11-08 23:09:50
owchin garna gedgiig anxaaruulaad bxad tooxgvi bsan odoo tsaashid bas oor olon gamshig bolno ene bvxen yutai xolbootoi boloxiig anzaarax xeregtei bishvv ene bol sanuulga doxio 2012 kino garaxaar vzeerei delxiin svirel oirxon bna
13. tumlee | 2009-11-09 03:13:51
yahavdee olnooroo ih tsuglaraad baival uvchin tarhah nuhtsul ulam bur nemegdene shuu dee. teneg hun ch eniig chini oilgono tegeed l karintina togtooj bgaa yum. harin ajil hiih, gaduur garhad ch gaitai l bna l daa odoo tegeed yahav dee, huuli durmee sahihaas uur arga baihgui
14. 111 | 2009-11-09 11:12:00
deerh zurag manai yamnii saidtai adil umuudaa hehe.hajuud ni turshiltiin tsagaan hulgana zurchahguidee ha ha
15. saaral | 2009-11-11 10:53:03
huurhi said naraa sandarch baihad ni yaahn vee

16. bolor7erdene | 2009-11-12 11:54:49
хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй гэж. хэлж ярьж байсны үрээр санаа гэдэг ажил болдог. Анжигай андын жирэмсэн эхчүүдэд цалинтай чөлөө өгөх санал өнөөдөр ажил болж хэрэгжээд л эхэлчихсэн байгаа.
17. gegii | 2009-11-12 21:23:43
vnen vnen..ydaj ter xeregteio xvmvvs ni olod unshaasai...3xan say xvnee yaaxaa medxgyi naana tsaanaa ortsgooj baigaa xvmvvs ichmeer ymaa..xeden tvmen say xvtei gazruud barag ard irgedeesee aij baij tvrgen arga xemjee avch baixad ...
manaixan arai l uxamsar doroi bnauudaa gej bodogdox ym...
18. uhdaraa | 2009-11-13 12:49:15
cain
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: