| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
-"Глобал удирдагч-4" аянд оролцогч хүүхдүүд нэлээн өрсөлдөөнтэй байгаа нь телевизийн нэвтрүүлгүүдээс харагдаж байна л даа. Үүнийг зохион байгуулж байгаа хүний хувьд тэмцээний үйл явц, хүүхдүүдийн идэвх, оролцооний талаар хэлэх үү?
-"Глобал удирдагч-4" аян амжилттай үргэлжилж байна. Хүүхдүүдийн авъяас чадварыг сорьсон илрүүлсэн үнэхээр өрсөлдөөнтэй, сонирхолтойгоор өрнөж байгаа. Сая гуравдугаар үеийн даалгаврыг "Скайтел" компаниас "D20" бүтээгдэхүүний рекламны санаа гаргах, рекламыг хийх даалгавар өгсөн. Тэр даалгаврыг, шилдэгийн шилдэгт шалгарч үлдсэн 15 оролцогч маань, гурван багт хуваагдаж гүйцэтгэсэн. Өнгөрсөн хагас сайнд даалгаврын гүйцэтгэлийг шалгах нэвтрүүлгийн бичлэг явагдсан байгаа. Телевизээр үзэгчид харсан байх. Ингээд "Скайтел" компанийнхан маш өндөр сэтгэгдэлтэйгээр энэ даалгаврын үр дүнг хүлээж авсан.Миний хувьд сэтгэл өндөр байгаа. Манай өнөөгийн нийгэмд боловсорч хүмүүжиж байгаа хүүхдүүд үнэхээр авъяас чадвартай мундаг болж байгаа нь харагдаж байгаа. Зөвхөн тэр рекламны даалгаврыг хийхийн тулд маш их судалгаа хийж, иде санаагаа тунгааж байж сайн үр дүн гаргаж ирсэн. Тэр гаргаж ирсэн үзэл санаагаа маш сайн гүйцэтгэлтэй ажил болгосон нь бахдууштай. Тэгээд шүүгчдийн бүрэлдэхүүнээс "D20"-ийг сурталчилсан "бамбарууштай" реклам хөгжилтэй, сайн реклам болсон байна гэж үнэлэгдсэн.
-Танай нэвтрүүлгийн зорилгын талаар хуваалцвал?
Өнөөдөр хүүхэд, залуучуудыг АНУ-д 100%-ийн тэтгэлэгээр сургана гэж байгаа нь нэг зорилго боловч, түүнээс илүүтэй зорилго гэвэл энэ нэвтрүүлэгт оролцож байгаа авъяаслаг, чадварлаг хүүхдүүдийн авъяас чадварыг телевизээр дамжуулж олон нийтэд, үеийнхэнд нь үзүүлж, дүү нарт нь үлгэрлэх зорилгыг агуулж байгаа. Тэгээд дүү нар нь хараад энэ ах шиг, энэ эгч шиг, ийм авъяастай болно, ингэж өөрийгөө дайчлах юм бол боломжууд хязгааргүй байдаг юм байна гэдгийг хүүхэд бүрийн сэтгэлд суулгах, хүүхдүүдийн зүрх сэтгэлд мөрөөдөл бий болгох нь манай нэвтрүүлгийн туйлын зорилго гэж ойлгож болно. "Скайтел" компаниас өгсөн даалгаврыг манай шүүгч нар шүүхэд үнэхээр сонирхолтой байсан. Манай зохион байгуулагчид, шүүгчдийн зэгээс хамгийн шудрага зарчмыг баримталж байгаа. Гуравдугаар үеийг "Скайтел" компанийн маркетингийн хэлтсийн хоёр ажилтан надтай хамт шүүсэн. Ямарч уралдаанд нэг нь түрүүлж нөгөө нь удаалдаг юм хойно, шүүлт амжилттай болсон. Энд оролцсон хүүхдүүдийн юу чаддаг, юу мэддэг, ямар авъяастай гэдгийг нь сорихын тулд эхний үеүүдэд IQ-гийн шалгалт, эссе бичлэг, багаар ажиллах чадвар гэх мэт маш олон шалгуур, сорилт тавьж байж шилдэг 14-н шилдэг орлцогч шалгарч үлдээд байгаа.2 сарын 8-ны манай бүтэн сайны шууд нэвтрүүлэгт УИХ-ын эрхэм гишүүн Э.Бат-үүл гуай уригдан оролцоод Монголынхоо ирээдүй,хөгжлийн чухал тулгуур болох боловсролын тухай өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцаж манай нэвтрүүлэгт оролцож байгаа шилдэг хүүхдүүдэд амжилт хүссэн. Мөн дуучин ВХ бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагааг дэмжин ая дуугаа өргөсөн байгаа.
-Дөрөв дэхь даалгаврыг үзэгчид маань хүлээж байгаа? Үүнийг "Глобал удирдагч-4" аяныг ивээн тэтгэж байгаа нэг байгууллгаас өгөх үү? Урам зоригыг сэргээж, ухааныг сорих даалгавар байгаа байх, энэ даалгаврыг ямар байгууллага өгөх вэ? та нарт мэдээж ерөнхий удирдамж нь байгаа байх?
