|
Их, дээд сургууль бизнесийн байгууллага мөн үү?
Шинэчлэгдсэн: 2007-11-26 14:19:51 УБ Их, дээд сургууль бол бизнесийн байгууллага мөн. Ингэжхэлбэл ихэнхуншиг-чид дургүйцэж мэдэх авч үнэн хэрэгтээ тийм.
Бид талх авахдаа дэлгүүрт 400 төгрөг төлдөг. Түүний л адил. Боловсрол олж авахын тулд мөнгөө төлнө. Мөнгө үүсээгүй байхад хүмүүс барааг бараагаар сольдог байсан. Үүнийгээ “таваар солилцох” гэж нэрлэдэг байлаа. Тухайлбал нэг хуйлаас дурдан хоёр борлонтой тэнцэнэ, нэг шар цайг таван толгой ёотонгоор солино гэх мэт. Хүмүүсийн хэрэщээ нэмэгдэхийн хэрээр таваар солилцох гэх мэт. Хүмүүсийн хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр таваар солилцох нь орчин үед тохиромжгүй арга болж “Мөнгө” бий болжээ. Үүнийг худалдаа арилжаанд ерөнхийд нь “бизнес” гэж нэрлэдэг. Бизнес үүсэн хөгжих цэвэр, бохир хоёр арга зам бий. 1200-н төгрөгний шар сүүнд ус холиод хэмжээг нь ихэсгэсэн ч чанарыг нь муутган зарах тохиолдол бол бохир бизнес.’ Ийм бизнес богинохон настай байж “дампуурдаг”. Харин үнэндээ тохирсон, тослог, илчлэг нь заасан хэмжээндээ байвал энэ бол цэвэр бизнес байж цаашид олон хэрэглэгчидтэй, үйлдвэр нь их ашигтай ажиллах болно.
Боловсролын байгууллага, ихдээд сургуулиуд ч мөн адил. Тэд оюутнуудаас мөнгө авах нь зүйн хэрэг. Харин авсан мөнгөндөө тохирох хэмжээний боловсролыг өгч чаддаг байх хэрэгтэй. Үгүй бол “Жирмийн сүлжээ”, “Цагаан лавай” зэрэг их, дээд сургуулиудын жишгээр “дампуурна”. Дампуурахгүй, дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр цеехөн оюутнаа төгсгөлөө гэхэд тэд нь мэргэжлээрээ ажиллах бус “Дээд боловсролтой, англи хэлтэй худалдагч авна” гэсэн зарын дагуу л явцгаах улс. Гэтэл ШУТИС-ийн инженерийн ангийн төлбөр яагаад тийм өндөр байна вэ? Яагаад гэвэл Монголд барилга нэмэгдэхээс л их юм алга. Энд тэндгүй шинэ байшин сүндэрлэсээр л байна. Өөрөөр хэлбэл барилгын инженерүүдиин эрэлт их байна. Тиймээс түүнд тохирсон нийлүүлэлт байх хэрэгтэй, Эрэлт их байхын хэрээр нийлүүлэлт их байх ёстой Бид боловсролыг худалдаж авч болохгүй гэжярьдаг.
Гэтэл боловсрол гэдэг бас г оюун ухааны бараа таваар Мөнгөө төл, тэгээд бараагаа ав. Ийм л зарчим үйлчилдэг. Америкийн их дээд сургуулиудыг өндөр төлбөртэй байна гэж хэн ч гомдоллодоггүй. Учир нь түүндээ тохирсон өндөр түвшинд оюутнаа бэлтгэдэг Төгсөөд гарахад тэдэнд зориулагдсан ажлын байр нь хангалттай цалинтай хүлээж байдаг. Тиймээс тэндхийн боловсролын системд манайх шиг уналт доройтлууд өдөр хоногоор таардаггүй. Үүнийг орчин үеийн залуучууд ойлгодог болжээ. Үүний жишээ нь дуулиан шуугиантайхан болоод өнгөрсөн МАХН-ын XXV Их хуралд оюутнуудын оруулсан санал нотлоод өгнө.
Тэд ирээдүйн ажлын байраа баримжаалж их дээд сургуулиуд боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна Тиймээс хэтэрхий олон, чанартай, чанаргүй их сургуулиудаа цөөлөх хэрэгтэй байна гэсэн санал тавьжээ. Ах нам ч жижиг сажиг зүйл ярьж гал тогоондоо эргэдэггүй “Эх орны асуудал” ярьдаг заншлаараа шууд л өнгөрсөн. Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж байгаагийн хэрээр олгож буй боловсролын чанар өндөр байх хэрэгтэй. Ингэвэл хүн бүр тэр зүйл рүү тэмүүлэхгүй, тэмүүлсэн нь чанартай суралцаж жинхэнэ дээд боловсролтой болж төрөн гарна. Уг нь оюутнууд маань төлбөр нэмэгдэж байна гэж жагсахаас илүү тэр төлбөртөө таарсан боловсрол олгож чадахгүй байна гэж тэмцвэл ухаантай агаад ирээдүйтэй хэрэг болно.
Маш нууц /2007.11.26/
|