|
Уураг тархи ба орчлонт ертөнц
Шинэчлэгдсэн: 2007-11-22 12:25:44 УБ Зөн совин нь давамгай хөгжсөн хүмүүс аливаа хүнд хэцүү нөхцөл байдалд зөв баримжаа авах алдаагүй шийдвэрийг тэр даруй гаргах чадвартай байдгийг судалгаагаар тогтоосон байна.
Зарим туршилтын үед оролцогч хэсэг бүлэг хүмүүст мэдээллийн орон зай эзэлсэн тоо, үг, зураг бүхий янз бүрийн даалгавар өгч биелүүлэхийг санал болгосон байна. Туршилтанд оролцогчид мэдээллийн тэрхүү орон зайг дүүргэх шаардлагатай байж. Туршилтын үр дүнд учир шалтгааны ухааны замаар ажиллагсад хожигдсон байна. Тэдний зарим нь даалгаврыг таамгаар биелүүлэхийг эрмэлзсэн байхад цөөн тооны хүмүүс зөн совингийн туслалцаатайгаар зөв гаргалгааг хийж чадсан байна. Эрдэмтэд зөн совингийн ухаарлын уураг тархины баруун хагас бөмбөрцгийн ажиллагаатай холбон үзсэн байдаг. Солгой хүмүүсийн /уураг тархины баруун хагас бөмбөрцөг биеийн зүүн талыг удирддаг/ зөн совин илүү хөгжилтэй. Үнэхээр олон шалгалт сорилтонд солгой хүмүүс илүү амжилт гаргаж олонхийг бүрдүүлэгч баруун гартнуудаас илт давамгай байдаг байна.
Саяхныг болтол солгой гартныг гажиг гэж үзэн анагаахын аргаар баруун болгохыг оролдож, эцэг эхчүүд хүүхдээ гажигтай өсч торниж байна хэмээн санаа зовж байсан. Тэгвэл аугаа их Леонардо да Винчи солгой байсан бөгөөд алдарт “Жокондо”-ыг туурвихад ямарч саад болоогүй гэдэг. Өнөө үед бид баруун гартнуудын соёл иргэншлийн үед амьдарч, бидний эргэн тойрны бүх зүйл баруун гараар хийгддэг. Сургалт хүмүүжлийн ажил хүүхэд ахуйгаас эхлэн уураг тархины зүүн тал бөмбөрцгийн ажиллагаа буюу учир шалтгаант оновчтой ухаарлын хуулиар явагдаж байгаа. “Хоосон таамаггүйгээр тухайн юманд хандах” гэсэн баруун гартны соёл иргэншлийн хоосон хуурай үг амьдралд давамгайлсаар байна. Тэгвэл зөн совингийн ухаарал ухамсрын хаалганы гадна үлдэж байна. Үүний учир юунд байна вэ? Хүний ертөнц биет оновчтой болон сэтгэхүйн агуулгатай.
Сэтгэхүйн танин мэдэхийн аргыг бүх талаар хөгжүүлэхийг дэлхийн бүх шашин уриалж байгаа тэр зүйлийг зөн совин гэнэ. Харин биет оновчтой ухаарал нь метерийлизмийн үзэл баримтлал бөгөөд түүний зайлшгүй болохыг хэн ч үгүйсгэдэггүй. Тэгэхдээ миний гэсэн хаанчлалыг дээгүүр тавихгүйгээр зөн совин гэдэг бол сэтгэхүйн ухамсрын арга болохын хувьд учир шалтгааны ухаарлаас давуу байх учиртай ажээ. Гэтэл хэдэн зууны туршид сэтгэхүйн ухаарлыг хүний амьдралаас зайлуулахаар хийгдсэн ажил оновчтой хэмээх ухагдахуун нийгмийн ухамсарт давамгайлж танин мэдэхүйн цорын ганц албан ёсны арга болж үлдсэн. Ингэж хүн төрөлхтний соёл иргэншил мухардалд орж тэндээс гарах цорын ганц гарц бол улиг домог болсон “ертөнцийн төгсгөл” гэсээр иржээ. Энэ аймшигт ойлголтыг хялбархан тайлбарлаж болох бөгөөд зөвхөн нэг тал баруун гарын гэдгээрээ хөгжил зөв явагдахгүй хүний ухаан, сэтгэл санаа, зүрх, зан авир, ертөнцийг үзэх үзэл зэрэгт гажиг суулгахад хүргэдэг.
Гурав дахь мянган жил хүн төрөлхтний өмнө хүнд хэцүү асуудал бөөгнөрч түүнийг шийдвэрлэхийн тулд цоо шинэ арга ухаан шаардагдах нь мэдээж. Энэ аугаа зорилтыг хүн төрөлхтөнд заяагдсан бүтээлч их боломжийг зохистойгоор хөгжүүлэн ашиглах замаар шийдвэрлэх ёстой болно. Бодоод үзэхээр хүний бие гайхамшигтай тэгш хэмтэй, хослол шинжтэй байхад идэвхтэй үйл ажиллагаанд мөн чанартаа зөвхөн баруун тал хувь нь оролцож байгааг хэвийн гэж үзэж болохгүй. Эртний болон дундад зууны үеийн соёл иргэншилд тухайлбал эртний Славянчуудад баруун, зүүн гараа адил ажиллуулж уураг тархины хоёр тал бөмбөрцөг ижил чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Зөн совин, сэтгэхүйн аль аль нь хэцүү орчлонгийн мөн чанарыг танин мэдэхэд адил үүрэг гүйцэтгэсэн.
Бурханд бурхныг нь кесарт кесарыг нь өгч байсан гэсэн үг. Хүний далд боломжийг судлах, нээх, хэрэглэх гэсэн уриаг хүмүүс олонтаа сонссон нь мэдээж. Тэр далд боломж хаана оршдог вэ? гэвэл уураг тархины баруун хагаст оршиж биеийн зүүн талыг “хариуцдаг” ба тэнд зөн совингийн эх үүсвэр мөн тод харах, тод мэдрэх зэрэг бүх үзэгдлүүд явагдах бөгөөд манай баруун гартнуудын соёл иргэншилд “Паранормальний” буюу ер бусын үзэгдэл гэж нэрэлдэг. Хэдийгээр ертөнцийн төгсгөл хэмээн айлгавч хүн төрөлхтөний нөөц бололцоо аугаа их юм. Тэр их нөөц бололцоо нь зөн совинд орших ба тэр нь оюуны танин мэдэхүйд, бурхны танин мэдэхүйд аваачна.
Өглөө орой /2007.11.22/
|
| |
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
|
|
| |
Бичигдсэн сэтгэгдэлүүд
| |
Бичигч: bolor,
Цаг: 2007-11-23 11:52:55,
IP: 202.131.228.46,
Улс: Mongolia
| | |
hi
yamar sonirholtoi materaal we ogloo oroi soning unshih ymsan haana baidag ym be
|
| |
|
Бичигч: hen negen,
Цаг: 2008-02-10 00:25:14,
IP: 88.229.174.199,
Улс: Turkey
| | |
hun torolhton lag buteegdsen shuu...
"Burhand Burhaniihiig n, Tsezart Tsezariinhiig n og" gej Esusiin helsen aldartai ugiig buruu orchuulsan bna manaihan. Teriigee zovtgovol sain l bna. |
| |
|
Бичигч: azera,
Цаг: 2008-07-10 00:43:05,
IP: 202.179.20.25,
Улс: Mongolia
| | |
goy untsguus harjee
goy untsguus harjee
|
| |
|
|