-Дөрөвдэх даалгаврыг глобал удирдагч сангаас өгсөн байгаа. Манай сангийн хувьд бол боловсрол соёл, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2005 онд байгуулагдсанаас хойш энэ чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Энэ дөрөвдүгээр үеийн даалгавар бол бид нийгэм рүүгээ чиглэсэн бага ч гэсэн сайхан зүйлийг бүтээе гэсэн үүднээс даалгаврыг бэлдсэн байгаа. Энэ юу вэ? гэвэл "Хоггүй орчин, хотын соёл" гэсэн даалгавар байгаа. "Иргэн та баялаг сан" ТББ биднийг, манай хүүхдүүдийг дэмжиж ажиллаж байгаа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч н.Одонтуяа мөн биднийг дэмжиж "Та бүхний үзэл санаа, зохион байгуулж байгаа ажлыг дэмжиж байнаа" гэж хэлсэн, хүүхдүүд маань их урамтай байгаа.Хүүхдүүд маань даалгаврыг маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж аваад эрч хүчтэйгээр ажилдаа орсон. Манай шүүлтийн систем багуудын даалгаврыг шүүгээд хамгийн сүүлд орсон багаас, багийн гишүүд хасах хүнийг өөрсдөө сонгож байгаа учраас шүүлт маш шудрага явагдаж байгаа. Шүүгч үзэмжээрээ тэр хүүхдийг хасъя гэсэн ойлголт байхгүй, шүүгч хийсэн ажлын үр дүнг шүүгээд сүүлд орсон багаас, тухайн багт яаж ажилласан бэ, байр сууриа олсон эсэх, хүмүүст нөлөөллөө тогтоосон байдал, өөрийгөө хэн гэдгээ хэр харуулсан бэ гэдгээс шалтгаалаад багаас хасагдах журмаар явагдаж байгаа. Өнгөрсөн даалгавар дээр 15 хүүхдээ гурван баг болгоод 3-д орсон баг нэг хүүхдээ хассан байгаа. Одоо энэ даалгавар дээр 14 хүүхдээ хоёр баг болгоод ажиллаж байгаа. "Хоггүй орчин хотын соёл гэдэг даалгавар нь өнөөдөр манай хотод амьдарч байгаа хүмүүст хотын соёлыг бий болгох нь улаанбаатар хотын өмнө ,залуучуудын маань өмнө тулгамдаад байгаа асуудал тиймээс хүүхдүүд маань хүмүүсийн оюун санаанд ямар нөлөөллийг бий болгож чадах вэ? гэдгийг сорьсон байгаа. Энэ нь дээр хүүхдүүдийн маань ажил зохион байгуулах чадвар, хүнтэй харилцах чадвар, сэтгэлгээний цар хүрээ, нийгэмд хэр байр суурьтай байна, байр сууриа яаж бий болгох гэх мэтчилэн маш олон чадвар шаардагдана. Энэ ажил дээр маш олон хэвлэл, мэдээллийн байгууллагууд хамтарч ажиллаж байгаа.Даалгавар амжилттайгаар өрнөл хэсэгтээ явж байгаа.хотын захиргааны захирагчийн ажлын албаны хогийн менежментийн хэлтсийн хүмүүс ч гэсэн манай хүүхдүүдийг хүлээн авч уулзсан байна лээ. Энэ ажлаар хүүхэд, залуучуудад хандсан үр дүнтэй, хотын соёлыг бий болгоход том нөлөө үзүүлсэн ажил болно гэдэгт найдаж байна.
-Мэдээж тэмцээн бүхэн өрсөлдөөнтэй уйлаантай болдог шүү дээ. Яагаад гэвэл гомдолтой ч юмуу? Чадах мөртлөө өөрийгөө голоод ч юмуу, эгзэг нь таараад өөрөөс нь хамаарахгүйгээр алдаа гаргаад өөртөө гомдоод уйлдаг. Тэгэхээр хасагдсан хүүхдүүдийн гомдол ямар байна. үнэхээр би чадсангүйдээ гэж байх юмуу? Эсвэл та бүхнийг дахиад нэг боломж олгооч гэж байх юмуу?
