Жүжигчин Л.Дэмидбаатар
|
Хошин урлагын "Гэрэг" интернэшнлийнхэн "Чамайг сэргээсэн хайр" нэртэй шинэ хошин шоу тоглолтоо СТӨ-д тоглож байгаа билээ.
Тоглолтын үеэр жүжигчин Л.Дэмидбаатартай уулзлаа.
Та хэсэг хугацаанд Америкт байсан, эргээд уран бүтээлдээ орж байна. Уран бүтээлийн хажуугаар бизнес эрхэлж байна уу?
Яахав ээ. Уран бүтээлээс гадуур тодорхой хэмжээний бизнес эрхэлж байна аа, бусдын жишгээр л ажиллаж амьдарч байна даа.
Тодруулбал?
Аа тэр нууц. /инээв/
Таны аав улсын начин бөх хүн, харин та барилддаг уу?
Бага байхдаа чөлөөт бөхөөр барилддаг байлаа. Монгол бөх клубт Ганбаатар арслангын удирдлаган дор сумогийн Батбаяр бид хэд явж байлаа. Мөн чөлөөт бөхийн гавъяат тамирчин Нацагдорж багшийн секцэнд ч явдаг байсан.
Танай хамтлаг ойрын үед гадаадад тоглолт хийх үү?
Бид нар ойрын үед гадаадад амьдарч байгаа оюутан залуус, монголчууддаа зориулсан аялан тоглолтыг хийнэ гэж бодож байгаа. Урьд нь ч гэсэн тоглож байсан. Америкт байх хугацаандаа МУГЖ Чаминчулуун, Сосорбарам, жүжигчин Аяа, Эрдэнэзаан, Өлзийхүү нарын жүжигчид хамтраад Америк дахь Монголын Соёлийн Нийгэмлэгийн удирдлаган дор тэндэхийн хэд хэдэн хотуудаар тоглолт хийж байлаа.
Та мэргэжлийн жүжигчин хүн, одоо голдуу музыклүүдэд тоглож байна. Сонгодог дүр бүтээх бодол байдаг уу?
Мэргэжлийн жүжигчин хүний хувьд драмын жүжигт тоглох хамгийн чухал байлгүй яахав. Ер нь жүжигчин хүн бүх төрлийн жанруудад тоглох шаардлагатай болдог. Би урьд нь драмын театрт байхдаа нэлээд хэдэн жүжигт тоглосон. Одоо ч гэсэн сонгодог дүр бүтээчих юмсан гэсэн бодол байдаг шүү.
Баярлалаа.
Т.Идэрээ /Banjig.Net/
Сэтгэгдэлүүд