SBN "Донор" нэвтрүүлэг
|
Banjig.Net нь SBN телевизийн "Донор" нэвтрүүлэгийн бусдын сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй уран бүтээлчидтэй хамтран ажиллах болсоноо дуулгахад таатай байна. Ингээд тус нэвтрүүлэгийн найруулагч Д.Мөнхчулуун, сэтгүүлч, хөтлөгч Б.Мөнхбат нартай уулзаж ярилцсан ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.
Донор нэвтрүүлэгийг анх хэрхэн хийх болсон тухайгаа ярихгүй юу?
Донор нэвтрүүлэгийг хамгийн анх SBN Телевизийн продюсер Дуламсүрэн санаачилсан. Яагаад энэ нэвтрүүлэгийг хийх болов гэхээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны телевизүүдэд эрэн сурвалжлах төрөл жанрын нэвтрүүлэг ховор байгаа, мөн нийгэмд хүлээгдэж байгаа асуудлууд (тухайлбал: хүнд суртал, авилгал хээл хахууль, хэлмэгдэл, хүний эрх хязгаарлагдах гэх мэт) их байгаатай холбоотойгоор энэхүү эрэн сурвалжлах нэвтрүүлэгийн санаа гарсан.
Донор нэвтрүүлэгийн зорилго юу вэ?
Нэвтрүүлэг бол өөрөө эрэн сурвалжлах, баримтад тулгуурласан, хүмүүнлэгийн нэвтрүүлэг, энэ нэвтрүүлэгт хандаж байгаа хүмүүс ихэвчлэн гадны болон гадны бус нөлөөллөөр өвчин зовлонд нэврэгдсэн түүнийг хэрхэн гэтлэн гарах арга нь мухардсан, хаана хэнд хандахаа мэдэхээ байсан, зовсон шаналсан, ядарсан, хохирсон хүмүүс байдаг. Бидны гол зорилго бол эдгээр хүмүүсийн бодит байдлыг баримтаар дэлгэн харуулах, тусалж дэмжих хүмүүс байвал уулзуулж өгөх, мөн бусдад сэрэмжлүүлэхэд оршиж байгаа.
Хэзээнээс эхлэж нэвтрүүлэгээ гаргаж эхэлсэн бэ? Одоо нийт хэдэн дугаар гараад байна?
Донор нэвтрүүлэг нь анх 2007 оны 5-р сараас гарч эхэлсэнээс хойш 6 сарын хугацаанд нийтдээ 19 дугаар бэлтгэж гаргасан.
Хамгийн анхны дугаарын оролцогч нь ямар асуудлаар хандаж байсан? Мөн нийт хичнээн хүн танай нэвтрүүлэгт хандаад байгаа талаараа ярина уу?
Хамгийн анхны дугаарын оролцогч нь Алтанцэцэгийн Ууганбаяр гэдэг залуу байсан. Энэ залуу одоогоос 4 жилийн өмнө Төв аймгийн 016-р ангид алба хаах гэж цэрэгт татагдаж очоод очсон өдрөө цэргүүдэд зодуулаад 4 жил хэвтэрт хэвтэх болтлоо хохирсон залуу. Энэ залуугын хэрэгт эрүү үүсгэгдсэн боловч ямарч зодоон болоогүй гэдэг үндэслэлээр хэрэг нь хаагдсан байсныг Донор нэвтрүүлэгийн хамгийн анхны дугаараар оруулж эрэн сурвалжилсаны үр дүнд хэргийг нь дахин авч үзээд мөрдөн байцаалтын шатанд оруулсан байгаа гэх мэтчилэн 20 гаруй хүн өөрсдийн зовлон шаналалыг бидэнд ярьсан, бид тэдгээрийг үзэгчдийн хүртээл болгосоор байгаа.
SBN телевизийн Донор нэвтрүүлэг Banjig.Net-тэй хамтарч ажиллаж байгаагийн нэг шалтгаан нь Banjig.Net нь Монголдоо төдийгүй гадаадад ажиллаж, амьдарч Монголчуудыг холбож байдаг тул өвчин зовлонд нэрвэгдсэн, хэдийгээр Монголдоо эмчлүүлэн эдгэх боломжгүй ч гадаадад эмчлүүлэн эдгэх боломжтой нутаг нэгтнүүддээ туслах дэмжих хүмүүс байвал Banjig.Net-ээр дамжуулан тус дэмжлэг үзүүлж болох юм гэсэн санааны үндсэн дээр харилцан ярилцаж хамтран ажиллахаар болсондоо баяртай байгаа.
Энэ тусламж дэмжлэг гэдэг маань янз бүрээр байж болно. Жишээлбэл: Хүний биеийг хатингиршуулдаг маш ховор өвчин туссан нэгэн охины ээж бидэнд хандаж энэ өвчинг эдгээж байсан хүмүүс байвал бидэнд туслаачээ хэрвээ эдгэж байсан бол хэрхэн эдгээж байсан бэ хэмээн нэвтрүүлэгт орсон үүний дараа маш олон хүн бидэнд хандаж, манай тэр ах, тэр хүүхэд ингэж өвдөж байсан тэгэж тэгэж эдгээж байсаан энэ охины ээжтэй хэрхэн холбогдох вэ, бид өөрсдийн туршлагаасаа хуваалцах гэсэн юмаа гэх мэтээр маш олон хүн хандаж байсан. Мөн
Түүнээс гадна гадаадад байгаа хүмүүс ч гэсэн өөрсдийн эрх зөрчигдөөд байгаа асуудал байвал тэр талаараа ч гэсэн бидэнд хандаж болно, бид эндээс тухайн улсын элчин сайдын яаманд хандаж асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх боломж бий гэж үзэж байгаа. Донор нэвтрүүлэг нь хариу нэхээгүй тус гэдэг шиг "Тэтгэе гэвэл тэнхэртэл нь" гэдэг уриатай ажиллаж байгаа учраас хүмүүст аль болох туслаж дэмжихыг зорьж байгаа.
Та бүхэн нэвтрүүлэгийн шаардлагын улмаас эрэн сурвалжлах үйл явуулж байна. Энэ үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ, хүндрэл бэрхшээл гарч байна уу?
Ямар нэгэн учир шалтгааны улмаас зовж шаналж байгаа хүмүүс маань өөрсдөө хуулийн мэдлэгтэй байх хэрэгтэй, бид ч бас эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулж байгаа тул хуулийн мэдлэг хэрэгтэй байдаг. Ийм учраас бид иргэдийн шударга шүүхтэй хамтран ажилладаг, тэндээс хуулийн зөвлөгөө авч байна, өмгөөлөгчөө авч байна, тэдгээр хүмүүстэй хамт явж хууль, шүүхийнхэнтэй уулзаж байна. Донор нэвтрүүлэг маань өөрөө сайн санааны үүднээс байдаг учраас хүмүүс ч гэсэн тэр үүднээс нь бидэнд тусладаг.
Нэвтрүүлэгт оролцогчид нэвтрүүлэгээр орсоныхоо төлөө ямар нэгэн төлбөр мөнгө төлдөг үү?
Донор нэвтрүүлэг маань телевизийн нэвтрүүлэг учраас төлбөр мөнгөтэй юу гэж хүмүүс асуудаг л даа гэхдээ энэ нэвтрүүлэг маань өөрөө цэвэр сэтгэлийн нэвтүүлэг учраас ямар нэгэн төлбөр мөнгө байдаггүй хамгийн гол нь бидэнд хандсан хүмүүсийн зовлон бэрхшээлийг л хуваалцах, тэдгээр хүмүүст тус дэмжлэг олдох байх гэсэн үүднээс л нэвтрүүлэгээ хийдэг дээ.
Танай нэвтрүүлэг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ? Уран бүтээлчдээ танилцуулаач.
Донор нэвтрүүлэгт дандаа эрчүүд ажилладаг онцлогтой. Тухайлбал сэтгүүлч, хөтлөгч Б.Мөнхбат, найруулагч Д.Мөнхчулуун, зураглаач С.Төмөр, эвлүүлэгч М.Түмэнхишиг, графикч Ц.Энхзаяа, жолооч Х.Баянбат, Д.Мэндсайхан.
Бэлтгэсэн: Banjig.Net
Сэтгэгдэлүүд
shuu hugshoon hehehe
baidag ternees sain sanaa avaad neruulegee yag yu bolson ysan buh prostesiig ni jijigchilsen maygaar
oor jijigchid toglood tegeed biend ni yamar oorchlolt garsn tuhaig ni ch gesen zuragaar sain
tailbarlaj gargadag ooroor helbel uvcinii helber bol emnelegiicn emch naraas sain asuuj tereniig
hund oilgomjoti helberer tailabarlah geh met ni uzej bgaa hund ih hurdeg.Tegvel tanai nevruulegiig
hun ih uzeh bolno doo Tegeed l dunduur ni reklamaa ursgaad l munguu olj av daa
husie olon hunii toloo iim saihan buyan hiigeerei gej helemeer bna.
donoriinhaan.ta nart gamjilt hvsie ok .
donoriinhaan.ta nart gamjilt hvsie ok .
zutgej yavaa uran buteelchiddee ajiliin undruus undur amjilt husie! bas edgheer uran buteelchdiig
ingej ajillah nuhtsuliig n burduulj bainga sanaa tavidag ar geriinhend n ehner huuheded n bayarlala
gej helie!
. Hvnd tuslah shig saikhan yum baidaggvi , ter tusmaa setgeliin dem ogch demjin gedeg ix
buyantai hvmvvs yumaa ta nar . bayrlalaa . oshoo ix olon hvnd tuslaj demjeerei . SBN
televiziin hamt olniig hvndetgen yosolj bainaa
l bayar hvrgie
gorchgoroo
bolchdog amjiltshuu
budee seeten xayad l baix um 2 uula aijil xuisten um bish uu bas ene deer baiga suuliin zurag deerx
2 bas ijil xuisten um uu ain za zaSBN ijil xuisten guud biadag um bol ter tal ruuga nevtruuleg bais
xuumeer um oorsdiigoo niigemd zovoor oilguulax talaar
Сэтгэгдэл бичих