| : 1 :: 2 :: 3 :: 4 :: 5 :: 6 :: 7 :: 8 :: 9 :: 10 : |
|
Заах аргагүй багштай Улаанбаатар их сургууль
Монголд хувийн их дээд сургуулиуд олшров. Гэвч олшрохын хэрээр сургалтын чанар, багш, боловсон хүчний талаархи гомдол иргэд болон суралцагчдын зүгээс гарах нь ихэссэн. Саяхан УМХГ-т Улаанбаатар их сургуулийн талаар иргэдийн зүгээс гомдол ихээхэн ирэх болсон учир тус сургуульд шалгалт хийсэн байна. |
|
|
|
|
|
|
Польшт төлөх өрийн 90 хувийг хөнгөллөө
БНПАУ-ын Засгийн газраас 1976, 1981, 1986онуудад БНМАУ-д олгосон шилжих рублийн зээлийн үлдэгдэл, мөн хоёр улсын хооронд хийж байсан худалдааны дансны өглөг нийт 29.9 сая шилжих рубль болсон байна. Хоёр улсын Засгийн газар хооронд энэхүү өрийн асуудлыг зохицуулах хоёр талт хэлэлцээрийг өчигдөр байгуулж гарын үсэг зурлаа. |
|
|
|
|
|
|
Баадан, богц, дайлан, шуумаазыг хэрэглэж хэвшье
Байгаль орчны “ЭКО АЗИ” дээд сургуулийн захирал, доктор, проф., Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа. Япон улсын Мие мужийн санхүүгийн дэмжлэгээр ажилладаг Байгаль орчны технологи дамжуулах олон улсын төв болон ЭКО АЗИ дээд сургуулийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд зохиогдсон хотын байгаль орчны менежементийг сайжруулах, бохирдлыг бууруулах сургалтад нийслэлийн зарим дүүргийн удирдах ажилтан оролцоод иржээ. |
|
|
|
|
Англи хэлний сургалтыг оромдож таарахгүй
Англи хэл мэдэхгүй бол ам хөдөлгөхөд хэцүү, компьютер дээр ажил- лаж чадахгүй бол ходоод дүүргэхэд бэрх болоод байгаа одоо үед англи хэлийг албан ёсны хоёрдугаар хэл болгох шийдвэр гаргасан нь зөв арга хэмжээ гэж хүмүүс үздэг. |
|
|
|
|
|
|
Мэргэн гүн Гомбожавтаны мутрын үсэг бүхүй эх бичиг олдов
Чингис хаан "Дээлт төрсөн хөвгүүн би ажгуу. Нүцгэн төрсөн хөвүүн чи ажгуу зээ" гэж Жамухад хэлүулсэн буй. Энэ бол жирийн нэг дээл хувцасны тухай яриа биш, Монголын гүн ухааны уугал сэтгэлгээг шингээсэн хэллэг Түүх намайг төрүүлсэн, чи бол эцгийнхээ амьд ахуйд суудалд нь горилсон өчүүхэн зуйрган амьтан гэсэн санаа. |
|
|
|
|
Хэрхэн амжилттай сайн суралцах вэ
"Раффлес" болон "Хартфорд"-ын Боловсролын форумаар оюутан сурагчдадаа зориулсан сонирхолтой зөв-лөгөөг хүргэж байна. Сургуульдаа амжилттай сайн суралцахыг хүсч байна уу? Сонин асуулт юм шигсанагдаж байгаа байх. Гэвч ихэнх оюутан, сурагчид энэ асуултад хариулт авахыг хүсдэг. Их сургуульд элсэн орох гэж байгаа залуус, эсвэл аль хэдийнэ суралцаж эхэлсэн оюутнууд амжилттай суралцах нь хэр их чухал болох нь тодорхой. |
|
|
|
|
|
|
“Галакси” сургуулийн барилгыг нураахад хүүхдүүд хүчээ нэмэрлэв
Хувийн хэвшлийн “Галакси” сургуулийнхан өөрийн гэсэн хичээлийн байртай болох зорилгоор хэдэн жил хөөцөлдөж байж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутагт барилга барих зөвшөөрөл авчээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон зөвшөөрлийн дагуу газраа баталгаажуулж, сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх гээд багагүй ажлын ард гарсан тус сургуулийнхан өнгөрсөн есдүгээр сард барилгаа бариулж эхэлжээ. |
|
|
|
|
Ховор хүмүүсийн гэнэтийн “шалгалт”
Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Мишигжаваар удирдуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр нийслэлийн Баянгол дүүрэгт харьяалагдах хэд хэдэн сургуульд зочлон очсон нь “Ховор хүмүүс” киног өөрийн эрхгүй сэтгэлд зураглачихав. Кинонд аймгийн төлөөлөгч УАЗ-469 машинтай тоос манаруулан давхиж ирдэг бол төрийн нарийн энэ удаад жижиг тэрэг хөлөглөн олон дагуултай очсоноороо арай өөр. Гэхдээ асуудлын гол нь яамнаас боловсруулж буй бодлого чиглэл амьдралд хэрэгжиж байна уу гэдэгт хариулт авахад оршиж байв. |
|
|
|
|
|
|
|
 |
Боловсролыг бөөндөхөө больё
Хүүхэд байхад дургүй хичээлдээ сууна гэдэг там байж билээ. Боловсролын гэрчилгээнд дүн тавигдахыг нь бодоод аргагүйн эрхэнд суусан, суралцсан болж багшийгаа "хуурч" байж тоо тавиулдагсан. Хамгийн гол нь тэр тоо гурав эсвэл тав байх нь дараагийн сургуульд элсэхэд бага гэхгүй нөлөөтэй. Үүнээс үүдээд Эцэст нь хүүхдэд мэдлэг биш өнөөх тоо эсвэл "А", "В" л "хэрэгтэй" гэсэн бодол бий болдог. Хориод төрлийн хичээл үзэж, шинжлэх ухааныг бүхэлд нь эзэмшүүлэх боловсролын ийм тогтолцоо лав 80 жил зууралдаж байна. Улс орон, нийгэм өөрчлөгдөөд л байдаг. |
|
|
|
| : 1 :: 2 :: 3 :: 4 :: 5 :: 6 :: 7 :: 8 :: 9 :: 10 : |