Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш: Би ял, нэр алдрын дээсэн дөрөөн дээр яваагаа сайн мэддэг
2009-05-16 11:15:47 УБ
Ларригийн энэ үдшийн зочдоор АНУ-ын хамгийн чухал хүмүүс уригджээ.

Мэдээж тэд бол ноён Ерөнхийлөгч хийгээд түүний гэргий хатагтай Буш нар юм. Тэд дэлхий дахины болон АНУ-ын бодлого, бас өөрсдийн хувийн амьдрал, үзэл бодлынхоо талаар нэлээд илэн далангүй ярилцжээ. Ингээд тэдний ярилцлагыг сонирхоцгооё. -Оройн мэнд үзэгчид ээ? Та нар намайг хаана байгааг хараад хэнтэй уулзахаар хаана ирснийг маань лав гадарлаж байгаа байх. Тийм ээ, энэ бол Цагаан ордны Цэнхэр өрөө. Бид энд ноён Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нартай уулзахаар хүрэлцэн ирээд байгаа юм. Ингээд тэднийг хүлээн авцгаая.

Оройн мэнд ноён Ерөнхийлөгч өө, оройн мэнд хатагтай?

-Оройн мэнд?

-Би энэ үдэш дэлхий дахины анхаарлын төвд байгаа хойд Солонгосын болон Иран, Иракын тухай хийгээд хүмүүсийн асуухыг хүсч байгаа өөр бусад олон асуултад хариулт авахаар ирсэн. Гэхдээ юуны өмнө эрхэм ерөнхийлөгчийн 60 насны ой тохиож байгаа болохоор баяр хүргэе?

-Жорж Буш: Баярлалаа.

-Насны ой тань танд юу бодогдуулж байна даа?

-Жорж Буш: Дажгүй шүү, сайхан л байна.

-Үүнийг бас л нэг жүжиглэлтийн хэсэг гэж ойлгож болохоор байна биш гэж үү? Та нэг л нээлттэй биш, биеэ бариад байх шиг санагдаж байна?

-Жорж Буш: Магадгүй л юм. Яриа дөнгөж эхлэж байна шүү дээ.

-Та нээлттэй байж чадаж байна шүү дээ, баярлалаа.

-Жорж Буш: Тийм ээ. Гэхдээ би хэдийгээр 60 хүрч байгаа ч илүү залуу байдлыг мэдэрч чадаж байгаа маань сайхан л байна л даа.

-Харин танд?

-Лаура Буш: Үгүй дээ үгүй. Надад Жоржийн 60 насны ой ямар нэгэн юм бодогдуулахгүй байгаа. Би ч бас адилхан шүү дээ.

-Та хоёр чацуу бил үү?

-Жорж Буш: Тийм, Лаура 11 сарынх.

-Лаура Буш: Тийм.

-Эрхэм ерөнхийлөгч нэгэн ярилцлагадаа “Тайван байх хугацаа маш бага, байнга өндөр түвшний жүжиглэлтийн байдалтай байдаг” гэж байсан. Энэ байдал танд ч бас хамаатай байдаг уу?

-Лаура Буш: Энэ тухай Жоржоос өөрөөс нь асуусан нь илүү дээр байх. Харин миний хувьд гэвэл илүү тайван, илүү эрх чөлөөтэй байж чаддаг гэж боддог шүү.

-Жорж Буш: Тийм шүү. Тайван байх нь ховор, байнга өндөр тvвшний жvжиглэлд ихэнх цагаа зарцуулдаг байлаа. Гэхдээ “энэ бvгдийг хийх надад таалагдаж байна. Тиймээс ч би vргэлжлvvлэн энэ ажлыг хийхийг хvсч байна” гэж хэлж байснаа би сайн санаж байна.

-Тэгвэл дахин сонгуульд та харин ч эртнээс бэлтгэлтэй байгаа юм байна даа?

-Жорж Буш: Мэдээж дахин сонгуулийн тухай ярихад эрт байна. Бас миний ажлын хэв маягт тохирохгүй л дээ.

- Та өөрийн удирдлагын хэв маяг, хийх гэж буй ажлынхаа зорилгыг байнга ярьдаг. Харин таны энэ байдал чинь хvмvvсийг намаар нь хуваагаад байдаг юм биш vv?

- Ж.Буш: Энэ бvгдийн хариу цаг нь болохоор тодорхой болох юм биш vv. Би хэв маяг vvнд нөлөөлдөг гэж бодохгvй байна. Харин Вашингтонд тогтсон уламжлал ингэж хуваадаг байх. Хэрэв энэ газар ардчилсан намынхантай гэрээ хэлэлцээр хийх гэвэл нэг бол намаасаа нэг бол, нөгөө талаасаа урван тэрслэх л хэрэгтэй болдог. Гэхдээ vvнийг дараагийн эрх барих хугацаанд маань өөрчлөгдөнө хэмээн найдаж байгаа. Мөн аль нэг улстөрийн хvчний бодит төлөөлөл мэтээр ойлгогдохоо болих байх гэж бодож байна. Яагаад гэвэл тvvний дараагийн сонгуульд би өрсөлдөхгvй шvv дээ.

-Гэхдээ та дараагийн сонгуульд өрсөлдвөл гэж бодож үзсэн үү?

-Жорж Буш: Бодох шаардлагагүй ч бодож үзвэл гэж ярьж болох л юм.

-Тэгвэл яръя л даа. Дэлхий дахинд өрнөж буй vйл явдлуудаас ирэх сонгууль багагvй сонирхол татах нь мэдээж. Эрх барьсан өнгөрсөн жилүүдийн хугацаандаа дэлхийг орвонгоор нь эргvvлж дөнгөсөн одоогийн Ерөнхийлөгчийг сонгогдоно гэдэгт итгэлтэй хvмvvс олон ч бас тvvнд хэзээ ч санал гөхгvй гэж шийдэгсэд ч байж болох юм. Хэдийгээр өөрсдөө санал өгөх эрхгvй ч АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн нь сонгогдвол дээр вэ? гэсэн санал асуулгад оролцсон дэлхийн хэд хэдэн гvрний олон мянган иргэд Ж.Бушийг дэмжихгvй байгаа нь тодорхой болсон байна лээ?

-Жорж Буш: За CNN-ээс мэдээлж байна аа. Юутай ч ирэх сонгуулиар дэлхийн хvчирхэг гvрний удирдагчаар хэн тодрох нь туйлын бvрхэг байна. Хэрэв Ерөнхийлөгч асан Ж.Бушийн хvv Ерөнхийлөгч Ж.Буш сонгогдвол тvvний нэр хvнд, байр суурь АНУ-ын хийгээд дэлхийн тvvхийн хуудсанд хvндлэлтэйеэ vлдэх байх. Учир нь тvvнийг vзэн ядагсад байдаг ч гаргасан шийдвэр, хийсэн бvтээснийг нь хvмvvс vнэлж, дахин сонгосон гэнэ. Харин сонгуульд ялагдвал улс vндэстний аюулгvй байдалд ноцтой нөлөөлөх шийдвэрvvдийг гаргаж, дайнуудыг өдөөсөн учраас хамгийн муу Ерөнхийлөгч байжээ гэгдэх болно. Хэдийгээр тэрээр дэлхийн нэгэн орны Ерөнхийлөгч боловч гаргасан шийдвэр, баримталсан байр суурь нь хэдэн арван орны хувь заяа, дэлхийнхний чиг хандлагыг тодорхойлдог болохоор тун амаргvй албатан.

Ийм ял, нэр алдрын дээсэн дээр дөрөөлж яваа Ерөнхийлөгч өө гэж. ...




Сэдэв: Ярилцлага

Шинэ ярилцлагууд

Би Монгол
Мөнхнасангийн ярилцлага/Чулууг чулуу биш ус л дийлдэг/
КУЛА гийн ярилцлага
Д.Пүрэвсүрэн: Би бодлынхоо боол болж амьдармааргvй байна
П.Баярмагнай: МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг BBC гээс эхлээд Аль Жазера хүртэл мэдээлж байсан
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: