МСS-ийн Ж.Оджаргал тун удахгүй олон зуун сая ам.доллар халааслах нь
Шинэчлэгдсэн: 2008-01-09 12:16:11 УБ
Монгол улс ардчилал, зах зээлд шилжээд 17 жилийн нүүрийг үзлээ. Шинэ нийгэм маань бидэнд ихийг өгч, олныг таниулсан, мөн төдийчинээ муу, муухайг ч дагуулсан. Муу муухайн гол жишээ баримт нь авилгалд улс орон идэгдсэн, үүнээс улбаалаад нэг хэсэг хүн хэт хөрөнгөжин ихэнх нь хэт ядуурсан явдал. Эдүгээ манай цеөн баячуудын дунд хэн нь хамгийн мундаг вэ гэх тэмцэл явагдаж байна. Энэхүү тэмцэл нь баячууд буюу бизнесмэнүүдийн дунд явагдаж байгаа гэж үзэж болох ч үнэндээ улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн тэмцэл маягаар явагдаж байна. Тер засагт өөрсдөө эсвэл телөөллөө оруулж амжсан олигархи бизнесмэнүүд халдашгүй дархан эрхийг ашиглан жирийн олон нийтийн мөрөөдөлд ч багтамгүйг бий болгож, байна. Энэхүү тэмцэлд “Женко” хэмээх Х.Баттулгын бичсэнээр МСS-ийн нам нэлээд амжилттай оройлон манлайлагчийн үүрэг гүйцэтгэж яваа гэдэг.
Монголын гол хоёр нам болох МАХН, АН-д өөрийн төлөөлөлтэй гэгддэг МСS-ийнхэн сүүлийн гурван жилд бизнесээ цэцэглүүлэх шиг болж байна. Тэд нийслэл хотын төв Сүхбаатарын талбайн зүүн урд “МСS цамхаг” барьж, пивоны үйлдвэр нээсэн. Мөн ноолуурын үйлдвэр “Гоёо” нь цэцэглэн, “Энержи ресурс” хэмээх бусадтай хамтарсан компани нь Тавантолгойн нүүрсний ордын 14 хувийг эзэмших шахаж буй. Эдгээрээс гадна эрчим хүчний салбарт ч МСS-ийнхэн хэдэн жил хүссэнээ хийж байгаа юм. 2006 онд гэхэд л эрчим хүчний салбарт зарлагдсан 19 тендерийн 17-г нь авсан аж. Тэд Тавантолгойгоос хувь авчих санаатай үзэж тарсаар байна. Гэхдээ ийн тэмцэж буй нь нэгэнт олонд тодорчихсон болохоор одоо “Энержи ресурс”-ээс зай барьж эхэлжээ. Энэхүү “Энержи ресурс”-д ороогүй бусад олигархиуд тэднийг “Тавантолгой”-гоос шахаж гаргахаар янз бүрээр оролдож байна. Ингэхдээ Тавантолгойг улс зуун хувь эзэмших эрхтэй гэлцэж байгаа төдийгүй гар хөл бологсдоороо УИХ-д хуулийн төсөл өгүүлсэн.
Тэгвэл С.Баяр гарч ирмэгцээ зуун хувь терийн мэдэлд авна гэсэн. Энэхүү асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр. Ихэнх бизнес нь холбоотой МСS, Петровис, Моннис, “Алтай трейдинг”, “Шунхлай”, “Хасбуу”, “Меркури”, “Тэнгэрийн цаг”, “Майн инфо”, “Тугсан”, ”Вектор Интернэшнл”, “МСВ”, “UBG” гэсэн 132 компани Тавантолгойд нэгдэн “Энержи ресурс” болсон байдаг. Тэдний хувьд “Тавантолгой” бол үнэхээр чухал гэдэг нь тодорхой., Тиймээс ч мань хүмүүс өнгөрсөн хавар, зун тус ордын талаар реклам хийлгэж цацсан. Өөрийгөө худалдагддаггүй хүн гэж цоллодог Б.Баабар “нүүрс үү, үнс үү”хэмээх нийтлэл, теле реклам хийгээд зуун саяыг авсан гэдэг. Гэхдээ тэр мөнгөө Ж.Оджаргалаас авсан гэлцэнэ. “Молекул” Батж.Батбаярын зуучлалаар тийнхүү реклам хийсэн нь олны эгдүүцлийг хүргэж, “тус биш ус” болсон аж. Тиймээс “Энержи ресурс”-д нэгдэгсэд Ж.Оджаргалыг ТУЗ-ийн даргаас, Цогтыг гүйцэтгэх захирлаас нь буулгажээ. Ингээд нэр хүндтэй олон нийтэд хүндлэгдэж асуудлыг өерсдөд нь ашигтай шийдүүлж чадах хүн хэмээгээд С.Гомбосүрэнд ТУЗ-өө шилжүүлсэн гэнэ.
Ийнхүү амандаа орсон шар тосоо алдахгүйн төлөө тэмцэж буй МСS-ийнхэн удахгүй асар их менгө олдог бас нэг шинэ мөнгөний “уурхай”-тай болох гэж байна. Тэр нь дээр егүүлсэн “МСS цамхаг” гэгч барилга. Анх нийслэлййн хамгийн гайгүй тохижилттой цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг авахдаа дэлхийд алдартай “Шангри-Ла” зочид буудал барина. Барууны болон Азийн баячуудыг цуглуулна гэж байсан. Гэтэл барилгын ажлаа эхлүүлмэгцээ “Шангри-Ла” буюу “мөрөөдлийн диваажин” чинь заавал оффис, зочид буудал, амралтын цогцолбор байдаг юм байна. Энэ барилгаа ер нь оффис болголоо гэлцсэн. Анх 24 давхар барилга гэсэн бол одоо 21 давхар болчихсон, анхны зураг төслөөсөө ч өөр болгочихсон байх юм. Ингээд баас, шээсээ үнэртүүлсэн баахан хятадуудыг уг барилга дээрээ ажиллуулж буй.
Харин жинхэнэ S символ бүхий “Шангри Ла” зочид буудлаа Монгол улсын үе үеийн хүүхдүүд тоглож өссөн “Хүүхдийн парк”-ийн нэгээхэн хэсэг газрыг “дээрэмдэн” барих гэнэ. Гэхдээ тэдний хүслийн өмнөес “Мон Уран”-ы Наранхүү хэмээх газрын бизнесээр дагнадаг эр зогсон уг газрыг нь булаалдах болсон гэдэг. Үүнд МСS-ийнхэн ихэд хорсон, Наранхүүд М.Энхболд, хотын бүлэглэл тусалж байна хэмээн үзэж, М.Энхболдыг унагах дайнд мордоод амжилтанд хүрсэн бололтой. МСS-ийнхэн хотын төвийн хамгийн чухал байрлалтай шинэхэн оффисоосоо асар их мөнгө цохих нь ч тодорхой аж. Монгол улсад гадны томоохон хөрөнгө оруулагчид үндэстэн дамнасан компаниуд орж ирж буй энэ үед цамхагаа давхар давхраар нь тэдэнд 20-30, бүр 40-50 жилээр түрээслэчихэд уг барилгыг барьсан дөч орчим сая ам.доллараа шууд олоод авах нь. Нийслэлийн удирдлага солигдсон энэ цагт хүүхдийн парк дахь газрыг аваад жинхэнэ S буудлаа барьчихвал улам ч ихийг олох болно.
Монголчуудын амьдрал /2008.01.09/
Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:
Жоорло
Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: uuree,
Цаг: 2008-01-26 01:22:35,
IP: 222.5.223.120,
Улс: Japan
Naimaachin ulsiin gazrig meddeg yum uu
Huuhed zaluuchuudiin parkiin gazriig barilga bariulah zoriulaltaar zarj herhevch bolohgui gej bodoj bna,MN-d huuhed zaluuchuud togloj tsengeh gazar gantshan bdag uuniig ulam urgujuuluh heregtei,Ter luivarchid yaj mungu oloh no ene gazart hamaagui gej bodoj bna
Бичигч: verve,
Цаг: 2008-03-23 07:53:08,
IP: 92.10.215.230,
Улс: United Kingdom
Godfellas!!!
mgl.iin oligarhuudiig unelj bnaa!!! yalanguya Battulga, Odjargal 2 bol uneheer chadaj baigaa 2 sh dee!!!! BRAVO-BINGO£££$$$$$$£££
Бичигч: nuutsaa,
Цаг: 2008-04-04 08:06:04,
IP: 211.230.229.54,
Улс: Korea, Republic of
hn
ene odjagargaliin huuhdiig gargasan ohin uneheer chimeegui amidarch chdah yumaa tiimch bayn tansag andardgui murtluu l bgaad l bh yum ter hujaa shig tsaraitai odjargaldaa hairtai l yum bhdaa ineegeed l yavj bdgiin shalteneg
Бичигч: nuutsaa,
Цаг: 2008-04-04 08:06:47,
IP: 211.230.229.54,
Улс: Korea, Republic of
hn
ene odjagargaliin huuhdiig gargasan ohin uneheer chimeegui amidarch chdah yumaa tiimch bayn tansag andardgui murtluu l bgaad l bh yum ter hujaa shig tsaraitai odjargaldaa hairtai l yum bhdaa ineegeed l yavj bdgiin shalteneg
Бичигч: nuutsaa,
Цаг: 2008-04-04 08:07:55,
IP: 211.230.229.54,
Улс: Korea, Republic of
hn
ene odjagargaliin huuhdiig gargasan ohin uneheer chimeegui amidarch chdah yumaa tiimch bayn tansag andardgui murtluu l bgaad l bh yum ter hujaa shig tsaraitai odjargaldaa hairtai l yum bhdaa ineegeed l yavj bdgiin shalteneg
Бичигч: Odjargal,
Цаг: 2008-04-04 08:09:06,
IP: 211.230.229.54,
Улс: Korea, Republic of
hn
sain hun l de abgai ni ch bas
Бичигч: tooeo ,
Цаг: 2008-05-12 18:28:08,
IP: 203.91.114.3,
Улс: Mongolia
dt
Gants uldej baigaa ene parkiig PARK shig park bolgoj shinechlebel ard tumniihee toloo hiij baigaa asar tom BUYAN bolno shuu!!! Buu buruu nugel hiigeerei!!!
Бичигч: uugii,
Цаг: 2008-08-05 16:33:11,
IP: 119.196.96.101,
Улс: Korea, Republic of
yaahav de
yahav de chimeegui l amidarch baigl dee ter ohin ni odoo tom bolson biz bi sain mednee