|
“Азийн чоно” компанийн захирал Мөнхбат хордсоноо дөрвөн цагийн дотор мэдсэн ч бусдад хэлэлгүй хордлогын төвд өөрийн биеэр морилжээ
Шинэчлэгдсэн: 2008-01-09 12:17:43 УБ Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэгчлэн сүүлийн үед цагаан сараас дутуугүй тэмдэглэдэг болсон шинэ жилийн баярын элдэв балаг тунчиг хар мөртэй үлдэх нь.
Учир нь баярлахаараа балардаг Багануурчуудын брэнд болсон “Азийн чоно” хэмээх компанийн архинд хордсон 14 хүн нас барж 90 гаруй хүн хордлогын хүнд хэлбэр оношоор эмчилгээнд хамрагдаад байгаа. Уг нь 2008 оныг “Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хангах жил” хэмээн их, л сүржинээр эхлүүлэхээр шинэхэн Засгийн газар тунхаглаж байсан цаг тун саяхан. Гэтэл метилийн буюу техникийн спиртээр найруулсан нэр бүхий архинууд бэл нимгэн дундчуудын баярын ширээний гол чимэг болж улмаар ийнхүү өчнөөн хүнийг хорвоогоос авч одсон нь архинд дурлагсдыг нэг хэсэгтээ л хүслээ боож хүлээн суухад хүргэлээ.. Дүүргээсээ хальж Монгол улсын хэмжээнд яригдаж байгаа “Азийн чоно” компанийн захирал Мөнхбат эхнэрийнхээ хамт өерийнхөө найруулсан архинд хордон хордлогын тевд хэвтэн эмчлуүлж байгаа тухай ч ярих болсон.
1993 оноос хойш архи үйлдвэрлэж сүүлийн гурван жил Багануур дүүргийн шилдгийн шилдэг компаниар шалгарч байсан “Азийн чоно” компанийн захирал Мөнхбат гэгч нь Ардчилсан намын нэгэн том саалийн үнээ байсан гэдэг нь олон зүйлээс батлагдсан. Үйлдвэр худалдааны сайд асан, одоо Эрдэнэтийн ГОК-н даргаар ажиллаж байгаа Ч.Ганзориг сайдтай хар багын найз байсан Мөнхбат 2004 онд тойргийнх нь сонгуулийн менежерээр ажиллаж гол санхүүжүүлэгч нь болж байсан аж. Үе үеийн үйлдвэр худалдааны сайдуудтай чамгүй дотносон үүнийхээ ачаар өдий болтол компаниа авч яваа түүнийг урьд нь нэг бус удаа метилийн спиртээр архи найруулж байсан тухай яриа Багануурчуудын дунд саяхнаас дэгджээ. Шинэ оны өмнөхөн шилдэг брэнд бүтээгдэхүүнээ орон нутгийн телевизээр хуга рөкламдан басчхүү баярын цайллага хийсэн түүний баярыг Багануур дүүргийн Засаг дарга болон бас бус албаны хүмүүс хуваалцахаар уригд-сан ч азаар ажил ихтэй байсан учир ирж амжаагүй байна. Баян хүн хурдан морь уяхгүй бол имиджгүй боддог гэдэг шиг Мөнхбат ч гэсэн овоо хэдэн хурдан удамтай, бүр тусгайлан уяачтай хүртэл байж.
Гэртээ шинэ оноо угтах гэж байсан уяачаа хэрэг болгон очиж авчрахдаа хэдхэн цагийн дараа эргэн гэр бүлийнхэнд нь гунигт мэдээ дуулгана гэдгээ яахан мэдэх. Шинэ брендийн баяраа өргөн тэмдэглэж дүүргийнхээ бүх байгууллагад бренд архиа бэлэглэн нэг мөсөн хор тараасан Мөнхбат уг цайллагаас дөрвөн цагийн дараа хордсоноо мэдэн өөрийн унаагаараа хордлогын төвд ирж гаднаас өндөр үнэтэй эм бэлдмэл аван Шуурхай эмчилгээ хийлгэсний хүчинд өнеөдөр ус уух хувьтай үлджээ. Гэхдээ үхлээс мултарсан ч хариуцлагаас мултрах аргагүй болсон тэрээр гадуур яригдаж байгаа элдэв мэдээлэлд одоо болтол хариу өгөхгүй гүрийсээр байна.
Өөрийгеө хордсоноо мэдэж шуурхай арга хэмжээ авсан тэрээр энэхүү хордлогын тухай бусаддаа мэдээлээгүй нь тун сонин. Уг нь тухайн үед шуурхай арга хэмжээ авсан бол ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс амьд байх байсан ч юм бил үү. Мэдээж менгөтэй, танил талтай хэн боловч хуулийн хариуцлагаас мултарч чаддаг өнее цагт Мөнхбатыг энэ хэргээс нэр цэвэр үлдэж чадна хэмээн Багануурчууд хоорондоо мерий хүртэл тавиад амжсан гэнэ. Гэхдээ үнэхээр мөнгөөр, танил талаар бүхнийг шийдэж болдог юм бол өөрийнх нь найруулсан архины балгаар хорвоог орхисон 14 хүнийг эргээд амьдруулж болох уу.
Монголчуудын амьдрал /2008.01.09/
|