Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Хоёр хөршөөс визгүй зорчих ДОХ

Шинэчлэгдсэн: 2007-12-06 11:40:30 УБ

ДОХ-ын вирус ертөнцийн хамгийн өчүүхэн өвчин дамжуулагч. 120 нанометрийн хэмжээтэй энэ вирусийн хүрээгүй газар дэлхийн өнцөг буланд үлдсэнгүй. Анх 1983 онд АНУ-д илэрсэн ч үүнээс нэг жилийн дараа Францын эрдэмтэн энэ шинэ төрлийн вирусийг хүн төрөлхтөнд танилцуулж байжээ.

Манай улс хоёр их гүрний дунд оршдог нь давуу тал гэж ярих хүн олон. Үүний хажуугаар сул тал ч бас байгааг дурдах хэрэгтэй. Их гүрнүүдийн хаялгыг хүн ам цөөтэй, хөгжиж буй жижигхэн Монгол бишгүй хүртсэн ч сайныг нь шингээсэн шигээ муугаас нь ч хуваалцаж мэдэх цөвүүн цагт амьдарч байна, бид. Их гүрнүүдийн “хаялгад” цөөхөн монголчуудыг сөхрүүлэх хүч бий.

Хойд хөршид 350 мянган хүн ДОХ-ын халдвартай амьдарч байгаагаас өнгөрсөн онд л гэхэд 22 мянга гаруй хүн шинээр халдвар авчээ. Анх 1987 онд бүртгэгдэж байсан энэ халдвар 20 жилийн дараа ямар хэмжээнд хүрснийг харав уу. Энэ тоо 2010 онд найман саяд хүрнэ гээд бод доо. ДЭМБ-аас гаргасан тооцоо орос ах нарыг айлгаж байна. Тэр дундаа манайхтай хамгийн их харилцаатай Эрхүү мужид ДОХ-ын халдвар улсдаа толгой цохих хэмжээнд хүрснийг хэлэх хэрэгтэй.

Эндхийн 100 мянган хүн тутамд 205.7 мянга нь халдвартай гэсэн судалгааны дүн ДОХ-ын вирус хэрхэн хүчээ авч, хүрээгээ тэлж байгааг нотолно. Энэ нь 15-49 насныхны 1.1 хувьтай тэнцэх хэмжээний үзүүлэлт юм. Улс орны нийт хүн амын нэг хувь нь ДОХ-ын халдварт өртвөл үүний эсрэг тэмцээд ч хүчрэхгүй хэмжээнд хүрч, хяналтаа бүрэн алдана гэсэн түгшүүрт судалгааг олонтаа сонсож байлаа. Үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж мэдэх ДОХ-ын халдвар хойд хөршийнхний толгойг өвтгөж байгаа бололтой.

Манайхтай хаяа нийлсэн их айлын сүүдэр жижигхэн монголчуудыг дарахад ойрхон байна. Эрхүү Улаанбаатарын чиглэлд долоо хоног бүр зорчигч тээврийн автобус явдаг. Дээр нь Эрхүүд ажиллаж, амьдардаг, энэ хоёрын хооронд наймаа хийдэг хүмүүс гээд хоёр хотын хооронд зорчигчдын хөл тасрахгүй ээ. 40 гаруй суудалтай автобус долоо хоног бүр манайхыг зорихдоо аюулт өвчний халдварыг хэчнээнээр нь тээж, Монголд импортолж байгааг төсөөлөхөд бэрх. Амь авахаас нааш устахгүй өчүүхэн вирус нийслэлд ийм замаар ирж байж мэднэ. Үүний хажуугаар Буриад 1931, Хиагтад 55 хүн дээрх өвчний халдвартай амьдарч байгааг манай хил дагуух сум, суурингийнхан мэдэж байхад илүүдэхгүй.

Хүний дархлал хомсдолын вирусийн аюул манай улсад нүүрлэх бас нэг суваг нь Хятад. 1.3 тэрбум хүн амтай манай урд хөршид 650 мянган хүн халдвартай амьдарч байна. 2005 онд 70 мянган хүн шинээр халдвар авч, 25 мянган хүн нас барсан гэх мэдээллийг энэ жил олон улсад танилцууллаа. Халдвартай хүний тоо 2010 онд 10-20 сая хүрнэ гэсэн тооцоог холбогдох байгууллагаас гаргажээ. Халдвар далайн боомт газруудад их байгаагаас гадна Ховд аймагтай хиллэдэг Шиньжаан Уйгарт хэрээс хэтэрснийг мэргэжлийн хүн анхааруулав.

Хоёр хөршийн хажууд манайд албан ёсоор бүртгэгдсэн 35 тохиолдол юу ч биш, тэгээд ч Монгол ДОХ-ын тархалт багатай оронд багтдаг юм чинь гэж тайвширч сууна уу, та. ДОХ-ын халдвартай хүн манайд анх бүртгүүлснээс хойш эхний жилдээ ганц хоёр тохиолдол л илэрч байв. Зарим жилд халдвар авсан хүн бүртгэгдээгүй тохиолдол бий. Халдвар тээж яваа нь батлагдсан хүмүүсийн 30 нь сүүлийн гурван жилд илэрснийг анзаараарай. Нэг юм хэлээд байгаа биз. Үүний цаана 500 гаруй хүн халдвар тээж яваа гэсэн тооцоог цай уухын зуур мартаж боломгүй.

Бид ДОХ-ын тархалт өндөртэй орнуудын жишгээр л явж байна. Халдвар эхэндээ ганц нэгээр илэрч байгаад 10-аад жилийн дараачаас тэсрэлт байдлаар хэдэн арваараа нэмэгддэгийг олон улсын жишээ харуулдаг. Монголчууд ДОХ-ын вирусийн халдвар ихсэх эсвэл тогтоон барихын заагт амьдарч байна. Улс орнуудыг хэрэн визгүй зорчдог ДОХ-ын вирусыг хойморт маань тухлахаас өмнө сэргийлэх ганц дархлаа нь бидний мэдлэг, зөв дадал зуршил юм.

Өнөөдөр /2007.12.06/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: mongol hun, Цаг: 2007-12-16 03:27:25, IP: 91.33.146.242, Улс: Germany
  

doh

mash chuhal tsag uyee olson medeelel baina, humuusee uuniig saitar oi uhamsartaa
shingee!

 
Бичигч: hasuu, Цаг: 2008-04-30 17:34:04, IP: 219.110.227.83, Улс: Japan
  

chuhal shuu

yag tsagaa olson seremjluuleg.

 
Бичигч: ddddddd, Цаг: 2008-09-02 16:55:12, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

dddddddddddddd

СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга
арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй
нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын
хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь
тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг.
Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа
тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж
улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад
паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж
наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд
сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй”
Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл
болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ.
Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга
нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг
тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн
тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар
сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга
найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд
өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон
цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ
авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“
нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын
дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд
хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын
дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд
“Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг.
Одоо АХолбооны байр тvvний хувийн компани
сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний
vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар
тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц
том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн
лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн
болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа
ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Ханиад нь хүндэрсэн хүүхдийн тоо нэмэгджээ
2008-02-13 12:15:48 GMT+8 (УБ)
-Архины үйлдвэрийн захирлын бие нь мууджээ
2008-02-12 11:46:06 GMT+8 (УБ)
-Хүнсний аюулгүй байдлыг хэнд хариуцуулах ёстой вэ
2008-01-07 12:31:07 GMT+8 (УБ)
-Хонгорын дуулианаар айдаст автсан өдрүүд
2007-12-29 15:42:33 GMT+8 (УБ)
-Н.Баяртсайхан: Монголд генийн өөрчлөлттэй хүнс худалдаалж байхад хэн ч тоохгүй юм
2007-12-27 15:30:17 GMT+8 (УБ)
-Адууны томуу баруун аймгуудыг хэрлээ
2007-12-17 12:29:09 GMT+8 (УБ)
-Өвдөгний хиймэл үе суулгах багаа бэлтгэсэн
2007-12-17 12:26:26 GMT+8 (УБ)
-Оношлогоо хийлгэхээр гадагшаа явах хэрэггүй боллоо
2007-12-14 11:09:14 GMT+8 (УБ)
-“Эрүүл мэнд ЭКСПО-2007” нээгдлээ
2007-12-08 14:42:53 GMT+8 (УБ)
-НҮБ-ын ажилтан МОНГОЛ ДОНОР болов
2007-12-06 11:37:03 GMT+8 (УБ)
-Ойр ойрхон секс хийдэг хүмүүс 10 насаара зхлжж харагддаг
2007-12-01 13:39:21 GMT+8 (УБ)
-Халдварт бус өвчнийг бууруулахад 17 сая ам.доллар зарцуулна
2007-11-23 11:58:38 GMT+8 (УБ)
-Монополийн эсрэг алба хүнс үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулна
2007-11-22 12:53:35 GMT+8 (УБ)
-Контакт линз 18 настай охиныг хараагүй болгох шахлаа
2007-11-14 14:35:22 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж