Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх
Utada Hikaru: Би хөгжимгүй амьдарч чадахгүй гэдгээ ойлгосон
2005-11-02 16:32:33 УБ
Utada Hikaru
Utada Hikaru
Дуучин Utada Hikaru 15 настайгаасаа хойш Японы алдартай оддын нэг болсон билээ. Дуучиныи "Exodus" хэмээх шинэхэн альбом Их Британид гараад байгаа ажээ. Түүний түрүүчийн 3 альбом Японд маш их амжилт олсон бөгөөд 20 сая хувь зарагджээ. Одоо та бүхэнд дуучины саяхан Англид аялах үеэрээ өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

"First Love" альбом, дуу нь хэмээх дуу нь түүнийг хамгийн том хит болгоход нөлөөлсөн хитүүдэд тэргүүлж, хамгийн зарагдсан ажээ. Түүний амьдралын түүх ч маш сонирхолтой. Тэрээр Америкийн Нью Иорк хотноо төрж, Японы Токио хотноо өсөж торнижээ. Ээж нь дуучин, аав нь хөгжмийн продюссер хүн учраас Utada Hikaru хар багаасаа л Америкийн Япон хоёрын хооронд амьдарчээ.

Сайн байна уу? Өөрийгөө тодорхой танилцуулаач?

Utada: Би хөгжимчийн гэр бүлээс гаралтай бөгөөд хөгжмийн дунд өсөж торнисон. Анх 11 настайгаасаа л өөрийнхөө дуунуудыг бичиж эхэлсэн. Одоо би өөрийнхөө анхны Англи хэлээр дуулсан "Exodus" нэртэй альбомаа гаргаад байна. Гэхдээ ерөнхийдөө бол энэ миний тав дахь цомог болж байгаа юм.

Юу таны тийм жаахнаасаа дууны карьеерээ эхлүүлэхэд нөлөөлөв?

Utada: Ээж маань дуучин байсан. Би ер нь хагас амьдралаа түүнтэй хөгжмийн студидэд нь өнгөөрөсөн гэх үү дээ. Тэгээд нэг л өдөр эцэг эх маань надаас "Дуу бичиж чадах уу" хэмээн асуусан. Хариуд нь би "Хичээе" гэсэн. Ингээд л бүх юм эхэлсэн дээ.
Хүүхэд байх үед тань сонсдог, шүтэн биширдэг хөгжимчин хэн байсан бэ?
Utada: Би Англи? Европийн уран бүтээлчдэд нэлээд дуртай байсан. Би "Sting and The Cure", "Cocteau Twins", Bjork, Madonna нарыг шүтэж, сонсож явдаг.

Та маш залуугаасаа
Utada Hikaru
Utada Hikaru
урлагийн ертөнцөд орох хэрэггүй байж дээ гэж боддог уу?


Utada: Эхний хэдэн жил миний хувьд жаахан бэрхшээлтэй байсан. Алдартай байна гэдэг өөрийнхөө дураараа байж чадахгүй, мөнгөө чөлөөтэй үрж, машин худалдаж авч чадахгүйд хүрдэг байлаа. Бүх л зүйл олны анхааралд байдаг болохоор анхандаа би их түүртддэг байсан. Сүүлдээ би өөрийгөө хөгжимд хайртай, орхиж чадахгүй гэдгээ ойлгосон. Би хөгжимгүй амьдарч чадахгүй, үүнтэйгээ байгаадаа ч аз жаргалтай байна.

Энэ цомог таны 5 дахь ч анхны Англи цомог боллоо. Үүнийг хийхэд хэцүү байв уу?

Utada: Үгүй. Яагаад гэвэл би дандаа Япон дуу сонсоод байдаггүй. Бага байхаасаа л Англи дуунууд сонсож өссөн болохоор хэцүү байгаагүй.

Та Японд нэгэнт алдар нэрд гарсан. Харин энэ удаа Англид эхлэлээ тавьж байна гэж ойлгож болох уу?

Utada: Тиймээ, Гэхдээ би энэ надад хэрэгтэй гэж бодсон юм. Би Японд ямар нэг зүйл гаргавал намайг хүмүүс "Өө маш гайхалтай, Utada байна шүү дээ." гэж хүлээж авдаг. Харин энд бол өөр. Би шинэ сонсогчидтой болсондоо их баяртай байгаа.

Цомгынхоо нэг дууг та "You Make Me Want to Be A Man" гэж нэрлэсэн байна. Хэн таныг эрэгтэй хүн болохыг хүсхэд хүргэсэн бэ?

Utada: (Инээв) Энэ миний нөхрөөс л болсон. Хэн нэгнийг өөрийнхөө амьдралд гүн нэвтэрхийг зөвшөөрнө гэдэг үнэхээр хэцүү байдаг. Заримдаа бид бие биенээ ойлгохгүй байх үе байдаг. Хэрвээ би эрэгтэй хүн байсан бол түүнийг илүү сайн ойлгоно шүү дээ. Энэ тухай л өгүүлсэн дуу байгаа юм.

Та гэрлээд 3 жил болж байгаа юм байна. Та нөхөртэйгээ хэрхэн танилцсан бэ?

Utada: Би
Utada Hikaru
Utada Hikaru
нөхөртэйгээ танилцах үед тэр гэрэл зурагчин байсан. Тэр миний CD-ний нүүр хуудас, бас зураг зэрэг дээр ажиллаж байсан. Харин одоо клип, кино найруулж байгаа.

Хамтдаа ажиллана гэдэг танд мэдээж сайн байдаг байх?

Utada: Тиймээ. Би дандаа л өөрөө шийдээд байх нь учир дутагдалтай. Надад хэн нэг итгэж болохуйц хамтрагч хэрэгтэй байдаг.

Та продюссер Timberland-тэй хамтарч ажилласан байна. Энэ маш гайхалтай юм. Та хэрхэн түүнтэй холбоо барисан бэ?

Utada: Би өөрийнхөө альбомыг өөрөө хийхдээ үргэлж дуртай байдаг. Миний хөгжим ерөнхийдөө дан поп урсгал биш л дээ. Ингээд би цомогтоо зөвхөн өөрөө ажиллаж байгаа, надад ямар нэг өөр, сэргэг хөгжим хэрэгтэй юм гэдгийг мэдэрсэн. Дараа нь продюссер Timberland-д хандсан. Тэгээд хамтаа Miami-д ажилласан.

Та миний хөгжим бүхлээрээ поп урсгалыг баримталсан байж чадахгүй гэж хэллээ. Та өөрийнхөө дууг хэрхэн тодорхойлж чадаж байна вэ?

Utada: Энэ тодорхойлоход хэцүү л дээ. Бүх зүйлээ хийсний дараа дүгнэхэд энэ бага зэрэг өөр юм шиг санагддаг. Миний нэг найз ч бас миний хөгжмийг electro/dance/pop хэмээн дүгнэж байсан л даа.

Хөгжмөөс гадна Utada Hikaru юу хийх дуртай вэ?

Utada: Би ном унших маш их дуртай. Номын үнэрт хүртэл дуртай болохоороо нэлээд олон цагийг номын дэлгүүрүүдэд өнгөрөөдөг. Өөр нээх онцгой хобби байхгүй. Дуу маань л миний гол хобби юм. Ойрын үед би хоол хийж сурахаар оролдож байгаа юм. Гэхдээ надад өдөр бүр дэлгүүр хэсэж хүнс цуглуулж, хоол хийх зав байдаггүй юм. Хэрвээ надад чөлөө зав гарвал сайн тогооч болноо.

Н.Урнаа /Banjig.Net/



Сэдэв: Ярилцлага

Шинэ ярилцлагууд

Би Монгол
Мөнхнасангийн ярилцлага/Чулууг чулуу биш ус л дийлдэг/
КУЛА гийн ярилцлага
Д.Пүрэвсүрэн: Би бодлынхоо боол болж амьдармааргvй байна
П.Баярмагнай: МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг BBC гээс эхлээд Аль Жазера хүртэл мэдээлж байсан
 

Төстэй мэдээнүүд

Сэтгэгдэлүүд

1. khaliun_angela | 2005-12-19 17:15:00
ene minii durtai duuchin sh dee tegeed ih huurhun bga biz goy ch duuldag..harin ta nart yamar bna?
2. medehgvi | 2005-12-19 23:36:07
naadahtai chini neg vzeh yumasan.
3. mishka | 2005-12-22 15:03:18
chi er uima
4. munhgerel | 2005-12-30 02:07:24
Utada nadad taalagddag huurhun shuu
5. soko | 2005-12-30 18:34:28
bi neg ih sonsdoggvi lde tegehde anglid sonsogchtoi bolsond ni uur hvrch bna
6. hum?rbek | 2006-01-11 22:26:21
7n40upojloeıufgt09u234jtlkj*e8w*fgı97
7. bi | 2006-01-11 23:04:04
end utada hikaru-n first love gedeg duuniih ni ugiig olj ogooch
8. sadgfsdg | 2006-01-13 18:28:39
uneheer sak
9. tsogtoo | 2006-01-21 19:39:44
hoorhon huuhen shuu
10. huu | 2006-02-04 18:24:03
chi bitgii hust
11. tim | 2006-02-09 08:10:10
hooe ene ohinii duug yaj olj avah yy ?
12. tulu_12 | 2006-02-19 17:41:26
onor bna ulam orogjooro
13. lagrajtab | 2006-03-04 03:54:06
ynexeer chadaltai xooloitoi, duugiin xaanaas tataj box ve? gexdee ynegyi, ynegyi yumand mongolchuud
nugasgyi shdee geed damjuulaad ogoxgyi yu
14. anderei | 2006-03-06 16:30:41
xoorxon yum aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
ta nar yu gej bodoj bna
15. bayaraa | 2006-03-11 20:33:55
utada huurhun shyy bas goe duuldag

16. sanaa | 2006-05-16 12:57:20
tuunii buh duug bi sonsoh durtai ypond baihad ih sonsdog bailaa ter er ni ypondoo olddoggui duuchin
yum bilee delhiin l gehees bish bas tuunii gargasan duu buhen hit boldog yum l daa uneheer sak baby
shuu
17. hehehe | 2006-07-17 19:22:21
huurhun bas aviyastai busgui
18. ooko | 2006-07-17 19:24:29
goy shuu
19. mb | 2006-07-21 14:17:49
goy ch duuldag huurhun shuudee
bi buh duund n durtai odoo ch sonsood l suuj bnadaa.
20. mb | 2006-07-21 14:21:34
first love goy duu shuu sonsoogui hun bvl sonsood uzeerei
21. ariuka | 2006-08-02 21:01:10
duunuud ni ikh taalagddag.ikh goy hooloitoi shuu... mb:chinii zov oo... uneheer goy duu.er ni bugd l
goy... ooloh ch zuilgui
22. 182 | 2006-10-25 19:10:05
bi tuunii togloltiig uzsen unekheer tasarkhai bsan unekheer khelekh ch ug alga bna daa
23. all that | 2008-06-28 20:53:24
huurhun duuchin shvv uwurmuts hooloitoi nada gants l duun goe baidiin medehgvi hvmvvs odoo medej
avtsgaaa
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл: