| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
|
Элч гэхээр одоо Анжел энээ тэрээ санаанд ороод байдаг. Нэг бол энхийн цагаан тагтаа ч юм уу? Нэг бол Эрос дуучин Ариунаа л төсөөлөгдийшд. Гэтэл зүгээр нэг Бялзуухай бас элч болдог юм байна.
Тиймээ манай Бялзуух хатагтай өчигдөр би болон Туяанаа бас Базарсадын Болдбаатар дуучин, Тэнгис гэдэг дуучин хүү биднээр бараа бологч хийгээд төрсөн нутаг Төв аймгийн Батсүмбэр сумруугаа гараад шиддэг юмаа. Гол зорилго бол манай хүн сумынхаа хүүхдийн элчээр нэр дэвшсэн болохоор "сонгуульд өрсөлдхөөр" хүчтэй баг бүрдүүлэн явж байгаа нь энэ.
Саяханыг хүртэл огт байгаагүй ЭЛЧ гэсэн тодотголтой хүмүүс олширч байна. Энэ хүн юу хийх ёстой юм ямар үүрэгтэй юм, яаж ямар хугацаагаар сонгогдож болдог талаар жаахан тайлбарыг мэргэжлийн хүний үүднээс хүргэе.
Хүүхдийн элч нь орон нутгийн хүүхдийн чуулганаас сонгогдох бөгөөд хүүхдүүд өөрсдөө нэр дэвшүүлнэ. Элчийг 3 жилийн хугацаатайгаар сонгох бөгөөд 3 хүртэл удаа дахин сонгогдож болдог.
Хүүхдийн элч нь орон нутгийн хүүхдүүдийн дунд тулгамдаад байгаа асуудлуудыг сонсож түүнийг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүргэн, тухайн асуудлыг шийдэх хүртэл хяналт тавих, хүүхдүүдийн дуу хоолойг насанд хүрэгчдэд хүргэх, хөгжил, хамгаалал, эрүүл аж төрөх, оролцох эрхийг нь хангахад чиглэсэн үйл ажиллагаануудыг тодорхой хөтөлбөрийн дагуу орон нутгийн засаг захиргаа болон хүүхдийн зөвлөлтэй хамтран хийж гүйцэтгэнэ.
Би бодохдоо Батсүмбэрийн хүүхдүүд үнэхээр сайн сонголт хийж чадсан гэж бодож байгаа юм. Ардчилсан нийгэмд хэн хүчтэй вэ? Сэтгүүлчид л хүчтэй. Бялзуухын өсөж төрсөн нутаг тул удирдлагуудтай амархан хэл амаа ололцох байх. Хэрэв тэд хүүхдүүдийн төлөө хөдөлж өгөхгүй бол мэдээллийн томоохон хэрэгсэл болох сонингоороо дамжуулан "уламжилаад л" шийдүүлэх боломжтой юм.
Ингээд сонгуульд бараг 100%-ийн санал аван Батсүмбэр сумын хүүхдийн элч болсон Бялзуухдаа баяр хүргээд цаашдых нь хүүхдийн төлөөх ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөгөөд аялалын явцад авсан хэдэн зургийг толилуулая.

Батсүмбэр суманд ирлээ

Сумын клуб дээр шууд л давхиад очлоо.

Хүүхдийн чуулганы уриа нь "Хүүхдийн төлөө хамтдаа"

Хоёр нэр дэвшигч. Энэ эрэгтэй нь хуучин ЭЛЧ нь юм билээ. Сумын Засаг дарга гэсэн байх шүү.

Манай нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. БАтсүмбэр сумаас Олимпийн аварга төрүүлнэ гэсэн үү? Төрөөсэй гэсэн үү? ийм юм ярьсан хүүхдүүд хачин их алга ташсан.

За ингээд бараг 100%-ийн саналаар манай дэвшигч элч боллоо.

Сумын ХЗ-ийн даргыг даган АНДГАЙ-гаа өрөглөө

Сургуулийн захирал шинэ ЭЛЧ-дээ батламжийг нь гардуулж байна. Тэр дээр нь байгаа гоё үзэгний савыг нь харин орой ирсэн хойно ТиЖи авчих шиг болсон шүү.

Ингээд л од болчихож байгаа юм шүү дээ. Хүүхдүүд гарын үсэг авах гээд шавчихсан байгаа байдал. Түүнд хүүхдүүд асар их итгэж байгаа.

Хүүхдийн чуулганд Аймгийн ХТХэлтсийн дарга Бадамцэцэг өөрийн биеэр оролцож байгаа нь бас л их ач холбогдол өгч зохион байгуулсаныг харуулж байлаа.

Үүний дараа надтай хамт Филиппин явсан охин Батсүмбэр сумын хүүхэд байсан тул бид хоёр хамтран Скаутын хөдөлгөөн, хүүхдийн элч, хүүхдийн оролцооны талаар богинохон лекц уншлаа.

Дараа нь өөрийн гар бие оролцон бичсэн Аймгийн хүүхдийн нэгдсэн Зөвлөлийн гарын авлагаа сумын ХЗ-ийн даргад гардуулав.

Дараагаар нь багийн гишүүн Тэнгис дууллаа.

Эцэст нь бидэн дундаасаа хамгийн том Од болох Болдбаатар маань өөрийн уран бүтээлээс бэлэг барьсанаар аялалын зорилго биелсэн юм.

Бид багаараа. Энэ Б.Болдбаатар их дажгүй залуу байлээ шүү.

Чуулганы дараагаар Бялзуухынхаа төрөлх сургуулиар зочилсон.

Ингээд бага насаа нэгэнтээ дурсаж аваад УБ-ынхаа зүг хөлгийн жолоо залсан юм.
Та бүхэн ч бас хүүхдийн сайхны төлөө сайн дураараа ажиллахаар сэтгэл шулуудсан Бялзуухад минь баяр хүргээрэй.
Сэтгэгдэлүүд
Тэр нарны туяа алтан өнгөтэй юм гэж дуулдаг
Тэр бүсгүйн харц дурлалын гэгээтэй юм гэж бичдэг
Холхи тэнгэрийн одод ид шидээр гэрэлтдэг
Хонгор андын сэтгэл идэрийн жавхаагаар гийдэг аж
Бодон бодон суухад дуу шиг уяхан бүсгүй юм чи
Буурал болтлоо нөхөрлөх сэтгэлийн түшиг юм чи
Амжилтын үүд нээгээд инээмсэглэн зогсох чиний
Аяны уудам зам чинь цэцэгсээр хучаастай байгаа
Цагаан хадаг гардан зогох тэр мөчид
Цэлмэг оюунт бүсгүйн хацрыг нэг үнсэнээ
Сэтгэгдэл бичих