Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Секс патологич Ч.Эрдэнэ: Салалтын өмнөх хурц алхам нь нууц амраг
2009-02-20 20:29:27 УБ
Секс патологич мэргэжилтэй хүн Монголд цөөхөн. Анх 1980-аад онд Монголоос дөрвөн хүн Орост бэлтгэгдэж байжээ. Тэдний нэг Ч.Эрдэнэ эмчтэй хэдэн хором ярилцахад хүний эмгэгийг зөвхөн эм тариураар эмчилдэггүй, хамгийн чухал нь сэтгэхүйн аргаар эмчилдэг, энэ нь маш үр дүнтэй байдаг бөгөөд Монголчуудын төдийлөн сайн мэддэггүй секспаталоги буюу сексийн эмгэгийн талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе.

Секспатологич гэдэг үг ховорхон сонсогддог. Ийм мэргэжилтэй хүн ч цөөхөн байх?

Секслоги нь бэлгийн харьцааны үүслийн талаарх сургааль, бэлгийн хүмүүжил, соёлын талаарх мэдлэг юм. Секспатологи нь эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн бэлгийн харилцааны үед илрэх эмгэг юм. Бэлгийн чадавхи буурах, таашаал авдаггүй болох зэргээр илэрдэг энэ өвчний талаар судлан шинжилсний үндсэн дээр өвчнийг анагаадаг. Секслоги нь маш эртний түүхтэй. Энэ нь сүүлдээ Баруун европт нэлээд өргөн ухагдахуун болж үүний дагуу секспатологи нь үүссэн.

Манайд 1980-аад оны эхээр орж ирсэн. Энэ чиглэлээр бэлтгэгдсэн анхны хүн нь Орост бэлтгэгдэж ирээд, 1989 онд дараагийн 4 хүн бэлтгэгдсэн. Секлогийг анх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан хүн бол Болдхуяг юм. Энэ мөчөөс эхлэн секслоги, секспатологи хоёрыг уялдуулан ажиллахаар шийдсэн. Тэр үед арван жилийн хүүхдүүдийн сурах бичигт энэ талаар оруулах гэсэн болов ч зөвшөөрөөгүй юм.

Секспатологийн чиглэлээр эмчилгээ явуулдаг эмнэлэг бий юу?

1990 оноос хойш хувийн эмнэлгүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэхдээ мэргэжлийн, энэ чиглэлээр дагнасан эмч ховор шүү.

Энэхүү бэлгийн эмгэг эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тохиолддог уу? Ер нь хэрхэн илэрдэг вэ?

Анх бэлгийн харьцаанд орсон үеэсээ тавьж чадахгүй байх ба бэлгийн ханамж авдаггүй эмэгтэйчүүд олон байдаг. Бэлгийн харьцаанаас таашаал авдаггүй, сэтгэл дундуур явдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүст бэлгийн ямар нэгэн эмгэг бий болж байдаг. Энэ нь янз бүрээр илэрнэ.

Тухайлбал?

Сүүлийн үед их яригдах болсон гомо, лесби буюу ижил хүйстнээ сонирхох, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох, бэлгийн чадавх буурах,таашаал авдаггүй болох, бүр секс хийж чаддаггүй, түүнээсээ болоод үргүй болох, гаж байдлаар таашаал авахыг хүсэх зэрэг нь сексийн эмгэгт тооцогдоно.

Энэхүү хүмүүс эхлээд хаана, хэнд хандах хэрэгтэй вэ?

Энэ талын эмгэгтэй хүмүүс эмнэлэгт, очоод эмчид хэрхэн хандахаа мэдэхгүй ичиж зовоод өвчнөө тээсээр явдаг. Өөрийгөө ямар нэгэн өвчин авснаа мэдэрвэл шууд л секспатологичид хандах хэрэгтэй. Ер нь үе үе ханддаг дотны зөвлөгч эмчтэй байх нь хамгийн зөв арга юм. Та бүү ич, зүгээр л мэргэжлийн эмчид ханд. Таныг сэтгэлийн зовлонгоос салгаж, амар тайван амьдруулах болно. Мэргэжлийн эмчээс илүү эм, эмчилгээ гэж хаана ч байхгүй шүү дээ.

Эмгэг нь олон янзаар илэрдэг учраас эмчилгээ нь ч олон төрлийнх байдаг уу?

Хамгийн түрүүнд өвчтөнтэйгээ ярилцаж сэтгэл санааны байдлаас хамааран шат шатаар эмчилгээг хийж эхэлдэг. Өвчтөнд тохирсон эмчилгээний явцад сэтгэхүйн эмчилгээ давхар хийгдэж илүү үр дүнтэй болдог.

Ямар насныхан бэлгийн эмгэгт илүү өртөж байна вэ?

Энэхүү өвчин сүүлийн үед маш залуужиж байна. Залуучууд маань өвчнөөс айхаа болио юу? эсвэл бэлгийн харилцааны талаар мэдээлэл бага, мэдлэг сул байгаа юм уу даа? гэж бодогдох болсон.

Сексийн эмгэгээс урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг вэ?

Ерөөсөө анх сексийн боловсрол олгохдоо хүүхэд залуучуудыг илүү анхаарч, маш үнэн, зөв мэдлэг олгож, зөв харьцааны үндсийг тавьж өгөх хэрэгтэй. Үндэс нь зөв тавигдаж байж цаашаагаа сайн ургана шүү дээ. Залуучууд, хүүхдүүд багаасаа буруу мэдээлэл авах, янз бүрийн буруу гаж зуршилд уруу татагдахдаа амархан тул үүнээс сэргийлэх хэрэгтэй.

Залуучууд маань өөрсдөө тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, орвол бэлгэвч хэрэглэж байх. Байнга мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж байх зэрэг сэргийлэх маш олон үр дүнтэй аргууд бий....




Сэдэв: Ярилцлага

Шинэ ярилцлагууд

Би Монгол
Мөнхнасангийн ярилцлага/Чулууг чулуу биш ус л дийлдэг/
КУЛА гийн ярилцлага
Д.Пүрэвсүрэн: Би бодлынхоо боол болж амьдармааргvй байна
П.Баярмагнай: МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг BBC гээс эхлээд Аль Жазера хүртэл мэдээлж байсан
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. mongol avgai | 2009-02-20 22:00:16
manaihnii sex gej yu baina ????!!!! gurildana daa gurildana!!!!
2. Orgilselenge | 2009-04-19 03:12:00
Mini oilgosnor belgin n gaj vzegdel manaid her ih bdg be? Jishe n: zaluu n hurdan tavdag talar en
talin uvchin
3. bodol | 2009-07-14 05:36:00
Mongoliin huuhduud, zaluuchuudad bagaas n belgiin bolovsroliig zov olgoh chuhal heregtei bna daa.
Yagaad 10 jild iim hicheel oruuldagguig gaihaj bna. teneg gedeg n.. Endehiin ondor hogjiltei
ulsuudad iim hicheel ordog, terchbaitugai yaj ooriigoo dur taviulah ve gej zaaj ogdog gesen. Manaid
huuhed, zaluus yamarch undsen zov medlegguigeer ert jiremsleh, ovchin avah geed olon asuudald
hojimdoj tulgardag. England-aas
4. agaa | 2009-09-17 18:36:27
www.agaa.host22.com- suuliin ueiin shine kino shuud tat, tsochid buudlin ezen kinogo shuud uzeerei
5. ntuul_2010 | 2009-11-20 14:41:22
hi hanamj abch chadahgui olon jil bolloo odoo ch ongorson l gei bodoj bna emnelgiin hayagaa ogno uu
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: