Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Хүнсний аюулгүй байдлыг хэнд хариуцуулах ёстой вэ

Шинэчлэгдсэн: 2008-01-07 12:31:07 УБ

Засгийн газраас энэ оныг Хүнсний аюулгүй байдлыг хангах жил болгон зарласан. Тийм ийм юмны жил хэмээн зарлах амархан.

Засгийн газар ч сүүлийн үед ингэж уриалахдаа гарамгай болоод байгааг олон нийт мэднэ. Тухайлбал, өнгөрсөн оныг Ажлын байр нэмэгдүүлж, дэд бүтцийг хөгжүүлэх жил болгосон. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил ч гэж ярьж байсан. Түүний өмнөх оныг ядуурлыг бууруулах жил хэмээн тодотгож байсан санагдана. Ингэлээ гээд өнгөрсөн жилүүдэд ядуурлын түвшин мэдэгдэхүйц буурч, ажлын байр дорвитой нэмэгдсэн бил үү. Эргээд харахад, ямар нэг юмны жил болгон зарлалаа гээд ард түмэн, нийгэмд гарсан үр дүн юу билээ гээд бодохоор гарт баригдаж, нүдэнд харагдах нь битгий хэл, санаанд үлдсэн зүйл алга.

Энэ удаа Хүнсний аюулгүй байдлыг хангах жилийг өмнөх шиг уриа лоозон маягтай оромдож өнгөрүүлэх ёсгүй гэдгийг оны төгсгөлд 10 гаруй хүн алтан амиараа хохирч, том дохио сануулга өгснийг хууль баталж, бодлого боловсруулагчид эрхбиш нэг ойлгоо болов уу.

Тэгэхээр Хүнсний аюулгүй байдлыг хангах жил гэсэн уриалгыг ажил хэрэг болгож, хийж хэрэгжүүлэх нь хэн байх вэ гэдэг өнөөдрийн бодит байдлаас харахад хачирхал төрүүлэхээр. Засгийн газрын тухай хуулиараа хүнсний хангамжийн асуудалд түлхүү анхаарал хандуулах ёстой Хүнс, хөдөө аж ахуйн яаманд уу, эсвэл хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй УМХГ-т хариуцуулах уу. Аль эсвэл хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамд ч хамаатай юу.

Хүнс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах өргөн хүрээтэй, чухал асуудал учраас ганц ХХААЯ, зөвхөн УМХГ-т хамааралтай биш. Хүний эрүүл мэнд, амьд явах баталгаа бий эсэхтэй шууд холбоотой нэн чухал асуудал болохоор дээр нэр дурдсан яамдын аль алиных нь хариуцах үүрэгт орох ёстой байлтай.

Аюултай хүнс өнөөдрийнх шиг хүрээгээ тэлж, хамаа намаагаа алдаагүй ерээд оны сүүлч үе хүртэл хүнсний хяналт төрийн нэг биш яам, агентлагийн хараа хяналтад байсан. Тухайн үед ХХАА, Эрүүл мэндийн яамнаас гадна нийслэл болон улсын Эрүүл ахуй хяналтын алба ч байсан. Тэд нийслэлийн гудамж талбайд борлуулж буй сүү, цагаан идээ, дэлгүүрийн лангуун дээрх хиам, махнаас ойр ойрхон дээж авч, шинжилж, түүгээр ч зогсохгүй хаана ямар эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнс худалдаалж байгааг олон нийтэд мэдээлдэг байсан. Шинэ мянган гараад хүнсний шинжилгээг ор тас орхигдуулсан гэж хэлж болно. Нийслэл болон УМХГ, дүүргүүдийн холбогдох албаныхан хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг л байх. Тэр бүгдийг үгүйсгэж байгаа юм биш, ер нь өнөөдрийн хяналтын түвшинг арван жилийн өмнөхтэй нь харьцуулахад арав дахин дордсон гэж хэлж болохоор байгааг хэн хүнгүй гадарлаж буй.

Арван жилийн өмнө хүнсний аюулгүй байдлын тухай одоогийнх шиг хүн бүхэн ойлгож мэддэггүй байсан ч Нийслэлд нийлүүлж буй сүү цагаан идээний хэдэн хувь нь эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй байгааг хэлчих хариуцсан алба, мэргэжилтнүүд байсан. Гэтэл 2000 оны эхнээс хүнсний аюулгүй байдал гэж том ярих болж, улмаар ХХААЯ-ны дэргэд Хүнсний аюулгүй байдлыг хангах агентлаг хүртэл байгуулж байсан санагдана. Тус агентлагийн даргаар одоогийн ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Батсуурь ажиллаж байсан билээ. Энэ үед холбогдох мэргэжлийн хүмүүс байн байн цуглаж, хүнсний аюулгүй байдал гэж юуг хэлэх, тухайн асуудлыг хариуцсан төрийн агентлаг нь ямар үүрэг функцтай байх тухай багагүй ярьдаг байсан. Тэр үеийн Эрүүл мэндийн яамны удирдлага хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал хүний эрүүл мэндтэй холбоотой учраас манай яамны харьяанд байх ёстой байсан гэж хүртэл маргадаг байсан.

Шинээр байгуулагдсан агентлагийнхан хоёр жил хэртэй хүнсний аюулгүй байдлын тухай бичиг цаас үйлдвэрлэж суутал нэг л өдөр яам, агентлагийг цөөлөх улс төрийн шийдлээр мөнөөх агентлагаа гэнэт л татан буулгасан юм даг. Тэгээд УМХГ хэмээх нүсэр аппаратыг байгуулж, тэнд хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналтын цөөнгүй хэлтэс, байцаагч бий болгосон. Хүнсний хяналт шалгалтыг нэг дор төвлөрүүлж, орон тоог нь нэмэгдүүлснээр өнгөрсөн жилүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал огтхон ч дээрдээгүй. Харин ч хийдэг шалгалтаа хийхээ больж, тоотой хэдэн том үйлдвэрлэгч, импортлогчидтой түлхүү зууралдаж, хяналтын үйл ажиллагаа шал дордсон хэрэг. Эдүгээ архи, дарсны үйлдвэрлэл эрхлэх эрхийг ХХААЯ олгодог байхад, үйлдвэрийн үйл ажиллагааг орон нутгийн хяналтын байгууллага хариуцаж байх жишээтэй.

Яамны холбогдох албаныхан үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгосон газруудынхаа ямархуу үйл ажиллагаа явуулж буйг нь хянах сонирхол байх ч хянаж шалгах үүрэг нь тэдэнд байдаггүй байх жишээтэй. ХХААЯ-нд дөрвөн хүнтэй Хүнсний хэлтэс ажиллаж байгаа нь өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа аюултай хүнсний үйлдвэрлэл болон импортын алинд ч хүрч ажиллаж чаддаггүй бололтой. Өнөөдрийн манай улсын хүнсний аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин хийгээд хяналтыг морь унасан толгойгүй хүнтэй зүйрлэж болохоор байна. Хөл, толгой нь хаанаа яваа нь бүү мэд.

Тэгэхээр бид мах, гурил, архи дарс, чихэр жимстэй байх тухай дан ганц хүнсний хангамжийн асуудалд анхаарах биш, хүнсний хэрэглээний соёл, бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын баталгаатай хүнс худалдан авах эдийн засгийн эрхийг улс хэрхэн хангаж чадаж байна вэ гээд харгалзан үзэх зүйл олон. Багануур дүүрэгт болсон эмгэнэлт явдал манайхны цэвэр хүнсний хэрэглээтэй холбоотой. Аюулгүй хүнсний хэрэглээний талаар өмнө нь таниулан сурталчилж, иргэдийн толгойд жаахан ч гэсэн ойлголт өгч байсан бол ийм эмгэнэлт явдал гарах байсан гэж үү. Гарсан ч олноороо нас барж, хэдэн зуугаараа хордох байсан болов уу.

Эдүгээ улсын хэмжээнд согтууруулах ундааны ганцхан лаборатори бий нь аюул нүүрлэсний дараа шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдын ярианы гол сэдэв болж байна. Лабораторийн тухай УИХ-ын гишүүнээс эхлээд албаныхан цэцэрхэх биш, хүнсний аюулгүй байдлын тогтолцоог дээд зэргээр нэвтрүүлж чадсан гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч боловсорч, ажиллаж амьдарч, мэргэжил дээшлүүлсэн хүмүүсийг ол, тэдгээрийн үг, ажил мэргэжлийн туршлагыг сонсох хэрэгтэй байна гэж хотын Ерөнхий менежерт үүрэгдэх ёстой байлтай. Монголчууд оюуны чадавхиар дэлхийд тоогддог нь үнэн учраас хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил боловсрол эзэмшиж, ажиллаж байсан хүн цөөнгүй.

Хүнсний аюулгүй байдлын тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, ажил хариуцуулах эзнийг нэн яаралтай тодорхой болгох хэрэгтэй бус уу. Түүнчлэн өндөр хөгжилтэй оронд мэргэжилтэй боловсон хүчнээ богино хугацаанд сургаж, бусдаас үлгэр дууриал авах шаардлага ч бас бий.

Өнөөдөр /2008.01.07/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: Naraa, Цаг: 2008-09-01 14:15:58, IP: 202.72.241.9, Улс: Mongolia
  

Anhaaralaa handuul

Hunsnii ayulgui bdald tur zasag anhaaralaa handuulmaar yum.hort utaa, agaariin
borirdol.jiremsen ehchuuded ene uneheer hundeer tusaj bna.ihenh hunsnii buteegdehuun
urd hurshuus orj irdeg.ayul bagatai hunsnii buteegehuun idej, tsever agaar amisgalah
arga alga.tiim murtluu hun amiinhaa toog nem geed bdag bodit bdal zurchildoj
bna.suuliin ueiin medeegeer 5 jiremsen emegtein 1 n huuhediin osoltn teej bhadaa
zogsoj bna.emch nar hool huns agaariin bohirdol gej yarij bna.gadaadad torson hun 2
doh huuhdee mongold gargah geed irehed bas osoltn zogsson
tor zasag anhaaraldaa
avmaar yum.eruul mendiin said eruul ,mendiin yam yu hiij suudag bnaa.

 
Бичигч: dsdsds, Цаг: 2008-09-02 16:50:24, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

sdsds

СЭРЭМЖЛЭХТҮН !!!
Халтмаагийн Жэнко Баттулга
БНХАУ-ын тусгай албаны гар
хөл
болжээ
Одоогийн УИХ ын гишvvн Жэнко Х.Баттулга
арван жилийн ч боловсрол эзэмшиж чадаагvй
нөхөр гэнэ. Учир нь багадаа хулгай луйврын
хэргээр хvvхдийн клонд явах шахаж спорт нь
тvvнийг гэмт хэргийн ертөнцөөс аварсан гэдэг.
Ингээд улсын шигшээд орсон бөх хvv гадагшаа
тэмцээнд явахын хажуугаараа элдэв бараа дарж
улмаар тамирчин хvнийхээ нэр нvvр гадаад
паспортоо ашиглаж гадны орнуудаар доншуучилж
наймаа панз vсэргээд анх наймааны хар ухаанд
сурч жаахан хөлжсөн гэдэг. “Боловсролгvй”
Х.Баттулгыг БНХАУ-ын тусгай албаны гар хөл
болсон“ гэсэн яриа олны дунд байдаг гэнэ.
Өдгөө тэрээр урд зvгийнхэнтэй тэр дундаа Синга
нартай нягт хамтран ажилладаг бөгөөд тvvнийг
тэндэхийн улс төр гэмт хэргийн мафиар ивээн
тэтгvvлдэг гэсэн яриа байдаг юм билээ. Ямар
сайндаа л 2004 онд сонгуульд яллаа гэж Синга
найз нь арваад хаммер жийп зvгээр бэлэг гээд
өгч байхав дээ.
Ингээд тэрээр улс төрд орсон
цагаасаа эхлэн урд зvгийнхэнийг энд хvчээ
авахад гол тус дэм vзvvлдэг “утсан хvvхэлдэй“
нь болсон бололтой гэх юм билээ. Тэрээр АН-ын
дарга Ц.Элбэгээг америкаас ирэхэд нь урд
хойгуур нь гvйж дольдигонож байгаад АН-ын
дарга болоход тус дэм vзvvлсэнийхээ хариуд
“Ардчилсан холбоог“ өмчилж “ авсан гэдэг.
Одоо АХолбооны байр тvvний хувийн компани
сонины редакц тvvний санхvvжvvлдэг хөдөлгөөний
vvр уурхай болоод байгаа юм байна. Улмаар
тэрээр Монголын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц
том жижиг нэлээд хэдэн банк болон уул уурхайн
лицензvvдийг гартаа атгасан хагас хятад хүн
болжээ. Мөн тэрээр өдгөө хэвлэл мэдээллийн
хэрэгслvvдийг хувьдаа авч эзэмших ажилдаа
ханцуй шамлан орж улмаар монголчуудын
“тархийг угаах“ хооронд нь “яс хаяж
мөргөлдүүлэх, төр засгийн эсрэг ямар л жагсаал
цуглаан болж бүгдийг харгалзахгүйгээр мөнгө
төгрөгөөр санхүүжүүлдэг, Монголын улс
төрчдийн зөрчил маргааныг хурцатгах үүссэн
галыг улам өрдөн суудаг ажил хийдэг болсон
ажээ.
Х.Баттулга нь бичиг бичих нь байтугай
олигтой ч ярьж ч чаддаггvй “бvдvvн баараг“ мань
эр гэнэт “Баабар-2“ болон тодорч “Х.Баттулга
бичиж байна“ гэсэн нийтлэлvvдийг vйлдвэрлэж
хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр төлбөртэйгээр
цацах болов. Yнэн чанартаа мань эрийн өмнөөс
өөрийнх нь санхvvжvvлдэг сонины эрхлэгч
Нүрзэдийн Дугар гэх сэтгvvлч бичиж өгч мань
эрийн нэрийг тавьдаг юм байна. Саяхны 7-р сарын
1-ний өдөр болсон үймээн самууныг өнөөх
Х.Баттулга л зохион байгуулж санхүүжүүлж
БНХАУ-ын тусгай албаны даалгаварыг чадварлаг
гүйцэтгэж байгаа хятадад элсэгдсэн сайн
тагнуулч ажээ. Одоо Жэнко Х.Баттулга нь УИХ-ын
гишүүд болон хэд хэдэн улс төрчдийн мөнгөөр
элсүүлэн татсан бөгөөд түүний дотроос АН-ын
дарга Ц.Элбэгдоржтой 17 чингэлэг спиртийн
наймаанд нягт холбогдсон байдаг. Учир нь тэр 17
чингэлэг спиртийн наймаанд Ц.Элбэгдоржийн
мөнгө нэлээд хувийг эзэлсэн байдагтай
холбоотой. Гэвч Жэнко Х.Баттулга өгөөмөр
зангаараа Элбэгээг одоо болтол гомдоогоогүй
яваа билээ.
Н.Д

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Ханиад нь хүндэрсэн хүүхдийн тоо нэмэгджээ
2008-02-13 12:15:48 GMT+8 (УБ)
-Архины үйлдвэрийн захирлын бие нь мууджээ
2008-02-12 11:46:06 GMT+8 (УБ)
-Хонгорын дуулианаар айдаст автсан өдрүүд
2007-12-29 15:42:33 GMT+8 (УБ)
-Н.Баяртсайхан: Монголд генийн өөрчлөлттэй хүнс худалдаалж байхад хэн ч тоохгүй юм
2007-12-27 15:30:17 GMT+8 (УБ)
-Адууны томуу баруун аймгуудыг хэрлээ
2007-12-17 12:29:09 GMT+8 (УБ)
-Өвдөгний хиймэл үе суулгах багаа бэлтгэсэн
2007-12-17 12:26:26 GMT+8 (УБ)
-Оношлогоо хийлгэхээр гадагшаа явах хэрэггүй боллоо
2007-12-14 11:09:14 GMT+8 (УБ)
-“Эрүүл мэнд ЭКСПО-2007” нээгдлээ
2007-12-08 14:42:53 GMT+8 (УБ)
-Хоёр хөршөөс визгүй зорчих ДОХ
2007-12-06 11:40:30 GMT+8 (УБ)
-НҮБ-ын ажилтан МОНГОЛ ДОНОР болов
2007-12-06 11:37:03 GMT+8 (УБ)
-Ойр ойрхон секс хийдэг хүмүүс 10 насаара зхлжж харагддаг
2007-12-01 13:39:21 GMT+8 (УБ)
-Халдварт бус өвчнийг бууруулахад 17 сая ам.доллар зарцуулна
2007-11-23 11:58:38 GMT+8 (УБ)
-Монополийн эсрэг алба хүнс үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулна
2007-11-22 12:53:35 GMT+8 (УБ)
-Контакт линз 18 настай охиныг хараагүй болгох шахлаа
2007-11-14 14:35:22 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж