Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Өвдөгний хиймэл үе суулгах багаа бэлтгэсэн

Шинэчлэгдсэн: 2007-12-17 12:26:26 УБ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн өвдгөн хиймэл үе суулгах мэс засал хийдэг боллоо. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ эмчилгээнийх нь талаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Мөнхбаттай ярилцлаа.



-Өвдгөнд хиймэл үе суулгах мэс засал хэзээнээс хийж эхлэв?
-Манай эмнэлэг жил бүр хийх ажлын төлөвлөгөө гаргадаг. Энэ онд амжуулахаар төлөвлөсөн ажлуудын нэг нь өвдөгний хиймэл үений мэс засал. Энэ чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэсэн. Францын эмч нар ирж, манай мэргэжилтнүүдээс 2-3 эмч сургасан. Бид хамтарч өвдгөнд хиймэл үе суулгах мэс засал хийлээ. Өнгөрсөн сарын дундуур Улсын клиникийн төв эмнэлгийнхэн БНСУ-ын эмч нартай хамтарч ийм мэс засал хийсэн. Ингээд манайд өвдөгний хиймэл үе суулгах мэс заслыг 4-5 хүнд хийчихээд байна. Энэ ажлаа ирэх онд жигдрүүлнэ.

Манай эмнэлгийнхэн өвдгөнд хиймэл үе суулгах баг бүрдүүлсэн. Ерөнхий захирал С.Отгонгэрэлээр ахлуулсан энэ багт Р.Баяртулга, Канадад энэ чиглэлээр суралцсан Б.Батзориг, Солонгост сургалтад хамрагдаад ирсэн Б.Мөнхбат нарын эмч багтаж байгаа. Дээр нь асаргаа, сувилгааны ажилтнууд гээд 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Бусдыг бодоход манайх төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг учир энэ эмчилгээг хийх бааз суурь, боломж нь бүрдсэн.

-Манай эмч нар бие дааж ийм мэс засал хийж байна уу?
-Он гартал хийхгүй. Бид түнхэнд хиймэл үе суулгах мэс засал хийж байгаа. Өвдөгнийхийг хараахан бие дааж хийгээгүй. Дөнгөж сууриа тавилаа, орон орны туршлагыг харьцуулан судалъя. Аль боломжтойг нь нэвтрүүлнэ.

ОХУ-д жилд 250-300 хүнд өвдөг, түнхний мэс засал хийдэг. Гэтэл манайх жилд 4-5-ыг хийж байна. Манайд өвдөг, түнхний хиймэл үе суулгуулсан 200 орчим хүн бий. Мөрний үений хагалгааг манайд хийгээд эхэлсэн. 2008 онд өвдөг, мөрний хиймэл үе суулгах мэс засал хийнэ. Ингэснээр иргэд гадагшаа явж, их хэмжээний зардал гаргах хэрэггүй болох юм.

-Өвдгөнд хиймэл үе суулгуулах шаардлагатай хүн манайд хэр олон байдаг вэ?
-Олон. Согогийн чиглэлээр манай эмнэлэгт хяналтад орж байгаа таван хүн тутмын 2-3 нь хиймэл үе суулгах шаардлагатай байна. Хиймэл үе суулгах нь өвчин хүндрэлийн шатанд орсон үед хийдэг мэс засал. Бид үе суулгах хүртэлх эмчилгээг Монголдоо хийдэг. Үений гадаргууг тэгшитгэх, тулгуур эрхтний хүрэлцэх талбайг хэлбэржүүлэх, ачааллыг багасгах, эмийн эмчилгээ хийнэ. Хүндэрвэл хиймэл үе суулгах тухай ярина. 55-аас дээш насныханд өвдөгний үений үрэвсэлт өвчин, үүнээс үүдсэн хүндрэлүүд ихсэж байна.

-Хиймэл эд, эрхтнийг хаанаас авч байгаа вэ?
-Хиймэл эд, эрхтэн монгол хүний бие организм, жилийн дөрвөн улирлын цаг агаарын өөрчлөлтийн нөхцөлд ямар нэг сөрөг үр дагавар үзүүлэхгүй байх ёстой. Манай орны цаг агаарын байдалд тохирох уу, гаднын нөлөөлөлд ямар үйлдэл үзүүлэх нь вэ гэдгийг ажиглах судалгаа хийж байна. Хиймэл эд, эрхтэн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг “Johnson`s & Johnson”, Швейцарийн “Синтез”, Америкийн “Stryker” зэрэг компани бидэнтэй хамтарч ажиллах санал тавьсан. Эдгээр компани үйлдвэрийнхээ үнээр бүтээгдэхүүнээ санал болгож байгаа. Бид судалж байгаад эдгээр компанийн бүтээгдэхүүнээс чанар, үнэ өртгийг нь харгалзан сонголт хийнэ. Хиймэл эдийг титан, пластик зэрэг хүний биед гаж нөлөө өгөхгүй эдээр хийдэг.

-Хиймэл үе суулгуулсан хүн хэдэн жил өвчин хэлэлгүй явах боломжтой вэ?
-Багаар бодоход 10-аас дээш жил явна. Үе суулгуулсан хүн олон жил эмчийн хяналтад байх шаардлагатай. Залуу хүнд суулгахад 10-20 жилийн дараа солих хэрэгтэй болдог учир 50-иас дээш насныханд энэ мэс засал тохиромжтой. Бид аль болохоор урт хугацаанд биед нийцтэй байх, чанартай, үнийн хувьд боломжийн байх шаардлагыг чухалчилна.

-Энэ мэс заслын өртөг нэлээд өндөр үү?
-Хиймэл эрхтэн өндөр үнэтэй. Жишээ нь, түнхний үений хиймэл протез дунджаар 2000 орчим евро, өвдөгнийх хоёр мөч дамжина гэдэг утгаараа дээрхээс нэг дахин илүү үнэтэй. Дээр нь суурь багаж нь өндөр үнэтэй. Зөвхөн Монголд ийм байна. Хойд хөршид 2-3 дахин илүү үнэтэй.

-Сүүлийн үед залуусын яс сийрэгжлээ гэх болов. Энэ юутай холбоотой вэ?
-Ясны сийрэгжилт тахлын хэмжээнд хүрсэн гэж хэлж болохоор боллоо. Энэ өвчин хөдөлгөөний хомсдолоос болж ахимаг насныханд л үүсдэг байсан. Гэтэл яагаад ихсээд, залуужаад байгааг судалсан хүн манайд одоогоор алга. Цаг агаар, хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөний хомсдол гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлж байгаа. Яс сийрэгжиж нимгэрэхэд гэмтэж, хугарах нь хялбар болдог. Энэ эмгэг сүүлийн үед анхаарал татах хэмжээнд хүрлээ. Тэр дундаа зургаан сар, жилээр хэвтэрт байсан хүмүүсийн яс сийрэгжих нь их байдаг. Хөдөлгөөн эм гэдгийг л хүмүүс сайн ойлгодог байгаасай.

-Ясны сийрэгжилтээс хол байхын тулд яах хэрэгтэй вэ?
-Хүн бүр гэмтлийн чиглэлийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр орж байх хэрэгтэй. Биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэвэл ясны сийрэгжилтийн эсрэг үндсэн эмчилгээ болно.

Өнөөдөр /2007.12.17/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: sadadad, Цаг: 2008-09-02 16:48:35, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

asdadad

СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга
арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй
нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын
хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь
тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг.
Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа
тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж
улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад
паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж
наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд
сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй”
Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл
болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ.
Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга
нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг
тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн
тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар
сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга
найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд
өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон
цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ
авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“
нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын
дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд
хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын
дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд
“Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг.
Одоо АХолбооны байр тvvний хувийн компани
сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний
vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар
тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц
том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн
лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн
болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа
ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Ханиад нь хүндэрсэн хүүхдийн тоо нэмэгджээ
2008-02-13 12:15:48 GMT+8 (УБ)
-Архины үйлдвэрийн захирлын бие нь мууджээ
2008-02-12 11:46:06 GMT+8 (УБ)
-Хүнсний аюулгүй байдлыг хэнд хариуцуулах ёстой вэ
2008-01-07 12:31:07 GMT+8 (УБ)
-Хонгорын дуулианаар айдаст автсан өдрүүд
2007-12-29 15:42:33 GMT+8 (УБ)
-Н.Баяртсайхан: Монголд генийн өөрчлөлттэй хүнс худалдаалж байхад хэн ч тоохгүй юм
2007-12-27 15:30:17 GMT+8 (УБ)
-Адууны томуу баруун аймгуудыг хэрлээ
2007-12-17 12:29:09 GMT+8 (УБ)
-Оношлогоо хийлгэхээр гадагшаа явах хэрэггүй боллоо
2007-12-14 11:09:14 GMT+8 (УБ)
-“Эрүүл мэнд ЭКСПО-2007” нээгдлээ
2007-12-08 14:42:53 GMT+8 (УБ)
-Хоёр хөршөөс визгүй зорчих ДОХ
2007-12-06 11:40:30 GMT+8 (УБ)
-НҮБ-ын ажилтан МОНГОЛ ДОНОР болов
2007-12-06 11:37:03 GMT+8 (УБ)
-Ойр ойрхон секс хийдэг хүмүүс 10 насаара зхлжж харагддаг
2007-12-01 13:39:21 GMT+8 (УБ)
-Халдварт бус өвчнийг бууруулахад 17 сая ам.доллар зарцуулна
2007-11-23 11:58:38 GMT+8 (УБ)
-Монополийн эсрэг алба хүнс үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулна
2007-11-22 12:53:35 GMT+8 (УБ)
-Контакт линз 18 настай охиныг хараагүй болгох шахлаа
2007-11-14 14:35:22 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж