| : 1 :: 2 :: 3 :: 4 :: 5 :: 6 :: 7 :: 8 :: 9 :: 10 :: 11 : |
 |
Acer HD-DVD бүхий хоёр дахь нөтбүкээ гаргажээ
Acer чанарын хамгийн сүүлчийн үеийн дэвшилтэт Blu-ray дисктэй HD-DVD бүхий шинэхэн нөтбүкээ гаргаад байгаагаа зарлажээ. Энэхүү Acer Aspire 9800 нь үндсэндээ компанийн хоёр дахь HD-Laptop болж байгаа юм. Ер нь энэ төрлийн нөтбүкийг хүмүүс маш ихээр сонирхож байгаа билээ.
|
|
|
|
 |
Samsung хамгийн нимгэн утсыг үйлдвэрлээд байна
Азийг гар утас нийлүүлэлтээрээ хангаж байдаг Samsung корпорациас нэгэн шинэ утас худалдаанд гаргахад бэлэн болоод байгаагаа зарлажээ. Уг SGH-T509 загвар одоо худалдаанд гараад байгаа Motorola RAZR, SLVR зэрэг загваруудтай өрсөлдөхүйц болсон бөгөөд маш нимгэн гэдгээрээ онцлог болсон байна. |
|
|
|
 |
Дижитал үзэг- Шилдэг технологи
Бид техникийн тусламжтайгаар асар хурдан хөгжиж байна. Үүний нэгэн баталгаа Logitech-ээс гаргаж буй дижитал үзэг болж байгаа юм. Уг үзэгний шинэ загвар гараад байгаа ажээ. Уг үзгээ тэд Logitech io2 хэмээн нэрлээд байгаа бөгөөд энэхүү дижитал үзэг гараар бичсэн зүйлийг шууд дижитал текст болгон хувиргадаг юм байна. Мөн түрүүчийн загвараас илүү төгс болж чадсан байна. |
|
|
|
|
|
 |
Microsoft АНУ-д нэр хүнд муутай байна
Forrester Research өчигдөр нэгэн мэдэгдэл хийжээ. Тэднийхээс явуулсан судалгаагаар Америкийн хэрэглэгчид ямар брэндийг илүү эрхэмлэдэг нь тодорсон байна. Нийт 4700 хүнийг хамарсан уг судалгаагаар Америкчууд Bose, Dell, Sony, Panasonic, Hewlett-Packard зэрэг компаниудын компьютер болоод бусад бүтээгдэхүүнүүдийг илүү үнэлдэг нь нотлогджээ.
|
|
|
|
 |
Sony өөрийн Walkman MP3 тоглуулагчаа гаргажээ
Sony-гоос өөрийн 2006 оны эхний Walkman MP3 тоглуулагчийг гаргаад байгаагаа албан ёсоор зарлажээ. Энэ Мягмар гаригт мэдэгдлээ хийсэн бөгөөд энэхүү флаш бүхий тоглуулагч нь Европийн зах зээлд худалдаанд гараад байгаа юм байна. Компани 6 өөр өнгөтэйгээр гаргажээ. |
|
|
|
 |
"The Fast and the Furious" киноны тоглоом хийгдэж байна
Бидний үзэх дуртай кинонуудын нэг болох "The Fast and the Furious" киноны тоглоомын хувилбар нь гархад бэлэн болоод байгаа ажээ. Уг тоглоомыг NAMCO BANDAI Games America Inc гаргаж байгаа бөгөөд Universal Studio-тэй хамтран ажиллаж байгаа ажээ.
|
|
|
|
 |
"Linux Install Fest" Монголд анх удаа
Монголд анх удаа OpenMN, MUUG хамтран Нээлттэй эх сонирхогчдын хувьд маш чухалд тооцогддог Linux Install Fest хэмээх арга хэмжээг 4 сарын 7-нд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохиох гэж байна. |
|
|
|
 |
Хүмүүс Google Search-ыг сонгож байна
Интернэтийн ертөнцөөр аялахад бидний найдвартай туслагч хайлтын систем болдог. Хүссэн мэдээлэл, зураг, файлаа цаг алдахгүй хайхын тулд бид олон янзын хайлтын системүүдээс сонголт хийдэг билээ. Тэгвэл интернэтийн тэргүүлэх Google хайлт хамгийн тэргүүлэх вэб хайлтын систем хэвээрээ байсаар байна. |
|
|
|
 |
Toshiba чанарын өндөр үзүүлэлттэй DVD тоглуулагч гаргалаа
Toshiba өчигдөрөөс эхлэн чанарын өндөр тодорхойлолт бүхий DVD тоглуулагчийг худалдаанд гаргаж эхэлжээ. Уг HD-XA1 DVD тоглуулагч худалдаанд 110,000 иен буюу 936 долларын үнэтэйгээр гарсан байна. Худалдаанд гарсан өдрөө ч маш их борлуулалт сайтай байсан гэнэ.
|
|
|
|
 |
Dell чанартай, шинэ нөтбүкүүдийг худалдаанд гаргалаа
Энэ Лхагва гаригт компьютерийн ертөнцийн томоохон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Dell компани шинэхэн нөтбүкүүдээ гаргаснаа албан ёсоор зарлажээ. Уг нөтбүкүүд нь Intel-ийн Core Duo процессор дээр суурилсан бөгөөд утасгүй /wireless/ интернэт холболттой, мөн нэлээд дээд зэргийн хамгаалалтай гэнэ. |
|
|
|
 |
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ iPod-ын дууг тохируулах боломжтой боллоо
Apple өөрийн iPod тоглуулагчийн дууны удирдлага дээр нэлээд анхаарал тавьж байгаа гэнэ. Өнгөрсөн сард зарим хэрэглэгчид уг тоглуулагчийн дуу чангалагч хүний чихийг гэмтээх боломжтой хэмээн гомдол тавьж байсан юм. Тэгвэл компани энэ асуудлыг тун энгийн аргаар шийджээ. |
|
|
|
 |
Jajah VoIP үйлчилгээ гаргаж байгаагаа зарлалаа
Jajah-аас вэб дээр суурилсан дуут ярианы компьютерээс компьютерт холбогдон ярих үйлчилгээг Америкт гаргаж байгаагаа зарлажээ. Уг дуут харилцаа нь одоогийн Skype-тай өрсөлдөх бөгөөд харин ч илүү энгийн байх тухайд компани мэдээлсэн байна. |
|
|
|
 |
Европчуудаас хамгийн ухаалаг хүмүүс Германчууд байдаг
Европын орнуудын хүмүүсээс хамгийн ухаантай хүмүүс Герман, Голланд, Польш, Швед, Итали зэрэг орны хүмүүс байдгийг судалгаа нотолсон байна. Энэхүү сонирхолтой судалгааг профессор Richard Lynn болоод түүний нөхөд болох Ulster өмнөд Ирландын их сургуулийн хэдэн эрдэмтэд нийлж хийжээ. Судалгаагаараа тэд хүмүүсийн IQ-гийн хэмжээг тогтоожээ. |
|
|
|
 |
Дэлхийн хамгийн хөгшин яст мэлхий нас баржээ
Энэтхэгийн Kolkata амьтны хүрээлэнгийн 250 настай яст мэлхий нас баржээ. Түүнийг Бенгали хэлээр "цорын ганц" гэсэн утга бүхий Addwaitya хэмээн нэрлэдэг байсан бөгөөд элэгний өвчний улмаас үхжээ. Энэ талаар эрх баригчид энэ Пүрэв гаригт мэдээлэл хийсэн байна. |
|
|
|
| : 1 :: 2 :: 3 :: 4 :: 5 :: 6 :: 7 :: 8 :: 9 :: 10 :: 11 : |