| Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх |
“Хүрээнд Цогзолмаа гэж тун сайхан хүүхэн байна гэнэ” гээд хөдөөнөөс хүмүүс харах гэж ирдэг байсан гэсэн?
Тэр үед Цоцод маань нүд алддаггүй, эргэж хардаггүй хүн байгаагүй. Тэр үеийн сайхан хүүхнүүд циркэд байдаг байсан. Цогзолмаа, Ирина, Мааяа, ардын жүжигчин Цэнд-Аюуш агсан. Эд нар бүгд нүд булаасан сайхан бүсгүйчүүд байлаа. Сайхан бүсгүйчүүдээс гадна бас циркийн сайхан залуучууд байсан юм. Раднаабазар, Баяраа, Чалхаажав, Дорж гуай, Ванчигсүрэн гуай гээд агуу сайхан улсууд олон байсан. Бас тэр үед хятадын эрлийзүүд их нүд булаадаг байсан.
Нүд алдсан зарим нэгэндээ бас сэтгэл алдана биз? Ямар үгтэй захиа бичихэв?
Сэтгэл алдана аа. Цоцод маань олон л хүн сэтгэл алдаж байсан байх. Энэ Сүрэнжав /зохиолч/ маань их шүлэг бичдэг, гоё үгтэй захидлын удиртгал, оршил бичдэг хүүхэд байсан. Тэр гоё оршлыг бусад нь авч, хуулж бичээд л баахан адилхан оршил үгтэй захианууд явуулна даа. Эхлээд оршлоо, дараа нь сэтгэлийнхээ үгийг бичнэ шүү дээ.
Та хэнд бичиж байсан бэ?
Би арван жилд байхдаа ангийнхаа нэг охинд бичээд, тэр нь баригдаад дахиж бичихээ больсон.
Сүрэнжав гуайг Цогзолмаа гуайд зориулж шүлэг бичсэн гэдэг шүү. Бас таныг…?
Тэр үед Цогзолмааг харахгүй юмсан гэдэг эрэгтэй хүн бараг байгаагүй гэж хэлж болно. Цогзолмаа надаас эгч шүү дээ. Би бүр 13 настайгаасаа мэднэ. Манайх Дамбадаржаад байхад адуундаа явах замд дэнж дээр нэг гэр, нэг их олон хүнгүй, эгчтэйгээ л байдаг байсан байх. Хөөрхөн бор охин байсныг нь би тэр хавиар өнгөрч явахдаа харчихгүй юу. Би тэгээд морьтой давхиж ирээд гэрээс нь гаргах гэж чулуу шиддэг байсан. Залуудаа нэрэлхээд ч юмуу, ичээд ч юмуу чулуу шиддэг байснаа хэлдэггүй байсан юм. Бүр сүүлд циркэд ирээд, нэлээд танилцсаныхаа дараа тэрнийгээ хэлж бөөн инээдэм болж байлаа шүү дээ. Сүрэнжав ч гэсэн Цогзолмааг хүндэлдэг хүмүүсийн л нэг. Бид бие биенээ олон жилийн өмнөөс мэднэ. Бид хоёр нөхөрлөөд 60 гаруй жил болж байна. Одоо ч сайхан нөхөрлөөд л явж байна. Тэр үеийн бидний нөхөрлөл гэдэг чинь одоогийнхтой адилгүй сайхан зүйл байсан юм. Тэр бүү хэл Цогзолмааг ард түмэн Цэдэнбал даргатай суулгана гээд кампанит ажил шахуу юм болж байлаа шүү дээ. Тэглээ гээд Цогзолмаа маань янз бүрийн хэл амыг тойроод л өнгөрсөн.
Харин танд хэр их захиа ирдэг байв? Таныг их олон эмэгтэй “фен”-тэй байсан гэдэг юм байна лээ.
Охид, бүсгүйчүүд их захиа өгнөө. Бүр арван жилийн сургуулийн 9-р ангийн охин надад захиа өгч байсан. Би тэрнийг юун дэмий юм хийж байгаа юм? хичээлээ хийхгүй гэж загнаад, тэр охин ойлгосон ч юмуу, үгүй ч юм уу тэгээд яваад өгсөн. Одоо тэр охин ханьтай, хэдэн хүүхэдтэй болчихсон, сайхан амьдраад л явж байгаа. Учиргүй олон фентэй байсан. Гадаадад тоглолтоор явахад ч тэр, хоёр гурван хоног үүдэн дээр сахиад зогсчихно шүү. Цэцэг өгч, шавааралддаг хүн зөндөө байсан...
Сэтгэгдэлүүд
eej nar Tcogoogoos olon baisan baih!! yum bugdiig tahin shutehiin neg helber baij dee!!!
ued ni tsug hamt ajillaj baisan naiz nohod ni bugd l am uraldan yardag ym baina lee sh dee.
bakharkhakh kheregtei
saikhan ch chadaltai ch emegteichuud bi lav khuvidaa khundeldeg um
Сэтгэгдэл бичих