Оношлогоо хийлгэхээр гадагшаа явах хэрэггүй боллоо
Шинэчлэгдсэн: 2007-12-14 11:09:14 УБ
Нийслэлд нэгэн шинэ эмнэлэг хаалгаа нээлээ. БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт бүх төрлийн оношлогоо хийх орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулснаас гадна бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын эмчилгээ дагнан хийх юм. Эднийх бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын чиглэлээр дэлхийд дээгүүрт ордог БНСУ-ын “Сонгдо” эмнэлгийн салбар.
“Соронзон резонансын дүрслэлийн төхөөрөмж /MRI/ нь 1.5 теслагийн хүчин чадалтай. Энэ нь манайд ашиглаж байгаа ийм төрлийн аппаратаас тав дахин илүү” гэж эмчилгээ хариуцсан эмч нь өгүүлэв. Өндөр хөгжилтэй орнуудад л ашиглаж байгаа, секундэд 64 зураг авах чадалтай компьютер томографийн аппарат эднийд бий. Ясны сийрэгжилт шалгах төхөөрөмж, өндөр нарийвчлалтай рентген аппаратуудыг ч зэхжээ. Мөн ходоод, улаан хоолой, уушги, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн аппаратуудыг Оношлогооны хэсэгт суурилуулсан байна. Оношлогооны төхөөрөмжүүдэд авсан зураг, дүрс нь дижитал хэлбэртэй бөгөөд интернетээр БНСУ дахь эмнэлгүүдэд дамжуулж онош баталгаажуулах, эмчилгээний зөвлөгөө авах боломжтой. Дурангийн сүүлийн үеийн аппарат хэрэгслийг ашиглаж бүдүүн, шулуун гэдэс тайрах, хавдар авах мэс засал хийх юм.
MRI оношлогооны өртөг нь дунджаар 200-250 ам.доллар байх гэнэ. Гэхдээ ямар оношлогоо хийлгэх, тодосгогч бодис ашиглах эсэхээс хамаарч үнэд бага зэрэг өөрчлөлт орох юм билээ. Солонгос эмч нараас гадна манай урдаа барих эмч нар тус эмнэлэгт ажиллана.
35 ортой энэ эмнэлэг орчин үеийн эмнэлгийн стандартыг хангаж, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахад анхаарсан нь мэдрэгдэнэ. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэвшил гаргасан шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээс гадна эмнэлгийн орчин үеийн менежментийг манай улсад нэвтрүүлж буйгаа тус эмнэлгийг үүсгэн байгуулагч Ли Жунг Гюн өчигдөр болсон нээлтийн үеэр сонирхууллаа.
11 сая гаруй ам.доллар зарцуулан энэ эмнэлгийг байгуулжээ. Будаг нь ханхалсан эмнэлэг ирэх даваа гаригаас үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлнэ.
Өнөөдөр /2007.12.14/
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: DULMAA,
Цаг: 2007-12-20 09:51:36,
IP: 202.179.10.82,
Улс: Mongolia
tsos
tsosni chuluu awah apprad tanai emnelegt dadag uu
Бичигч: ??????,
Цаг: 2008-01-18 21:51:22,
IP: 203.91.114.3,
Улс: Mongolia
хаяг
танай хаягийг мэдмээр байна
Бичигч: orkhon_anu ,
Цаг: 2008-02-21 18:54:37,
IP: 202.72.245.35,
Улс: Mongolia
õ¿¿õýä ¿çýõ áîëîâóó
ìàíàé õ¿¿õýä àñòìà ºâ÷òýé ýíý ºâ÷èíã ýì÷ëýõ áîëîìæ áàéãàà þó
Бичигч: dolgorjav ,
Цаг: 2008-02-28 11:24:49,
IP: 202.179.27.158,
Улс: Mongolia
emnelgiin talaar hayar busad medeelel avah
Sain bna uu saihan emneleg heergjee ene ni sain hereg harin hayag bairshil holboo barih ytas ni chuhal baih yum ene medeelliig hamgiin turuund humuus sonirhono shu de
Бичигч: Naran,
Цаг: 2008-04-22 13:42:36,
IP: 202.72.243.194,
Улс: Mongolia
Asuuh
Hi tanai emneleg haana baidag ve
Бичигч: asuuh,
Цаг: 2008-08-15 23:12:11,
IP: 203.34.37.89,
Улс: Mongolia
asuuh
tanai emlekt tsosnii chullu batlgatai avdagu?
Бичигч: aadadad,
Цаг: 2008-09-02 16:49:16,
IP: 202.72.245.130,
Улс: Mongolia
asdad
СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга БНХАУ-ын тусгай албаны гар
хөл болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг. Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй” Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ. Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“ нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд “Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг. Одоо АХолбооны байр тvvний хувийн компани сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа ханцуй шамлан орж улмаар монголчуудын “тархийг угаах“ хооронд нь “яс хаяж мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын 1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17 чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй яваа билээ.
Н.Д