Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
КУЛА гийн ярилцлага
2009-06-18 05:45:20 УБ

Сайн байцгаана уу? Уншигчидаа. Би КУЛА гэдэг нэрийг сонсохоор

Их мөрөн дөлгөөн

Эрдэмт хүн даруу гэдэг зүйр цэцэн үг санаанд ордог юм. Мэссэнжирт КУЛА гэдэг хүн нээх харагдаад байдаггүй. Аз болоход өчигдөр шөнө байж таарсан юм. Тэр хүнтэй элдвийг ярилцахад их таатай нэг л сэтгэлд дотно байлаа. За ингээд ярилцлагаа таалан сууж уншин уу. ( Нэг зүйл хэлэхэд надад сэтгүүлч гэдэг нэр аймар ахаджээ хэ хэ. Сурвалжлага биш ярилцлага шүү)

Shinee Egdvv: Оройн мэнд

No Name No Number: Баярлалаа чамд ч бас...

Shinee Egduu: Өөрийгөө бүрэн танилцуулаач. Танийг ихэнх блогчид болон уншигчид КУЛА гэдэгээр чинь мэднэ тэгвэл та. Яг хэн гэдгээ хэлээч?

No Name No Number: За намайг Кула гэхэд болох байх аа. Хар багаасаа л Кула нэрээр дуудуулж өссөн болохоор энэ нэрэндээ хайртай.  Энэ жил 22 настай хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн дээ...

Shinee Egduu: КУЛА гэдэг чинь танийг өхөөрдөж дууддаг байсан нэр гэсэн үг үү?

No Name No Number: Эхэндээ бол тийм. Яг үнэндээ бол Кула гэдэг үгэнд өхөөрдөх утга огт байхгүй байгаа.

Shinee Egduu: Утгийг нь тайлбарлах боломжтой юу? Би энэ талаар асууя гэж их боддог байсан юм.

No Name No Number: Аав ээжийн маань оноож өгсөн утга бол их марзан, хүмүүс сонсвол элгээрээ мөлхөнө. Тэгэхээр үгнийх нь тухайд хариулбал дээр байх аа.  Кула гэдэг чинь Нударган баян, зангидсан гар гэх мэт маш олон утгатай орос үг.

Shinee Egduu: Хэ хэ. Та блог гэдэг ертөнцөд анх яаж орсон бэ? Танийг HTML код нтр гээд блогийн нарийн ширийн юмийг бүгдийг өөрөө бие дааж сурсан гэдэг энэ үнэн үү?

No Name No Number: Анх Банжиг.нээт ийг захиа илгээдэг төрлөөр нь сайн мэддэг байсан. Найз нөхөдрүүгээ зурвас бичих үед Банжиг.нэт ээр л ордог байлаа.

Shinee Egduu: Банжиг цэг ком байсан гэсэн тиймүү тэгэхээр та ч анхдагч юм байна шүү дээ.

No Name No Number: 2007 оноос Монгол блог нээгдсэн гээд л сурталчилгаа нь их гарч байсан. Яг энэ үед л сонирхоод нээж үзэж бйасан юм. Хүний нутагт оройн цагаар хийх юмгүй би мэтийн хүмүүст зугаагаа гаргах, мэдээлэл олж авах сайхан үйлчилгээ санагдсан. Яг үнэндээ бол би чинь компьютерийн талын хүн биш шүү дээ.  нтмл хэлийг ч төгс сайн мэдэхгүй.

Shinee Egduu: Гэхдээ жор мэддэг эмчээс юу мэддэг чавганц дээр гэдэг билээ

No Name No Number: Ер нь хичээл зүтгэлээр л бүгдийг хийж болдог юм билээ. Анх блогоо нээчихээд л багахан нтмл хэлний мэдлэгтэй байсан болохоор яаж янзлахаа ч мэддэггүй байсан. Тэр тоолонд шантрахгүйгээр интернэтээс нтмл хэлний мэдээлэл цуглуулж унүдаг байсан. Одоо бол төгс мэдэхгүй ч гэсэн хүссэн зүйлээ хийгээд л байдаг болсон.

Shinee Egduu: Тань шиг залуус монголд олон байгаасай гэж би хүсдэг юм. Монголийн залуусд хичээл зүтгэл бага юм шиг надад санагддаг  бүх юмыг бэлэнчлэх гээд...

No Name No Number: Баярлалаа..  Яг үнэн. Жишээ нь би өнөөдөр 10 алхаж байж мэдэж аваад ойлгосон зүйлээ бусад хүмүүст 5 алхаад ойлгоод авах боломжийг олгохийг хичээдэг. Даанч ямар ч хичээл зүтгэл байхгүгээс 2 алхаад 3 алхаад л шантраад байх шиг ажиглагддаг...

Shinee Egduu: Яг үнэн. Үүнд тэд буруугаа өөрсдөдөө биш бусад руу чихдэг  улс төр нийгэм нтр гээд л...

No Name No Number: Тийм тал ч ажиглагддаг. Жишээ нь би өөрийн сонирхдог зүйл болох блог дээрээ тайлбарлая л даа.

No Name No Number: Мэдээж би багш сурган хүмүүжүүлэгч биш учраас алдаа дутагдалтай хичээл зааж байж болох ч үргэлжилсэн цуврал хичээлийн сүүлийнхийг нь уншчихаад ойлгогдохоор юм бич гэж загнадаг. Юмыг чинь уул нь эхнээс нь, №1 ээс нь эхлэн бага багаар ахиулах байтал шууд сүүлчийн шатнаас нь ойлгох гээд дайрах нь буруу юм байгаа юм. Суралцаж чаддаг хүн чөлөөт цагаараа 3 хоног үзэхэд л  бүгдийг ойлгодог болчихно гэж би боддог...
Shinee Egduu: Пөөх хэхэ нээрээ уйгагүй байвал бүхнийг чадна байх даа. Хичээл зүтгэлээ байвгай ч бүжиглэж чадна гэж Мэдикалскиэн ах хэлсэн шиг тиймээ.

No Name No Number: Хэхэ тэр чинь эгч шүү дээ...

Shinee Egduu: өөө тийм үү
 
No Name No Number: тиймээ миний хайртай эгч нарын нэг

Shinee Egduu: Би үргэлж ах гэж боддог байсан ш дээ хэ хэ их ухаалаг ухамсартай хүн шиг надад сагддаг юм.

No Name No Number: Ганц чи ч биш, нэлээд хэдэн хүн эрэгтэй гэж боддог юм билээ...

Shinee Egduu: Аанхаа.Та хэзээ солонгосоос ирэх вэ

No Name No Number: Наадмаас өмнө нутагтаа очино оо...

Shinee Egduu: Өө тийм үү? Сэтгэгдэл өндөр байгаа биздээ. Очоод хэр удсэн бэ?

No Name No Number: Мэдээж, хоног тоолоод л сууж байна. 2 жил

Shinee Egduu: Урт хугацаа шүү. Байнга монголдоо байх уу?

No Name No Number: Эхлээд бодоход урт байсан ч эргээд харахад дэндүү хурдан өнгөрчээ...Үгүй, 12 сараас солонгост суралцах санаа байна...

Shinee Egduu: Аа би наадхийг чинь л хүлээж байлаа. Тань шиг хүмүүс суралцаад эх орондоо ирээд байвал ч... Компьютэрийн чиглэлээр суралцах уу?

No Name No Number: Тиймээ. бүр багаасаа л компьютерт хайртай байлаа...

Shinee Egduu: Хэ хэ. Сүүлийн үед монголд ком д хайртай залуус их олон болж байгаа шд.

No Name No Number: хэхэ

No Name No Number: Ком д хайртай гэхээсээ илүү тоглоомонд хайртай хүмүүс их байх аа

Shinee Egduu: Тххх бас хэрэгтэй хэрэггүй блог хөтөлдөг энэ тэндхийн вэбээс хуулаад л тавих ажилтай. Хайрийн алтан цаг.Ком дээр суухад цаг их хурдан өнгөрдөг шүү дээ

No Name No Number: Тийм шүү, гол нь тэдгээрийг хийгээд өөртөө бага ч гэсэн юм нааж чадаж байвал хамаагүй байх л даа. Мэдээж коопий пээст ийг бол 100 хувь эсэргүүцдэг.

Shinee Egduu: Номноос хуулж шивдэг блогчдийг юу гэх вэ?

No Name No Number: Өө бас тийм зүйл байдаг болоо юу? Гэхдээ номны мэдээллийг онлайнаар түгээж байна гэдэг сайхан л хэрэг байна шүү дээ. Авторыг нь өөр дээрээ авчихаагүй л бол...

Shinee Egduu: Тэд наад соёл дээр чинь жаахан маруухан санагддаг надад. Гэхдээ номноос хуулахад унших хэрэг гарна тэр нь толгойд нь юм үлдээдэг байгаасай л гэж бодхийн. (Уншигчидаа би өөрөө тийм лаг хүн биш шүү хэхэ)

No Name No Number: Ном унших чинь залуу хүмүүсийн тархийг хамгийн ихээр тэлдэг гэж  аав минь сургадаг юм...

Shinee Egduu: Монголчууд яаавал ном их уншдаг болох бол таний санал...?

No Name No Number: Ер нь хүүхдээ л багаас нь ном уншиж сургах хэрэгтэй байх. Энэ эцэг эхийн л үүрэг болов уу. Тэрнээс ном үнэгүй тараагаад ч юмуу тиймэрхүү байдлаар ном уншдаг болно гэж бодохгүй л байна.Ном улам л үнэ цэнээ алдах биз.

Shinee Egduu: монголчууд үнэгүй юманд нугасгүй шүү...

No Name No Number: Магадгүй 00 дотор ч хөглөрч мэдэх юм. Муу ард түмэн гэж байдаггүй, муу удирдагч байдаг гэдэг юм.

Shinee Egduu: Удирдаг ч гэснээс Элбэгдоржийн тухайд

No Name No Number: Энхбаяр Элбэгдорж 2 т ялгараад байх зүйл нэг их байхгүй л болов уу.

Shinee Egduu: Юугаараа

No Name No Number: 2 лаа л улстөрийн тогоонд олон жил буцалсан юу хийх, яах ёстойгоо сайн мэддэг

Shinee Egduu: Сайн улс төрчид гэсэн үгүү

No Name No Number: харин мэдэж байгаа тэр зүйл нь өөрснийх нь эрх ашигт үйлчилээд байпагт гол учир байгаа юм.

Shinee Egduu: Дэлгэрэнгүй хэлбэл

No Name No Number: монголынхоо төлөө юм хийе гэвэл хэн нь ч хийнэ, өөрсөддөө ашиг хонжоо хайя гэсэн ч аль нь ч ялгаагүй чадна...Гэхдээ Элбэгдоржид Монголын ард түмэн итгэл хүлээлгэсэн болохоор үйлдэлээ нэлээн л цэгнэх байх даа...

Shinee Egduu: Та чадах уу?

No Name No Number: Ёстой бүү мэд... хэхэ. Улстөр огт сонирхдоггүй байж байгаад сая сонгиулаар жаал шуухнаатаад... Тэрнээс нэг их зүйл мэдэхгүй л дээ...

Shinee Egduu: Монголдоо сүүлд ирээд юу хийнэ гэж бодож байна.

No Name No Number: Боловсрол эзэмшиж ирээд гэсэн үг үү?

Shinee Egduu: Тийм.

No Name No Number: Юун түрүүнд чадалтай сайн мэргэжилтэн болох хэрэгтэй. Тэрний дараа зорилго мөрөөдөл гээд л их зүйл бий... Өөрөөр хэлбэл хйиж чадах зүйл, хийхийг хүсч буй зүйл гэсэн үг л дээ.

Shinee Egduu: Эцэст нь уншигчдад хандаж хэлэх зүйлээ үлдээнүү сайхан ярилцлаа. Зөндөө зүйлийг тунгаалаа.

No Name No Number: хэхэ юу хэлдэг юм билэээ дээ...Мэдикал ахын чинь хэлсэнтэй адилхан үг бий... хэхэ

Shinee Egduu: хэхэхэ

No Name No Number: Хичээл зүтгэл хөдөлмөр байхад юуг ч бүтээж чадна...

Shinee Egduu: Баярлалаа. Кула нэр шигээ монголдоо ээлтэй нударган баян болоод монгол улсаа хөгжүүлэхэд томооос том хувь нэмэр оруулаарай. хэхэ. Санасан зорьсон болгон чинь бүтэх болтогуай гэж ерөөе.

No Name No Number: Баярлалаа. Чамд ч бас алдартай сэтгүүлч болоорой гэж хүсье.




Сэдэв: Ярилцлага

Шинэ ярилцлагууд

Би Монгол
Мөнхнасангийн ярилцлага/Чулууг чулуу биш ус л дийлдэг/
Д.Пүрэвсүрэн: Би бодлынхоо боол болж амьдармааргvй байна
П.Баярмагнай: МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг BBC гээс эхлээд Аль Жазера хүртэл мэдээлж байсан
Төр засаг жаахан цэгцрэхээр л Монголдоо буцна даа
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. b_bayaraa_dbanjig | 2009-07-21 18:19:35
kula andaa baya baina. ekh orondoo khurdan irgej ireerei khugshuun.
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: