Banjig.Net нүүр - Нэвтрэх - Бүртгүүлэх - Тусламж 
Banjig. Медиа
 
Мэдээ Ярилцлага | Фото | Содон | Кино | Зугаа | Ажил | Хөгжим | Ил захидал | Бизнес лавлах | Мэдлэг | Зар | Вэбүүд | Блог



- Дэлхий дахинд
- Banjig.Net-д шинээр
- Монгол орон мину
- Дүрстэй мэдээ
- Банжиг Блогоос
- Монголчууд гадаадад
- Уран зохиол
- Төрд хүргэх үгс
- Сонгууль
- FIFA 2006
- Улс төр
- Нийгэм
- Бизнес, Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Боловсрол
- Шинжлэх ухаан
- Энтертаймент
- Спорт
- Гэмт хэрэг
- Ярилцлага
- Кино ертөнц
- Фото сурвалжлага
- Шар мэдээ
- Содон
- Эротик

Мэдээний цагалбар
Да Мя Лх Пү Ба Бя Ня
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Өнөөдрийн мэдээнүүд

Санал асуулга
Таны бодлоор Аль FM радио бусдаасаа илүү вэ?
Үр дүнг харуулах

 

 

Нас барсан залуу сумочийн хэргээс хэвлэлийнхнийг хол байлгахын тулд Асашёорюүд шийтгэл өгсөн гэв үү

Шинэчлэгдсэн: 2008-01-10 11:24:27 УБ

Ирэх ням гаригт Токиогийн Кагүган ордонд эхлэх Хацу башё олон сумо сонирхогчдын анхаарлыг татаж байна. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж шийтгэлийн улмаас хоёр башё өнжсөн учир ширүүхэн байх нь мэдээж.

Харин түүний эзгүйд дохё дээр ноёлж байгаа Хакүхо М.Даваажаргал ч хэр “өссөн”-өө харуулах биз. Харин сумогийн “ертөнц”-ийнхний анхаарлыг татаад байгаа нэг асуудал бол манай сумоч Токитенкүгийн багш Токицүказэ ояката дээлээ нөмрөх болоод байгаа асуудал юм. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард бэлтгэл дээр нас барсан 17 настай Токидайзан хүүгийн үхлийн талаар шинэ шинэ мэдээ гарж байгаа төдийгүй Токицүказэ ояката болон залуу хүүг дэглэхэд оролцсон хал бөхчүүдийг хэрэгт татаж байгаагаа цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Токидайзан нас барсаны маргааш нь ояката дэглэх, чангалах юм ер болоогүй гэж мэдэгдсэн нь худал болж таарсан бөгөөд одоогоор хэргээ хүлээгээд байгаа гэнэ.

Алдартай сумо бөх болохыг мөрөөдөж явсан залууд ингэхэд юу тохиолдсон бол Токидайзан нас барахынхаа өмнөхөн буюу гуравдугаар сард Токицүказэ дэвжээнд орсон бөгөөд хал “цэрэг”-үүдийн дэглэлтийг тэсэлгүй гэрлүүгээ хэд хэдэн удаа оргож байж. Сул ч байсан сумочтой байх нь дэвжээнд ихэд хэрэгтэй. Дэвжээ нь сумогийн холбооноос жилд нэг бөхийн зардал гэж арван хэдэн мянган ногоон авдаг бөгөөд шинэ бөх ховордсон өдий цагт бол нэг орсон бөхөө тавьж явуулах тун дургүй байдаг тухай ояката нар ярьдаг. Токидайзан хүүг хамгийн сүүлд оргосных нь дараа дэвжээндээ буцаан авчирсан ояката 17 настай хүүд сурган хүмүүжүүлэх хичээл зааж эхэлсэн байна. Гэхдээ тэр ном уншиж, сургаал айлдсангүй.

Архи уун халсан байсан ояката хашгарж загнан, улмаар шар айрагны шилээр толгойг нь цохьсон бөгөөд хал бөхчүүдэд нь наадахдаа хичээл заагаад ир гэж тушаал буулгасан байна. Гурван хал бөх Токидайзаныг дагуулан гарсан ба тэд цаг хиртэй зодсон гэдэг нь байцаалтаар батлагдаад байгаа гэнэ. Маргааш өглөө нь бэлтгэл эхэлж урьд өдөр нь зодуулж нүдүүлэн сульдсан байсан Токидайзаныг ояката өршөөсөнгүй. Токидайзаныг хашраах шийтгэх тусгай бэлтгэл эхэлсэн бөгөөд 30 минут ахмад бөхчүүдийн цээжийг мөргөн , дохёны захруу түрэх дасгал хийлгэсэн байна. Зодуулж нүдүүлсэн 17 той хүүхэд байтугай олон жил сумо барилдаж байгаа хүн ч ядарж цуцдаг энэ бэлтгэлийн үеэр Токидайзаныг унах болгонд нь өшиглөн, төмөр саваагаар зодон босгож байсан бөгөөд ояката зүгээр л хараад сууж байсан байна.

Бэлтгэл дасгал хийн, зодуулж ядарсан Токидайзан ухаан балартан унасан бөгөөд оякатагийн тушаалаар шалан дээр хэвтүүлээд орхиж. Ояката дэглэлтэд оролцсон бөхчүүдийг усанд орж амар гэж явуулаад Токидайзантай хамт үлдсэн гэнэ. Амьсгаа нь тасалдан байдал нэг биш байгааг гэнэт мэдсэн ояката бөхчүүдээ дуудан ус цацаж, хүйтэн алчуураар арчиж үзсэн боловч бие нь хөрөөд ирсэн тул халуун усны өрөөнд оруулж, халуун усанд хийж үзсэн гэх. Ингэж байхынхаа оронд эртхэн эмнэлэг дуудсан бол амьд гарах боломж байсан байж болох. Халуун усанд хийгээд ч ухаан нь сэргэж, бие нь бүлээсээгүй тул эмнэлэг дуудсан байна. Магадгүй Токидайзан их аварга болохыг мөрөөдөөгүй байж болно. Гэхдээ тэр хүчтэй бөх болохыг хүсэж мөрөөдөж, энэ дэвжээг сонгож орсон биз. Шинэ бөх авахдаа аавын нь оронд аав болж, ээжийн нь оронд ээж болно хэмээн амлаж байж айлын хүүхдийг дагуулаад ирсэн ояката ийм зүйл хийх гэж дээ.

Сумогийн холбоо энэ асуудлыг хууль шүүхийнхэн шийднэ биз гээд орхиод байгаа бололтой. Харин Сумогийн холбооны гол анхаарлаа хандуулж байгаа зүйл нь хэвлэл мэдээллийнхэнтэй нийлж манай их аварга Асашёорюүг ялихгүй зүйлийн төлөө ад үзэцгээж байна. Одоо Асашёорюүг шүүмжлэх биш сумогийн холбоо 17 той залуугийн үхлийн талаар судалж байх цаг гэж хэлж байсан юм. Сумогийн холбоо эхлээд Токицүказэ оякатаг байдлыг зохицуулчихна гэж бодож байсан уу яасан энэ асуудал ил гарахгүй гэж бодож байсан нь лавтай. Тэд Асашёорюүг хэдэн сар шүүмжилж , хэвлэл мэдээллийг залуу бөхийн үхлээс хол байлгах гэж бодож байсан ч санаа нь биелсэнгүй. Ингээд хэдэн сар дотор хоёр удаа хэвлэл мэдээллээр баалуулав. Сумогийн холбоо нь Японы боловсролын яаманд харьяалагддаг бөгөөд Боловсролын яам зүгээр хараад суусангүй.

Угаасаа Боловсролын яам Асашёорюүд оноосон шийтгэлийг бодит байдлаас хэт тасарсан шийтгэл хэмээн үзэж, сумогийн холбооноос тайлбар шаардсан ч холбоо үндэсний спорт гэдгээрээ том толгойлон хариу өгөөгүй гэнэ. Тэгвэл энэ удаа хүний амь үрэгдсэн эрүүгийн хэрэг болж хувирсан тул Боловсролын яамнаас сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноүмиг дуудаж, зааварчилгаа удирдамж өгсөн юм билээ. Сумогийн холбоо анх цагдаагийн газрын эцсийн шийдвэр гартал байдлыг харна гэж байсан ч Боловсролын яамнаас банга хүртээд холбооноос энэ хэргийг шалгаж үзэхээр болсон аж. Китаноүми юуны өмнө Токицүказэ оякатаг дуудаж хэрэг явдлыг асуусан бөгөөд ояката ч зодсоноо хүлээсэн байна. Гэхдээ ояката нас барсан шалтгаан бол зодсонд биш бэлтгэлийн үед тохиолдсон золгүй явдал гэж үзэж байгаагаа хэлээд өөрийгөө буруугүй гэж хэлсэн гэнэ. Хэвлэл мэдээллээр Токицүказэ дэвжээ дэглэлт ихтэй гэдэг талаар хуучин энэ дэвжээнд байсан бөхчүүд ярьж эхлээд байгаа бөгөөд ояката нь архи уухаараа агсам тавьдаг гэдэг ч тодорхой болоод байна.

Токицүказэ ояката Токидайзаныг нас барсаны маргааш нь хэвлэлийн бага хурал дээр энэ их дураараа сахилгагүй хүүхэд байсан, сургуулиасаа хөөгдөж байсан гэж ярьсаныг Токидайзаны сурч байсан сургууль няцаажээ. Мөн ояката гэрлүү нь утасдаж, хүү чинь өнгөрчихлөө. Харамсалтай юм боллоо, одоохон бид зардлыг нь даагаад чандарлая гэж хэлсэн гэнэ. Гэрийхэн нь яагаад бидэнд цогцсыг нь харуулахгүй байна гэж хардан цагдаагийн байгуулагад хандсан аж. Хөл бөмбөг тоглосон их аваргад хатуу шийтгэл оноосон сумогийн холбоо хүн алсан оякатадаа ямар шийтгэл оноох бол. Одоогийн байдлаар холбооноос хөөх нь гарцаагүй болоод байна.17 настай хүүгийн дэглүүлэн амиа алдсанаас болж одоогоор 11 сард сумо дэвжээнд орох гэж бүртгүүлсэн байсан залуус сумогийн ертөнцөд орохоо больж байгаагаа мэдэгдээд байгаа гэнэ. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар Токицүказэ ояката 5 жилийн ял сонсож магадгүй байгаа гэнэ. Залуу хүүг дэгэлсэн хал цэргүүдийн нэр одоогоор тодроогүй байгаа ч жониданаас санданмэгийн бөхчүүд бололтой. Тэднийг ч удахгүй Китаноүми ерөнхийлөгч дуудаж байцаах гэнэ.

Өглөө орой /2008.01.10/

Таалагдсан бол өөртөө болон бусдад зориулж үүнийг жоорлоорой:

Жоорло
Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: tsoogii, Цаг: 2008-01-17 01:06:20, IP: 116.14.40.85, Улс: Singapore
  

sumo bol aimaar yam bna

manai avargiig yaj ner hundiig n gutaah gej uzlee. Huutei bolvol sumo bolgoyo gej
bodoj bsan boliloo.
Sumo chin amd yavah batalgaa muutai yam bna.

 
Бичигч: odnoo, Цаг: 2008-01-30 22:34:25, IP: 59.7.243.55, Улс: Korea, Republic of
  

sumo

sumo yamar muuhai yum be hoorhii hvv manai avargiig airaach dee

 
Бичигч: uugii, Цаг: 2008-07-16 15:58:48, IP: 203.169.48.121, Улс: Mongolia
  

sumochdoo hairlaya

hunii gazar ene hatuu shiruun buhniig tuulj eh orniihoo neriig gargaj gui sumochdoo
hairlaj eh orondoo irehed ni elgemseg ugtaj baitsgaaya. ene sonin hevleleer eldev yum
bichdegee boliochee.

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Гарчиг:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж,
бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!
 
Та үүнийг мэдэх үү?
Сурталчилгаа
Бусад мэдээнүүд
-Аварга Д.Сумъяабазар, Мисс Ч.Мичидмаа хоёр 10 жилийн дараа хуримынхаа ёслолыг Хавайн арал дээр нижгэр хийлээ
2008-03-11 11:41:02 GMT+8 (УБ)
-Дуучдын доод ханш 500 мянган төгрөг
2008-03-07 11:59:45 GMT+8 (УБ)
-Ану анх ивээн тэтгэсэн амрагаасаа нүүр буруулж, “Бриллиант” шөнийн клубын эзнийг шинэ амрагаараа сонгожээ.
2008-03-03 12:56:42 GMT+8 (УБ)
-“Мон -Уран” Наранхүү “Нарантуул” -ын Сайхансамбуутай олон жил тэмцэлдсэний эцэст өмнөө сөхрүүлж бизнесийг нь булаалаа
2008-03-03 12:55:24 GMT+8 (УБ)
-Путин Эрдэнэтийн 49% -ийг найздаа бэлэглэхээр зэхэж байна
2008-03-03 12:50:21 GMT+8 (УБ)
-Найруулагч Л.Эрдэнэбулганаас 100 сая төгрөг нэхэмжилсэн " Соёмбо продакшн трэвл " давж заалдлаа
2008-03-03 12:35:28 GMT+8 (УБ)
-Мисс Ё.Нямжавын экс нөхөр эхнэрээ МАХН-ын нөлөө бүхий хүний хүүхэд төрүүлсэн тухай ярьж явна
2008-01-24 11:26:38 GMT+8 (УБ)
-Их аварга Д.Давгадорж Ө.Тамир нар тусдаа амьдарч байгаад энэ башёгийн өмнөхөн эвлэрчээ
2008-01-23 12:19:23 GMT+8 (УБ)
-Н.Саркози Карлагаа, С.Баяр хэнийгээ дагуулж явах вэ?
2008-01-16 11:09:01 GMT+8 (УБ)
-Залуу дуучин Маралжингоо гоо сайхны мэс засалд орохоор зэхэж байна
2008-01-09 12:26:48 GMT+8 (УБ)
-УИХ-ын дарга асан Нямдорж, Дэд бүтцийн сайд асан Жигжид нар амьдаар дуулж архигүй найрыг хөгжөөлөө
2008-01-09 12:24:19 GMT+8 (УБ)
-“Азийн чоно” компанийн захирал Мөнхбат хордсоноо дөрвөн цагийн дотор мэдсэн ч бусдад хэлэлгүй хордлогын төвд өөрийн биеэр морилжээ
2008-01-09 12:17:43 GMT+8 (УБ)
-МСS-ийн Ж.Оджаргал тун удахгүй олон зуун сая ам.доллар халааслах нь
2008-01-09 12:16:11 GMT+8 (УБ)
-Жүжигчин О.Энхтуул намба алдав
2008-01-07 13:15:42 GMT+8 (УБ)

Өмнөх мэдээнүүд

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео

 


Banjig.Net-д нийтлэгдсэн мэдээллүүдийг ямар нэгэн байдлаар утга санаа, бичлэгийг гуйвуулахгүйгээр
ашгийн бус зорилгоор ашиглаж болох ба ингэхдээ эх сурвалж буюу Banjig.Net-ийн нэрийг заавал дурьдана уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж