Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Мөнхнасангийн ярилцлага/Чулууг чулуу биш ус л дийлдэг/
2009-06-18 18:18:40 УБ

Shinee Egduu: Сайн уу? Өдрийн мэнд. Одоо ярилцлага өгөх зав зай байна уу?

M8HXHACAH Bold: Мэнд болноо болно.

Shinee Egduu: Та өөрийгөө танилцуулаач? Танийг ихэвчилэн блогчин гэдгээр чинь л мэднэ. Юу хийдэг хийх дуртай зүйл гээд л ...

M8HXHACAH Bold: Намайг Мөнхнасан гэдэг, 1983 онд Баянхонгор аймагт төрсөн, тэндээ 10 жил төгсөөд МУБИС-ФТС -д баклавр, мөн магистр хамгаалсан одоогоор нэгэн дээд сургууль багшилдаг даа. Голцуу компьютер л ухах дуртай гэхүүдээ, интернэтээр их тэнэх дуртай, гадуур тэнэхээс амар байдаг юм яадаж л харлахгүй хэхэ.

Shinee Egduu: Хэ хэ. Та оюутнуудынхаа талаар ямар бодолтой явдаг вэ?

M8HXHACAH Bold: Ер нь одоо аль ч сургуульд оюутнууд маань жаахан хичээл зүтгэлгүй болсон юмуу даа гэж санагддаг. Сурах орчин бүрдүүлээд өгсөн байхад өөрсдөө хичээхгүй байх жишээтэй. Би анх оюутан болж байхдаа компьютерийн анги хэрнээ 4-хөн компьютертай лабораторид 20 гаран оюутан хичээл сургалтаа явуулдаг байлаа. 4-н ком бидэнд цөөддөггүй л байсан. Гэтэл одоо дор хаяж 20-оод компьютертай лаборатори байхад хүүхдүүд маань нэг л шамдахгүй хичээхгүй байгаа нь ашиглагддаг.

Shinee Egduu: Тэгвэл тэд яавал сурч сурна гэж бодож байна? Таны санал.

M8HXHACAH Bold: 10-н жилээс нь л зөв хүмүүжил олгох хэрэгтэй болуу гэж боддог.  10-н жилд бол багш нь араас нь гүйж хөөж байж юм сургадаг, харин их дээд сургуульд бол оюутан өөрөө гүйж хөөж байж юм сурдаг шүүдээ.

Shinee Egduu: Аанхаа. Аль алинд нь тэд өөрсдөө л сурахын төлөө гүйдэг байх ёстой тийм үү.

M8HXHACAH Bold: аанхан үнэн шүү.

Shinee Egduu: Тийм болгох арга чаргийг та бодож байв уу?

M8HXHACAH Bold: Би аль болох бие даалт өгөхийг боддог, загаса барьж өгөх биш яаж барих аргыг нь заах замаар гэхүүдээ.

Shinee Egduu: За оюутнууд ийм байдаг юм байж. Би бол МУБИС сургалт муу гэж боддог. Яахав сайн ч байдаг л байх л даа. Гэхдээ ЭШ-т чүү чаа 400 оноо авсан хүүхдүүдэд наад зах нь МУБИС ийн хувиар байж л байдаг ш дээ. Би ноднин ЭШ өгөхдөө энийг бүр илүү мэдэрсэн.

M8HXHACAH Bold: ер нь аль ч сургууль сургалт муу сайн байгаа шүү дээ. Гэхдээ би ФТС-аа муу гэхгүй ээ. 4-н жил бидэнд хангалттай мэдлэг олгосон, тэр мэдлэгээ бид өөрсдөө амьдрал дээр гараад арвижуулах ёстой хүмүүс. Аль ч сургууль төгссөн хүмүүс тэгэх л ёстой.

Shinee Egduu: Тийм л дээ. ЭШ хувьд чангаруулах ёстой л гэж боддог юм. Шалгалтийг бол чанга авдаг л даа хувиар тараах даа МУБИС ын хувиарийг Наад зах 600 оноотой хүүхдэд өгдөг байвал.  Багш нарыг бэлтгэдэг Монголын №1 сургууль нь МУБИС байх ёстой тийм биздээ.

M8HXHACAH Bold: Улсын сургуулиуд босго оноогоо өндөр болгох хэрэгтэй байж болхол юм, тэгүүл хувийн сургуулиудруу ямар оноотой ямархуу мэдлэгийн түвшинтэй хүмүүс орох уу?

Shinee Egduu: Тийм л дээ. Тэр тал дээр жаахан тааруу ханддаг

M8HXHACAH Bold: Тэгээл хувийн сургуулиуд сургалт муутай гэсэн яриа тасрахгүй шүү дээ. Ер нь манай монголын боловсролын систем муу юм шиг санагддаг.

Shinee Egduu: Тэгвэл босго оноог шууд 600 болгоод  хүрч чадаагүй хүүхдүүд нь  Коллеж д ордог ч юм уу коллэжээ төгсөөд дараа нь их дээд сургуульд ордог бол тиймээ.

M8HXHACAH Bold: Аль эсвэл бүх хувийн улсын сургуулиуд босго адилхан болгуул яадын бол хэхэ.

Shinee Egduu: Яг тийм. Би АНУ гийн сургалтийн системийг гайгүй судалсан л даа.Тэд иймэрхүү л байдаг. АНУд бол хувийн сургууль улсын сургуулиас илүү чанартай байдаг.2 лаа ингээд яриад шийдчихдэг бол ч тэ хэ хэ

M8HXHACAH Bold: Манай д ч гэсэн хувийн сайн сургууль байдаг ш дээ.

Shinee Egduu: Байдаг л даа.

M8HXHACAH Bold: Гэхдээ л хувь хүний зүтгэл хамгийн их байх ёстой л доо.

Shinee Egduu: Санал нэг байна. Монголын интернэт ертөнцийг та юу гэж дүгнэх вэ? Аль тал руугаа явж байна. Дэлхийн жишигтэй ижил явж чадаж байгаа болуу?

M8HXHACAH Bold: Манайд их хожуу орж ирээд хурдацтай хөгжиж байгаа гэж боддог. Ер нь дээшилж яваа шүү. Гэхдээ монголд интернэт орж ирдэг ганцхан л шугам байдаг гэж дуулсан тэгэхээр бас л хэцүү сонсогдож байгаа биз тэр нь таг болуул тэгээл харанхуй юм шиг байна лээ.

Shinee Egduu: Та програмист мэрэгжилтэй юу?

M8HXHACAH Bold: Үгүй ээ физик мэдээлэл зүй технологич мэргэжилтэй. Уг нь бол физик л дээ хэхэ мэргэжилээсээ тэс ондоо зүйл оролдоол явж байна даа. Анхнаасаа компьютер сонирхолтой байсан гэхүүдээ...

Shinee Egduu: Би ч бас физик ч болж яваа хэ хэ.

M8HXHACAH Bold: физик сайхан хичээл шүү амьдралд хамгийн ойр.

Shinee Egduu: Тхх монголд физик сайн хөгжвөл дэд бүтэц сайжирч ер нь хөгжил хурдсана байх тиймүү?  Гэхдээ улс төрчид физикчидийг бага ашигладаг юм шиг байна лээ.

M8HXHACAH Bold: Одоо хамгийн нам жим хүрээлэн чинь физикийн хүрээлэн болоод байна шүү дээ.

Shinee Egduu: Би физикийн анги гэхэд манай ангид мэрэгжилдээ дуртай ганц ч хүүхэд байдаггүй би энүүнд хамгийн их харамсаж явдаг.

M8HXHACAH Bold: Хэ хэ. Уг нь мэргэжилдээ сонирхолтой бол сурах эрмэлзэл их байх байхдаа.

Shinee Egduu: тхх. Жаахан хувийн сэдэлтэй юм асууя та эхнэртэй юу? Амьдралдаа хэр хангалуун амьдарч байна вэ? Монголд амьдархад боломжийн байна уу?

M8HXHACAH Bold: Одоохондоо ганцаараа л байх шивдээ. Амьдрал өөрөө өөртөө болж л байна. Монголд амьдрах яагаад хэцүү гэж, хүн өөрөө хичээвэл хаана ч амьдрал байгаа шүү дээ.

Shinee Egduu: Та эмэгтэй блогчидоос нэгэндээ хайртай тийм үү? Энэ блогчидоос ирсэн асуулт шүү.

M8HXHACAH Bold: Яаж байна

Shinee Egduu: Хэ хэ .Тахэнд нь та хайртай вэ? Шууд тунхаглаач.

M8HXHACAH Bold: Тэрийг нууцалчих уу цаад хүнд нь таатай биш байх болуу.

Shinee Egduu: Гэхдээ хамаагүй биш үү харин ч романтик байх болно ш дээ.

M8HXHACAH Bold: хэхэ. Энэ хүмүүс чинь ямар сонин юм асуулгадаг юм бэ хэхэ

Shinee Egduu: Энийг асуулгасан хүн нь танийг хэнд нь хайртайг мэддэг гэсэн ш дээ.

M8HXHACAH Bold: Хэхэ тэгүүл тэрийг асуух ямар хэрэг байна.

Shinee Egduu: Олон нийтэд эл болгосон дээр гэж боддог гэсэн.

M8HXHACAH Bold: Хэхэ дэмий биздээ.(Ичив)

Shinee Egduu: За за  хүний хувийн нууц ш д ээ тэ.

M8HXHACAH Bold: Тхх ганц ч гэсэн нууцтай үлдэе.

Shinee Egduu: Бас ийм асуулт асуулгасан. Чамайг ягтиймээ царай муутай гээд байсан. Ер нь царай зүс үзэсгэлэн гоогийн тал дээр ямар бодолтой явдаг вэ?

M8HXHACAH Bold: Хэхэ би толинд өөрийгөө хархаараа цочиж сандардаггүй, хүмүүс надтай уулзхаараа айж эмээдэггүй, тэгэхээр гайгүй юм болуудаа хэхэ. Царай зүс байх ёстой байх л даа. Гэхдээ царайны сайхнаар цай сүлэх биш, сэтгэлийн сайхнаар цай сүлүүл илүү амттай байх болуу гэж боддог.

Shinee Egduu: Миний хувьд хүн ямар харагдах нь чухал биш хэн байх нь чухал гэж боддог би өөрөө ч тийм царайлаг биш хэ хэ.

M8HXHACAH Bold: Яг зөв хөө.

Shinee Egduu: Танийг хэлсэндээ хүрдэгүү? Танихгүй хүнд тусалхуу? гэж нэг блогчин асуулгасан би хувьдаа загвар хийлгэх гээд байгаа байх гэж бодсон хэ хэ.

M8HXHACAH Bold: Хэхэ. Чаддаг зүйлээрээ аль болох л туслахыг боддог. Одоо ч гэсэн нэг хүнд дуу хайж өгөөл сууж байна олддоггүй ээ хэхэ. Таних танихгүй нь хамаагүй ээ туслаж байна гэдэг чинь тэр хүний асуусан зүйлийг би хайна, олно, тэрийг нь бас өөрөө мэдээд авчихана шүү дээ. Хүмүүс мэссэнжэртээ нэмээл ороод ирдэг тэгээл юм асууна, хайлгана. Тэр болгонд нь л туслахыг боддог заримдаа ч үнэхээр зав гардаггүй юмаа. Хүмүүс мэссэнжэрээр их орж ирдэг болхоор нь www.express.bblog.mn гэсэн блог нээсэн юм. заримдаа ком гацтал орж ирнэ шүүдээ

Shinee Egduu: Би танийг би их тусч гэж боддог шүү. Дашрамд хэлэхэд энэ загварийг хийж өгсөнд уншигчидийнхаа өмнөөс баярласнаа илэрхийлье. Хэзээ энэ блогоо нээх вэ?

M8HXHACAH Bold: Зүгээрээ...  Удахгүй ээ хэхэ түр хаацан байгаа.

Shinee Egduu: За ингээд эцэст нь уншигчдад хандаж хэлэх зүйл байна уу?

M8HXHACAH Bold: Чулууг чулуу биш ус л дийлдэг юм шүү...

Shinee Egduu: Нээрээ энэ үгээ тайлбарлаач. Асуухаа мартчихаж хүн болгон л өөрийнхөөрөө ойлгодог байх. Харин та яагаад энэ үгийг хэлэх дуртай байдаг юм бэ?

M8HXHACAH Bold: Би аливаа зүйлийг хүчээр биш эвээр шийдэх дуртай, манай монголчууд чинь их цочир ширүүн авиртай шүүдээ. тэрийг л эсэргүүцдэг гэхүүдээ...

Shinee Egduu: Ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Таньтай ярилцахад үнэхээр таатай байлаа.

M8HXHACAH Bold: чамд ч гэсэн баярлалаа. Яг цайны цагаараа ярьлцлага өглөө хэхэ




Сэдэв: Ярилцлага

Шинэ ярилцлагууд

Би Монгол
КУЛА гийн ярилцлага
Д.Пүрэвсүрэн: Би бодлынхоо боол болж амьдармааргvй байна
П.Баярмагнай: МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг BBC гээс эхлээд Аль Жазера хүртэл мэдээлж байсан
Төр засаг жаахан цэгцрэхээр л Монголдоо буцна даа
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. haraalhiigch | 2009-06-18 20:03:58
хэ хэ гоё ярилцлага байна мөнх насанч гайгүй тусархаг
шүү гэхдээ блогийн чинь хувьд жоохон тийм санагддаг
шүү уул н их гайгүй блог даанч жишээ н шинэ яхоо мснжр
хэрэглээд үз гэчээд нэг про тавьцан ямарч тайлбаргүй
тэхээр н би орж хэргэлдгүйштэ хэргэлэх гээд ороод
үзсэн мэддэг юм байвуул утаггүйштэ тэ тийм болхоор
оруулж байгаа мэдээндээ жоохон тайлбар энэ тэр сайн
хийж байвал уул н ч давгүй блог шүү тайлбар энэ тэр л
дутуу хийдэг болхоос биш соорий шүү миний хувьд
иймэрхүү л дутагдлууд байдаг гэж боддог
2. agaa | 2009-09-17 18:33:20
www.agaa.host22.com- suuliin ueiin shine kino shuud tat, tsochid buudlin ezen kinogo shuud uzeerei
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: