Jessica Simpson: Би үнэхээр ичимхий байсан.
Jessica Simpson
|
Jessica Simpson дуулж бас бүжиглэж чаддаг. Тэгвэл харин одоо Warner Bros кино компанийн "Dukes of Hazzard" кинонд Daisy Duke-ийн дүрийг бүтээж байгаа юм. Ингээд түүнтэй энэ тухайд болон өөрийнх нь тухай ярилцасныг толилуулж байна.
Үзэгчид энэ кинонд дээрээс хайртай, дур булаам дуучнаа арай өөр талаас харах бөгөөд тэрээр жинхэнэ эмэгтэй хүн гэдэг талаа энэ кинон дээр харуулж чадах ажээ. Дашрамд дурьдахад тэрээр нөхөр дуучин Nick Lachey-тайгаа 2002-10-26-нд гэрлэж одоог хүртэл тун аз жаргалтай хосууд юм. Дуучин бүсгүйн гол дүрд нь тоглосон "Dukes of Hazzard" кино нь энэ Баасан гаригт нээлтээ хийх юм байна.
Энэ дүр дээр та дүрийнхээ байдалд зохицон секси хэсгүүдийг үзүүлж байгаа. Тэгэхээр энэ кинонд тоглохыг хүсэхгүй хэсэг байв уу?
Өө, тиймээ. Тэнд миний тоглохыг хүсэхгүй олон хэсгүүд байсан. Мэдээж би Daisy Duke-гийн дүрд хувирж, түүний секси үйлдлүүдэд тоглож байгаа. Тэрээр маш ухаалаг эмэгтэй болохоор өөрийнхөө биеийг яаж авч явахаа мэддэг шүү. /инээв/
Та энэ дүрээсээ ямар нэг юм суралцав уу?
Би дүрдээ тоглож эхэлхээсээ өмнө их зүйлийг сурсан байсан. Мэдээж зөндөө их зүйл сурч, туршлага сууж байгаа. Одоо харин Daisy Duke-ийн дүрд дажгүй тоглосон гэж бодож байна шүү.
Таны ямар байдал найруулагчдыг кинонд тоглож чадна гэдэгт итгүүлэв?
Эхэндээ би маш ичимхий байсан. Би үнэхээр ичимхий байсан. Гэхдээ энэ байдлаараа тэнцсэн юм биш л дээ. Тэд намайг дэлгэцийн өмнө шалгаруулалтанд оролцохыг зөвөлсөн. Тэгээд л би тэнцэж, дүр авсан. Ингээд би өөртөө сайн тоглох болно гэж хэлсэн дээ. Дэлгэцийн өмнө би өөрийгөө мартаж, яг л Daisy Duke шиг алхаж гишгэж, хөдлөх хэрэгтэй. Би дасгалжуулагч Larry Moss-той хамтран ажиллаж эхэлсэн. Тэр надад хийж байгаагаараа хий гэж урам өгсөн. Түүнийг хичнээн
Дуучин Jessica Simpson
|
олон алдартай бүсгүйчүүдтэй дасгал хийж байсан гэхэв. Жишээ дурьдахад л Сая долларын бүсгүй Hillary Swank гэх зэрэг. Гэхдээ би сайн тоглож чадсан гэдэгтээ итгэлтэй байна.
Яагаад та кинонд тоглохыг тэгж их чармайн хүсэж байсан бэ?
Би кинонд тоглох дуртай. Кинонд тоглох нь миний хувьд хамгийн төгс, сайхан үе юм шиг санагддаг. Би өмнөдийн дур булаам бүсгүйн тухай өгүүлэх кинонд тоглож байна. Энэ сайхан л хэрэг. Хүмүүс надаас өмнө ийм төрлийн тоглолт хараагүй байх. Намайг хөгжилтэй, гэрэлтсэн бас эрээ цээргүй тийм талаас, гол нь намайг эмэгтэй хүн гэдэг талаас үзэгчид харж байгаагүй байх. Тиймээс энэ кино намайг нээж үзүүлэх байхан боломж гэж би бодож байгаа шүү.
Та өөрийнхөө хэвлэл мэдээлэлийнхэнтэй ямар харьцаатай явдаг тухайдаа хэлэхгүй юм. Нэг талаар таны карьеер өсөж дэвжихэд хэвлэл мэдээлэлийнхэн хэрэгтэй. Харин нөгөө талаар таны хэрэгрүү халдсан, залхаасан байдалтай байдаг?
Би үнэхээр энэ тухай тийм сайн мэдэхгүй байна. Сүрхий ноцтой бодож ч байсангүй. Би зөвхөн өөрийнхөө хийхийг хүсдэг зүйлээ л хийдэг. Магадгүй хүмүүс чамайг зорьсондоо хүрч, гялалзаж явахад доош нь хийхийг хүсдэг л байх. Гэхдээ би үнэхээр хүмүүс яагаад миний тухай бичихийг хүсэж байгааг тайлбарлаж чадахгүй нь ээ. Би миний тухай гарсан өгүүлэлүүд болон папараци зургуудын тухайд л тайлбарлаж чадах байна. Энэ бүхэн чинь миний л нэг хэсэг шүү дээ.
Та Өмнөдийн тухай кинонд тоглож байгаа. Өмнөдийн тухай хамгийн буруу ойлголт юу вэ. Та хүмүүст залруулж өгвөл?
Энэ тухайд хүн бүр Өмнөдөд хүн бүр морь унаж, ковбой малгай өмсдөг гэж боддог. Би өмнөдөд үнэхээр дуртай, хайртай болохоороо "Dukes of Hazzard" кинонд тоглож байна. Тэнд хүн бүр нөхөрсөг, бие биенээ сайн мэддэг байдаг.
Бид таныг камерын өмнө өссөнийг
Jessica Simpson
|
мэднэ. Та хүн бүхэн өөрийг чинь мэдэж, харж байдагт дуртай байдаг уу. Бидэнд та одоо өөрийнхөө яг үнэн амьдралыг яриач?
Би гэрлэсэн хүн мөн хувь хүн. Мөн би өөрийнхөө амьдралыг хүн бүр ажиглаж, мэдэж байхыг зөвшөөрч байна. Энэ нөхцөл байдал нь миний нэр хүндийг өнөөдрийн тавцанд хүргэсэн. Би үүнд хэзээ ч харамсаж байгаагүй. Гэхдээ би зарим зүйл мэдээж хувийн, халдашгүй дархан байх ёстой гэж боддог.
Та кино карьеерийнхээ хувьд ямар зүйлийг эрхэмлэж, мөрдөж явах вэ?
Миний бахархан үлгэр дууриал авдаг хүмүүс бол Goldie Hawn, Dolly Parton нар юм. Dolly Parton бол миний хамгийн үнэлж, бахархдаг хүн. Яагаад гэвэл тэр маш гайхалтай эмэгтэй, сайхан цайвар шаргал үстэй, агуу өмнөдийн хатагтай төдийгүй мөн гайхалтай дуучин, дуу зохиогч. Тэрээр өөрийгөө бүх л талаар сайн хөгжүүлж чадсан. Би ч мөн хэзээ нэгэн цагт түүн шиг болно гэдэгтээ итгэлтэй байна.
Яг одоо таны жинхэнэ карьеер юу байна. Та дуулахыг уу эвсэл кинонд тоглохыг сонгож байна уу?
Би бүгдийг хийхийг хичээж байна. Мэдээж би дуугаа хэзээ ч орхихгүй. Би мөн хувцас загварт хүчээ үзэж байгаа. Одоо би Trendy хэмээх хувцасны брэнд загвар дээрээ ажиллаж байна. Мөн удахгүй шинэ гутлын брэнд гаргахыг бодож байгаа. Ер нь бол би бага зэрэг завгүй байгаа л даа.
Юу таныг загварт дурлаж, брэнд гаргахад нөлөөлж байна?
Би хувцасанд маш их дуртай. Ер нь хувцасны дэлгүүр нээх юмсан гэж боддог шүү.
Эцэст нь асуухад та ямар ч төрлийн кинонд дуртай тоглох уу?
Би "Nine to Five" кино шиг төрлийн кинонуудад тоглохыг хүсэж байна. Би энэ кинонд үнэхээр дуртай. Магадгүй хэн нэгэн нь энэнээс илүүг хийж чадахгүй биз.
Баярлалаа
Орчуулсан Н.Урнаа /Banjig.Net/
Сэтгэгдэлүүд
BBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBB
BBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBB
BBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBB
BBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBBB
baharhaj bgaa
ambii hurtel goe bno sh de hehe naadahiin hiilgesen mes zasluudiig zuragtaar uzuulsen sh de buh
gazraa l hiilgesen bna le
Сэтгэгдэл бичих