| : 1 :: 2 :: 3 :: 4 :: 5 :: 6 :: 7 :: 8 :: 9 :: 10 : |
|
|
|
Зөвхөн монголчууд гадаадад сурдаггүй
АНУ-ын их сургууль, коллежтой танилцуулах нээлттэй лекцийг хэдхэн хоногийн өмнө Монгол улсын их сургуулийн (МУИС) Гадаад харилцааны хэлтсийнхэн зохион байгуулсан юм. Энэ үйл ажиллагаандаа Монголын бүх их, дээд сургуулийн оюутнуудыг урьсан байлаа. |
|
|
|
|
Анхаар, АНУ-д суралцах боломжууд
АНУ-ын Йел (Yale)-ийн их сургуулийн дэлхийн залуусын хөтөлбөр (Yale World Fellows Program)-т ирээдүйн удирдагч нарын хооронд ажил хэргийн сүлжээг бий болгох, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр 16-18 залуу удирдагч нарыг сонгон тус их сургууль дээр нэг семестерийн хугацаатай семинарыг зохион байгуулдаг ажээ. |
|
|
|
 |
Хэрэглээнд тохирч, хэрэгцээ хангасан шинэ бүтээл
Бид өмнө нь “Оксфорд-Монсудар Англи-Монгол толь” – н нээлт болсон талаар сурвалжлага хүргэж байсан билээ харин одоо МУИС-ийн Монгол Судлалын Төвийн захирал, академич Д.Төмөртогоо гуайн "Oксфорд-Монсудар англи-монгол толь"-д хийсэн шүүмжээс уншигч та бүхэндээ толилуулж байна. |
|
|
|
|
Сычуаньд туршлага судлаад иржээ
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, НYБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газартай хамтран саяхан үндэсний хорооны ажлын албаны ажилтнууд, бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын сургалт семинар, танилцах аялалыг БНХАУ-д хийлгэлээ. |
|
|
|
|
Боловсролын байгууллагыг ашгийн төлөө ажиллуулахаар ярилцаж эхэллээ
Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд хөдөөгийн сургуулиудын нөхцөлийг сайжруулах, чанаргүй их, дээд сургуулийн тоог хязгаарлах, сургалтын төлбөрийг хэрхэх зэрэг асуудлаар нухацтай ярилцав. |
|
|
|
|
Их дээд сургуулиудад шинэчлэл хийх хэрэгтэй юу
Монгол Улсад өнөөдөр 150 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдгаас олонхи нь нийгмийн ухаан, гадаад хэл, хуулийн чиглэлийн сургалт эрхэлдэг. Гэтэл өнөөгийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага техникийн шинжлэх ухааны сургалтыг түлхүү баримтлах болов. Монголын дээд боловсролын систем нь харин үүний эсрэг гэдгийг мэддэг ч энэ талаар өөрчлөлт хийхийг төрөөс ч, хувийн их дээд сургуулиудын удирдлагуудын зүгээс ч хүсээгүй. Энэ оны байдлаар төрийн өмчийн 46, хувийн хэвшлийн 108 их, дээд сургууль, коллежид 36600 оюутан элссэн байна. |
|
|
|
|
|
|
Долоо хоног дэлхийг тойрон аялцгаая
Жил бүр болдог “Олон улсын боловсролын долоо хоног” арга хэмжээ манай оронд өчигдрөөс эхэллээ. Энэхүү ажлыг АНУ-ын ЭСЯ, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв хамтран “Долоо хоног дэлхийг тойрон аялцгаая” сэдвийн дор дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа аж. “Олон улсын боловсролын долоо хоног” арга хэмжээг анх арваад жилийн өмнө АНУ-ын Засгийн газраас санаачилсан бөгөөд дэлхийн олон орны хүмүүс нэг нэгнийхээ соёл, боловсролоос сурч мэдсэнээр эв найрамдалтай оршин тогтноход гол зорилго нь оршдог байна. |
|
|
|
|
Анх удаа 500 гаруй багш чууллаа
НYБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас гишүүн орнууддаа хандан бүх нийтийн боловсролын долоо хоногийг “Хүүхэд бүр багшийн ивээл дор” сэдвээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан билээ. |
|
|
|
|
Байлдагчид бичиг үсэг заалгаж эхлэв
Саяхан цэрэг татлагын 2006 оны хоёрдугаар ээлж дууслаа. Цэрэгт татагдаж буй залуусын ихэнх нь л хедөе орон нутгаас ирж байна. Харин хотын залуусын олонх нь их дээд сургуулийн оюутан гэсэн нэрээр чөлөөлөгдөж байгаа гэнэ. Урьд нь хугацаат цэргийн алба гурван жил байлаа. Тэр үед цэрэгт татагдаж байсан хүмүүс одоо өвөө болцгоосон биз ээ. Тэд цэргийн албанд ирээд юм юм л сурч байсан гэдэг. |
|
|
|
|
|
|
“Номын яармаг-2006” эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын Яармаг-2006” үзэсгэлэн яармаг хүүхдийн номын ордонд өчигдрөөс гарч эхэллээ. |
|
|
|
|
Доголон нулимстай оюутнууд нутаг буцаж байна
Хөдөөгийн оюутнууд нутаг буцаж байна. Сэтгэлдээ гомдол тээсээр тэд дуртай дургүй нутгийн зүг хүлгийн жолоо залав. Оюутан болоод хоёр сар ч болж амжаагүй тэднийг “Боловсрол авхай” доголон нулимстай үдэж өгч харагдана. Энэ их айлын ирээдүйн хувь заяа бүрхэг байгаад эрхэм эзэгтэй сэтгэл гонсгор, царай баргар яваа нь зөвхөн өнөөдөр ч биш юм. |
|
|
|
|
Олон улсын боловсролын мэдээллийн өдөрлөг болно
Дэлхийн нийтээр жил бүр зохион байгуулдаг “Олон улсын боловсролын 7 хоног” сэдэвт нээлттэй өдөрлөгийг уламжал ёсоор Боловсролын зөвлөлгөө мэдээллийн төв “А week around the world” сэдвийн дор энэ сарын 15-наас эхлэн тэмдэглэх гэж байна. |
|
|
|
| : 1 :: 2 :: 3 :: 4 :: 5 :: 6 :: 7 :: 8 :: 9 :: 10 : |