- Манай энэ аянд ийт 60 гаруй хүүхдүүд оролцсон өмнөх даалгавар шалгууруудад бүдрээд үзэгчдийн суудалд шилжсэн хүүхдүүд маань ерөнхийдөө "за яахав миний чадал хүрсэнгүйдээ" гэх ч юмуу зарим нь "зүгээрээ зүгээр би дараагийн тэмцээндээ амжилттай оролцон" гээд явж байсан. Жнь: багаар ажиллах чадвар, сургалт зохион байгуулах тэмцээнд таван хүүхэд хасагдсан. Тэгэхэд гомдол гаргаж дахин боломж олгоочээ гэсэн хүүхэд байгаагүй л дээ. Харин сүүлийн 15-д шалгарч үлдээд сая хасагдсан хүүхэд бол, шилдэг 15-д шалгарсан болхоор өөртэй маш их итгэлтэй байсан болхоор нэлээн сэтгэл дундуур байх шиг байсан. Багийнхан нь санал гаргаад хасахад "би юу даа" гэж эргэлзсэн байдал ажиглагдсан. "Глобал удирдагч-4" аяны гол зорилго бол та үнэхээр авъяастай бол өөрийгөө дайчилж чаддаг байх хэрэгтэй гэсэн үзэл санааг хүүхэд залуусынхаа оюун санаанд төлөвшүүлэх, ер нь авъяас чадвартай байх юм бол чамд боломж хязгааргүй бий шүү гэдгийг, боловсролын салбарт хүүхдүүдийг хүсэл мөрөөдөлтэй болоход нь туслах зорилготой. "Та мөнгөгүй байж болно боломж хязгаарлагдмал байж болно гэхдээ та өөрийгөө дайчилж чаддаг, эрдэм мэдлэгээ хөгжүүлж чаддаг, юм сурсан мэдсэн, хүмүүстэй ажиллах чадвартай, нийгэмдээ идэвхитэй, олон нийтийн ажил зохион байгуулж чаддаг байвал чиний өмнө боломж байна шүү гэдгийг нийгэмд гаргаж өгөх зорилгыг агуулж байгаа юмаа.
-Өмнөх гурван аян болоод өнгөрсөн. Үүнийг та бас зохион байгуулж байсан. Дөрөвдэхь аянд оролцож байгаа хүүхдүүдийн ялгарах онцлог? Юу анзаарагдаж байнаа?
-Нэг, хоёрдугаар аяныг манай тэргүүн Б.Отгонбат мөн манай Ц.Жадамбаа захирал нар зохион байгуулж байсан харин гуравдахь аяныг 2008 онд Дорнод аймагт би зохион байгуулж байсан. Нэг, хоёрдугаар аянд оролцож байсан хүүхдүүдийг би зурагтаар л харж байлаа. Гуравдугаар аянд оролцож байсан хүүхдүүд хөдөө, орон нутгийн хүүхдүүд байсан. Үнэхээр богино хугацаанд англи хэлийг сурч идэвхи санаачлагатайгаар зорьж оролцсон. Эцэг эхчүүд нь ч гэсэн маш сайн дэмжиж, хүчин зүтгэл гаргаж байсан. Өнөөдөр Дорнод аймгаас түрүүлсэн Солонгоо маань АНУ-ын "Дикинсон" -ны Их сургуульд сургуульд амжилттай суралцаж байна. Солонгоогийн маань аав ээж нь хүүхдээ сургахын төлөө, нийгэмд сайн хүн болгохын төлөө маш их хүчин чарайлт гаргасан. Ер нь харж байхад энэ 2009 оны глобал удирдагч аяны оролцогч хүүхдүүдийн цар хүрээ авъяас чадвар улам илүү байна гэж ойлгож болохоор байна. Даалгавруудын гүйцэтгэлүүдийг харж байхад өөрсдийгөө үнэхээр дайчилж чадж байгаа нь харагдаж байгаа. Томчуудаас ерөөсөө ялгарахгүй зарим талаараа илүү сэтгэж байгаа нь мэдрэгдэж байгаа шүү. Реалити учраас бид гурав рекламыг шүүж байхдаа шүүмжлэх ёстой байхгүй юу даа. Маш олон талаас нь харж шүүмжлэх гэсэн боловч шүүмжлэх үг олдохгүй бид гурав бие биерүүгээ хараад инээх ч юмуу тийм асуудал гарсан шүү. Тэгэхээр үнэхээр даалгаврыг гайхамшигтай хийсэн байсан. "Скайтел" компанийхан тэр шторкыг реклам захиалж хийлгэдэг студидээ үзүүлье маш гоё болсон байна" гээд сэтгэл өндөр байсан. Телевиз үзэгчид ч гэсэн анзаарсан байх телевизээр гарахдаа "Скайтел" компанийн шүүгч нар маш сэтгэл хангалуунаар сайн болжээ гэж хэлж байсныг. Глобал удирдагч аяны шүүлтийн системийг ардчилалтай, шудрага байлгахыг бид зорьсон. Тиймээс шүүгчдийн үнэлэмж олон нийтийн үнэлэмжийн нэгтгэж байж ялагч тодрох ёстой. Тиймээс banjig.net-ээр олон нийтийн саналыг аваад эхэлчихсэн байгаа мөн skytel 155083 mobicom 531588 unitel 140588 гэсэн дугааруудаар оролцогчдын дөрвөн оронтой хувийн дугаарыг бичээд саналаа илгээгээрэй. Эдгээр оролцогчдын танилцуулга, анкет, зураг бүх мэдээлэл,"Глобал Удирдагч-4" аяны эргэн тойрон дох мэдээллийг banjig.net-ээс унших боломжтой.
Та энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://global.banjig.net хаягаар орж сонирхоорой.
С.Уранчимэг
Сэтгэгдэлүүд
hasna gedeg n buruu yum shig ee. uchir n hen huchteigee ehelj yavuulj bj l shalgarch uldene sh dee.
bi bol turuulehiin tuld nadaas iluu huniig hasahad hamag anhaarlaa tuvluruulne.
Сэтгэгдэл бичих