|
Контакт линз 18 настай охиныг хараагүй болгох шахлаа
Шинэчлэгдсэн: 2007-11-14 14:35:22 УБ УИД дотор байрладаг “Талст” нүдний шилний газраас контакт линз худалдан авч, зүүсэн охины нүд хоёр хоногийн дараа юм харахгүй болсон тухай мэдээлэл бйдэнд ирлээ.
Хүнд нүсэр нүдний шил-нээс татгалзсан хэн бүхний хэсэтээ гэгдэх болсон контакт линз чухам яагаад ийм аймшигт байдалд хүргэх болсныг уншигч захиалагчиддаа сэрэмжлүүлэг болгох үүднээс сурвалжилсан юм.
Японд сурдаг, 18 нас-тай энэ охин өмнө нь харааны шил зүүдэг байжээ. Амралтаараа эх орондоо ирээд буцахынхаа хоёр гуравхан хоногийн өмнө эиэхүү “Талст” пүдний шилний газраас 43000 төгрөгөөр контакт линз авч зүүсэн байна. Эхний өдөр нүдний шилнээс татгалзсан охинд ямар нэг гаж зүйлгүй байсан линз нь хоёр
хоногийн дараагаас нүдэнд нь торж, оч шиг юм гялалзан харагдаж, гурав дахь хоногоос нүд нь юм харахаа больсон байна. Тэр ч байтугай охин ухаан алдаж ч унасан гэнэ.
Ингээд охин “Орбита” нүдний эмнэлэгт ирж эмчлүү-лээд, хоёр хоногийн да-раагаар өнгө ялгаж эхлээд байна. Түүний нүд линз зүүх үедээ хараа нь 4,5 байсан бол энэ линзийг зүүж харахаа больж эмчил-гээ хийлгэхдээ үзүүлэхэд нэг нь 5.5, нөгөө нь 6-тай болсон байсан гэнэ. 4.5 байсан хараа нь ийнхүү муудаж байгаад тэрээр ихэд шаналж, уйлаад би-дэнтэй ярьж чадахгүй байсан юм.
Юутай ч тэрээр Санжаа захиралтай “Орбита” эмнэлгийн сайн эмч нарын буянаар өнгө будаг ялгахтайгаа болоод байгаа. Тэдэнд их баярлаж байгаа шүү гэж дамжуулж байлаа. Эмнэлэгт хэвтэж байгаа охинтой уулзсаны дараа “Талст” нүдний шилний га-зарт очиж, бүгээгдэхүүний шинжилгээний бичгээ үзүү-лэхийг хүссэн боловч линз-ний шингэнд Монголд ямар нэг шинжилгээ хийгддэггүй гэдэг тайлбараар ямар нэг бичиг үзүүлсэнгүй. Харин линз худалдах зөвшөөрлийн бичиг нь 2006 оны гуравдугаар сард хугацаа нь дуус-ан байсан юм. Эндээс хүний хамгийн нандин эрхтэнтэй холбоо-той бараа бүтээгдэхүүн зарж байгаа энэ олон нүд-ний шилний газарт ЭМЯ болон Мэргэжлийн хянал-тын газар анхаарлаа хан-дуулах цаг хэдийн болжээ гэдэг бодол өөрийн эрхгүй төрлөө. Мөн худалдан авч байгаа иргэд тухайн линз-ний үйлдвэрлэсэн улсаас эхлээд тогтмол хэрэглэдэг шингэн уусмалыг нь шин-жилсэн эсэх, хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэиг анхаарах нь зайлшгүй хэрэг-тэй юм гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна.
Ямартаа ч сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг маш ихээр татах болсон контакт линз зүүсний улмаас ийм байдалд хүрсэн болохоор “Талст” нүдний шилний газрын нүдний эмч Цэрэндаваа болон “Орбита” нүдний эмнэлгийн ерөнхий эмч С.Удвал нартай уулзаж, энэ тапаар тодрууллаа. Монголд линзний шингэнд шинжилгээ хийдэггүй
-Танай дэлгүүрээс ху-далдаж авсан линз, линзний шингэнийг хэрэглээд хоёр хоногийн дараа юм харахгүй болсон байна. Хаана үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн байв. Ямар-ваа нэг бодис гаалиар орж ирэхэд лабораторийн шин-жилгээ хийгддэг. Танайх хийлгэсэн үү?
-Америк, Хятадын хам-тарсан дэлхийд алдартай “Boshing Lom” компанийн Бээжин дэх үйлдвэрээс манайх бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Бээжин хо-тоос авахад сөрөг нөлөөгүйг гэрчилсэн бичиг өгдөг уч-раас энд шинжилгээ хийж, шалгадаггүй. Мэргэжлийн хяналтын газар манай ла-бораторид шинжлэх аргагүй гэдэг юм.
Линзний шингэн, линз-ний зөвшөөрлийн бичгийг тухайн газраас нь авч энд орчуулаад авчихдаг учраас эрүүл мэндийн хяналтын байцаагч нар тэр бичиг байхад л болно гээд энд ямар нэг лабораторийн шинжилгээнд ордоггүй.
-Танай компанийн линз, линзний шингэн зарах зөвшөөрөл өнгөрсөн оны гуравдугаар сард хугацаа нь дууссан байна. Зөвшөөрлийн бичгийн ху-гацаа дуусаад жил өнгөрчихсөн байхад энэ шингэ-нийг зарж болдог гэж үү?
-Энэ жил бичгээ аваагүй оройтсон нь бидний буруу. Энэ бичгийг дөрвөн жилийн хугацаагаар өгдөг. 2003-2006 оны зөвшөөрлийн бичиг нь байгаа. Харин 2007 оны зөвшөөрлийн бичгийг нь бид авч амжаагүй байсан. Мар-гааш /өнөөдөр/ онгоцоор ирнэ. Гэхдээ бидний байн-гын харилцаатай компанийн энэ бүтээгдэхүүний хугацаа нь дуусаагүй болохоор муу зүйл байхгүй; Би жилд нэг удаа оч иж авдаг болохоор бичгээ аваагүй байсан юм. Энэ 11 дүгээр сард явахдаа авах гэж байсан юм.
-Тэгвэл яагаад танайхаас авч зүүсэн контакт линз ингэж хүний нүдний харааг муутгаж байна вэ. Үүнийг та юутай холбоотой гэж бодож байна?
-Контакт линзний 5000-10000 тохиолдолд нэг цоч-ролт үрэвсэл үзэгддэг гэж үздэг. Тийм болохоор энэ тохиолдсон байх гэж бодож байна. Манайх 1994 оноос хойш контактлинз нийлүүлж байгаа. Энэ хугацаанд ййм тохиолдол огт гарч байгаа-гүй болохоор үүнийг маш их эмзэг хүлээж авч, энэ охины төлөө би маш их санаа
зовж, гүйхээрээ л нэг болж байна.
-Нүд гэдэг хүний амин чухал эрхтэн. Ийм осолтой бараа зарж байгаа хүн энэ талын мэргэжилтэй юу?
-Би өөрөө АУИС-ийгтөг-сөөд, 1996 онд нүдний эм-чийн курс төгссөн.
Манайд контакт линзний үрэвслээс болж сард 15 хүүхэд ирдэг
-Сүүлийн үед контакт линзийг хэрэглздэг хумүүс ихэссэн. Гэтэл үүнээс болж ямар нэг үрэвслүүд гараад байна гэнэ. Тэр-байтугай хүний нүд сохрох нь шахсан байна шүү дээ.
Ер нь ямар хүмүүс линзийг зүүх хэрэгтэй байдаг юм бол гэдэгт та зөвлөгөө өгнөүү?
-Контакт линз бол опти-кийн шинжлэх ухааны үсрэн-гүй хөгжлийн нэг хэлбэр.
Нүд өөрөө их эмзэг эрхтэн учраас нэг ширхэг тоос шороо орсон ч нулимс гоо-жиж, анивчин, авсны дараа л зүгээр болдог шүү дээ. Түүнтэй адил контакт линз гэдэг бол нүдний хувьд гадны биет. Линз нь 24 цагийн турш нүдэнд эсрэг нөлөө өгөхгүй байх давуу талтай. Сүүлийн үед шил зүүдэг залуучууд контакт линз маш их хэрэглэх болсон. Ер нь линзийг өндөр хэлбэрийн харааны гажиг-тай, аль эсвэл нүдний шил-нээс татгалзаж, гоё сайхан харагдахын хүссэн хүмүүс зүүдэг. Гэхдээ контакт лин-зийг зүүх горим гэж байна. Хасах зургаагаас дээш буюу хоёр нүднийх нь харааны хүч зөрүүтэй хүмүүс линз зүүхэд их тохиромжтой байдаг.
-Хүмүүс ихэвчлэн лин-зээ хэрхэн хэрэглэхээ сайн мэддэггүй. Линз зүүхийн тулд хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Өнөөдөр зах зээлийн нийгмээ дагаад янз бүрийн орнуудаас олон төрлийн контакт линз орж ирж байна. Зарим газар 800 еврогийн үнэтэй, зарим нь 50 ам.долларын үнэтэй гэх мэтчилэн янз бүр. Манайд хамгийн сайн гэгдэж байгаа нь 50 ам.долларын линз байдаг. Эдгээр нь стандарт бус, чанарын шаардлага хангадаггүй нь биш. Адилхан хүмүүс зүүдэг л линз. Гэхдээ линз зүүх гэж байгаа бол чанарт юун түрүүнд анхаарлаа хан-дуулах хэрэгтэй. Мөн Мон-гол орны нөхцөлд контакт линзийг зүүх их тохиромж багатай. Бассейнд ордог, дуурийн театрт дуулдаг гэх мэт хүмүүс зайлшгүй тохиол-долд л хэрэглэх хэрэгтэй юм.
Контакт линз нүдийг хуу-райшуулдаг болохоор эрс тэс уур амьсгалтай газар нутагт зүүхэд улам бүр хуурайшина. Тиймээс линз зүүж байгаа бол байнгын хиймэл нулимс хэрэглэж байх ёстой. Эдгээрээс гадна линз зөв хэрэглэхэд хувь хүний ариун цэвэр маш их нөлөөтэй. Өөрөер хэлбэл өглөө нь зүүж, орой нь авдаг л байх
ёстой. Манайхан линзнийхээ усыг байхгүй үед өөр зүйлээр орлуулдаг. Энэ маш буруу. Ямар серийн линзинд ямар төрлийн уус-мал хэрэглэх ёстой вэ, түүнийг нь хэрэглэх ёстой. За-рим хүмүүс Америкаас линз авчраад, шингэн нь дуус-чихаар өөр нэг төрлийн линзний уусмалд хийчихдэг. Энэ нь байж болохгүй зүй-лийн нэг.
Мөн нэг зүйлийг анхаа-руулахад өндөр шилийг яг тулгаж биш, бууруулж линз зүүлгэдэг. Тухайлбал хасах зургаатай шил зүүдэг хүүх-дэд хэзээ ч хасах зургаатай контакт линз зүүлгэдэггүй. Харин бууруулж, 4-5-тай линз зүүлгэнэ.
-Гоёлын контакт лин-зийг мөн адилхан арчлах уу?
-Тийм. Нүднийхээ со-лонгон бүрхүүлийг өөрөөр харагдуулах зорилгоор гоё-лын линзийг зүүдэг.
-Танай эмнэлэгт линз зүүгээд нүд нь юм харахаа больсон охин эмчлүүлж байгаа юм байна. Линз зүүгээд нүд юм харахгүй болсон гэхээр бидний сэтгэлийг их эмзэглүүллээ. Ингэхэд танай эм-нэлэгт линзнээс болж нүд нь үрэвссэн хүмүус хэр их ирдэг вэ?
-Линзнээс болж үрэвс-сэн гэх хүмүүс манай эм-нэлэгт ирдэг болсон. Сард дундажаар 15 орчим хүн ирж байна. Энэ удаа ч мөн кон-такт линз зүүснээс нүд нь үрэвссэн хүүхэд ирсэн. Үрэвслийг нь эмчилсний дараа бид шинжилгээ хийнэ
Өглөөний сонин /2007.11.14/
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: zaya,
Цаг: 2007-11-21 23:27:24,
IP: 83.112.195.89,
Улс: France
| | |
nudnii chilee zuusen ni deer!
Ene contakt linz ih ayultai, yavaandaa 10 aad jiliin daraa nud ih muuddag genelee. Tegeed manaih chig ih chorootoi bohir ortchintoi gazar buur tch onzgui. Chilee l zuusen ni deer. Bi tch gesen haraa muutai humuusiin zovlong sain medne. |
| |
|
Бичигч: kluchik,
Цаг: 2007-11-22 01:03:37,
IP: 38.116.192.97,
Улс: United States
| | |
teneg gar ve ene chini
гүйхээрээ л нэг болж байна.
gechihjee ene odoo ih ym baiguulchihsan ym shig yamar tomor yariatai har durak ve... |
| |
|
Бичигч: ahan_duus,
Цаг: 2007-11-22 20:18:58,
IP: 82.29.113.246,
Улс: United Kingdom
| | |
hen heniihen buruu
hi zaluusaa ...ene aimaar muu medee b,na ,,,gehdee biznes hiij b,gaa humuus mash unench hudaldan avagchid buren tugs tailbar ..ene ni sain,muu 2 taliin helj b,h yostoi shuu dee mgl d bol ugui bushuuhan heden tugrug oloh l zamtai ..ene b,j bolohgui zuil..nud gedeg chini hamgiin nandin erhten sh dee ....bas manai suuliin ueiin zaluus mash ih linz heregledeg boljee.uur gazar orond jish ni chiigleg uur amisgaltai,shoroo bosood b,dgui nuhtsuld haaya hereglej bolno.getel mgl d heregleh aimaar shuu dee chuluu zavgui toos shorootoi nuhtsuld shuu ..sohor bolno shuu linz nees hol bai..burhan tanid uguh yostoi nudee ugsun herev uuruu ugui hiivel burhanaas ahin guih hereg b,hgui anhaar zaluusaa |
| |
|
Бичигч: tuul,
Цаг: 2008-02-07 09:46:55,
IP: 202.55.182.131,
Улс: Mongolia
| | |
яан даа
Хамгийн гол нь хүний хамгийн нандин эрхтэн гэмтэж болох ийм бизнесийн сувагт мэргэжлийн хяналт шалгалт оруулж байх хэрэгтэй,Их зантай ,хүнд суртайл ихтэй энэ байгууллага ер юу хийж байна.Сая л архины үймээнээр л нэг сэрлээ шүү дээ,Шалгахдаа сар бүрээр график гаргаад бүх байгуулллагуудыг сект сект ээр нь шалгалт явуулж байх хэрэгтэй байнаа.Бид чинь цөөхүүлээ мөртлөө өөрсдийгөө сөнөөчих гээд байна шүү дээ,Идэж байгаа хүнсний зүйлдээ итгэхгүй байгаа мөртлөө л идэж байна шүү дээ!!! |
| |
|
Бичигч: ArtGucci,
Цаг: 2008-02-13 19:18:29,
IP: 71.139.10.167,
Улс: United States
| | |
hmm....
naad boxir biznes-uud ulgeree yarixaa bolimoor.... |
| |
|
Бичигч: gereltsatsral ,
Цаг: 2008-05-19 10:31:26,
IP: 202.179.10.54,
Улс: Mongolia
| | |
hi
nudnii shilee zuusen ni deer shuu |
| |
|
Бичигч: mr donut,
Цаг: 2008-06-09 00:25:18,
IP: 124.158.69.213,
Улс: Mongolia
| | |
haana hiiseniig ni ch neriig ni ch medehgui naas
bausch and lomb gedeg company shde drk awgai mini! |
| |
|
Бичигч: dddddddddddd,
Цаг: 2008-09-02 17:00:50,
IP: 202.72.245.130,
Улс: Mongolia
| | |
aaaaaaaa
СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар
хөл болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын “тархийг угаах“ хооронд нь “яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д
|
| |
|
|